Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 183/ШШ2022/00651

 

2022 оны 03 сарын 15 өдөр          Дугаар 003/ШШ2021/00651        Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, 000 дүгээр байр, 000 тоот тоотод оршин суух Ө овогт С.Б /РД:УХ00000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг,  дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж-0, өөрийн байранд байрлах, Н.Ш.Ш.Г.Г-т холбогдох,

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, шинжээч С.Онар оролцож нарийн бичгийн дарга Б.Болорчимэг тэмдэглэл хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 000/ШШ0000/00000дугаар шийдвэрээр С.Б-ээс 238,781,701 төгрөгийг гаргуулж Д.Д ББСБ ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Б-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр 000 дүгээр байрны 000 тоот хаягт байршилтай, 105,1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэжээ. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг хураан авч, үнэлгээний санал авахад тухайн хороололд борлогдож буй зах зээлийн үнэлгээ болох 1,034,490,000 төгрөгөөр үнэлж саналаа өгсөн билээ. Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 8 дугаар сарын 31- ний өдрийн дүгээр албан бичгээр 777,000,980 төгрөгөөр шинжээчийн үнэлгээ гарсан талаар мэдэгдлээ. Энэ үнэлгээ нь 770,128,490 төгрөгийн зөрүүтэй байгаа нь зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур байна. Сэлэнгэ эстимэйт ХХК үнэлгээгээ гаргахдаа Unegui.mn сайтад байршсан тухайн хотхоны 4 өрөө орон сууцны үнэлгээтэй харьцуулж /5 өрөө байрны зар байсаар байтал/ үнэлгээ тогтоосон нь хэт нэг талыг барьсан үнэлгээ болсон байна. Гэтэл Unegui.mn сайтад тавигдсан үл хөдлөх эд хөрөнгө борлуулах зард тухайн хотхоны 1 дүгээр ээлжийн барилга болох Ривер гарденд 000 м.кв 5 өрөө байр 1.25 тэрбум төгрөг, 000 м.кв 5 өрөө байр 1.5 тэрбум төгрөг, харин 2 дугаар ээлжийн барилга болох тухайн хотхонд 105 м.кв 5 өрөө байр 900.0 сая төгрөгийн үнэ ханштай байна. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 000/ШШ0000/00000дугаар шийдвэрээр С.Б-ээс 200,133,559 төгрөгийг гаргуулж Д.ДББСБ ХХК-д олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Бийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тайм скүэр хотхон 000 дүгээр байрны 000 тоот 5 өрөө орон сууцнаас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 00000000/000дугаар тогтоолоор битүүмжлэн, 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 00000000/000дугаар тогтоолоор хураасан. Иргэний хуулийн 007 дугаар зүйлийн 007.1-д зааснаар талууд харилцан тохиролцож үнийн саналаа 2021 оны 8 дугаар сарын 13-ны дотор шийдвэр гүйцэтгэгчид ирүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгч С.Б-д 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 0-000-00000дугаар албан бичгээр биечлэн өгсөн. Төлбөр төлөгч С.Б нь заасан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй, төлбөр авагч Д.Д ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгох хүсэлтийг 2021 оны 8 дугаар сарын 00-ны өдөр ирүүлсэн. Талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42, 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд С.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, тайм скүэр хотхон 000 дүгээр байрны 000 тоот 5 өрөө орон сууцыг 777,000,980 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 0-000/00000дугаар албан бичгээр талуудад баталгаат шуудангаар мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 007 дугаар зүйлийн 007.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийг 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 0-000/00000дугаар албан бичиг, анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай 00/00дугаар тогтоолыг тус тус 2021 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн. Иргэний хуулийн 007 дугаар зүйлийн 007.1-д зааснаар анхны албадан дуудлага худалдаанд 2021.10.01-ний өдөр шинжээчийн үнэлсэн үнэ болох 777,000,980 төгрөгийн 70 хувь буюу 544,434,090 төгрөгөөр оруулахад үнийн санал ирээгүй болно. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж зохицуулан заажээ. Хөрөнгийн үнэлгээний тайлангаас үзэхэд шинжээч нь төлбөрт хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний орлого болон өртгийн, зах зээлийн хандлагын аргаар тус тус үнэлж, хөрөнгийн үнэ цэнийг илүү бодитой илэрхийлнэ гэж зах зээлийн харьцуулалтын үнэлгээг сонгон авч тухайн барилгын бүтэц, хийц, төвийн шугам сүлжээ, ашиглалтад орсон он, гадна, тохижилт, байршилтай, ойролцоо, худалдахаар зарлагдаж байгаа байрнуудтай харьцуулах замаар зах зээлийн үнэлгээг тогтоосон байна. ИХШХШ тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болсон баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Нэхэмжлэгч нар шинжээчийн үнэлгээг хэт доогуур үнэлсэн болохыг баримтаар нотолж чадаагүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт Талууд эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж заасан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 000/ШШ0000/00000дугаар шийдвэрээр С.Б-ээс 238,781,701 төгрөгийг гаргуулж Д.ДББСБ ХХК-д олгож, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох С.Б-ийн өмчлөлд бүртгэлтэй, эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр 000 дүгээр байрны 000 тоот хаягт байршилтай, 105,1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэл хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн. Гэтэл нэхэмжлэгч тал шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байхад барьцааны эд хөрөнгийг хураан авч, үнэлгээний санал авахад тухайн хороололд борлогдож буй зах зээлийн үнэлгээ болох 1,034,490,000 төгрөгөөр үнэлж саналаа өгсөн, мөн зах зээлийн үнэлгээнээс хэт доогуур, хэт нэг талыг барьсан үнэлгээ болсон байна гэж маргажээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч С.Б-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр 000 дүгээр байрны 000 тоот хаягт байршилтай, 105,1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг хурааж Иргэний хуулийн 007 дугаар зүйлийн 007.1-д заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч харилцан тохиролцож үнийн саналаа 2021.08.13-ны өдөр тус газрын 300 тоотод шийдвэр гүйцэтгэгч ахлах дэслэгч Ц.Б-т бичгээр ирүүлэхийг мэдэгдсэн. Хэрвээ дурдсан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар хөндлөнгийн шинжээчээр үнэлгээ тогтоолгохыг анхааруулсан. Гэтэл нэхэмжлэгч тал заасан хугацаанд үнийн саналаа ирүүлээгүй ба Д.Д ББСБ ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З би Шүүхйин шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т заасны дагуу хөндлөнгийн шинжээчийг үнэлгээ тогтоолгож битүүмжилсэн хөрөнгийг яаралтай дуудлага худалдаанд оруулах хүсэлтийг шийдвэр гүйцэтгэгчид хүсэлт гаргасны дагуу барьцаа хөрөнгийн үнэлгээ хийлгүүлсэн.Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн шинжээч С.О нь үнэлгээ хийж хөрөнгийн үнэлгээний тайлангаа 2021.08.27-нд явуулсан. Нийслэлийн шүүхийн шийдвэрээс мэдэгдлийг нэхэмжлэгч тал 2021.08.31-нд мэдэгдсэн байдаг. Гэтэл нэхэмжлэгч тал шүүхэд 2021.09.29-нд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах зүйл заалтыг зөрчиж байгаа үйлдэл. Иймд үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс 2021.08.31-ний өдрийн мэдэгдэл, 2021.08.00-ний өдрийн үнийн санал гаргах мэдэгдэл, unegui.mn сайтын зарын зураг, 2021.09.13-ны өдрийн 10538 дугаар шүүгчийн захирамж, 00000000/000дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоол, 00000000/000дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, 2021.05.09-ний өдрийн 0-000-00000дугаар үнийн санал хүргүүлэх тухай мэдэгдэл, 2021.09.10-ны өдрийн 0-000/00000дугаар үнийн санал хүргүүлэх тухай мэдэгдэл, 2021.09.00-ний өдрийн 00-00дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021.10.00-ний өдрийн 0-000/00000дугаар мэдэгдэл, 2021.10.12-ны өдрийн 00/00 дугаартай 2 дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ зэрэг бичгийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. /х.х-ийн 7-42, 52-54 хуудас/

Хавтаст хэрэгт хариуцагчаас 2020.00.03-ны өдрийн 00000 дугаар шийдвэр, 2020.08.27-ны өдрийн Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай 00000 дугаар шүүгчийн захирамж, 2020.08.27-ны өдрийн 00890 дугаар гүйцэтгэх хуудас, 2020.09.25-ны өдрийн 00000000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол, зарлан дуудах мэдэгдэл, шүүхийн шийдвэр биелүүлэх мэдэгдэл, , 00000000/000 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 0-000-00000дугаар үнийн санал хүргүүлэх тухай мэдэгдэл, 00000000/000 эд хөрөнгө хураах тухай тогтоол, 2021.08.00-ны өдрийн С.Б-ээс ирүүлсэн үнийн санал, 0/000 дугаар шинжээч томилох тухай тогтоол, шинжээчид хууль танилцуулсан тэмдэглэл, хөрөнгийн үнэлгээний тайлангийн акт, Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний тайлан, 2021.08.31-ний өдрийн 0-000/00000дугаар мэдэгдэл, 2021.09.10-ны өдрийн 0-000/00000 дугаар мэдэгдэл, 2021.09.00-ний өдрийн 00/00 дугаар анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, 2021.10.01-ний өдрийн анхны болон 2 дахь албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл, 2021.10.00-ний өдрийн 0-000-00000 дугаар мэдэгдэл, 2021.10.12-ны өдрийн 00/00 дугаар хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол зэрэг бичгийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. /х.х-ийн 02-107 хуудас/

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

Н.Ш.Ш.Г.Г-т холбогдуулан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон 000 дүгээр байрны 000 тоот хаягт байршилтай, 105,1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 777,000,980 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч С.Б шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч С.Б нь ... үл хөдлөх эд хөрөнгийн үнийг шинжээч томилон үнэлүүлсэн үнэлгээ зах зээлийн үнээс хэт доогуур, зах зээлийн үнэлгээг тогтоож чадаагүй, газар зүйн байршлыг харгалзан үзээгүй, 4 өрөө орон сууцны үнэтэй харьцуулж үнэлгээ тогтоосон үнэлгээ нь үндэслэл муутай болсон тул үнэлгээг хүчингүй болгож өгнө үү... гэж тайлбарладаг.

Хариуцагч Н.Ш.Ш.Г.Г- нь ... төлбөр төлөгч С.Б нь шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийж, хугацаа хожсоор өнөөдрийг хүрсэн бөгөөд тус газраас явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа нь хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй... гэж маргадаг.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 000/ШШ0000/00000дугаар шийдвэрээр С.Б-ээс 238,781,701 төгрөгийг гаргуулж Д.Д ББСБ ХХК-д олгохоор, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол С.Б-ийн өмчлөлийн, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 000 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах 105.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. /хэргийн 02-00 хуудас/

Төлбөр төлөгч буюу С.Б нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тул төлбөр авагч Д.Д ХХК нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтийг шүүхэд гаргаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 0 дугаар сарын 03-ны өдрийн 000/ШШ0000/00000дугаар шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр тус шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 000/ШЗ200/00000 дугаар шүүгчийн захирамж, 2020 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 000/ГХ2020/00000 дугаартай гүйцэтгэх хуудас тус тус гарсан байна. /хэргийн 07-08 хуудас/

Дээрх шүүхийн шийдвэр, 000/ГХ2020/00000дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр 00000000 дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тогтоол гарч, мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас өмчлөгч С.Бийн улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 000 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах 105.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 00000000/000дугаар тогтоолоор битүүмжилж, 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 00000000/000дугаар тогтоолоор хураажээ. /хэргийн 75-87 хуудас/

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь дээрх эд хөрөнгийн талаарх үнийн саналаа ирүүлэх мэдэгдлийг 2021 оны 8 дугаар сарын 09-ний өдөр төлбөр төлөгч С.Б-д хариуцагч биечлэн өгч, үнийн саналаа 2021 оны 8 дугаар сарын 13-ны дотор ирүүлэхийг мэдэгдэхэд, нэхэмжлэгч С.Б 5 өрөө орон сууцыг 1,034,490,000 төгрөгөөр үнэлэн үнийн саналаа 2021 оны 8 дугаар сарын 00-ний өдөр ирүүлсэн байна. /хэргийн 90 хуудас/ Улмаар үнийн саналаа тогтоосон хугацаанд ирүүлээгүй үндэслэлээр 000 тоот 5 өрөө орон сууцны үнэлгээг хөндлөнгийн шинжээчээр тогтоолгох хүсэлтийг төлбөр авагч Д.Д ХХК хариуцагчид гаргасан байна. /хэргийн 89 хуудас/

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгохоор 2021 оны 8 дугаар сарын 00-ны өдөр Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 000 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах 105.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 777,000,980 төгрөгөөр үнэлсэн байна. /хэргийн 94-120 хуудас/

Сэлэнгэ Эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь улсын бүртгэлийн Ү-0000000000 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Тайм скүэр 000 дүгээр байрны 000 тоот хаягт байрлах 105.1 м.кв талбайтай 5 өрөө орон сууцыг 777,000,980 төгрөгөөр тогтоосон байх ба үнэлгээг тодорхойлсон арга, аргачлал зэргийг дүгнэлтдээ тодорхой дурдаж, холбогдох фото зургуудыг хавсаргасан үнэлгээний тайлан хуульд нийцжээ.

Нэхэмжлэгч С.Б хуульд заасан хугацаанд шаардах эрхээ хэрэгжүүлсэн байх бөгөөд хариуцагч Н.Ш.Ш.Г.Г- нь үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, үнэлгээ тогтоосон шинжээчийн үйл ажиллагаа хууль зөрчөөгүй, дүгнэлтдээ тодорхойлсон арга, аргачлалыг тодорхой дурдсан, хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй, зах зээлийн үнээс доогуур үнэлсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон 000 дүгээр байрны 000 тоот хаягт байршилтай, 105,1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 777,000,980 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 110 дугаар зүйл, 100 дугаар зүйл, 100 дугаар зүйлийн 100.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар 55.7 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Тайм скүэр хотхон 000 дүгээр байрны 000 тоот хаягт байршилтай, 105,1 м.кв талбай бүхий 5 өрөө орон сууцыг 777,000,980 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Бийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 00 дугаар зүйлийн 00.1, 00 дугаар зүйлийн 00.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 00 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 100 дүгээр зүйлийн 100.4, 100.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 00 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ШҮҮГЧ                                 Ц.ОЮУНБИЛЭГ