| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2015/0129/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/107 |
| Огноо | 2015-07-28 |
| Зүйл хэсэг | 145.1., |
| Улсын яллагч | Э.Г |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 2015/ШЦТ/107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхтуяа
Улсын яллагч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2015 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1976 оны 05 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй. ял шийтгэлгүй. бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, хувьд ноогдох хөрөнгөгүй, овогт
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод байх хашаанаас цахилгаан хөрөөний жанам хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ /яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад
Шүүгдэгч Ч.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн.
2015 оны 05 сарын сүүлээр би *******тэй уулзахаар гэрт. нь согтуу очиход гэр нь эзэнгүй цоожтой байсан. Би *******гийн хашаанд байх жорлонд ороод сууж байхдаа хашаанд нь цахилгаан хөрөө, жанамтайгаа харагдаж байсан очоод цахилгаан хөрөөний жанамыг нь хөдөлгөж үзэхэд боолтгүй сул байсан би уг жанамыг тэврээд хашаанаас нь гаргаад даагдахгүй байхаар нь гудамжинд орхисон. Тэгээд Ц.*******гийн хойд талын гудамжнаас өдөрт нь хамт архи уусан ******* гэх таньдаг хүний гэрт нь очоод би айлаас жанам авсан чинь даагд эх; байна хоёулаа зараад архи ууя гэж хэлсэн ******* харанхуй болсон байна маргааш заръя пэж хэлсэн. Тэгээд *******тэй хамт уг жанамыг дамжлаад *******гийн хашаанд оруулж тавиад би гэртээ харьж унтсан маргааш нь Пүрэвсүрэн, /шарка/ нарын хамтаар зах дээр төмөр авдаг хүнд 5000 төгрөгөөр зарсан Пүрэвсүрэн, нар хулгайн жанам болох талаар мэдээгүй би тэр талаар хулгайн жанам гэж хэлээгүй. би *******д учруулсан хохирлоо нөхөн төлнө гэх...гэх мэдүүлэг./хх-ийн 22-23/
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
2015 оны 5 сарын 07-ны өдөр хөдөө яваад 2015.05,09-ны өдөр гэртээ ирээд 2-3 хоног архи уусан тэгээд 2015.05.11-ны өдөр хашаанд байх цахилгаан хөрөөгөө харахад хөрөөний жанам /цахилгаан үүсгүүр/ байхгүй байсан тэгээд цагдаад өргөдөл гаргасан юм Би хөрөөний жанам хэдийд алга болсон талаар сайн мэдэхгүй байна, 7.5 кв. 2800-н эргэлттэй, 380-ийн цахилгаанаар ажилладаг цэнхэр өнгийн жанам байсан алдагдсан цахилгаан хөрөөний жанамыг 20 VI онд цахилгаан хөрөөгөө ажиллуулахаар шинээр 400.000 төгрөгөөр худалдаж авч цахилгаан хөрөөндөө тавьсан байсан цахилгаан хөрөөгөө би ойрын хугацаанд ажиллуулаагүй жанам нь шинээрээ шахуу байж байгаад алдсан, надтай хамт архи уудаг байсан манай найз болох гэх залуу миний цахилгаан хөрөөний жанамыг хулгайлаад зах дээр төмөр авдаг хүнд өгсөн байсан би жанамаа авахаар үзэхэд жанамны 1 утас нь тасарсан байсан тул би жанамаа аваагүй учир нь жанам 380-ийн тогоор ажилладаг тасарсан 1 утсыг залгаад ажиллуулахад масс үүсч эвдрэх үндэслэлтэй тул гаас жанамны үнэ 400.000 төгрөгийг авна. 280.000 төгрөг бэлнээр өгнө гэж хэлсэн үлдэгдэл 120.000 төгрөгийг 2015 оны 07 сарын 10-ны дотор авахаар хоорондоо ярилцаж тохирсон гаас хохирлын мөнгөө авахаар болсон тул цаашид гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг.../хх-ийн 13-14/.
Гэрч: *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
....2015 оны 5 сарын сүүлээр би тоотод ээж гийн гэрт байж байхад 22 цагийн орчимд гаднаас хүн дуудсан гэрээс гарч ирэхэд гэх залуу хашааны үүдэнд зогсож байсан намайг жанам зараад өг гэж хэлсэн. Манай хашаанаас баруун тийш 4 дэх хашааны үзүүрт намайг дагуулж очоод жанамаа үзүүлсэн харанхуйд цагаан саарал өнгийн жанам байсан би харанхуй шөнө хаана зарах юм маргааш болъё гэж хэлсэн тэгээд манай хашаанд эвдэрсэн 469 машины кабинд жанамаа оруулж тавиад гэр лүгээ явсан би ээжийнд орж амарсан. 380-н вольттой, 7.5 кв-тай, 280С эргэлттэй жанам /цахилгаан хөдөлгүүр/ байсан. надад юун жанам болох талаар хэлээгүй. ганцааоаа архи уусан халамцуу байсан Маргааш , бид гурав манайд авч ирж тавьсан жанамыг таксинд тавьж зах руу азч яваад зах дээр төмөр авдаг хүнд үзүүлэхэд төмөр худалдаж авдаг хүн жанамын тагыг сугалж, нэг утсыг нь хугалж үзээд хөнгөн цагаан ороомогтой'байна гээд төмрийн үнээр бодоод 5000 төгрөгөөр авна гээд худалдаж авсан ...гэх мэдүүлэг:/хх-ийн 16-17/
Гэрч Ж.чимэгийн, мөрдөн байЦаалтын шатанд өгсөн:
... 2015 оны 5 сард өдрийг нь санахгүй байна 9-р баг зах дээр хаягдал төмөр худалдаж авч байхад хажууд такси ирж зогссон таксинаас 2 залуу. нэг хөгшиндүү эрэгтэй х.ш гурвуулаа бууж ирээд таксинаас цэнхэр өнгийн жанам буулгасан тэгэхэд төмөр авдаг эмэгтэй ирээд 15000 төгрөгөөр авъя гэхэд тэр хүмүүс өгөхгүй гэж хэлээд өгөөгүй тэгээд над дзэр ирээд жанамыг төмөрөнд өгнө гэж хэлэхэд нь би уг жанамны нэг утсыг нь тасдаж ямар металлаар хийгдсэн болохыг харахад хөнгөн цагаан утастай байсан. Би хөнгөн цагаан байна авахгүй гэхэд төмөрт ав гэж хэлсэн тэгээд 3500 төгрөг, таксины 1.500 төгрөгийг нь өгөөд нийт 5000 төгрөгт дээрх уг жанамыг худалдаж авсан. миний дээрх хүмүүсээс худалдаж авсан жанам манай хашаанд байгаа шар царайтай залуу нь миний өөрийн жанам гэж хэлж байсан.. Би хулгайн жанам болох талаар мэдээгүй гэх мэдүүлэг./хх-ийн '14-15/
Гэрч П.гийн мөрдөн байцаалтын шатанд ө|гсөн;
.2015.05 сард намайг гэртээ байхад Пүрэвсүрэн ах ирээд бид хоёр зах орсон Тэндээсээ Баянхонгор сумын 2-28-61 тоотод байх Цогт гэх айлд очиход тэднийд байсан Пүрэвсүрэн, хоёр уулзаад нөгөөдхөө өгье гэж хэпсэн. Намайг чи такси бариадах манайд очоод зах орно гэж Пүрэвсүрэн ах хэлсэн би такси бариад Пүрэвсүрэн. нарын хамтаар Пүрэвсүрэнгийн гадаа очоод Пүрэвсүрэнтэй хамт хашаанд нь ороход цэнхэр өнгийн 469 машин дотор цайвар цэнхэр өнгийн жанам байсан би. Пүрэвсүрэнтэй уг жанамыг дамжлаад таксинд тавиад зах ороод төмөр авдаг цэнхэр портер: машинтай эхнэр. нөхөр хоёрт уг жанамаа 5000 төгрөгөөр зарсан төмөр авдаг хүн уг жанамны 1 утсыг нь тасдаад ямар металлаар хийсэн болохыг харж авсан. Би юун жанам болох талаар мэдээгүй , Пүрэвсүрэн нар надад юун жанам болох талаар хэлээгүй. ******* надад жанам худалдаж авах талаар хэлэхэд нь , Пүрэвсүрэн нар саяхан 380 вольтоор ажилладаг жанам зарсан гэж хэлсэн тэгэхэд ******* тэр чинь миний жанам хулгайлж зарсан байна би цагдаад энэ талаар мэдэгдэнэ чи гэрч болоорой гэхэд нь би үнэн юмыг үнэнээр нь хэлнэ тэгье гэж хэлсэн гэх мэдүүлэг./хх-ийн 15-16/
Хөрөнгийн үнэлгээний төвийн Баянхонгор дахь салбарын шинжээчийн 2015 оны 05 дугаар сарын 02-ны N996 тоот дүгнэлтэд Хохирогчийн алдагдсан жанамыг дээрх үнийн судалгаанд үндэслэн элэгдэл, хорогдлыг тооцон 350000/гурван зуун тавин мянган / төгрөгөөр үнэлэх нь зүйтэй байна./хх-ийн 18 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх:ийн 1/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол. тэмдэглэл/хх- ийн 8-9/, хураан авах тогтоол/хх-ийн 10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-ийн 11/, шүүгдэгч *******агийн иргэний үнэмлэхийн хуулбар/хх-ийн 26/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 30/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-р багийн засаг даргын 2015 06. '5 нг өдрийн 3/909 тоот тодорхойлолт/х.х-ийн 28/ зэрэг нотлох баримтуудын шинжлэн судлав
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод байх хашаанаас цахилгаан хөрөөний жанам хулгайлсан хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч *******гийн... гэх залуу миний цахилгаан хөрөөний жанамыг хулгайлаад зах дээр төмөр авдаг хүнд өгсөн байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 13-14/, гэрч *******гийн... манай хашаанд эвдэрсэн уаз 469 машины кабинд жанамаа оруулж тавиад гэр лүүгээ явсан, 380-н вольттой, 7.5 кв-тай, 280С эргэлттэй жанам /цахилгаан хөдөлгүүр/ байсан ,...жанамыг зах дээр төмөр авдаг хүн 5000 төгрөгөөр худалдаж авсан ... гэх мэдүүлэг/хх-ийн 16-17/, гэрч Ж.чимэгийн.... би уг жанамны нэг утсыг нь тасдаж ямар металлаар хийгдсэн болохыг хэлэхэд хөнгөн цагаан утастай байсан, би хөнгөн цагаан байна авахгүй гэхэд ав гэж хэлэхэд нь 5000 төгрөгт. уг жанамыг худалдаж авсан.... гэх мэдүүлэг/хх-ийн 14-15/ гэрч П.гийн ... би такси . бариад Пүрэвсүрэн. нарын хамтаар ПүрэвсүрЭнГийн гадаа очоод хамт хашаанд нь ороход цэнхэр өнгийн уаз 469 машин дотор цайвар цэнхэр өнгийн жанам байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 15-16/,
Шүүгдэгч Ч.Хээвэргын ... гэр нь эзгүй цоожтой хашаанд цахилгаан хөрөө жанамтайгаа харагдаж байсан, ...очоод цахилгаан хөрөөний жанамыг нь хөдөлгөж үзэхэд боолтгүй сул байхаар нь ут жанамыг тэврээд хашаанаас нь гаргаад даагдахгүй байхаар нь гудамжинд орхисон... гэх мэдүүлгүүд / хх-ийн 22-23/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үзэв.
Хохирогч, гэрч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж, хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт эггээд нууц , далд аргаар, шунахай сэдэлтээр ,хүч хэрэглэхгүйгээр , хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцдог.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан 280000 төгрөгийн хохирлоос 210000 төгрөгийг төлсөн ба 70.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгож шийдвэрлэв:
Шүүгдэгч *******аг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл сайдалд тооцов.
Шүүгдэгч ******* нь бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулаагүй байх тул мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй; цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 36 дугаар зүйлийн 36 8 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг мөн хуулийн 241 дүгээр зүйлийн 241.4-д зааснаар шүүхэд: бичгээр хүсэлт гаргасан тул хэргийг ш /ут хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283/286, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг 294 297 дугаар зүйлийн 297.1.1- 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ НЬ
1.Шүүгдэгч овогт ийн аг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 -д зааснаар шүүгдэгч *******аг 2/ хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2/ хоёр/ сарын хугацаагаар баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан байлгаж ялыг эдлүүлсүгэй.
4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 -т зааснаар шүүгдэгч *******ас 70.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-т зааснаар шүүгдэгч бусдын батлан даалтад байлгахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж түүний эдлэх ялыг 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Мөрдөн байцаалтын шатанд 2014 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж, битүүмжилсэн эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд шилжүүлсүгэй.
8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303 1 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай. Баянхонгор Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА