Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 183/ШШ2022/00576  

 

2022 оны 03 сарын 07 өдөр       Дугаар 183/ШШ2022/00576                   Улаанбаатар хот

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 00 дүгээр зүйлийн 00.1-д Т овогт Ю.Д, У овогт Г.Б нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухайн хуулийн 00 дүгээр зүйлийн 00.5-д зааснаар 2000 оны 0 дугаар сарын 20-нд төрсөн охин Б.Э, 2000 оны 3 дугаар сарын 04-нд төрсөн охин Б.Б нарыг эх Ю.Д-ийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 00 дүгээр зүйлийн 00.1.1, 00.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар 2000 оны 0 дугаар сарын 20-нд төрсөн охин Б.Э, 2000 оны 3 дугаар сарын 04-нд төрсөн охин Б.Б нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-10 /хэрэв суралцаж байгаа бол 00 нас/ хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшний хэмжээгээр сар бүр эцэг Г.Б-оор тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5. дах хэсэгт заасныг баримтлан Гэр бүлийн дундын хөрөнгө болох орон сууцны зээлийн төлбөрийг Г.Б 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2023 оны 0 дугаар сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд төлбөрийг бүрэн төлнө. Түүнээс хойшхи хугацаанд буюу 2023 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс хойшхи бүх хугацааны зээлийн төлбөрийг Ю.Д үргэлжлүүлэн төлж барагдуулахаар тохиролцов. Орон сууцны зээл төлөгдөж дуусмагц том охин Б.Э нэр дээр орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээг Г.Б өвлүүлж шилжүүлэхээр, мөн асран хамгаалагч Ю.Д хамтран эзэмшүүлэхээр харилцан тохиролцож эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.5 20 дугаар зүйлийн 20.0 дах хэсэгт зааснаар охин охин Б.Э, охин Б.Б нарыг эцэг Г.Б-той уулзуулж байхыг эх Ю.Д-д даалгасугай.

0. Гэр бүлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т зааснаар охин Б.Э, охин Б.Б нарыг эрүүл, чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, суурь боловсрол эзэмшүүлэх, эрхийг нь хамгаалах үүргээ биелүүлэхэд нь туслах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг Г.Б, эх Ю.Д нарын үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1, 50.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ю.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-оос улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.Д-д олгосугай.

 8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 00 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                       Ц.ОЮУНБИЛЭГ