| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/0170/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/976 |
| Огноо | 2024-11-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхзул |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 04 өдөр
Дугаар 2024/ШЦТ/976
2024 11 04 2024/ШЦТ/976
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Батчимэг,
улсын яллагч С.Энхзул,
шинжээч Даваасүрэн /цахимаар/,
хохирогч Д.С, А.Б,
гэрч Б.Ү /цахимаар/,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч С.Дэлгэрмаа, Э.Шинэцэцэг,
шүүгдэгч Л.А, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Б.Төгөлдөр,
шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Б.Баясгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Энхзулаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н, Л.А, Ч.Э нарт холбогдох эрүүгийн ************* дугаартай хэргийг 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
- Монгол Улсын иргэн,
- Монгол Улсын иргэн,
- Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч нарын холбогдсон хэрэг:
Шүүгдэгч Б.Н нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ла Фонтана” нэртэй лоунжаар үйлчлүүлж байхдаа үл ойлголцлоос болж үүссэн маргааны явцад тус лоунжийн гадаа хохирогч А.Б-ийн нүүрэн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, баруун хацар эрүү, баруун хацар, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Л.А нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ла Фонтана” нэртэй лоунжаар үйлчлүүлж байхдаа үл ойлголцлоос болж үүссэн маргааны явцад тус лоунжийн гадаа хохирогч Ч.Эийн толгойн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ла Фонтана” нэртэй лоунжаар үйлчлүүлж байхдаа А.Б-тай маргалдаж, үүссэн маргааны явцад тус лоунжийн гадаа хохирогч Д.С-ийн нүүрэн тус газар нь мөргөх, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шинжээч Б.Даваасүрэн нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би уг хэргийн дугаарыг мэдэхгүй байна. 2022 оны 07 дугаар 26-ны өдөр 10445 дугаартай Чингистөрийн Эийн биед шинжилгээ хийсэн. Тухайн үзүүлсэн хүний толгой хэсэгт оёдол тавьсан зүйл байхгүй, тавлаагүй байсан урчаас шинэ шарх гэж үзэж байна. Хаана ямар гэмтлийн улмаас оёдол тавиулсан эсэхийг тогтоох боломжгүй ба мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэж тогтоосон. Оёдол тавих шаардлагатай баримт бичгийг би тодруулах шаардлагагүй. Хэргийн материалтай ч танилцах шаардлагагүй. Миний гаргасан дүгнэлтээр Ч.Э-ийн биед учирсан шарх хатуу, мохоо зүйлээр үүссэн гэж үзэх боломжтой. Хатуу, мохоо зүйлээр гэмтэл учруулсан тохиолдолд цус гарах боломжтой ба ямар зүйлээр цохисноос хамаараад шарх өөр байна. Шил нь хагараагүй ч гэсэн цус гарах боломжтой” гэв.
Гэрч Б.Ү нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Шүүгдэгч Л.А хохирогч Ч.Э-ийн толгой хэсэг рүү шилээр цохисон гэдэг үйл баримт дээр би цохисныг хараагүй, бас цохиогүй. Яагаад гэвэл Зулаа миний хажууд ер нь бол миний эргэн тойронд байсан. Би тухайн үед би ходоод өвдсөн байсан учраас согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Л.А надаас 1-2 метр орчим зайд л байсан бөгөөд намайг хамгаалаад байж байсан. Хэрэг гардаг өдөр Л.А цэнхэр өнгийн майктай байсан, миний хажууд байхдаа гартаа ямар нэг зүйл бариагүй байсан. Уг үймээн самуун эхлэхээс дуусах хүртэл таны хажууд байсан. Над руу хүн дайрахад Л.А уух юмтай стакан барьсан байсан. Тэгээд уух юмаа цацаад дуусгасан. Тэгээд дахин зодоон болоход намайг хамгаалаад байж байсан” гэв.
Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч Л.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би ямар нэгэн байдлаар эдгээр хүмүүсийг танихгүй. Тухайн орой болсон маргаанд холбоотой байгаагүй ба маргаанд оролцох сэдэл, зорилго байгаагүй. Би хэн нэгнийг гэмтээгээгүй. Ямар нэг байдлаар хэнд ч хохирол учруулаагүй болохоор цагаатгаж өгнө үү” гэв.
Шүүгдэгч Ч.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн ************* дугаартай хэргээс:
Улсын яллагч хавтаст хэргээс яллах дүгнэлтийн хавсралтад авагдсан хохирогч А.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 18-р хуудас/, хохирогч Д.Сгийн мэдүүлэг /1-р хх-ийн 23-24-р хуудас/, хохирогч Ч.Э-ийн мэдүүлэг /1 хх-ийн 27-р хуудас/, хохирогч Ч.Э-ийн дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 66-р хуудас/, гэрч У.Өы мэдүүлэг /1-р хх-ийн 30-р хуудас/, гэрч О.Ж-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 32-р хуудас/, гэрч Ч.Э-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 57-р хуудас/, гэрч Э.Э-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 58-р хуудас/, гэрч Б.Үий мэдүүлэг /2-р хх-ийн 60-61-р хуудас/, гэрч Г.Г-ийн мэдүүлэг /2-р хх-ийн 63-р хуудас/, шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Б.Даваасүрэнгийн гаргасан 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн №10445 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 69-р хуудас/, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 67-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Ө.Сарангэрэлийн гаргасан 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №10300 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 73-р хуудас/, шинжээч эмч Ө.Сарангэрэлийн мэдүүлэг /1-р хх-ийн 65-р хуудас/, “Med Trauma Hospital” эмнэлгийн эмч С.Ганчимэгийн гаргасан 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /1-р хх-ийн 75-р хуудас/, эмч С.Чулуунсүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бичсэн дүрс оношилгооны хариу /1-р хх-ийн 74-р хуудас/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Т.Сэлэнгийн гаргасан 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн №10331 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 80-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 115-116-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хх-ийн 118-119-р хуудас/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 138-143-р хуудас/, яллагдагч Б.Ны гэрчээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 48-р хуудас/, яллагдагч Л.Аын мэдүүлэг /1-р хх-ийн 224-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Э-ийн өмгөөлөгч Б.Баясгалан шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримт болох цалингийн тодорхойлолт /2 хуудас/-ыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Б.Н-ны өмгөөлөгч Э.Шинэцэцэг, С.Дэлгэрмаа 1-р хх-ийн 166-р хуудас, хохирогч Ч.Эийн мэдүүлэг /2-р хх-ийн 65-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн нотлох баримт болох Нийгмийн даатгалын лавлагаа, ажлын газрын тодорхойлолт /3 хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Б.Төгөлдөр, Д.Батсүх хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 1-р хуудас/, хэрэг бүртгэлтийн хугацааг сунгах тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 2-8-р хуудас/, хохирогч Ч.Эийн мэдүүлэг /1-р хх-ийн 27-28-р хуудас/, гэрч Ч.Эийн мэдүүлэг /1-р хх-ийн 43-44-р хуудас/, гэрч Б.Ны мэдүүлэг /1-р хх-ийн 47-48-р хуудас/, гэрч Ч.Эийн мэдүүлэг /1-р хх-ийн 56-57-р хуудас/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 66-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10445 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-хх-ийн 68-69-р хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /1-р хх-ийн 114-115-р хуудас/, таньж олуулах ажиллагаанд ашигласан гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 116-118-р хуудас/, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 122-р хуудас/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 125-р хуудас/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2326 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 126-131-р хуудас/, эд зүйл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 132-р хуудас/, эд зүйл /баримт бичиг, гомдол, мэдээлэл, бусад баримт/-ийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 136-р хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1-р хх-ийн 137-р хуудас/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 138-140-р хуудас/, яллагдагч Б.Ны мэдүүлэг /1-р хх-ийн 199-200-р хуудас/, гэрч Б.Үгийн мэдүүлэг /2-р хх-ийн 60-61-р хуудас/, гэрч Г.Гы мэдүүлэг /2-р хх-ийн 63-64-р хуудас/, хохирогч Ч.Эийн дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 66-р хуудас/, шинжээч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг /2-р хх-ийн 67-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав.
Хохирогч Д.С “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Хохирогч А.Б “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Б.Н “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Л.А “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүгдэгч Ч.Э “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Н, Л.А, Ч.Э нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв.
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагчаас “...Өнөөдрийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож байна. Шүүгдэгч Б.Н нь хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба шүүгдэгч өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, хохирогч нэхэмжлэх зардалгүй гэсэн тул эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгч Ч.Эийг хохирогч Д.С-ийн биед хөнгөн хохирол учруулсан ба шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгч учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх, шүүгдэгч Л.А нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч, хохирогч нарын мэдүүлгээр хохирогч Ч.Эийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тус тус нотлогдож байна. Хохирогчийн биед шилээр халдаж цохисон эсэх дээр гэрч Б.Үгийн мэдүүлэг дээр ганцаараа стакан барьсан байсан гэж мэдүүлсэн ба Б.Үгийн мэдүүлэг нь Б.Ны мэдүүлгээр нотлогдсон. Гэрч Б.Ү, хохирогч А.Б хэрэг гарах үед бид нар хоорондоо нэгнээсээ салаагүй гэж мэдүүлсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт бичлэг шинжлэн судлах үед тогтоогдлоо. Бичлэгийн 43 дэхь секундэд шүүгдэгч Л.А гараа савах үйлдэл хийсний дараа хохирогч Ч.Э газар саван унаж байгаа. Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч нарын зүгээс “Чүүгийнхүү гэх хүн цохьсон юм биш үү” гэж маргаад байгаа боловч хохирогч толгой руугаа цохиулсны дараа цагаан цамцтай хүн очиж татаж босгож байна. Иймд дээрх байдлаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн,
Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Д.Батсүх: “...Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа үндэслэл нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр нотолж байна. Хохирогч Ч.Э 2022 онд мэдүүлэг өгөхдөө хэн нэгэн намайг шилээр цохиод үргэлжлүүлэн чирсэн ба хэн нэгэн цагдаа дуудсан байх гэж мэдүүлсэн. Үүнээс хойш 2023 оны 06 дугаар 09-ний өдөр мэдүүлэг өөрчлөгдөж араас хүн шилээр цохиод тухайн үед байсан хүмүүс хэлэхдээ Зулаа гэх хүн цохисон гэж мэдүүлсэн. Эдгээрийг нэр бүхий гэрчүүдээс сонссон гэж мэдүүлсэн. Тухайн газар байсан хүмүүсийг нэрлэхдээ дахин нэг өөр гэрчийн нэрийг хэлсэн. Гэрч Б.Ны мэдүүлэг нь бодит байдалд нийцэхгүй байгаа тухай Ч.Э нотолсон. Гэрч Б.Эгийн мэдүүлэгт стакан шидсэн гэж мэдүүлсэн. Гэрч нарын мэдүүэг зөрүүтэй байгаа тул нотлох баримтуудын хувьд эргэлзээтэй байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн яллаж байгаа. Гэрчийн мэүүлгүүд нь камерын бичлэгээр үгүйсгэгдэж байгаа. Прокурор 41-43 дугаар секундэд авагдсан дүрсээр өөртөө ч итгэлгүй хариу тайлбар хийж байгаа. Уг тайлбарууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийн тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Хэлбэрийн хувьд дараах байдлаар хууль зөрчиж байна. Таньж олуулах ажиллагаанд оролцсон Ч.Э нь шилээр цохиж гэмтээсэн эмэгтэйг харвал танина өмнө нь харж байсан гэж мэдүүлсэн. Б.Н ч мөн адил таньдаг байсан тухайгаа мэдүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэрч, хохирогч, яллагдагчаас хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрыг шинж тэмдэг, онцлогоор аль нэгийг мөн гэж таньсан бол ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньж чадахыг урьдчилан асууж, энэ тухай тэмдэглэлд тусгана” гэж заасан хуулийн заалттай нийцэхгүй байна. Мөн хоёр удаагийн ажиллагааг зургаар олуулсан. Тиймээс хүнийг таньж олуулах гэж байгаа бол биечлэн таньж олуулах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт, 25.7 дугаар зүйлийн 7 дахь хэсгүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичлэг дээр өмнөх бичлэг нь байхгүй байсан учраас дүгнэлт гаргах боломжгүй гэж мэдүүлсэн. Сидиг 26-ны өдөр хураан авсан бол тухайн сидин дээр 24-ний бичлэг гэж байхгүй. Гэмт хэргийн үндсэн шинжийг санаатай учруулсан үйлдэл байхаар заасан. Тухайн гэмт хэрэгт санаа сэдлийг тогтоож түүнийг хүсэж үйлдсэн байхаар хуульчилсан. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү...” гэсэн,
Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Б.Төгөлдөр: “...Л.Аыг гэрч, хохирогч нарын мэдүүлгээр буруутгасан. Д.Батсүх өмгөөлөгчийн дурдсанаар хэн намайг цохисныг хараагүй гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаалтын шатанд ямар ч ажиллагаа хийгээгүй ба 11 сарын дараа мэдүүлэг авахад хохирогч Зулаа гэх эмэгтэйн талаар мдүүлдэг. Гэрч Ч.Эгийн мэдүүлгээр гэрч нарын мэдүүлэг өмнө л зөрүүтэй байсан. Энэ зөрүүтэй байдлуудыг арилгуулах хүсэлт гаргахаар хүлээж авдаггүй байсан. Стакандаа байсан шингэн зйүлээ цацчихаад стаканаа дотор үлдээсэн нь нотлогдоод байхад л улсын яллагч Л.А-г л буруутгаад байна. Таньж олуулах ажиллагааны талаар эрүүгийн хуулийн 25 дугаар зүйлд хуульчилсан. Гэтэл уг таньж олуулах ажиллагаа юу гэж эхэлсэн бэ гэхээр урьд нь энэ хүнийг таньдаг байсан юм гэх мэдүүлгээр нь л үндэслэээд байна. 11 сарын дараа сошиал хөгжсөн үед таньдаг хүнийг таньдаг хүнээр нь таниулаад байна. Мөрдөгчийн тэмдэглэлээр харахад Б.Ныг үзлэгт оролцуулаад байна. Бичлэг дээр Ч.Эийг цагаан футволктой залуу чирээд байгаа. Энэ залууг гэрчээр асуулгах хүсэлт гаргахаар нэг ч удаа хүлээж авч байгаагүй. Л.А, Ч.Э-ийг цохиод байгаа юм бол Г.Гы дурдаад байгаа цагаан цамц дээрх цус хаана харагдаад байгаа юм. Улсын яллагчийн дүгнэлт дээр Л.А, Ч.Эийн биед гэмтэл учруулсан үйлдэл дээр улсын яллагч өөрөө эргэлзээд байгаа тул цагаатгаж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Ч.Э-ийн өмгөөлөгч Б.Баясгалан: “...Миний үйлчлүүлэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээрээ маргаагүй. Хохирогчоор тогтоогдсон асуудал дээр мэтгэлцээн явагдлаа. Шилэн хундаганаас болж миний үйлчлүүлэгчид гэмтэл учирсан гэж үзэж байгаа тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хохирол төлбөр нэхэмжлэхгүй...” гэсэн,
Шүүгдэгч Б.Н-ны өмгөөлөгч Э.Шинэцэцэг: “...Миний үйлчлүүлэгч гэм буруу дээрээ маргахгүй тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн,
Шүүгдэгч Б.Н-ны өмгөөлөгч С.Дэлгэрмаа: “...Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэрэгт миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгасан. Хэргийн зүйлчлэл болон гэм буруу дээр маргаан байхгүй. Хэрэгт авагдсан баримтуудар хохирогч А.Бгийн зүй бус үйлдлээс болж уг гэмт хэрэг гаргах болсон байна гэж үзэж байна. Зүй бус үйлдлээс болж сэтгэл санаа нь давчдаж гэмт хэрэг гарах шалтгаан болсон байна. Анхнаасаа цохих санаа, сэдэл байгаа боловч эрүүл мэндэд нь гэмтэл учруулсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.
- Үйл баримтын талаарх дүгнэлт:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
2022 оны 07 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ла Фонтана” нэртэй лоунж баараар А.Б, Б.Ү, О.Ж, Э.Э, Л.А нар нь үйлчлүүлж байхдаа тухайн үед мөн тус газарт байсан Ч.Э, Б.Н, Ч.Э, Г.Г нарын ширээн дээр А.Б нь очиж Ч.Э-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас үл ойлгоцон маргалдсан байна.
Дээрх таарамжгүй харилцаанаас үүссэн маргааны улмаас Б.Н, Г.Г нар нь А.Б, Б.Үтэй нартай маргалдаж бие биенийхээ эрх чөлөөнд халдсан байх ба уг маргааны явцад Л.А нь өөрийн барьж явсан стакантай коктейлийг Г.Г руу цацжээ.
Улмаар А.Б нь найз залуу У.Өыг “Ла Фонтана” нэртэй лоунж бааранд дуудсан ба У.Ө нь өөрийн найз Д.Сгийн хамт ирсэн байна.
Үүний дараа Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ла Фонтана” нэртэй лоунж баарны гадаа Б.Н нь гартаа барьж явсан пивоны шилээр А.Бн нүүрэн тус газар цохиж, түүний эрүүл мэндэд баруун нүдний зовхи, баруун хацар эрүү, баруун хацар, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг, Ч.Э нь тухайн маргаанд оролцоогүй байсан Д.Сгийн нүүрэн тус газар нь мөргөх, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг, Л.А нь гартаа барьж явсан стаканаар Ч.Эийн толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд зулайн шарх бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
- Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Н, Л.А, Ч.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Д.Батсүх, Б.Төгөлдөр нараас “Прокурорын зүгээс миний үйлчлүүлэгчийг буруутгаж байгаа үндэслэл нь хохирогч болон гэрчүүдийн мэдүүлгээр нотолж байна. Хохирогч Ч.Э 2022 онд мэдүүлэг өгөхдөө хэн нэгэн намайг шилээр цохиод үргэлжлүүлэн чирсэн ба хэн нэгэн цагдаа дуудсан байх гэж мэдүүлсэн. Үүнээс хойш 2023 оны 06 дугаар 09-ний өдөр мэдүүлэг өөрчлөгдөж араас хүн шилээр цохиод тухайн үед байсан хүмүүс хэлэхдээ Зулаа гэх хүн цохисон гэж мэдүүлсэн. Эдгээрийг нэр бүхий гэрчүүдээс сонссон гэж мэдүүлсэн. Тухайн газар байсан хүмүүсийг нэрлэхдээ дахин нэг өөр гэрчийн нэрийг хэлсэн. Гэрч Б.Ны мэдүүлэг нь бодит байдалд нийцэхгүй байгаа тухай Ч.Э нотолсон. Гэрч Б.Эгийн мэдүүлэгт стакан шидсэн гэж мэдүүлсэн. Гэрч нарын мэдүүэг зөрүүтэй байгаа тул нотлох баримтуудын хувьд эргэлзээтэй байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн яллаж байгаа. Гэрчийн мэүүлгүүд нь камерын бичлэгээр үгүйсгэгдэж байгаа. Прокурор 41-43 дугаар секундэд авагдсан дүрсээр өөртөө ч итгэлгүй хариу тайлбар хийж байгаа. Уг тайлбарууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийн тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна. Хэлбэрийн хувьд дараах байдлаар хууль зөрчиж байна. Таньж олуулах ажиллагаанд оролцсон Ч.Э нь шилээр цохиж гэмтээсэн эмэгтэйг харвал танина өмнө нь харж байсан гэж мэдүүлсэн. Б.Н ч мөн адил таньдаг байсан тухайгаа мэдүүлсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэрч, хохирогч, яллагдагчаас хүн, мал, амьтан, цогцос, эд зүйл, тодорхой газар, орон байрыг шинж тэмдэг, онцлогоор аль нэгийг мөн гэж таньсан бол ямар шинж тэмдэг, онцлогоор нь таньж чадахыг урьдчилан асууж, энэ тухай тэмдэглэлд тусгана” гэж заасан хуулийн заалттай нийцэхгүй байна. Мөн хоёр удаагийн таньж олуулах ажиллагааг зургаар олуулсан. Тиймээс хүнийг таньж олуулах гэж байгаа бол биечлэн таньж олуулах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.7 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт, 25.7 дугаар зүйлийн 7 дахь хэсгүүдийг зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичлэг дээр өмнөх бичлэг нь байхгүй байсан учраас дүгнэлт гаргах боломжгүй гэж мэдүүлсэн. Сидиг 26-ны өдөр хураан авсан бол тухайн сидин дээр 24-ний бичлэг гэж байхгүй. Гэмт хэргийн үндсэн шинжийг санаатай учруулсан үйлдэл байхаар заасан. Тухайн гэмт хэрэгт санаа сэдлийг тогтоож түүнийг хүсэж үйлдсэн байхаар хуульчилсан. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн саналыг шүүхэд гаргасан.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ч.Э, гэрч Ч.Э, Б.Ү, Г.Г нарын мэдүүлэг, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10445 дугаартай шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Б.Даваасүрэнгийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч Л.Аын өмгөөлөгч нараас гаргасан түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүгдэгч Л.Аын хохирогч Ч.Эийн толгойн тус газар гартаа барьж явсан шилэн стаканаар цохиж, эрүүл мэндэд зулайн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
1.1. 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ла Фонтана” нэртэй лоунжны гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас шүүгдэгч Б.Н нь гартаа барьж явсан пивоны шилээр А.Бн нүүрэн тус газар цохиж, түүний эрүүл мэндэд баруун нүдний зовхи, баруун хацар эрүү, баруун хацар, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг, шүүгдэгч Ч.Э нь тухайн маргаанд оролцоогүй байсан Д.С-ийн нүүрэн тус газар нь мөргөх, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг, шүүгдэгч Л.А нь гартаа барьж явсан стаканаар Ч.Эийн толгойн тус газарт цохиж эрүүл мэндэд зулайн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч А.Б-ийн: “... Би 2022 оны 07 дугаар сарын 22-ноос 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийг шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ла Фонтана гэх нэртэй баар лоунжны үүдэнд би өөрийн найзууд болох Э, Зулаа, Ж нарын хамт ирээд Н над дээр ардаа пивоны шил нуучихсан ирээд миний нүүрний баруун хэсэг лүү цохисон. Яг тухайн үед манай найз залуу Өлзий ирж байсан. Тэгээд тэнд байсан бүх хүмүүс хоорондоо бужигнаж эхэлж байхад С хамраас нь нэлээд цус гарчихсан сууж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 18-р хуудас/,
- Хохирогч Д.С-ийн: “... Манай найз Өлзийжаргалын найз охин Б надаас жаахан зайтай ойролцоогоор 5 орчим метр зайтай зогсож байхад түүн рүү хоёр охин очоод нэг нь пиджакийнхаа энгэрт нуусан байсан пивоны шил гаргаад Бгийн толгой руу цохисон. Тэрийг би хараад шоконд ороод ямар аймар охин бэ гэж бодоод очсон. Тэгсэн хажууд нь байсан хүмүүс салгасан бөгөөд тэгээд байж байсан нэг эрэгтэй залуу ах, найзуудтайгаа хүрч ирээд би зүв зүгээр зогсож байсан. Тэгээд над руу духаараа нүүр лүү тулж хараад чи Өлзийгийн найз юм уу гэж асуусан. Тэгэхээр нь тийм ээ гэж хэлээд түлхэх гэсэн хөөе наад духаа гээд хамар луу мөргөсөн. Тэгээд доошоо тонгойх үед нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Тэгээд хамраас цус гарч манарсан. Тэгээд тэнд өөр хүмүүстэй маргалдаад байх шиг харагдсан. Тэгээд Өлзийг хайгаад хаана байна, ална тална гээд орилоод тэнд байсан хүмүүс рүү агсраад байсан. Тэгээд тэндээс Өлзий зугтааж байхыг харсан... Дээрх гэмтлүүдийг Чингистөрийн Э гэх хүн учруулсан. Тухайн үед би нэрийг нь мэдээгүй, танихгүй хүн байсан ба дараа нь найзууд болон эргэн тойронд байсан хүмүүсээс сонсож мэдсэн. Тухайн үед миний биед учирсан гэмтлийг Ч.Э нь нэг удаа нүүр лүү хамар хэсэгт толгойгоороо мөргөсөн мөн хамар хэсэгт хөлөөрөө нэг удаа өшиглөх үед үүссэн гэмтэл... 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Ханлор гэх нэртэй эмнэлэгт хамрын хагалгаанд орсон ба төлбөрт 3,100,000 төгрөг болсон, мөн шинжилгээ 145,400, эмчийн үзлэг, эм мөнгө гээд 102,750 төгрөг зэрэг нийлээд 3,348,150 төгрөгийн зардлын баримт гаргаж өгч байна. Бусад эмчилгээний баримт одоо байхгүй байгаа ба хэрэгт нэмэлтээр гаргаж өгнө. Надад ойролцоогоор нийт 3,800,000 орчим төгрөгийн эмчилгээний зардал одоогоор гарсан. Цаашид эмчилгээ хийлгэнэ, эмчийн хяналтад явж байгаа...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 23-24-р хуудас/,
- Хохирогч Ч.Э-ийн: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай төрсөн ах болох Эгийн төрсөн өдөр болоод намайг дуудахаар нь Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ла-Фонтана гэх нэртэй лоунж, бааранд ирэхэд манай төрсөн ах Э, Н, Бат-Эрдэнэ нар байсан... Б бид нар луу залгаад дуудахаар нь бид нар Ла Фонтанагийн гадаа гарч очиход эмэгтэй хүмүүс хоорондоо маргалдаад бөөн бужигнаан болохоор нь би тухайн бужигнаан дунд манай эхнэр Г орчихсон явж байхаар нь би эхнэрээ авах гээд очиход миний ардаас шилээр нэг хүн толгой руу нэг удаа цохисон. Тэгээд тэнд байсан нэг танихгүй эрэгтэй хүн намайг татаж байгаад зугтаагаад явчихсан... Хэрэг болсон өдөр ямар ч байсан араас хүн шилээр цохиод шил нь хагарсан. Хэрэг болсон үед тухайн газарт байсан хүмүүс хэлэхдээ миний толгой руу тухайн өдөр Зулаа гэх нэртэй эмэгтэй цохисон гэж хэлсэн... Би шилээр толгой руугаа нэг удаа цохиулсан. Тэгээд намайг газарт унагаагаад чирсэн өөрөөр миний биед халдаагүй... Би шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Миний биед учирсан гэмтлийг хэрэг болсон өдөр миний хойд талаас толгой руу шилээр цохих үед учирсан... Тухайн газарт байсан хүмүүс Зулаа /А/ гэх эмэгтэй намайг цохисон гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 27-р хуудас/,
“...Хэрэг болдог шөнө буюу 2022 оны 07 дугаар сарын 22-оос 23-ны шилжих шөнө мэдүүлэг өгөхдөө би миний толгой хэн хагалсныг мэдээгүй байсан. Хамт байсан хүмүүс Чүү-гийн хүү гэх хүн миний толгойг хагалсан гэж хэлсэн. Би мөн тэгж бодож байсан ба дараа хяналтын камерын бичлэгийг үзэх үед А хагалсан гэдгийг хамт байсан хүмүүс хараад таньж байсан... Хамт байсан хүмүүс"... Чүү-гийн хүү байх аа..." гэж хэлсэн учир би Чүү-гийн хүү гэдэг хүн юм байна гэж бодсон. Цагдаагийн байгууллагад хүргэгдэн ирэхэд миний ах Э тухайн хүний талаар холбоо барин лавлаж асуухад тухайн газар хэрэг болох цаг үед байгаагүй болж таарсан...” гэсэн дахин өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 66-р хуудас/,
- Гэрч У.Ө-ийн: “...2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнө дунд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ла Фонтана гэх нэртэй лоунж, баарны гадаа манай найз охин Б над руу залгаж дуудахаар нь би тухайн газарт очиход Ла Фонтана баарны яг гадаа үүдний хэсэгт олон хүн бужигнаж байсан бөгөөд намайг тухайн хүмүүс рүү ойртож очиход манай найз охин Бгийн нүүрний баруун хэсэг рүү Н гэх охин пивоны шилээр нэг удаа цохисон бөгөөд яг ард талд нь манай найз Сгийн нүүр лүү Э толгойгоороо мөргөж унагаагаад газарт унах үед нь нүүр лүү өшиглөж байгаа харагдсан. Тэгээд би болсон асуудлыг харчхаад зугтааж яваад цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 30-р хуудас/,
- Гэрч О.Ж-ийн: “... Бид нар найз болох Бг аваад доош бууж Ла Фонтанагийн гадаа гарч ирээд үүдэнд Б, Э бид нар зогсож байхад Н, Г нар бид нар дээр ирээд Б Нд хандаж чи наад нөхрөө аваач гэж хэлтэл Н пивоны шилээр Бгийн нүүрний баруун хэсэг рүү доороос дээшээ чиглэлтэй нэг удаа цохиход бид нар голоор нь ороод болиултал Г Б руу орилоод байсан бөгөөд бид нар хоорондоо салтал Бгийн баруун талын нүүр их том хавдсан байсан..." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-р хуудас/,
- Гэрч Ч.Э-ийн: “...Эийг Бн найзуудаас цааш татаад чирээд дээрээс нь цохиж мөн араас нь Зулаа гэж дуудаж байсан охин гартаа барьсан стакан шидэж толгой руу нь цохисон...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 57-р хуудас/,
- Гэрч Э.Э-ийн: “...Ла Фонтана гэх нэртэй лоунж баарны гадаа үүдэнд хэрүүл маргаан болж байсан санагдаж байна зодоон болоод нилээн сүүлд нь Бг харахад баруун талын нүүр нэлээн хавдчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 58-р хуудас/,
- Гэрч Б.Ү-ийн: “...Би гарч Бг тайтгаруулж байгаад “... Наа намайг цохисон...” гэж хэлсэн ба Бгийн нүүр хавдсан, уйлсан байдалтай байсан... А хажууд ирээд над руу дайрсан эмэгтэй рүү ууж байсан стакантай коктейлио цацсан... Манай найз намайг бааранд байхад Бг цохичихлоо гэж хэлэхэд нь гарч ирсэн. Гарч ирэх үед Бгийн нүдний хажуу хэсэгт нь хавдсан харагдаж байсан... А нь коктейль ууж явсан ба тухайн стакан нь ямар нэгэн шилбэгүй виски уудаг стакан байсан... Тухайн үед гадаа А стакан барьсан байсан. Би өөр стакан барьсан хүн анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 60-61-р хуудас/,
- Гэрч Г.Г-ны: “...2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр бэр эгч Нтай Ла-Фонтанагийн үүдэн дээр таарсан. Н эгч баарны гадна талд ганцаараа гарч ирээд надад "... Б гэдэг эмэгтэй чамайг хэл амаар доромжлоод байна...” гэж хэсэн. Би юу болсон талаар сонсохоор Твин товер луу Н эгчийг даган явсан. Тухайн газар луу Ч.Э, Э хоёр араас дагаад явж байсан. Тэндээ байж байгаад эргээд Ла-Фонтана руу ирэхэд тухайн газар танихгүй хүмүүс муудалцаж байсан. Би Ла-Фонтана гадна хүнтэй уулзаж байсан чинь Ч.Э намайг татсан. Гэтэл Эийн араас А ирээд гартаа бариад явж байсан стаканаар толгой руу цохисон. Эийн толгой хэсгээс их хэмжээний цус гарч байсан... Тухайн хэрэг болсон өдөр сэрүүхэн өдөр байсан. Тухайн үед гадаа ганцхан л хүн стакан барьсан байсан. Тэр хүн нимгэн сатин материалтай хувцас өмссөн байсан тул миний нүдэнд туссан. Тэр хүн манай нөхөр Ч.Эийн толгой руу стаканаараа цохиж байхыг харсан. Хэрэг болсны дараа тухайн хүнийг хэн болохыг хүмүүсээс сураглахад Л.А гэх хүн гэж мэдсэн. Цохиулсны дараа толгой, хүзүү нь нэлэнгүйдээ цус болсон байсан...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 63-р хуудас/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 10445 дугаартай: “Ч.Эийн биед зулайд шарх гэмтэл тогтоогдлоо Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1 хх-ийн 68-69-р хуудас/,
- Шинжээч эмч Б.Даваасүрэнгийн: “...Энэ гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаа үйлчлэлээр үүсгэгдэнэ, шилээр цохих үед үүсгэгдэх боломжтой...” гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 67-р хуудас/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10300 дугаартай: “А.Б-ийн биед баруун нүдний зовхи, зүүн шилбэнд цус хуралт, баруун хацар эрүү, баруун хацар, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шинэ гэмтлүүд байна” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 73-р хуудас/,
- Шинжээч эмч Ө.Сарангэрэлийн: “...Бгийн биед учирсан гэмтлүүдийн зүүн шилбэнд учирсан цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Харин бусад гэмтлүүд болох баруун нүдний зовхи, баруун хацар эрүү, баруун хацар, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлж гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... А.Бгийн биед учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтлүүд болох баруун нүдний зовхи, баруун хацар эрүү, баруун хацар, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэж болно. Өөрөөр хэлбэл шил хагараагүй үед мохоо гадаргуутай талбай ихтэй зүйлийн нэг удаагийн цохих үйлчлэлээр дээрх гэмтлүүд нэгэн зэрэг үүсэх боломжтой... Бгийн зүүн шилбэний цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ мөн баруун нүдний зовхи, баруун хацар эрүү, баруун хацар, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ийм учраас дүгнэлтэд мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ гэжээ...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65-р хуудас/,
- Med Trauma Hospital эмнэлгийн эмч С.Ганчимэгийн гаргасан 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “... Овог нэр: А. Б... баруун талын нүдний доод зовхи, хацар, шанааны зөөлөн эдэд хавантай...” гэсэн дүрс оношилгооны шинжилгээний хариу /1-р хх-ийн 75-р хуудас/,
- Эмч С.Чулуунсүхийн 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр бичсэн “...Нэр: Б.... баруун хацрын зөөлөн эдэд тархмал хавантай...” гэсэн дүрс оношилгооны хариу /1-р хх-ийн 74-р хуудас/,
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10331 дугаартай: “Д.Сгийн биед хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэсэн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 80-р хуудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Таньж олуулах ажиллагаанд 6*5 см хэмжээтэй 6 ширхэг цээж зургийг авч А4 цаасан дээр өнгөтөөр хэвлэн 2 эгнээ болгон байрлуулж 1-6 хүртэл дугаарлан гэрч Ч.Эд та эдгээр хүмүүсийн зурган дундаас 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ла фонтана гэх лоунж баарны урд Эийн толгойн тус газарт шилээр цохиж гэмтэл учруулсан хүнийг заана уу гэж асуухад Ч.Э дээд эгнээний зүүн талын захын хэсэгт 1 гэж дугаарлан байрлуулсан зургийг зааж байх бөгөөд эдгээр 6 зургийн байрлалыг сольж Эийн толгойн гэмтэл учруулсан гэх эмэгтэй хүнийг заана уу гэж асуухад дунд эгнээний баруун талд байх 4 гэж дугаарласан Зулаа буюу Л.А /РД: У394011700/-н зургийг 2 удаа зааж байв...” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 115-116-р уудас/,
- Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Таньж олуулах ажиллагаанд 6*5 см хэмжээтэй 6 ширхэг цээж зургийг авч А4 цаасан дээр өнгөтөөр хэвлэн 2 эгнээ болгон байрлуулж 1-6 хүртэл дугаарлан гэрч Б.Нд та эдгээр хүмүүсийн зурган дундаас 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Ла фонтана гэх лоунж баарны урд Эийн толгойн тус газарт шилээр цохиж гэмтэл учруулсан хүнийг заана уу гэж асуухад Б.Н дунд эгнээний зүүн захын хэсэгт 3 гэж дугаарлан байрлуулсан зургийг зааж байх бөгөөд эдгээр 6 зургийн байрлалыг сольж Эийн толгойн гэмтэл учруулсан гэх эмэгтэй хүнийг заана уу гэж асуухад дээд эгнээний баруун талд байх 2 гэж дугаарласан Зулаа буюу Л.А /РД: У394011700/-н зургийг 2 удаа зааж байв...” гэсэн эмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 118-119-р хуудас/,
- Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 138-143-р хуудас/,
- Яллагдагч Б.Н-ны гэрчээр өгсөн: “...Ч.Э уурлаад эхнэрээ өмөөрөх үед араас нь цэнхэр өнгийн майктай охин шилээр толгойны араас нь 2 удаа цохих үед саравчтай малгайтай, цагаан богино ханцуйтай цамцтай, гадуураа хар өнгийн цамцтай эрэгтэй хүн чирээд явсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 48-р хуудас/,
- Яллагдагч Л.А-ын: “...Тухайн үед би ямар нэгэн пиво уугаагүй бөгөөд виски 50 грамм авч ууж байсан... Миний гарт жижиг вискиний шилэн аяга байсан. Аяган дотор байсан вискигээ би Н руу цацсан.. Би Н луу виски цацахад хэн ч намайг Н луу виски цацсаныг анзаараагүй. Ү рүү л дайраад байсан. Намайг тухайн газарт байсан үед 10 гаруй залуучууд бөөнөөрөө тэнд байсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 224-р хуудас/ зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч Б.Н нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ла Фонтана” нэртэй лоунжаар үйлчлүүлж байхдаа үл ойлголцлоос болж үүссэн маргааны явцад тус лоунжийн гадаа хохирогч А.Б-ийн нүүрэн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний зовхи, баруун хацар эрүү, баруун хацар, баруун нүдний зовхины зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Л.А нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны шөнийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ла Фонтана” нэртэй лоунжаар үйлчлүүлж байхдаа үл ойлголцлоос болж үүссэн маргааны явцад тус лоунжийн гадаа хохирогч Ч.Эийн толгойн тус газар нь шилээр цохиж эрүүл мэндэд нь зулайд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Ч.Э нь 2022 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 01 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ла Фонтана” нэртэй лоунжаар үйлчлүүлж байхдаа А.Бтай маргалдаж, үүссэн маргааны явцад тус лоунжийн гадаа хохирогч Д.С-ийн нүүрэн тус газар нь мөргөх, өшиглөх зэргээр халдаж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н, Л.А, Ч.Э нарын үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд шүүгдэгч Б.Ны үйлдлийн улмаас хохирогч А.Б-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Л.Аын үйлдлийн улмаас хохирогч Ч.Э-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, шүүгдэгч Ч.Эийн үйлдлийн улмаас хохирогч Д.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учирсан байна.
Хохирогч Д.С-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Ч.Эөөс 3,312,650 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримтыг гаргаж өгсөн ба шүүгдэгч Ч.Э нь хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна.
Мөн хохирогч Ч.Э, А.Б нар хохирол төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.С, А.Б, Ч.Э нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээж шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н-ыг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Э-ийг 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.А-д 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулах” саналыг,
Шүүгдэгч Ч.Эийн өмгөөлөгч Б.Баясгалангаас: “Миний үйлчүүлэгч бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн тул эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх боломжтой гэж үзэж байна. Өмнө нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй, цалин хөлс хангалттай тул хувийн байдлыг нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Б.Н-ны өмгөөлөгч Э.Шинэцэцэгээс: “Гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэхийг хуульчилсан ба хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарах шалтгаан болсныг гэрчүүд мэдүүлсэн. Тиймээс тухайн нөнхцөл байдлуудыг харгалзан үзэж, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байгаа тул эрүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Б.Н-ны өмгөөлөгч С.Дэлгэрмаагаас: “Миний үйлчлүүлэгч бол гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ба анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөлөх боломжтой байх тул чөлөөлж өгнө үү” гэсэн,
Шүүгдэгч Л.А-ын өмгөөлөгч Д.Батсүх, Б.Төгөлдөр нараас: “Шүүхээс гэм буруутай гэж тооцсон тул зайлшгүй санал гаргах шаардлагатай байна. Улсын яллагч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг санал болголоо. Зорчих эрхийг хязгаарлах ял санал болгож байгаа нь миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг дордуулна. Цалингүй гэж тайлбар хэлэх гээд байх шиг байна. Гэхдээ цалинтай ажилтай гэдэг нь тогтоогдож байгаа. Одоогийн байдлаар 10,000,000 төгрөгийн барьцаа хөрөнгө авагдсан байгаа. Уг мөнгө буцаан олгогдоно. Тиймээс энэ мөнгөнөөсөө торгох ялаа биелүүлэх боломжтой тул торгох ялаар шийтгэж өгнө үү” гэсэн саналыг тус тус гаргасан болно.
Шүүх шүүгдэгч Б.Н, Л.А, Ч.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч нарт торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүгдэгч Б.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Л.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Ч.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Л.А, Ч.Э нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулав.
Энэ хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч Б.Н, Ч.Э нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Л.Ад урьд 10,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи – 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овгийн Б-ийн Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Т овгийн Л-ийн А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Х овгийн Ч-ийн Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Н-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Л.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ялаар,
шүүгдэгч Ч.Э-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н, Л.А, Ч.Э нар шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч Б.Н, Л.А, Ч.Э нарын эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг тэдгээрийн оршин суугаа газрын харьяа Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Д.С, А.Б, Ч.Э нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлтэй үлдээсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи – 2 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хугацаагаар хэрэгт хадгалахаар
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Шийтгэх тогтоолд оролцогч нар давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н, Ч.Э нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Л.А-д урьд авсан 10,000,000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ