Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 181/ШШ2022/00593

 

 

2022 3 23 181/ШШ2022/00593

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

      

 

үхбаатар үүргийн ргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг . даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийж,

 

Нэхэмжлэгч: Э.Н/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ДДЦ ХХК /-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 080 000 төгрөг гаргуулах тухай янан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Н,

Хариуцагч ДДЦ ХХК-ийн захирал М.Б/РД ХК87112412/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

 

 

нь:

 

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч ДДЦ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 080 000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Хариуцагч ДДЦ ХХК-тай 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нарлаг апартмент 2 орон сууцны барилгын 4-13 давхарын арматурын бэлдэцийн ажлыг хийж гүйцэтгэх, хөлс нь 1 давхар нь 900 000 төгрөг байхаар тохирч, 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 6 давхарын ажлаа дуусгаад М.Бзахиралд хөлсөө цаг хугацаанд нь төлөхгүй, ажлын хэмжээг буруу гаргасан, тог тасарч, материал тасалдаж байгаа тул цаашид ажиллах боломжгүй гэдгээ амаар хэлж, хариуцсан талбайн инженерт нь ажлаа хүлээлгэж өгсөн.

Иймд гэрээний дагуу барьцаа 180 000 төгрөгийг ажлын хөлснөөс суутгасан бөгөөд уг барьцаа мөнгө болон 6 давхарын ажлын хөлс 900 000 төгрөг, нийт 1 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү.

Хариуцагч компани 4-5 давхарын ажлыг актгүй хүлээн авч, хөлсийг тухай бүрд нь олгосон бөгөөд ажлаа хүлээж авч байгаа байгууллага өөрсдөө акт үйлдэх ёстой. Иймд 1 080 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ДДЦ ХХК-ийн захирал М.Бнь нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний дагуу хийх ажлын 30 хувийг гүйцэтгэсэн гэж, үлдэх хэсгийг эс зөвшөөрч дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: Э.Нтай 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Нарлаг апартмент 2 орон сууцны 14 давхар барилгын 4-14 давхарын арматурын бэлдэцийн ажлыг, 1 давхарын ажлын хөлсийг 900 000 төгрөгөөр 4 хоногт хийхээр тохирч гэрээ байгуулсан. Гэтэл Э.Нын бригад ажлыг нэг ч удаа 4 хоногт гүйцэтгэж байгаагүй. 4-5 давхарын ажлыг хийсэн учир хөлсийг нь өгсөн. 6 давхарын ажлыг 30 хувьд ч хүрэхгүй хэсэгчилэн хийж байгаад 8 дугаар сарын 21-ний өдөр ажил орхиж явсан учир санхүүжилт олгоогүй.

Санхүүжилт хоцорсон зүйл байхгүй, хөлсийг 8 дугаар сарын 7-ны өдөр 900 000 төгрөг өгөхөөс гэрээний дагуу барьцаа 180 000 төгрөгийг суутган 720 000 төгрөг, 8 дугаар сарын 16-ны өдөр 900 000 төгрөг өгсөн. Гэрээний 3.3-т ажлыг дутуу орхисон бол барьцааг олгохгүй гэж тохирсон. Гэтэл 2 тал тохироогүй байхад ажлыг орхиж, 6 давхарын ажлыг цаг хугацаанд нь хийгээгүй учир арга буюу өөр хүмүүсээр хийлгэж, тэр хугацаанд компани бүх ажил хойшилж, алдагдал хүлээсэн. Ирээд тооцоо хий гэхээр ирээгүй, хэрэглэж байсан багаж хэрэгслээ акт үйлдэж хүлээлгэж өгөөгүй.

Санхүүжилт удаасан, тог цахилгаан саатсан гэдэг нь нотлогдохгүй. Иймд хийгээгүй орхиж явсан ажлыг нь өөр хүнээр хийлгүүлсэн учир ажлын хөлс 900 000 төгрөгийг болон барьцаа 180 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэжээ.

 

Нэхэмжлэгчээс 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн Ажил гүйцэтгэх гэрээ /Арматурын бэлдэцийн/ 3 хуудас, Э.Нын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга 6 хуудас,

хариуцагчаас ДДЦ ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ 1 хуудас баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

нь:

 

Шүүх нэхэмжлэгч Э.Нын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Нэхэмжлэгч Э.Н нь хариуцагч ДДЦ ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 1 080 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

1.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хийсэн ажлын хөлс 900 000 төгрөг, барьцаа 180 000 төгрөгийн хамт гаргуулна гэж тайлбарласан.

 

Хариуцагч нь гэрээгээр тохирсон 6 давхарын арматурын бэлдэцийн ажлаа 30 хувь гүйцэтгээд ажлаа дутуу орхиж явсан тул ажлын хөлс 900 000 төгрөгийг барьцааны 180 000 төгрөгийн хамт төлөх үндэслэлгүй гэж маргаж байна.

 

2.Хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Хавтас хэрэгт авагдсан ДДЦ ХХК, Э.Н нарын хооронд 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Ажил гүйцэтгэх гэрээ, /Арматурын бэлдэцийн/ гэх бичгийн баримтаар гүйцэтгэгч буюу нэхэмжлэгч Э.Н нь Нарлаг таун 2 орон сууцны барилгын арматурын бэлдэцийн ажлыг захиалагчийн зүгээс тавьсан шаардлагад нийцүүлэн, гэрээгээр тохирсон хугацаанд буюу 1 давхарын арматурын бэлдэцийг 4 хоногт, мэргэжлийн өндөр түвшинд чанартай хийж, 4 давхарын бэлдэцээс эхлэн тус барилгын угсралтын ажил дуусах хүртэл хугацаанд хийж гүйцэтгэх, захиалагч нь буюу ДДЦ ХХК нь гүйцэтгэгчид нэг давхарын арматурын бэлдэцийн ажлын хөлсөнд 900 000 төгрөг төлөх үүрэг хүлээх, захиалагч нь гэрээт ажлын эхний санхүүжилтээс барьцаа төлбөр 20 хувийг суутган авахаар тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар талууд хүсэл зоригоо бүрэн илэрхийлэн дээрх хэлцлийг байгуулсан байх бөгөөд зохигч нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан талаар маргаагүй ба дээрх гэрээ нь хүчин төгөлдөр байна.

 

3.Нэхэмжлэгч нь гэрээний дагуу 4, 5 дугаар давхарын ажлыг хийж, тохирсон ёсоор ажлын хөлс 1 давхарын 900 000 төгрөг, нийт 1 800 000 төгрөг авах ёстойгоос гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т захиалагч нь гэрээт ажлын эхний санхүүжилтээс барьцаа төлбөр 20 хувь суутгаж авна гэж заасны дагуу 180 000 төгрөгийг суутган, 2021 оны 8 дугаар сарын 07-ны өдөр 720 000 төгрөг, 16-ны өдөр 900 000 төгрөг нийт 1 620 000 төгрөг дансаар авсан үйл баримтын талаар талууд маргаагүй, харин 6 давхарын ажлыг бүрэн гүйцэтгэсэн эсэх, гэрээг цуцлах талаар мэдэгдсэн эсэх талаар маргажээ.

 

Нэхэмжлэгч нь 6 давхарын ажлыг бүрэн гүйцэтгэж, хүлээлгэж өгөхөд хариуцагч нь ажлаа хүлээж аваагүй, ажлын хөлсийг хугацаанд нь төлөөгүй, ажлын хэмжээг буруу гаргаж өгсөн, тог цахилгаан, материал тасардаг шалтгаанаар гэрээг цуцлах талаар хариуцагч байгууллагын эрх бүхий ажилтанд 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр амаар мэдэгдсэн тул ажлын хөлс 900 000 төгрөг, барьцаа 180 000 төгрөг, нийт 1 080 000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй гэж,

хариуцагч нь 2021 оны 8 дугаар сарын 21-ний өдөр гэнэт л ажлаа орхиж явсан, гэрээг цуцлах талаар мэдэгдээгүй учир барьцааг буцаан олгох үндэслэлгүй, 6 давхарын ажлыг 30 хувьтай гүйцэтгээд ажлаа хүлээлгэж өгөөгүй гэж тайлбарлаж байна.

 

4.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-т Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ, 343.2-т ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж заажээ.

 

Дээрхээс гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгсөн тохиолдолд захиалагч нь хөлсийг төлөх үүрэгтэй байна.

 

Нэхэмжлэгч Э.Н нь гэрээний 2 дугаар зүйлд заасан 6 давхарын арматурын бэлдэцийн ажлаа бүрэн гүйцэтгэж, хүлээлгэн өгөх үүргээ биелүүлсэн, мөн гэрээг цуцлах талаар захиалагчид мэдэгдсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд зааснаар нотлоогүй тул хариуцагчийн төлөөлөгчийн уг 6 давхарын ажлын 30 хувийг гүйцэтгэсэн гэх тайлбарыг үндэслэн хариуцагч ДДЦ ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 270 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нт олгох нь зүйтэй.

 

5.Түүнчлэн талууд гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т гүйцэтгэгч нь гэрээнд заасан ажлыг дутуу орхиж, дур мэдэн орхиж явсан тохиолдолд барьцаа төлбөрийг олгохгүй гэж тохирсон байх ба нэхэмжлэгч нь гэрээг цуцлах талаар хариуцагчид мэдэгдсэн гэх тайлбараа мөн нотлоогүй тул ажлын хөлсийг бүрэн олгох үндэслэлгүй байна.

 

Учир нь гэрээний дээрх заалтаар талууд ажлын хөлс төлөх арга, журам, хугацааг Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцон тодорхойлно, 346 дугаар зүйлийн 346.2-т ажлыг тодорхой хэсгээр, үе шаттайгаар гүйцэтгэхээр тохиролцож, ажлын хөлсийг хэсэг тус бүрээр тогтоосон бол тухайн хэсгийн үр дүнг хүлээлгэн өгөх үед зохих хөлсийг төлнө гэж заасны дагуу тохиролцсон гэж үзнэ. Тодруулбал гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон 14 давхар барилгын арматурын бэлдэцийн ажлыг бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд захиалагч нь эхний 4 дүгээр давхарын хөлсний 20 хувийг өгөхөөр тохиролцсон байна. Гэтэл гүйцэтгэгч нь гэрээгээр тохирсон ажлаа бүрэн гүйцэтгээгүй, 6 давхарын ажлын явцад ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзсан байх тул хариуцагч буюу захиалагч нь гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар ажлын хөлсийг бүрэн төлөхөөс татгалзсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иймд хариуцагч ДДЦ ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 270 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нт олгож, нэхэмжлэлээс 810 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

7 угаа 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1- нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, шийдвэрлэсэн тул ээс ид төлсөн 30 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 8 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь .

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ :

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 346 дугаар зүйлийн 346.2-т заасныг баримтлан хариуцагч ДДЦ ХХК-аас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 270 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Нт олгож, нэхэмжлэлээс 810 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Наас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30 470 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ДДЦ ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 8 750 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                            Н.БАТЧИМЭГ