Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/190

 

                                       Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,

улсын яллагч Р.Мягмардорж /томилолтоор/,

шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0*******/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***** өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *** настай, эрэгтэй, **** боловсролтой, ***** мэргэжилтэй, “******” ХХК-нд малын эмч ажилтай, ам бүл **, эхнэр, *** хүүхдийн хамт, ****** хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны шилжих шөнө “Ц. холбоо барьж чадахгүй байсан” гэх шалтгаанаар С*****тоот хашаанд байсан Ц. өмчлөлийн ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хутгаар хатган хагалж, баруун, зүүн талын 2 ширхэг толийг хөлөөрөө өшиглөн хугалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 620,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч Н.******* нь 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны шилжих шөнө “Ц. холбоо барьж чадахгүй байсан” гэх шалтгаанаар ***** тоот хашаанд байсан Ц. өмчлөлийн ***** улсын дугаартай ***** маркийн тээврийн хэрэгслийн 4 ширхэг дугуйг хутгаар хатган хагалж, баруун, зүүн талын 2 ширхэг толийг хөлөөрөө өшиглөн хугалж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасны улмаас 620,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[1], 2.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[2], 3.Хохирогч Ц. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[3], 4.Гэрч Д. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[4], 5.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 07 дугаар 24-ний өдрийн 1608 дугаартай шинжээчийн дүгнэлт[5], 6.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[6], 7.Шүүгдэгч Н.*******ээс 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[7], 8.Гэрлэсний бүртгэлийн лавлагаа[8], 9.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[9], 10.Шүүгдэгчийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[10], 11.Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[11], 12.Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[12], 13.Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт[14], 15.Шүүгдэгчийн бичгээр гаргасан хүсэлт[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд оролцогч талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч Н.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь хохирогч Ц. эд хөрөнгөд учруулсан хохирол төлбөрт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг төлж барагдуулсан талаархи хохирогчийн бичгээр гаргасан хүсэлтээр[17]нотлогдож байх тул шүүгдэгч Н.*******ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

  Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н.******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500,000 /таван зуун мянга/-н  төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Н.*******ийн хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч Н.******* нь хохирогч Ц. эд хөрөнгөд учруулсан хохирол төлбөрт 1,000,000 /нэг сая/ төгрөгийг төлж барагдуулсан болохыг дурьдсугай.

6.Шүүгдэгч Н.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 04 дүгээр хуудас

[2] Хавтаст хэргийн 06-10 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 13, 15-16 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 44 дүгээр хуудас

[8] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас

[10] Хавтаст хэргийн 50 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 53 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас

[15] Хавтаст хэргийн 55 дугаар хуудас

[16] Хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 54