Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00578  

 

2022 оны 03 сарын 07 өдөр        Дугаар 183/ШШ2022/00578            Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай 0 Голомт банкны төв байранд байрлах Г.б ХХК /РД:0000000/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг 00 дүгээр хороо, 00/0-00 тоот хаягт оршин суух А овогт Б.Б /РД: ЦД:0000000/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 588,053.41 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б оролцож, нарийн бичгийн дарга Б.Болорчимэг шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

Нэхэмжлэлийг 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авав.

 ТОДОРХОЙЛОХ нь:

             1. Нэхэмжлэгч Г.б ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч нь нэхэмжлэгчтэй 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/КР/000000000 тоот зээлийн эрхтэй кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, төгрөгийн эрхтэй Зэс картыг 1,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй авсан. Кредит картын үндсэн нөхцөөд бэлэн мөнгө авсны хүү сарын 3.5 хувь, бэлэн бус хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувь, 24 сарын хугацаатай ашиглах нөхцөлтэй авсан. Бусад нөхцөл шаардлагыг гэрээнд тусгасан. Хариуцагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин ЗГ/КР/000000000 дугаартай кредит картын төлбөрөө төлөхгүй 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн байдлаар 000 хоног хугацаа хэтэрч зээлийн үндсэн төлбөр 498,009.27 төгрөг, зээлийн хүү 79,858.23 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 10,725.91 төгрөг нийт 588,053.41 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Иймд хариуцагчаас зээлийн картын гэрээний үүрэгт 588,053.41 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү... гэв.

2. Хариуцагч Б.Б нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардан авсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй байна.                         

3. Хавтаст хэрэгт нэхэмжлэгчээс хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021.09.27 өдрийн 00/00-000 дугаартай итгэмжлэл, Кредит карт эзэмшигчтэй байгуулах 2000.04.25-ний өдрийн ЗГ/КР/000000000 дугаартай гэрээ, зээлийн картны тооцооллын хүснэгт зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн. /х.х-ийн 3-9 хуудас/

Шүүх зохигчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад,

                                                                                                                ҮНДЭСЛЭХ нь:

             Хариуцагч Б.Б холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 588,053.41 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Г.бХХК гаргасан ба энэ хэрэгт шүүхээс 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, нэхэмжлэлийн хувийг хариуцагч Б.Б-д 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гардуулж, зохигчдод хуульд заасан эрх, үүргийг тайлбарлаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байна.

Хариуцагч Б.Б-ны 90090001 дугаарын утсанд 2022 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 10 цаг 00 минутад товлогдсон шүүх хуралдаанд ирж байгаа эсэхийг шүүхээс тодруулахад Гэнэт хүүхэд харах хүнгүй болж, гэртээ хүүхдээ харах шаардлагатай болсон тул шүүх хуралд оролцож амжихааргүй боллоо, шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулж өгнө үү гэж мэдэгдсэн болно. Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, үүнтэй холбоотой холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдвал зохино.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээс үзвэл тус Г. б ХХК-иас хариуцагчид холбогдуулан Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3.-д зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхийг хүсжээ. Шүүх, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримт, зохигчдын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар нэхэмжлэгч Г. бХХК болон хариуцагч Б.Б нар 2000 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ байгуулж, 1,000,000 төгрөгийн зээлийн эрхийн хэмжээтэй, бэлэн бус гүйлгээний жилийн хүү 24 хувь, бэлэн мөнгө авсны жилийн хүү 42 хувийн тус тус хүүтэй, 2 жилийн хугацаатай, зээлийн эрх хэтрүүлсэн нэмэгдүүлсэн хүү 2 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1 хувьтай зээлэхээр харилцан тохиролцсон зээлийн гэрээ байгуулжээ. /х.х-ийн 0 хуудас/

Иргэний хуулийн 009 дүгээр зүйлийн 009.1-д зааснаар гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулж,түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж, 451.2.-т Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.-т Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно гэж тус тус заасантай нийцсэн зээлийн гэрээ байна.

Мөн зээлийн гэрээ хуульд заасан нотлох баримтын шаардлага хангасан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зохигчид маргаагүй байх бөгөөд гэрээний дагуу Голомт банк ХХК нь хариуцагч Б.Батсайханаас гэрээний үүргийг шаардах эрхтэй юм.

Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагч Б.Б нь Зээлийн үндсэн үүрэгт 498,009.27 төгрөг, зээлийн хүү 79,858.23 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсний хүү 10,725.91 төгрөг нийт 588,053,41 төгрөг төлөөгүй болох нь зээлийн картны тооцооллын хүснэгтээр тогтоогдож байна. /х.х-ийн 7-9 хуудас/.

Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1.-д Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж, мөн 208 дугаар зүйлийн 208.1.-д Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ гэж тус тус заасан бөгөөд Зээлийн гэрээгээр үүрэг хүлээсэн хариуцагч Б.Батсайхан үүргийг тогтоосон газар, хугацаандаа гүйцэтгэх үүрэгтэй юм.

Иймд хариуцагч Б.Б-с Кредит карт эзэмшигчтэй байгуулах зээлийн гэрээний үүрэгт нийт 588,053.41 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 110, 100 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

                                                                                                          ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1, 452 дугаар зүйлийн 452.2., 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Б.Б-аас 588,053.41 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.б ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 00 дугаар зүйлийн 00.1, 00 дугаар зүйлийн 00.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 00,310 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батсайханаас улсын тэмдэгтийн хураамжид 00,310 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.б ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгчид гардаж авснаас хойш 00 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

                                         

                                       ШҮҮГЧ                                   Ц.ОЮУНБИЛЭГ