| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0189/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/186 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.Мягмардорж |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2023/ШЦТ/186
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Анхбаяр хөтөлж,
улсын яллагч Р.Мягмардорж /томилолтоор/,
хохирогч З.*******,
шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Д.Ариунтуяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0***/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ний өдөр ***** төрсөн, *** настай, эрэгтэй, *** боловсролтой, ****ажилтай, ам бүл ***, **** хамт ******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч О.******* нь **** оны *** дугаар сарын ****-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, ****** шалтгааны улмаас цохих, чимхэх, базаж, мушгих зэргээр зодсоны улмаас түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхи, гадна бэлэг эрхтэн, хэвлий, зүүн гуя, зүүн бугалгад цус хуралт, дух, **** гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.******* нь ********* өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, ******** шалтгааны улмаас цохих, чимхэх, базаж, мушгих зэргээр зодсоны улмаас түүний биед зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхи, гадна бэлэг эрхтэн, хэвлий, зүүн гуя, зүүн бугалгад цус хуралт, дух, ******* гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[1], 2.Хохирогчийн Цагдаагийн байгууллагад бичгээр гаргасан өргөдөл[2], 3.Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл[3], 4.Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт[4], 5.*** аймгийн *** сумын хамтарсан багийн хуралдааны тэмдэглэл[5], 6.Хохирогч З.*******аас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[6], 7.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 09 дугаар сарын 01-ний өдрийн 22/156 дугаартай албан бичиг, хавсралт[7], 8.Иргэний нэхэмжлэгч Ц.******* мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[8], 9.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 251 дугаартай шинжээчийн дүгнэлт[9], 10.Сэлэнгэ аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас[10] 11.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[11], 12.Шүүгдэгч О.*******ийн 2024 оны 07 дугаар сарын 19-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[12], 13.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[13], 14.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[14], 15.Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[15], 16.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[16], 17.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[17], 18.Шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт[18], 19.Хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт[19], 20.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[20] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч О.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирогч З.******* нь шүүгдэгчээс хохирол, төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй[21] гэснийг дурьдаж, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Ц. нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35,396 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч О.*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 700,000 /долоон зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийн хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Хохирогч З.*******ы зүгээс хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй, цаашид гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурьдаж, шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Ц. нэхэмжилсэн эрүүл мэндийн даатгалын санд учирсан 35,396 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан болохыг тус тус дурьдсугай.
6.Шүүгдэгч О.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Хавтаст хэргийн 01 дүгээр хуудас
[2] Хавтаст хэргийн 02 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 03-04 дүгээр хуудас
[4] Хавтаст хэргийн 05-09 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 10-12 дугаар хуудас
[6] Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас
[8] Хавтаст хэргийн 23 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас
[10]Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 41 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 46 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 47 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас
[17] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас
[18] Хавтаст хэргийн 50 дугаар хуудас
[19] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас
[20] Хавтаст хэргийн 54-56 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас