| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 187/2024/0700/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/740 |
| Огноо | 2024-10-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Өлзийжаргал |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/740
2024 *******0 2******* 2024/ШЦТ/740
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Мөнгөншагайгаар хөтлүүлэн,
Улсын яллагч Б.Өлзийжаргал,
Шүүгдэгч С.А*******, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Өлзийжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн Д******* овогт С******* А*******т холбогдох эрүүгийн 24*******00*******7*******20995 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******977 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн ******* дүгээр хороо ******* дугаар байр, ******* тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй.
Д******* овогт С******* А******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.А******* нь “...2023 оны *******0 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрлийн байрны орчимд Солонгос улс руу Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн яамтай хамтарсан сургалтад явуулна ******* жилийн мульт виз гардаг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Г.Ж*******өөс 2,000,000 төгрөгийг Төрийн банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан...” гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч С.А******* нь “...2023 оны *******0 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрлийн байрны орчимд Солонгос улс руу Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн яамтай хамтарсан сургалтад явуулна ******* жилийн мульт виз гардаг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Г.Ж*******өөс 2,000,000 төгрөгийг Төрийн банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан...” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Дээрх үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдов. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А*******ийн “...Миний А гэх найз байдаг. Би хууль зүйн яам, өмгөөлөгчдийн холбооны нэрийг бариагүй. А Солонгост ирж очдог. Хамт явах хүн байна уу гэсэн. Одоо ямар ч харилцаагүй. ************** дүгээр сард мөнгөний асуудал гараад 02 дугаар сард би эмнэлэгт хэвтсэн. 06 дугаар сард хөл дээрээ боссон. Эмнэлэгт хэвтэж байхад Г.Ж******* ярьж холбогдоод мөнгийг нь буцааж өгсөн. Би Аийг олох боломж байгаагүй...” гэх мэдүүлэг,
Эрүүгийн 24*******00*******7*******20995 дугаартай хэргээс:
Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт гаргасан өргөдөл,
Хаан банкны дансны хуулга,
Бичмэл нотлох баримт хүлээн авсан тэмдэглэл,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Ж*******ийн хохирогчоор өгсөн “...Ингээд хэд хоногийн дараа өөрийн найзаасаа “хоёр гурван жилийн өмнөөс л Хууль зүй дотоод хэргийн яам, Монголын өмгөөлөгчдийн холбоо нь Бүгд Найрамдах Солонгол улстай хамтран өмгөөлөгчдийн мэргэжил дээшлүүлэх *******4 хоногийн хугацаатай сургалт болно гээд байсан. Тэр нь энэ жилийн *******2 дугаар сард явна, чи Тунгаатай холбогдоорой” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тунгаатай утсаар ярьж лавлахад “Энэнд явснаар ******* жилийн хугацаатай Бүгд Найрамдах Солонгол Улсын мульти виз дарагдах юм. Би энэнд чамайг дагуулаад явъя, чи 2,000,000 төгрөг, гадаад паспорт, цээж зургаа авч ирж өгөөрэй яаралтай бүртгэлд оруулах гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд би 2023 оны *******0 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эрлийн байрны гадаа очиж Тунгаа гэх хүний Хаан банкны тоот данс руу 2,000,000 төгрөг шилжүүлээд гадаад паспорт, цээж зургаа өгсөн. Ингээд энэ явдлаас хойш Хууль зүй яам дээр бүртгэл хийгдэж байгаа, өмгөөлөгчдийн холбооноос залгаж мэдэгдэнэ гэх зэрэг зүйлс ярьсаар 2023 оны *******2 дугаар сар болгосон бөгөөд *******2 дугаар сард “явах юм болсон бэ” гэж асуухад “дараа долоо хоногоос бүтнэ” гэж хэлсээр байгаад 2024 оны 0******* дүгээр сар хүргэчихсэн. Ингээд би 2024 оны 02 дугаар сараас эхлэн би Тунгаа гэх эмэгтэйгээс удаа дараа шаардаж байж гадаад паспортоо авч байсан...” гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Г.Б гэрчээр өгсөн “...Тэгтэл С.А******* надад “Г.Ж*******ийг чиний араас Солонгос руу явуулах боломж байна. Тэр нь яах вэ гэхээр одоо Хууль зүйн яам болон өмгөөлөгчдийн холбооноос зохион байгуулж байгаа хуульчдын зэрэглэл ахиулах сургалт Солонгос улсад болох юм, миний зүгээс хоёр хүн явуулах боломжтой байгаа. Би нэгэнд нь Сүлдээг явуулах гэж байгаа” гэж хэлсэн. Тэгээд тэр үед би дотроо “Сүлдээ явах гэж байгаа гэхээр худлаа зүйл бол биш юм байна” гэж бодоод энэ талаар Г.Ж*******өд хэлсэн. С.А******* надтай уулзчихаад “Найзад нь бол мөнгө төгрөгийн хэрэг байхгүй эхний ээлжинд 2,000,000 төгрөг өгчихнө биз, энэ мөнгийг нь цааш хүмүүст нь хоолонд ороорой гээд л өгчихье, тэгж байж л юм хум нь бүтнэ шүүдээ гэх утгатай зүйл ярьж байсан Тэгээд л Г.Ж*******, С.А*******т 2,000,000 төгрөг өгчихсөн байсан. Үүнээс хойш Бүгд Найрамдах Солонгос Улс руу явуулах юм нь байнга хойшлоод байхаар нь би “энэ Сүлдээ бас явж чадахгүй хүлээгээд байгаа юм байхдаа“ гэж бодоод Сүлдээтэй фэйсбүүк хаягаар нь холбогдоод асуутал надад “найз нь аль хоёр жилийн өмнө С.А*******т мөнгө өгөөд залилуулчихсан шүү дээ” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг,
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.А*******ийн хувийн байдалтай холбоотойгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 дугаар тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 78 дугаар тал/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 79 дүгээр тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч С.А*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэхэд шүүгдэгч С.А******* нь “...2023 оны *******0 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрлийн байрны орчимд Солонгос улс руу Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн яамтай хамтарсан сургалтад явуулна ******* жилийн мульт виз гардаг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Г.Ж*******өөс 2,000,000 төгрөгийг Төрийн банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Г.Ж*******ийн мэдүүлэг /хх-ийн 24-25хуу/, гэрч Г.Б мэдүүлэг /хх-тйг 26-27хуу/, Хаан банкны дансны хуулга, бичмэл нотлох баримт хүлээн авсан тэмдэглэл, гэрч Г.Б мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.
Шүүгдэгч С.А******* нь гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.А*******т холбогдох хэргийн үйл баримт, нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь дүгнэхэд шүүгдэгч С.А******* нь “...2023 оны *******0 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн ******* дүгээр хорооны нутаг дэвсгэр Эрлийн байрны орчимд Солонгос улс руу Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хууль зүйн яамтай хамтарсан сургалтад явуулна ******* жилийн мульт виз гардаг хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож хохирогч Г.Ж*******өөс 2,000,000 төгрөгийг Төрийн банкны ******* тоот дансаар шилжүүлэн авч залилсан...” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөрийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт “…Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно…”гэж мөн зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно…”гэж тус тус заажээ.
Шүүгдэгч С.А******* нь гэмт хэргийн улмаас учирсан 2,000,000 төгрөгийн хохирлыг хохирогчид бүрэн төлж барагдуулсан нь хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтаар тогтоогдож байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч Г.Ж******* нь хэргийн материалтай танилцахдаа хохирол барагдуулсан ч гэсэн би хүүнд нь *******,800,000 төгрөг төлж хохирсон гэх боловч энэ талаарх баримт ирүүлээгүй мөн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирол биш байх тул *******,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч С.А******* нь “Залилах” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгч С.А*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу залилах гэмт хэргийг удаа дараа үйлдсэн байдал зэргийг тус тус харгалзан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөнг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн *******.*******, *******.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлаар:
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.8, 36.*******0, 37.*******, 38.*******, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
*******. Шүүгдэгч Д******* овогт С******* А*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А*******ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.А*******т оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.А******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын *******5 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг ******* /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогчийн нэхэмжилсэн *******,800,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн **************.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.А*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ