Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/191

 

                                  Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,

улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,

шүүгдэгч М.******* түүний өмгөөлөгч Д.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0*******/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ******** өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эрэгтэй, *** настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “****” гажилтай, ам бүл 3, эх, эгчийн хамт ***** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД: *******/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.******* нь****** өдөр ******* сум “Г****” нэртэй газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л. үл ялиг зүйлээс болж маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь “хамрын таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, шанаа, зүүн хөмсөг духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээж, зүүн эгэмний цус хуралт, зүүн мөр, бугалга, шуу, баруун дал, хүзүүний зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:  

Шүүгдэгч М.******* нь ****** өдөр ***** сум “*****” нэртэй газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Л. үл ялиг зүйлээс болж маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд нь “хамрын таславчийн мурийлт, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, алимны салст, шанаа, зүүн хөмсөг духны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, цээж, зүүн эгэмний цус хуралт, зүүн мөр, бугалга, шуу, баруун дал, хүзүүний зулгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна 1.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[1], 2.Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хуудас[2], 3.Хохирогчийн дүрс оношилгооны шинжилгээний хариу, хохирогчийн гэрэл зургийн үзүүлэлтүүд[3], 4.Хохирогч Л.гаас мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[4], 5.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар хувь[5], 6.Сэлэнгэ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 22/167 дугаартай албан бичиг, хавсралт[6], 7.Иргэний нэхэмжлэгч Ц. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[7], 8.Гэрч Ч. мэдүүлэг авсан тухай тэмдэглэл[8], 9.Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 10003 дугаартай шинжээчийн дүгнэлт[9], 10.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[10], 11.Шүүгдэгч М.*******ын 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг[11], 12.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар хувь[12], 13.Шүүгдэгчийн Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт[13], 14.Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл[14], 15.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[15], 16.Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[16], 17.Гэрлэлт дуусгавар болсны бүртгэлийн лавлагаа[17], 18.Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 19.Шүүгдэгчийн бичгээр гаргасан өргөдөл[19], 20.Хохирогчийн бичгээр гаргасан өргөдөл[20], 21.Хохирол төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт[21], 22.Эрүүл мэндийн даатгалын санд 357,860 төгрөг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт[22], 23.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[23] зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч М.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.******* нь хохирогчийн эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол төлбөрт нийт 2,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогчийн бичгээр гаргасан хүсэлтээр[24], иргэний нэхэмжлэгч Ц. нэхэмжилсэн 357,860 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлсөн нь мөнгөн шилжүүлгийн баримтаар[25] тус тус нотлогдож байх тул шүүгдэгч М.*******ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

  Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч М.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохоор улсын яллагч, шүүгдэгч нар тохиролцсон тул саналыг баталж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт үүрэг болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч М.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/-н  төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.*******ын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд  хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Шүүгдэгч М.******* нь хохирогчийн эмчилгээний зардал, сэтгэл санааны хохирол төлбөрт нийт 2,000,000 /хоёр сая/ төгрөгийг нөхөн төлсөн, иргэний нэхэмжлэгч Ц. нэхэмжилсэн 357,860 /гурван зуун тавин долоон мянга найман зуун жаран/ төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлснийг тус тус дурьдсугай.

6.Шүүгдэгч М.******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, тэрээр энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч нар Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.АМАРГЭРЭЛ

 

[1] Хавтаст хэргийн 02 дугаар хуудас хуудас

[2] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 05-09 дүгээр хуудас

[4] Хавтаст хэргийн 12 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 13 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас

[7] Хавтаст хэргийн 20 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас

[9] Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас

[11] Хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас

[12] Хавтаст хэргийн 45 дугаар хуудас

[13] Хавтаст хэргийн 46-47 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 48 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 49 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 50 дугаар хуудас

[17] Хавтаст хэргийн 51 дүгээр хуудас

[18] Хавтаст хэргийн 52 дугаар хуудас

[19] Хавтаст хэргийн 54 дугаар хуудас

[20] Хавтаст хэргийн 55 дугаар хуудас

[21] Хавтаст хэргийн 65 дугаар хуудас

[22] Хавтаст хэргийн 66 дугаар хуудас

[23] Хавтаст хэргийн 60-52 дугаар хуудас

[24] Хавтаст хэргийн 54 дүгээр хуудас

[25] Хавтаст хэргийн 66 дугаар хуудас