Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 183/ШШ2022/00543 

 

2022 оны 03 сарын 04 өдөр        Дугаар 183/ШШ2022/00543                     Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 00 дүгээр зүйлийн 00.5 дах хэсэгт зааснаар 2020 оны 7 дугаар сарын 27-ны өдөр төрсөн хүү А.Э-О-ыг эх Б.М-ийн асрамжид үлдээсүгэй. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 00 дүгээр зүйлийн 00.1.1, 00.1.2 дахь хэсэгт зааснаар хүү Э.Э-О -ыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-10 /суралцаж байгаа бол 00/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр  эцэг У.А-аас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 00 дүгээр зүйлийн 00.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч У.А-аас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.  

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2,41 дүгээр зүйлийн 41.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг  гаргуулж улсын төсөвт оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дүгээр зүйлийн 100.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 00 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                      Ц.ОЮУНБИЛЭГ