| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2021/03728/И |
| Дугаар | 183/ШШ2022/00615 |
| Огноо | 2022-03-11 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 183/ШШ2022/00615
2022 оны 03 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2022/00615 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, Сүхбаатарын гудамж-00 Метро бизнес төв, А блок, 0 давхарт байрлах Х.Х.З.ХТБАГУТҮГ /РД:0000000/-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Шинэ өргөө хороолол, 001-13 тоот хаягт байрлах А ХХК /РД:0000000/-д холбогдох,
Тусгай зөвшөөрлийн эрхийн төлбөр 4,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нр, хариуцагчийн төлөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь
1. Нэхэмжлэгч Х.Х.З.Х ТБАГУТҮГ-ын нэхэмжлэл, тайлбарын агуулга: Х.Х.З.Хнь Айстмонголиа ХХК-нд Харилцаа холбооны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.2 дэх хэсэг, 25 дугаар зүйлийн 25.2.10 дах хэсгийг тус тус үндэслэн анх 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 3 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл олгож, тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулсан. Уг тусгай зөвшөөрлийн гэрээг 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 3 жилийн хугацаагаар тус тус сунгаж, гэрээг шинэчлэн байгуулсан. 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар хариуцагч нь тусгай зөвшөөрлийн гэрээнд зааснаар нийт 00,100,595.03 төгрөгийн төлбөр төлөх үүрэг хүлээснээс 2000 онд 3,000,000 төгрөг, 2010 онд 0,077,595.0 төгрөгийг төлбөрийг төлж, 4,500,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Төлбөр төлөх үүрэг үүссэнээс хойшхи хугацаанд хариуцагч компаниас нэхэмжлэгчид төлбөрийн нэхэмжлэлийг удаа дараа өөрт бүртгэлтэй хаягаар хүргүүлж байсан. 2021 оны 10 сард эрэн сурвалжлуулж холбогдох мэдээллийг авч, холбогдоход төлбөр төлөх үндэслэлгүй гэж хариу өгсөн. Иймд хариуцагч А.м ХХК-иас 4,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү... гэв.
Хариуцагч АХХК-ийн татгалзал, тайлбарын агуулга: Манай компани нь 2011 оны 5 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хороотой 3 жилийн хугацаатай Кабелийн суваг ашиглах тусгай зөвшөөрлийн гэрээг байгуулж, тусгай зөвшөөрөл авсан. Энэ хугацаанд манайх өр төлбөрийг бүрэн гүйцэтгэж 2015 оны 7 дугаар сарын 29-ны өдөр дахин тусгай зөвшөөрлийн гэрээгээ 3 жилийн хугацаагаар сунгаж, үйл ажиллагаагаа явуулсан. Гэвч 2015 оноос хойш цаг үеийн эдийн засгийн хямралаас болж манай байгууллага үйл ажиллагаа явуулж чадаагүй учраас тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлж чадаагүй. Энэ хугацаанд өнөөдрийг хүртэл нэхэмжлэгч Харилцаа холбооны зохицуулах хорооноос ямар нэгэн нэхэмжлэл ирүүлээгүй бөгөөд энэ хугацаанаас хойш олон жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Мөн миний бие 2015 оноос хойш тус компанийн гүйцэтгэх захирлын ажлын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ хугацаанд хариуцагч А.м ХХК нь кабелийн суваг ашиглах ажлыг эрхлээгүй, бөгөөд ямар ч үйл ажиллагаагаа явуулаагүй болно. Хоёрдугаарт Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2 дахь хэсэгт тусгай зөвшөөрлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа 3 жил байна гэж заасан. Иймд тусгай зөвшөөрлийн гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул уг төлбөрийг төлөхөөс татгалзаж байна. Мөн харилцаа холбооны салбарт үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн журмын 5.7 дахь хэсэгт уг тусгай зөвшөөрлийн гэрээний төлбөрийг тусгай зөвшөөрлийг авснаас хойш 00 хоногийн дотор төлбөр төлөөгүй бол тусгай зөвшөөрлийг цуцлахаар заасан. Энэ хугацаанд хариуцагч А.м ХХК нь үйл ажиллагаа явуулаагүй тул тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгч цуцлах бүрэн эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2021.10.22-ны өдрийн 00/0000 дугаартай итгэмжлэл, А.м ХХК-ийн тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, Сувгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын 000/B/CH 00 тоот зөвшөөрлийн гэрээний хуулбар, 2015 оны 000/B/CH 00 тоот гэрээний хавсралт 1, хавсралт 2, B ангиллын тусгай зөвшөөрөл, 2011.04.27-ны өдрийн А ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүсэх тухай хүсэлт, зөвшөөрлийн төлбөрийн нэхэмжлэл, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 2 дугаар хэлтсийн 2021.10.07-ны өдрийн албан бичиг зэрэг бичгийн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. /х.х-ийн 4-22 хуудас/
Хавтаст хэрэгт хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа нотлох баримтаар гаргаж өгсөн. /х.х-ийн 33-34 хуудас/
Тус шүүхийн 2021 дугаар захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021.04.08-ний өдрийн 0000/ШШ2021//00000 дугаар шийдвэр, 2021.03.03-ны өдрийн Харилцаа холбооны зохицуулах хорооны эрэн сурвалжлуулах хүсэлт, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг бичгийн баримтуудыг шүүхийн журмаар бүрдүүлсэн. /х.х-ийн 44-53 хуудас/
Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Хариуцагч А ХХК-д холбогдуулан тусгай зөвшөөрлийн эрхийн төлбөр 4,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Х.Х.З.Х ТБАГУТҮГ гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч А ХХК-ийн төлөөлөгч Д.Н-д 2021 оны 12 дугаар сарын 00-ны өдөр гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус Х.Х.З.ХТБАГУТҮГ-иас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ.
Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Х.Х.З.ХТБАГУТҮГ нь хариуцагч АХХК-тай Сувгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээг 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай байгуулж, 2015 оны 7 дугаар сарын 29-ний өдөр тусгай зөвшөөрлийн гэрчилгээнд сунгалт хийсэн байна./хэргийн 0-12 хуудас/
Харилцаа холбооны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.10 дах хэсэгт зааснаар кабелийн сувгийн үйлчилгээ эрхлэгч буюу хариуцагч үйлчилгээний хөлсийг төлөх үүрэгтэй байх бөгөөд дээрх гэрээний дагуу 2010.05.31-ний өдрөөс 2000.05.31-ний өдрийг хүртэлх төлбөр 4,500,000 төгрөгийг хариуцагч төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь Сувгийн үйлчилгээ эрхлэх Б ангиллын зөвшөөрлийн гэрээг 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2000 оны 5 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай сунгасан гэрээний үүргийн шаардах эрхээ 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хэрэгжүүлсэн болох нь Х.Х.З.ХТБАГУТҮГ-аас Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан эрэн сурвалжлуулах хүсэлт, хүсэлтийг шүүх хүлээн авсан дардасны хуулбар, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 000 дугаар шүүхийн шийдвэрээр тус тус тогтоогдож байна./хэргийн 49-50 хуудас/
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан бөгөөд дээрх гэрээний дагуу шаардах эрхийн хугацаа 2020.05.31-ны өдөр дуусжээ.
Х.Х.З.Х ТБАГУТҮГ хариуцагч Айстмонголиа ХХК-ийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд 2021.03.05-ны өдөр гаргасан бөгөөд шаардах эрхийн хугацаа дууссанаас хойш гаргасан тул хөөн хэлэлцэх хугацааг тасалдсанд тооцох үндэслэлгүй байна.
Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр үүрэг гүйцэтгэхээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй байна.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл хариуцагч А ХХК-иас тусгай зөвшөөрлийн төлбөрт 4,500,000 төгрөг гаргуулах гэрээний хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Х.Х.З.Х ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 110, 100 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хариуцагч А ХХК-иас 4,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч Х.Х.З.Х ТБАГУТҮГ-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 00 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ