| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2022/00206/И |
| Дугаар | 155/ШШ2022/00405 |
| Огноо | 2022-04-18 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 155/ШШ2022/00405
| 2022 оны 04 сарын 18 өдөр | Дугаар 155/ШШ2022/00405 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс 155/2022/00206/И/
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа даргалж, тус шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот Баянгол дүүргийн 4 дүгээр хороо регистрийн дугаар 2697289, А ХХК,
Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар баг, Хөвсгөлийн эХК
Нэхэмжлэлийн шаардлага: Эм эмнэлгийн хэрэгсэл эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 25,000,000 төгрөг, гэрээнд заасан алданги 12,500,000 төгрөг, нийт 37,500,000 (гучин долоон сая таван зуу) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.З,
Хариуцагчийн төлөөлөгч: Б.Ц,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Далайбаяр
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Хөвсгөлийн эХК-д холбогдуулан эм эмнэлгийн хэрэгсэл эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох 25,000,000 төгрөг, гэрээнд заасан алданги 12,500,000 төгрөг, нийт 37,500,000 (гучин долоон сая таван зуу) төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч А ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч Хөвсгөлийн эХК нь төлбөр төлөх үүргээ 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 95 хоног хугацаа хэтрүүлсэн ба нийт 14,692,408 төгрөг 50 мөнгө болсон. Гэрээнд заасны дагуу худалдан авсан эм, барааны төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно гэж заасан байгаа тул Иргэний хуульд заасны дагуу алдангийн үнийн дүнгийн 50 хувь буюу 12,500,000 төгрөгийн алданги нэмж нэхэмжилж байгаа гэж тодорхойллоо.
Хариуцагч Хөвсгөлийн эХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цд 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдөр нэхэмжлэл гардуулж, хариу тайлбар ирүүлэх хугацааг 2022 оны 3 дугаар сарын 21-ний өдрөөр тогтоосон боловч хариу тайлбараа ирүүлээгүй.
Шүүх хуралдаанд манай компанийн зүгээс А ХХК-д тендерийнхээ мөнгөтэй нийт 216,000,000 төгрөгийг төлсөн. Одоо ямар ч өр авлагагүй гэж үзэж байна. Манай компанийн ажилчид цалин авахгүй, бусад байгууллагуудын өр төлбөрийг төлөхгүй байж байгаад А ХХК-ийн мөнгийг төлсөн. А ХХК-ийн ажилтантай холбогдоход үндсэн төлбөр буюу 25,000,000 төгрөгийг төлчихвөл алданги нэхэмжлэхгүй гэхээр нь үндсэн 25,000,000 төгрөгийг төлсөн боловч алдангаа нэхэмжилж байгаа. Манай компаний зүгээс 25,000,000 төгрөгийг эм, эмнэлэгийн хэрэгсэл зээлээр худалдан авсан төлбөр 25,000,000 төгрөгтэй маргах зүйлгүйгээр төлсөн. Харин алдангийн тухайд манай компани төлбөрийн чадваргүй байгаа тул бүхэн төлж чадахгүй болоод байна. Алдангид 5,000,000 төгрөгийг одоо хурлаас гараад шилжүүлэхэд ч болно. Харин үлдсэн 7,500,000 төгрөгийг төлөх чадваргүй байгаа гэж тайлбарлав.
Нэхэмжлэгч А ХХК нь шүүхэд 9011102051 дүгээр Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, А ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/21/2967 дугаар Итгэмжлэл, Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх тухай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн гэрээ, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Төлбөрийн гүйцэтгэлийн үлдэгдлийн баталгаажуулалтын мэдэгдэл, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдийн Авлага өглөгийн товчоо тайлан, Хө Түнэл-Ач ОНӨААҮГ алданги тооцоолол, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 155/ШЗ2021/03752, 2021 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 155/ШШ2021/00565 дугаар шүүгчийн захирамжуудын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг,
Хариуцагч Хөвсгөлийн эХК-ийн захирал Б.Ц нотлох баримт өгөөгүй байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хангаж, үлдсэн хэсгийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Ази фарма ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.З нь манай байгууллага Хөвсгөлийн эХК-тай 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ байгуулж, гэрээний дагуу ханган нийлүүлэх үүргээ биелүүлсэн. Гэтэл хариуцагч байгууллага болох Хөвсгөлийн эХК нь төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй. Гэрээний хугацаанд хэдэн төгрөгний бараа бүтээгдэхүүн нийлүүлснийг би мэдэхгүй байна. Энэ тооцоог нягтлан бодогч нар бодож өгдөг. Үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөг байгаа гэдэгтэй хариуцагч тал маргаагүй учраас би нотлох баримтуудаа гаргаж өгөөгүй. Манай байгууллага зээлийн гэрээгээ шинэчлэн найруулж, байгууллагуудтай гэрээ хийсэн бөгөөд би шүүх хуралдаанд энэ шинэчилсэн гэрээгээ авч ирсэн. Өмнөх гэрээний хэддүгээр зүйлд алдангийн талаар тусгасан болон хэзээнээс алданги тооцсоныг би сайн мэдэхгүй байна. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 25,000,000 төгрөгийг хариуцагч тал бүрэн төлж барагдуулсан. Алданги 12,500,000 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлалаа.
Хариуцагчийн төлөөлөгч Б.Ц манай байгууллага Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагаас бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч байсан нь үнэн. Барааны үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөг байгаа гэдэгтэй маргахгүй. Энэ мөнгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн. Алданги 12,500,000 төгрөгийг бүхэлд нь төлөх чадваргүй байгаа болохоор 5,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэж тайлбарлаж байна.
Талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээ байгуулагдсан болох хэрэгт авагдсан зээлийн гэрээ, талуудын тайлбар зэргээр тогтоогдож байх ба энэхүү гэрээгээр худалдагч тал Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа нийлүүлэх, худалдан авагч тал тодорхой хугацааны дараа төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан Зээлээр худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулж байх тул нэхэмжлэгч нь шаардах эрхтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...Гэрээний хугацаанд хэдэн төгрөгний бараа бүтээгдэхүүн нийлүүлснийг би мэдэхгүй байна. Энэ тооцоог нягтлан бодогч нар бодож өгдөг. Үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөг байгаа гэдэгтэй хариуцагч тал маргаагүй учраас би нотлох баримт гаргаж өгөөгүй. Манай байгууллага зээлийн гэрээгээ шинэчлэн найруулж, байгууллагуудтай гэрээ хийсэн бөгөөд би шүүх хуралдаанд энэ шинэчилсэн гэрээгээ авч ирсэн. Өмнөх гэрээний хэддүгээр зүйлд алдангийн талаар тусгасан болон хэзээнээс алданги тооцсоныг би сайн мэдэхгүй байна. Зээлийн гэрээний үндсэн төлбөр 25,000,000 төгрөгийг хариуцагч тал бүрэн төлж барагдуулсан. Алданги 12,500,000 төгрөгийг гаргуулна... гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотолсон баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2-т: шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах гаргаж өгөх үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хэрэгт гаргаж өгсөн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Төлбөрийн гүйцэтгэлийн үлдэгдлийн баталгаажуулалтын мэдэгдэл, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрүүдийн Авлага өглөгийн товчоо тайлан, Хө Түнэл-Ач ОНӨААҮГ алданги тооцоолол зэрэг баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдоогүй.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.3-д ...нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно. гэж заасан байх ба хариуцагчийн төлөөлөгчийн...Манай байгууллага Эм, эмнэлгийн хэрэгсэл, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бараа ханган нийлүүлэх гэрээний дагуу нэхэмжлэгч байгууллагаас бараа бүтээгдэхүүнийг зээлээр авч байсан нь үнэн. Барааны үлдэгдэл төлбөр 25,000,000 төгрөг байгаа гэдэгтэй маргахгүй. Энэ мөнгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлсөн. Алданги 12,500,000 төгрөгийг бүхэлд нь төлөх чадваргүй байгаа болохоор 5,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна... гэх тайлбар нь хуулийн энэ заалттай нийцэж байна гэж дүгнэлээ.
Иймд хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн шаардлага болох 5,000,000 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт: Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ
үзүүлсний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ. Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж, нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно. Улсын тэмдэгтийн хураамжийг энэ хуульд заасны дагуу төлнө. гэж, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-д: Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна. гэж, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д: Шүүхийн зардлыг ..., нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ. гэж тус тус заасан байх тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн нэхэмжлэлийн шаардлага болох 5,000,000 төгрөгт тохирсон улсын тэмдэгтийн хураамж болох 94,950 төгрөгийг хариуцагч Хөвсгөлийн эХК-аас гаргуулж, нэхэмжлэгч Ази фарма ХХК-д олголоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2 , 116, 117-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар Хөвсгөлийн эХК-аас 5,000,000 (таван сая) төгрөгийг гаргуулж, А ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдсэн хэсэг болох 7,500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ази фарма ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 345,450 төгрөгийг улсын оролгод хэвээр үлдээж, хариуцагч Хөвсгөлийн эХК-аас 94,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба энэ өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шүүх шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.САРАНТУЯА