Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 181/ШШ2022/00819

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2022                 4                 13                                                             181/ШШ2022/00819                                                               

 

 

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

Ñүхбаатар äүүргийн Èргэний хэргийн анхан шатны шүүхийн ø¿¿х хуралдааныг шүүã÷ Í.Áàò÷èìýã äàðãàëæ, òóñ ø¿¿õèéí õóðàëäààíû òàíõèìä õèéж,

Г.Эын íýõýìæëýëòýé,

           Õàðèóöàã÷: И Т Э Д ХХК/-д õîëáîãäîõ,

           Гэрээний үүрэгт 5 980 000 төгрөг гаргуулах тухай,

            Хариуцагч ИТДЭ ХХК-ийн гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй èðãýíèé õýðãèéã õÿíàí õýëýëöýâ.

 

Ø¿¿õ õóðàëäààíä:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б/РД РЭ89013113/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямсүрэн /РД УК95043098/,

Ш¿¿õ õóðàëäààíû íàðèéí áè÷ãèéí äàðãà Д.Өнөрцэцэг нар îðîëöîâ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Энь хариуцагч ИТДЭ ХХК-д холбогдуулан түрээсийн төлбөрт шилжүүлсэн 5 980 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Хариуцагч ИТДЭ ХХК-тай 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр худалдаа үйлчилгээний талбай түрээсийн 20/26 дугаартай гэрээ байгуулан, уг гэрээгээр худалдааны төвийн 1 давхарт М-24 тоот лангууг 1 жилийн хугацаатай, сарын 600 000 төгрөгийн түрээс төлөхөөр тохиролцон, үйл ажиллагаа явуулахад шаардлагатай 3 ширхэг хөргүүрийн төхөөрөмжийг ашиглахаар болж, 3 ширхэг хөргүүрийн төхөөрөмжийн барьцаа, түрээсийн төлбөрийг 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 2 удаагийн гүйлгээгээр 2 900 000 төгрөг, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдөр 4 удаагийн гүйлгээгээр 5 650 000 төгрөгийг тус тус шилжүүлэн, нийт 8 550 000 төгрөг төлсөн.

Гэрээнд заасан нөхцлийн дагуу төлбөрийг сар бүр төлж байсан. Түрээслүүлэгчийн зүгээс халдварт өвчин гарсан, хорио цээр тогтоосон зэрэг шалтгаанаар түрээсийн төлбөрийг тодорхой хувиар буулгаж, түрээслүүлэгчийн тогтоосон хэмжээгээр төлж, үйл ажиллагаа хэвийн явуулж байсан. 2021 оны 01 сард нэг хөргүүрийг буцаан өгсөн. Гэрээнд нэг хөргүүрийн барьцааг 2 000 000 төгрөг гэж заасан боловч биднээс 2 600 000 төгрөгөөр тооцон авсан. Нэг хөргүүрийг буцаан өгөх үед тухайн хөргүүрийн барьцаа 2 600 000 төгрөгийг бүрэн буцааж өгөөгүй, 2021 оны 4 сарын сүүлээр 1 820 000 төгрөг өгсөн.

Гэтэл ИТДЭ ХХК-ийн зүгээс 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 21/11, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 21/19 дугаартай мэдэгдлийн тус тус өгч, түрээсийн гэрээг цуцалж байгааг мэдэгдсэн.

Гэрээг цуцалж байгаа бол хөргүүрийн барьцаанд байршуулсан 7 800 000 төгрөгөөс буцаан өгсөн 1 820 000 төгрөгийг хасаад үлдэх 5 980 000 төгрөгийг өгөхийг шаардахад өгөхгүй гэсэн. Би лангууны түрээсийн төлбөрийг тогтсон хугацаанд нь тогтоосон дүнгээр нь төлж, лангууг болон хөргүүрүүдийг нь ямар нэг зөрчилгүй хүлээлгэн өгсөн. Одоо хөргүүрийн барьцааны мөнгөө буцаан авах хүсэлтэй байгаа тул үлдэгдэл 6 130 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлийн шаардлагаа 150 000 төгрөгөөр багасгаж, 5 980 000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээгээр барьцааг буцаан олгохгүй гэж заасан нь хууль зөрчсөн заалт гэжээ.

 

2.Хариуцагч ИТДЭ ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: ИТДЭ ХХК нь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 20/26 дугаартай худалдааны үйлчилгээний талбайн түрээсийн гэрээг иргэн Г.Эрдэнэцогттой байгуулан, тус гэрээний үндсэн дээр худалдаа үйлчилгээний талбай болон түүний дагалдах эд хөрөнгүүдийг түрээслэгчийн эзэмшилд шилжүүлж, улмаар түүнд тохирсон төлбөрийг түрээслэгч төлөхөөр харилцан тохиролцсон.

Түрээсийн үйл ажиллагаа явуулж буй худалдааны төв нь шинээр ашиглалтад орсон, үйл ажиллагаагаа эхлээд удаагүй байсан учир түрээслэгчийн худалдаа үйлчилгээг өргөжин тэлэх, хэрэглэгчээ татах хугацаа олгох, цар тахлын хүнд нөхцлийг хамтран даван дуулах зэрэг ажлын хүрээнд үндсэн төлбөр, ашиглалтын зардлыг хөнгөлөх урамшуулал олгож нөгөө талаас түрээслэгч худалдаа үйлчилгээний ажлаа тогтвортой явуулах, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх, гэрээний дагуу хүлээлгэн өгсөн эд хөрөнгүүдийн бүрэн бүтэн байдлыг хангах, байгууллагад учирсан эрсдлийг даван туулах үүднээс нийт 3 худалдааны лангууны барьцаа болгож, 7 800 000 төгрөгийг урьдчилан түрээслүүлэгчийн дансанд байршуулсан.

Улмаар түрээслэгч Г.Энь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр манай байгууллагад хүсэлт гаргаж, худалдааны нэг хөргүүрээ буцаахаар шийдвэрлэсэн бөгөөд гэрээнд зааснаар барьцаа мөнгө бүхэлдээ суутгагдах нөхцөлтэй байсан боловч тухайн үеийн байдлыг нь харгалзан харилцан тохиролцож барьцаа мөнгөний 30 хувь буюу 780 000 төгрөгийг суутган, үлдэгдэл 1 820 000 төгрөгийг буцаан олгосон.

Ингээд Г.Энь 2 лангууг эзэмшиж манай байгууллагад 5 200 000 төгрөгийн барьцаатай үйл ажиллагаагаа үргэлжлүүлж байх үедээ бусадтай үгсэн нийлж, эмх замбараагүй байдлыг үүсгэн, компанийн эсрэг үйл ажиллагаа явуулсан нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 9.5.3, 12.1.6, 12.1.8, 12.1.9, 12.1.11, цар тахлын халдвар хамгаалалын дэглэм, өөрийгөө болон бусдыг эрсдэлд оруулахгүй байх зэрэг олон зөрчлүүдийг нэгэн зэрэг гаргаж, Компанийн болон худалдааны төвийн үйл ажиллагаанд хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэсэн тул энэ зөрчилтэй холбоотой мэдэгдэл хүргүүлж, дахин зөрчил гаргасан тохиолдолд гэрээ цуцлагдах талаар тайлбарласан боловч гэрээгээ дахин зөрчиж, байгууллагын нэр хүнд, үйл ажиллагаанд саад учруулах ноцтой зөрчлийн дахин гаргасан тул гэрээг цуцлан, гэрээний 5.2.3-т заасны дагуу барьцаа болгон байршуулсан 5 200 000 төгрөгийг буцаан олгоогүй болно.

Түрээслүүлэгч ИТДЭ ХХК-ийн зүгээс гэрээнд заасны дагуу худалдаа үйлчилгээ явуулах чанар, стандартын шаардлага хангасан худалдаа үйлчилгээний талбайг дагалдах эд хөрөнгийг зохих журмын дагуу хүлээлгэн өгч, гэрээнд заасан болон заагаагүй бүхий л хөнгөлөлт, урамшууллыг эдлүүлэн гэрээний үүргээ биелүүлсэн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Хариуцагч ИТДЭ ХХК нь нэхэмжлэгч Г.Эрдэнэцогтод холбогдуулан түрээсийн хөнгөлөлт, ашиглалтын зардал чөлөөлсөн нийт 9 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ: “Түрээслэгч Г.Энь 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс үйл ажиллагаа явуулахдаа эхлээд 1 лангуутай байсан бөгөөд түүний 50 хувь буюу 300 000 төгрөгийг, 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 3 лангуутай үйл ажиллагаа явуулж байсан тул түүний 50 хувь буюу нийт 4 500 000 төгрөг, 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл 2 лангуу түрээслэсэн тул 50 хувийн хөнгөлөлт буюу нийт 1 800 000 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын төлбөрийг бүрэн чөлөөлж 1 200 000 төгрөгний хөнгөлөлтүүдийг тус тус олгож, нийт 9 000 000 төгрөгийн түрээсийн төлбөрийн хөнгөлөлт, ашиглалтын зардлыг чөлөөлсөн.

Энэ хөнгөлөлт, урамшууллыг эдлүүлсэн гол шалтгаан нь талуудын хамтран тогтвортой үйл ажиллагааны баталгааг хангах, цар тахлын үед түрээслэгч нарын эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилготой байсан.

Гэтэл түрээслэгч Г.Энь түрээслэгч нартай нийлж бослого, үймээнд оролцон, худалдааны төвийн нэр хүндийг болон бусад түрээслэгч нарын худалдаа үйлчилгээ явуулах эрхэнд сөргөөр нөлөөлсөн үйлдлийг гаргасан.

Дээрх үйлдлийг 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эхний удаа гаргахад компанийн зүгээс мэдэгдэл хүргүүлж, дахин ийм үйлдэл гаргасан тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн. Гэтэл Г.Эрдэнэцогт, түүний худалдагч буюу эхнэр нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг удирдахгүй дахин бослого үймээний зөрчлийн асуудалд оролцож, улмаар түрээслүүлэгч компанийн зүгээс худалдааны төвийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулах, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан халдвар хамгааллын дэглэмийг дагаж мөрдөх, Нийслэлийн Засаг дарга, УОК-ын гаргасан хууль, шийдвэрийг  дагаж мөрдүүлэхийн тулд түрээслэгч Г.Эрдэнэцогттой байгуулсан гэрээг цуцалсан.

Гэрээний 5.2.3-т ...гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд хөнгөлөгдөөгүй үнийн дүнгээр түрээсийн төлбөрийг нэхэмжлэх гэсний дагуу түрээслэгчээс түрээсийн нийт хөнгөлөлт буюу 9 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.  

 

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: ИТДЭ ХХК-ийн 9 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг эс зөвшөөрч байна. Нэхэмжлэгч Г.Эрдэнэцогтын зүгээс түрээсийн гэрээний зүйл заалтыг зөрчсөн зүйл байхгүй, хариуцагчийн зүгээс талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээ үйлчилж байх хугацаанд үзүүлсэн хөнгөлөлт болон цар тахалтай холбогдуулах ажиллахгүй байсан хугацааны хөнгөлөлт урамшуулалтай холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

Түрээсийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-т заасан заалтын дагуу Г.Этүрээсийн гэрээг цуцлаагүй тул хариуцагчийн зүгээс гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгч гэрээг цуцлах санал тавиагүй. Цар тахлын үед үзүүлж байсан хөнгөлөлтөө зогсоосон тул хөнгөлөлтөө үргэлжлүүлж, маркетингийн ажлаа хийгээч гэсэн шаардлага тавихад хариуцагчийн зүгээс гэрээг цуцлах мэдэгдэл өгч,санал гаргасан учир гэрээний 5.2.3-т заасан заалт үйлчлэхгүй. Уг барьцаа нь түрээсийн гэрээний барьцаа биш, түрээсийн төлбөрийг бүрэн төлсөн тул маргах зүйл байхгүй. Харин эд хөрөнгөд хохирол учирсан, эвдэрсэн, гэмтсэн тохиолдолд уг хохирлыг арилгах, үүргийн гүйцэтгэлийг хангах зорилготой учир барьцааг буцаан өгөх ёстой гэжээ.

  

5.Нэхэмжлэгчээс 2021 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн мэдэгдэл, 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 20/26 дугаартай Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ, 2020 оны 8 дугаар сарын 17, 18-ны өдрийн худалдаа хөгжлийн банкны орлогын ордерууд, 2021 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 21/11 дугаартай, 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 21/19 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай гэсэн баримтууд,

хариуцагчаас ИТДЭ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ,  компанийн дүрэм, Их тойруу худалдааны төвийн захиргаанд өргөдөл гаргах нь 2021.02.27, 2021.02.01, 2021.04.15 өргөдөл гаргасан Г.Эгэсэн баримтууд, Их тойруу Ди Эл ХХК-ийн захиргаанд хүсэлт гаргах нь 2021.5.10, 2021.5.18, 2021.05.23, Их тойруу Ди Эл ХХК-ийн  2020.10.30-ны өдрийн 2020/02 дугаартай мэдэгдэх хуудас, лангууны байрлалын зураг,  Их тойруу Ди Эл ХХК-ийн захиргаанд хүсэлт гаргах нь 2021.02.25-ны гэсэн баримтуудыг болон 1 ширхэг СД-г тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.  

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

¯ÍÄÝÑËÝÕ нь:

 

Нэхэмжлэгч Г.Энь хариуцагч “ИТДЭ ХХК-д холбогдуулан 3 хөргүүрийн барьцааны мөнгөний үлдэгдэл болон түрээсийн төлбөрийн үлдэгдэл нийт 6 130 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бнь 3 хөргүүрийн барьцааны 5 980 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.

 

Хариуцагч нь гэрээний 5.2.3-т зааснаар түрээслэгч нь түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түрээслүүлэгч нь хөнгөлөгдөөгүй үнийн дүнгээр түрээсийн төлбөрийг буцаан нэхэмжлэх эрхтэй ба түрээслүүлсэн эд хөрөнгийн барьцааны мөнгийг түрээслэгчид буцаан олгохгүй гэж тохирсон тул 5 980 000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй, харин түрээсийн хөнгөлөлт эдлүүлсэн 9 000 000 төгрөгийг түрээслэгчээс буцаан гаргуулна гэж марган, сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

Шүүх зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтыг судлаад тогтоогдсон үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Г.Энэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагч ИТДЭ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

1.Нэхэмжлэгч Г.Эрдэнэцогт, хариуцагч ИТДЭ ХХК-ийн хооронд 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 20/26 дугаартай Худалдаа үйлчилгээний талбайн түрээсийн гэрээ бичгээр байгуулагдаж, уг гэрээний дагуу түрээслүүлэгч ИТДЭ ХХК нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтай гудамжинд байрлалтай, Их тойруухудалдааны төвийн 1 давхарын М-24 тоот худалдааны лангууг үхрийн мах худалдааны зориулалтаар түрээслэгч Г.Эрдэнэцогтын эзэмшил, ашиглалтад 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийг дуустал 1 жилийн хугацаагаар эзэмшүүлэх, түрээслэгч Г.Энь гэрээгээр тохирсон  1 сарын 600 000 төгрөгийг төлөхөөр тохиролцжээ.

 

Талууд уг гэрээний дагуу М-24 тоот лангууг нэхэмжлэгч Г.Энь 2020 оны 8 дугаар сарын 17-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацаагаар эзэмшсэн бөгөөд нэхэмжлэгч нь лангууны түрээсийн төлбөрийн үлдэгдэлгүй гэж тайлбарлацгааж байна.

 

Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт  түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь хэлэлцэн тохирсон төлбөр төлөх үүргийг тус тус хүлээхээр заасан, бичгээр байгуулах шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх ба талууд түрээсийн гэрээ байгуулсан талаар маргаагүй болно. 

 

Мөн гэрээний хугацаанд Г.Энь ИТДЭ ХХК-ийн 3 хөргүүрийг эзэмшиж, 1 хөргүүрийн үнэ 2 600 000 төгрөг, нийт 7 800 000  төгрөгийг гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1-д заасны дагуу барьцаа болгон түрээслэгчид шилжүүлснээс 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1 хөргүүрийг буцаан өгч, барьцааны 2 600 000 төгрөгийг буцаан авахаас 1 820 000 төгрөгийг авсан, үлдэгдэл 5 980 000 төгрөгийг буцаан аваагүй байгаа болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх ба талууд энэ үйл баримтын талаар мөн маргаагүй байна.

 

Харин хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нямсүрэн нь нэхэмжлэгч Г.Этүрээслэгч нартай нийлж бослого, үймээнд оролцон, худалдааны төвийн нэр хүндийг болон бусад түрээслэгч нарын худалдаа үйлчилгээ явуулах эрхэнд сөргөөр нөлөөлсөн үйлдлийг гаргасан тул 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эхний удаа дахин ийм үйлдэл гаргасан тохиолдолд гэрээ цуцлах талаар мэдэгдсэн, Г.Энь дахин бослого үймээний зөрчлийн асуудалд оролцож, улмаар түрээслүүлэгч компанийн зүгээс худалдааны төвийн үйл ажиллагааг хэвийн хэмжээнд явуулах, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалсан халдвар хамгааллын дэглэмийг дагаж мөрдөх, Нийслэлийн Засаг дарга, УОК-ын гаргасан хууль, шийдвэрийг  дагаж мөрдүүлэхийн тулд түрээслэгч Г.Эрдэнэцогттой байгуулсан гэрээг цуцалсан тул гэрээний 5.2.3-т заасны дагуу барьцаа болгон байршуулсан 5 200 000 төгрөгийг буцаан олгох үндэслэлгүй, мөн 1 хөргүүрийн үнэ 2 600 000 төгрөгийг Г.Энь өөрөө түрээслэгчид хүсэлт гаргасны дагуу бид 30 хувийг суутган авч, 1 820 000 төгрөгийг өгсөн гэж тайлбарлан маргажээ.

 

Талуудын хооронд байгуулсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.1 дэх хэсэгт гэрээ байгуулагдахаас өмнө түрээслүүлэгчийн ...дансанд ...гэрээний зүйлийн 1 сарын түрээсийн төлбөрийн хөнгөлөгдөөгүй үнийн дүнтэй тэнцэх хэмжээний төлбөр, түрээслүүлэгч талын зүгээс гэрээний зүйлийг дагалдуулан өгсөн тавиур болон хөргүүр эсхүл хөлдөөгчний 2 000 000 төгрөгийг нэмж барьцаа болгон шилжүүлсэн байх, 5.2.3 дахь хэсэгт энэхүү гэрээнд заасан хөнгөлөлтийг эдэлсэн түрээслэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх эрх хүчингүйд тооцогдох бөгөөд хөнгөлөгдөөгүй үнийн дүнгээр түрээсийн төлбөрийг нэхэмжлэх ба түрээслүүлэгч барьцаа мөнгийг түрээслэгчид буцаан олгохгүй гэжээ.

Гэрээний дээрх заалтын дагуу түрээслэгч, түрээслүүлэгч нар нь 1 хөргүүрийн барьцааг 2 600 000 төгрөгөөр нийт 3  хөргүүрийн барьцаанд 7 800 000 төгрөгийг шилжүүлэхээр тохирч, нэхэмжлэгч Г.Энь хариуцагч ИТДЭ ХХК-ийн дансанд дээрх төлбөрийг шилжүүлж, 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 1 хөргүүрийг буцаан өгч, барьцааны 1 820 000 төгрөгийг буцаан авсан байх бөгөөд хариуцагч нь гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3-ийг үндэслэн нэхэмжлэгчийг гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан учир барьцааны мөнгийг буцаан олгохгүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна.

Учир нь гэрээг нэхэмжлэгч Г.Эцуцлаагүй, харин хариуцагч ИТДЭ ХХК-ийн зүгээс цуцалжээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгч Г.Этүрээсийн хөнгөлөлтөө үргэлжлүүлсэнгүй гэж бусад түрээслэгч нартай нийлж бослого, үймээнд оролцон, худалдааны төвийн нэр хүндийг болон бусад түрээслэгч нарын худалдаа үйлчилгээ явуулах эрхэнд сөргөөр нөлөөлсөн үйлдлийг гаргасан, үйлчилгээний талбайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн хэмээн нэхэмжлэгчийн буруутай үйлдлийн улмаас гэрээг цуцлах мэдэгдэл өгч цуцалсан гэж тайлбарлаж байгаа боловч талууд гэрээг энэ үндэслэлээр цуцлах талаар буюу түрээслэгчийн буруутай үйлдлийн улмаас гэрээг цуцалсан тохиолдолд барьцааны мөнгийг буцаан олгохгүй байх талаар тохиролцоогүй байх тул Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д гэрээг тайлбарлахдаа түүний үнийн шууд утгыг анхаарна гэж зааснаар гэрээний 5.2.3 дахь заалт энэ тохиолдолд хамаарахааргүй байна. Тодруулбал талууд гэрээг байгуулахдаа түрээслэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд түрээслүүлэгч барьцаа мөнгийг түрээслэгчид буцаан олгохгүй гэсэн заалт нь түрээслэгчийн буруугаас гэрээг цуцлах тохиолдлыг хамааруулсан гэж үзэх боломжгүй байна.

 

Иймд дээрх гэрээний дагуу хариуцагч ИТДЭ ХХК-ийн зүгээс барьцааны мөнгийг буцаан олгохгүй байх үндэслэл тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг нь дуусгавар болсон тохиолдолд бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч Г.Эрдэнэцогтын хариуцагч ИТДЭ ХХК-д холбогдуулан гаргасан түрээсийн гэрээний дагуу дагалдуулан өгсөн хөргүүрийн барьцаанд шилжүүлсэн 5 980 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

 

2.Хариуцагч  ИТДЭ ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч ИТДЭ ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, талуудын хооронд байгуулсан гэрээний 5.2.3 дахь хэсэгт энэхүү гэрээнд заасан хөнгөлөлтийг эдэлсэн түрээслэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх эрх хүчингүйд тооцогдох бөгөөд хөнгөлөгдөөгүй үнийн дүнгээр түрээсийн төлбөрийг нэхэмжлэх ба түрээслүүлэгч барьцаа мөнгийг түрээслэгчид буцаан олгохгүй гэж заасныг үндэслэн нэхэмжлэгч Г.Эрдэнэцогтын буруутай үйл ажиллагааны улмаас гэрээ цуцлагдсан учир хөнгөлөгдөөгүй үнийн дүнгээр түрээсийн төлбөр болон чөлөөлсөн ашиглалтын зардал нийт 9 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Эрдэнэцогтоос нэхэмжилнэ гэх агуулгаар тайлбарлаж, шүүхэд 1  ширхэг СД бичлэгийг нотлох баримтаар гаргаж, уг СД-г шүүх хуралдаанд үзүүлэх байдлаар судлуулах санал гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрсөн болно.

Уг бичлэгээр нэхэмжлэгч Г.Эүйлчилгээний танхимд архи ууж байгаа байдлыг харуулах зорилготой гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан бөгөөд шүүх хуралдааны явцад СД-г үзэхэд тийм байдал тогтоогдоогүй болно.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бнь Цар тахлын үед үзүүлсэн хөнгөлөлтөө зогсоосон тул хөнгөлөлтөө үргэлжлүүлж, маркетингийн ажлаа хийгээч гэсэн шаардлага тавихад хариуцагчийн зүгээс гэрээг цуцлах мэдэгдэл өгч цуцалсан, нэхэмжлэгч гэрээг цуцлах санал тавиагүй учир гэрээний 5.2.3-т заасан заалт үйлчлэхгүйгэж хариу тайлбар гарган мэтгэлцэж байна.

 

Нэхэмжлэгч Г.Энь хариуцагч ИТДЭ ХХК-ийн  М-24 тоот лангууг түрээслэх гэрээний дагуу 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс үйл ажиллагаа явуулахдаа 2021 оны 5 дугаар сарыг хүртэл  нийт 9 000 000 төгрөгийн түрээсийн төлбөр, ашиглалтын зардлын чөлөөлөлт, хөнгөлөлт эдэлсэн талаар талууд маргаагүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж буй талуудын хооронд байгуулагдсан гэрээний 5 дугаар зүйлийн 5.2.3 дахь заалт нь түрээслэгч нь гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсан тохиолдолд хөнгөлөлт эдлэх эрх хүчингүйд тооцогдож, хөнгөлөгдөөгүй үнийн дүнгээр түрээсийн төлбөрийг нэхэмжлэх зохицуулалт бөгөөд харин түрээслэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас гэрээг цуцлах агуулга гэж үзэх боломжгүй байх тул хариуцагчийн нэхэмжлэгчид холбогдох түрээсийн гэрээний хөнгөлөлт, ашиглалтын зардлын чөлөөлөлт үзүүлсэн 9 000 000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Óëñûí òýìäýãòèéí õóðààìæèéí òóõàé õóóëèéí 7 äугааð ç¿éëèéí 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-ä çààñíààð нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул óëñûí òýìäýãòèéí õóðààìæид íýõýìæëýã÷ээс төлсөн 113 030 төгрөг, хариуцагчаас төлсөн 158 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110 630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь õóóëüä íèéöíý.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ íü:

 

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ИТДЭ ХХК-аас 5 980 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Эрдэнэцогтод олгож,

хариуцагч ИТДЭ ХХК-ийн нэхэмжлэгч Г.Эрдэнэцогтод холбогдох 9 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан óëñûí òýìäýãòèéí õóðààìæид нэхэмжлэгч Г.Эрдэнэцогтоос төлсөн 113 030 төгрөг, хариуцагч ИТДЭ ХХК-аас төлсөн 158 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ИТДЭ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 110 630 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш  14 хоногийн дотор Íèéñëýëèéí Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                Н.БАТЧИМЭГ