| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0024/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/192 |
| Огноо | 2024-09-12 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/192
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга А.Энэрэл хөтөлж,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
шүүгдэгч Б.*******,
шүүгдэгчийн өмгөөлөгч У.Хүрэлсүх /цахимаар/,
гэрч, иргэний нэхэмжлэгч Ч.*******,
түүний өмгөөлөгч Н.Буянжаргал нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/00***/Э индекстэй хэргийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Нэг. Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн ****** өдөр ***** аймгийн ******* суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, хүүхэд, эхийн хамт Сэлэнгэ аймаг, ******* сум, ***** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа, шагналгүй, ******* овогт ******* ******* /РД:/;
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-27-ны өдрийг хүртэл хугацаанд ******* аймгийн сумын ** дугаар баг, гэх газрын Хорлиогийн амны баруун энгэрт мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах 1,32 га талбайд техник, тоног төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж байгаль экологид 42,474,454 төгрөгийн хохирол, 97,064,499 төгрөгийн хор уршиг учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Б.******* нь 2020 оны 10 дугаар сарын 10-27-ны өдрийг хүртэл хугацаанд ***** аймгийн сумын *** дугаар баг, гэх газрын Хорлиогийн амны баруун энгэрт мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хамаарах 1,32 га талбайд техник, тоног төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр алт олборлох зорилгоор ашигт малтмалын эрэл хайгуул олборлолт явуулж, байгаль экологид 42,474,454 төгрөгийн хохирол, 97,064,499 төгрөгийн хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүгдэгч Б.*******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...: Холбогдсон хэрэг дээр Ч.******* бид хоёр хамтарч ажилласан. ...Эхний удаад хэлэхдээ техник, тоног төхөөрөмж явуулъя гэж хэлсэн. Хамгийн сүүлийн удаа мэдүүлэг авч, хэргийг чинь прокурор луу явуулах гэж байна гэж хэлсэн. н******* намайг дуудахад *****, өмгөөлөгчтэйгөө, эхнэртэйгээ хамт гурвуулаа ирж уулзсан. Нийт хохирол 40 гаруй сая төгрөг байна. Энэ хохирлоо төлөөд прокурортоо хялбаршуулсан журмаар шийдвэрлэнэ гэж хэлчихье гэж хэлсэн. Чиний өөрийн чинь ял 5,000,000 төгрөг байна гэж хэлсэн. Ингээд өмгөөлөгч ******** ярихад ийм санал ирж байна гэж хэлсэн. н********** зүгээс цаанаа очоод өөрчлөгддөг. Чамайг өмгөөлөхөөс татгалзлаа гэж хэлсэн. Өмгөөлөгчөө чиний шүүх хуралд оруулна. н.Навчаа гэх нотариат дээр ирээд 42,500,000 төгрөг миний данс рүү шилжүүлэхээр болж гарын үсэг зурсан. Эхлээд техник, тоног төхөөрөмжийн асуудлаар ******, ****** хоёр манай гэрт ирж уулзсан. ...Анх ****** нар намайг Улаанбаатар хотод гэрээ хийе гэж дуудсан. Би явахдаа өмгөөлөгч ****** асуухад “Гэрээ хийвэл нотариатаар батлуулж байж хийнэ” гэж хэлсэн. Би хотод очоод ****** хоёртой уулзаад нотариатаар гэрээ хийе гэж ярьж байхад талийгаач болсон ****** гэх хүмүүс байсан. ****** өвчин гарсан тул нотариатаар орох хүнгүй болсон. Сүүлийн машин явлаа гэсэн учир ****** бид хоёр дэнжийн захын ард талд хохирол, төлбөр гарвал төлж барагдуулна гэж гэрээн дээр нь гарын үсэг зураад Зүүнхараа руу явсан. Хувааж төлнө гэх баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Хэрэг буцаад мөрдөн байцаах шатанд очоод эргээд наашаа явахад нь та ирээд хамгийн сүүлийн мэдүүлгээ өгчих гэж хэлсэн. Би байцаагч ****** гэж хүнээс шүүхээс буцаахдаа постнууд дээрээс ямар бичиг баримтаар тээвэр, техник гарсан байна гэдгийг шалга гэж байсан. ****** постон дээрээс түрээсийн гэрээ байхгүй, гурвалсан гэрээ байгаа биз дээ гэж байцаагчаас асуухад “Тийм түрээсийн гэрээ гарч ирээгүй” гэж амаараа хэлсэн. Гурвалсан гэрээг анх байгуулахад Ч****** хоёр очиж “******” ХХК-ийн газар луу очиж үзсэн. “******” ХХК-ийн наана юм гарахгүй байгаа гэж хэлсэн. Уулнаасаа орж ирсэн амтай юм байна. Зүгээр хийчих гэж хэлсэн. Энэ хүмүүс газраа үзээд ****** ах явж гэрээ хийсэн. ... Экологийн цагдаа дээр очоод техник хураагдах гээд байна. Түрээсийн гэрээ хийчих, хохирол, үнэлгээг хариуцана гэж хэлсэн. Прокурор дээр ирэхэд үнэнээрээ гурвуулаа явъя гэхэд ахин үнэлгээ тогтоолгоход 40,000,000 төгрөг болж байна. Бүлэг болохооор ял хүндэрдэг гэж хэлсэн. Би амьдралын боломж муу байсан учраас хохирлоо та нар төлчихвөл заавал бүлэг болох хэрэггүй гэж ярилцсан. Миний ойлгосноор 40,000,000 төгрөгийг хийчихвэл цаана нь 10,000,000 төгрөгийн өртэй үлдэх юм байна гэж ойлгосон. Үүнээс хойшхи зүйлсийг би хариуцъя гэж хэлсэн” гэх мэдүүлэг[1],
2.Иргэний нэхэмжлэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт гэрчээр өгсөн: “...Би ****** гэх хүнийг 2019 онд ****** постон дээр анх танилцсан. Туул гэх хүнтэй хоёр сар хамт ажиллаад ялбагийн постноос нүүх гэж байсан. Тэр үед танилцаж байсан. ...Постны тэнд байсан чинь хүрж ирээд танилцсан. Техникийг чинь түрээслэе гэж хэлж байсан. Бичил уурхайтай алтны чиглэлээр ажилладаг гэж хэлж байсан. Би техниктэй нүүх гээд зогсож байсан. Сайн газар олчихоод яръя. Техникийг чинь түрээслэе гэж хэлсэн. Дараа жил нь над руу ярьсан. 2020 оны 08 дугаар сард над руу ярьсан. Би ******сумын “******” ХХК-ийн газар нь очсон. ****** бид хэд гэрээ хийхээс өмнө хамт очсон. Гурвалсан гэрээгээ бэлдчихсэн байсан. “******” ХХК-ийн захирал ****** гэх хүнтэй уулзсан. Оруулна, болно гэж хэлсэн. Өөрсдөө ажиллаж байгаа газар учраас баталгаатай газар орох юм байна гэж ойлгосон. Буцаад бид яваад гэрээгээ хийсэн. Гэрээ байгуулахдаа урьдчилгаа аваагүй. Баталгаатай А лицензтэй ажиллаж байгаа газар орох гэж байсан. Эзэн нь өөрөө ажиллаж байсан газар. Ороод ажиллаад эхний гарсан зүйлсээр мөнгийг чинь төлнө гэж яриад явсан. Би нүүж очоод 2-3 хоноод явсан. 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр явсан. Замдаа постон дээр хоносон. “******” ХХК-ийн талбай дээр очоод ажлаа хийх гэтэл гурвалсан гэрээгээ хийж гарын үсэг зуруулсан. 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхэлнэ гэж хэлсэн. “******” ХХК дээр очиж гарын үсэг зуруулсан. сумын Засаг даргаар гарын үсэг зуруулсан. Би сүүлд нь очсон. Би “******” ХХК-ийн ажил эхэлхээс өмнө явсан. Яваад сүүлд ирсэн. Биеэрээ шинжилгээ өгөөд ирсэн. Тэр үед би байгаагүй. 2020 оны 09 дүгээр сарын сүүлээр очоод 27-28-ны өдрүүдэд хот явсан. “Берлиг майнинг” ХХК-ийн ажил эхлээгүй байхад би явсан. Яагаад гэвэл том уул давахаар сүлжээ байдаггүй” гэх мэдүүлэгийг хэргийн оролцогч талуудыг асуултад хариулснаар шүүх хуралдааны тэмдэглэлээс[2],
3.Иргэний нэхэмжлэгч ****** шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгчийн хувьд өгсөн: “...Экскаватор нь миний эзэмшил, тухайн үед ****** гэх компаний нэр дээр байсан. Одоо эхнэрийнхээ нэр дээр шилжүүлсэн. Битүүмжлэлээс гаргуулж, техникээ биет байдлаар авахыг хүсч байна” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч ****** 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 сарын үед “******” ХХК-тай гэрээ байгуулж, Болд зэрэг хүний 3 экскаватор, 1 ковш, 1 усан буу, 1 контейнер зэрэг техник тоног төхөөрөмж зэргийг “******” нөхөрлөлийн гэрээгээр анх постоор оруулсан Цагаан тохойд “******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд олборлолт явуулж байсан юм. Уг үйл ажиллагааг “******" нөхөрлөлийн ахлагч ******* хариуцаж, үйл ажиллагаа явуулж байсан юм. Болд гэдэг хүн бол уг нөхөрлөлийн гишүүн байгаа юм. Тэгээд тэндээ үйл ажиллагаа явуулж байгаад тэндээ ямар шалтгаантайг нь мэдэхгүй үйл ажиллагаагаа зогсоогоод, т орж ирээд Хорлиогийн амны баруун энгэрийн доод талд түр байрлаж байгаа гэсэн тайлбарыг надад өгөөд, техникүүдээ байрлуулсан байсан. Тухайн үед ямар нэг зөвшөөрөлгүй, газрын хэвлийд халдаж болохгүй, постны хамгаалалтын бүсээс техникүүдээ гаргах талаар 2-3 удаа очиж мэдэгдэж байсан ба намайг Улаанбаатар хотод сургалтад явсан хойгуур буюу 2020 оны 09 дүгээр сарын 25-аас 2020 оны 10 дугаар сарын 08-ны хооронд ухсан байсан...” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч ****** 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****** гэдэг хүний 3 экскаватор, 1 ковш, 1 усан буу байгаа. Тус газарт ажиллаж байсан ******, нартай хамтарч ажиллаж байсан. Ямар гэрээ тохироотой ажиллаж байсан тухай мэдэхгүй байна. Тэгээд 2020 оны 10 дугаар сарын эхээр бууцгаасан юм. ****** техникүүд бүгд Хорлиогийн амны баруун энгэрт ажиллаж байсан. Ер нь бол уг газар нинжаа нар буюу гар аргаар алт олборлож байсан жижиг, жижиг нүхнүүд байсан газрыг нийтэд нь том хэмжээний нүх болгож ухсан байсан...” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч ****** 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Анх 2019 онд манай т байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан Айболд гэж хүн ирж гэрээ байгуулж манай компанийн тусгай зөвшөөрөлтэй талбай дээр ажиллах тухай ярьж, гуйж ирсэн Тухайн үед хүсэлтийг нь хүлээн аваагүй, боломжгүй гэдэг үгийг хэлж байсан. Олон удаа ярьж гуйгаад байсан учраас тусгай зөвшөөрөлтэй талбайнхаа буланд 45 хоног ажиллах тухай тохиролцоонд хүрээд бидний зүгээс орон нутагтай гуравласан гэрээ хийсэн тохиолдолд ажиллуулна гэсний дагуу ****** сумын засаг дарга, ****** нөхөрлөл зэргийг оролцуулсан бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гуравласан гэрээ авч ирснийг нь танилцаад гарын үсэг зурж гэрээг баталгаажуулсан. Манай талбайд ****** гэдэг хүний 1 ширхэг ковш, 2 экскаватор, 1 усан буу зэрэг ашиглаж байгаад 7 хоног орчим ажиллаад ухсан нүхээ булаагүй. Буусан орчны хог зэргээ ч цэвэрлээгүй, ямар ч ярьж хэлсэн зүйлгүйгээр бүх зүйлээ аваад явчихсан. Гэрээний заалт, гэрээний биелэлт зэргээ ч дүгнэлгүй явцгаасан. бид сүүлд өөрсдийн зардлаар тус газрыг нөхөн сэргээж авсан” гэх мэдүүлэг[6],
7.Гэрч ****** 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд аймгийн Засаг даргын захирамжаар сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан. 2020 оны 10 дугаар сарын үед байсан яг өдөр, цагийг нь санахгүй байна. Намайг ******сумын Засаг даргын албан өрөөндөө байж байхад өмнө нь ****** сумын байгаль орчны улсын байцаагч ****** гэдэг хүн орж ирээд “******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбай дээр багаж уурхай эрхлэх хүсэлтэй байгаа тул харилцан тохиолцож гэрээ байгуулчихлаа гээд “******” ХХК, “******” ЗБН нөхөрлөл, сумын Засаг даргын гурвалсан гэрээг “******” ХХК-ийн захирал, ахлагч нарын баталсан гарын үсэг, тамга, тэмдэгтэй гэрээтэй ирээд орон нутгаас дэмжүүлж ажиллах хүсэлтэй байна гэхээр нь зөвшөөрч гэрээн дээр гарын үсэг, тамга дөрж өгсөн. Өмнө нь энэ тухай надад ярьж байгаагүй ээ. Айболд гэдэг хүн орон нутагт олон жил ажилласан хүн тул орон нутгийн зүгээс дэмжлэг үзүүлэх зорилгоор гэрээг нь зурж өгсөн юм. Надад зөврөөлөтэй талбайд бичил уурхайн үйл ажиллагаа явуулна гэж хэлж байсан. Өөр газар газар ухсан, олборолт явуулсан талаар бол би мэдээгүй. Надад мэдсэн зүйл алга. Гэрээний биелэлтийг тухайн бүс орчинд хяналт тахих үүрэгтэй байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагч нар хяналт тавих үүрэгтэй ажиллаж байгаа. Гэрээнд яг гарын үсэг зурсан хүмүүс болон төлөөлж ирсэн хүн байгаагүй. Айболд ганцаараа ирсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй” гэх мэдүүлэг[7],
8.Гэрч ****** 2021 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...”******” нөхөрлөлийн ахлагч Б.*******, “Бэрлэг майнинг” ХХК-ийн захирал ******, ****** сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч******гэсэн 3 хүний гарын үсэг тамгатай гэрээ байгуулан анх 2020 оны 08 сард “******” ХХК-ийн тусгай зөвшөөрөлтэй талбайд орж ажилласан. Тэгээд тэнд 4 хоног ажиллаад 4 грамм алт угааж гаргасан Тэгээд шинэ газар байна уу гэж “******” ХХК-ийн гүйцэтгэх захирал ****** хэлэхэд “энэ ухсан талбайгаа нөхөн сэргээ, өөр газар үзүүлье” гээд ярьсан байсан. Тухайн үед би Зүүн хараа орчоод ирсэн чинь ****** техникийн эзэн ******* нар хүмүүс техникээ аваад ухсан газраа булалгүй орхиод Хорлиогийн амны доор буугаад ****** амны төгсгөлийн баруун талд уулын ар хажууд зам засаад, сэтлээд 2 тал руугаа орсон ухаж байсан. Тэр үеэс бидний дунд мараан болсон. Би бичиг баримтгүй газраа болио нутгийн ард иргэд юу гэж хэлэх билээ, хэл ам болно боль гэж хэлээд 2-3 хоног харж байгаад Улаанбаатар хот руу явсан” гэх мэдүүлэг[8],
9.Гэрч ****** 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны намар намайг манай ****** байгаль орчны улсын байцаагч ****** гэдэг хүн “******” ХХК-ийн талбайд ажиллаж байгаад тэндээ нэг карьер гаргаж ухаж байгаад 2020 оны 10 дугаар сарын эхээр Хорлиогийн амны баруун талын ертөнцийн зүгээр хойшоо харсан энгэрт уулын бэл эргийг ухаж ороод баруун, зүүн тал руугаа чиглэлтэй ухаж ажилласан” гэх мэдүүлэг[9],
10.Гэрч ****** 2021 оны 06 дугаар сарын 29-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******” ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй авто ачигч, одоогоос 2 жилийн өмнө иргэн ****** овогтой ****** зарсан боловч олоог хүртэл улсын бүртгэлдээ нэр шилжүүлээгүй яваад байгаа. Одоо бол нэр нь манай дээр боловч Ч****** эзэмшлийн техник гэж ойлгож болно. Уг техникийг ****** бүрэн хариуцаж, өөрөө ашиглах, захиран зарцуулах эрхтэй, удахгүй улсын бүртгэлд нэрийг нь шилжүүлж өгнө” гэх мэдүүлэг[10],
11.Гэрч ****** 2023 оны 05 дугаар сарын 20-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн ухсан газар нь очоод *******тэй уулзахад “******” ХХК-ийн зөвшөөрөлтэй өөрийн талбайд ухсан ч юу ч гарахгүй болохоор энэ газар ухсан. Бичиг баримт нь гарч байгаа гэхээр нь хөөж явуулсан...” гэх мэдүүлэг[11],
12.Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 8/2836 дугаартай: “...солбилцол бүхий талбай нь Засгийн газрын 2012 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 194 дугаартай тогтоолоор тогтоосон ойн сан бүхий газрын хамгаалалтын бүс, Гол мөрний урсац бэлдэх эхийн хилийн заагтай бүхэлдээ давхцалтай байна.” гэх албан бичиг[12],
13.Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03/2845 дугаартай: “...солбицол бүхий газар нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д заасны дагуу Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан Гол мөрний урсац бүрэлдэх эх, ойн сан бүхий газрын хилийн заагтай тус тус давхцалтай. Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй байна” албан бичиг[13],
14.“Нуман Алтай” ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1/47 дугаартай шинжээчийн: “...Дээрх үйл ажиллагааны нөлөөгөөр эвдэрсэн талбайд судалгаа хийхэд байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ нь 149,400,164 төгрөг, тус талбайд нөхөн сэргээлт хийх ажлыг зардал нь 37,199,166 төгрөг болж байна.” гэх дүгнэлт[14],
15.“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2021 оны 06 дугар сарын 30-ны өдрийн 590 дугаартай хөрөнгийн үнэлгээний: “...****** улсын дугаартай “****** маркийн экскаватор 1 ширхэг 60,000,000 төгрөг, ******улсын дугаартай “******” маркийн экскаватор 1 ширхэг 70,000,000 төгрөг, “******” маркийн авто ачигч 1 ширхэг 30,000,000 төгрөг, “******” маркийн экскаватор 1 ширхэг 40,000,000 төгрөг, алт угаах скрубр 60 маркийн усан буу 1 ширхэг 15,000,000 төгрөг нийт 215,000,000 төгрөг” гэх тайлан[15],
16.Хохирогч, иргэний нэхэмжлэгч ****** 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сард манай Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэргэжилтэн нар хяналт шалгалтаар явсан. Сэлэнгэ аймгийн сумын байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч нар хариуцан ажиллаж байгаа. Шинжээчийн дүгнэлт дээр заасан хохирлыг нөхөн төлбөл надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг[16],
17.Гэрч ****** 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...****** тохой гэх газарт “******” ХХК-ийн талбай дээр 3 ширхэг экскаватор, 1 ковштой хүмүүс засвар үйлчилгээ хийж байсан юм. Тэгээд “******” ХХК-ийн талбай дээр 10 гаран хоног ажилласан. Би одоо яг хоногийг мэдэхгүй байна. Тэгээд тэнд алт угаах скрубер ажиллаад олигтой юм гарахгүй байна гэж ярьж байсан. Яг алт гарсан эсэхийг нь би мэдэхгүй байна. Тэндээсээ удалгүй нүүгээд “******”-ны баруун талд уулын энгэрт бууцгаасан. Тэгээд тэнд бид нарыг ажиллуулж байсан ******* энд ухна гээд тэр уулын энгэр хэсэгт тунел гаргаад 2 тал руугаа ухаж ажилласан” гэх мэдүүлэг[17],
18.Гэрч ****** 2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2020 оны 09 дүгээр 27-ний өдрөөс ****** аймгийн ****** сумаас 3 экскаватор, 1 ковшоо ачаад Сэлэнгэ аймгийн сум гэх газарт “******” ХХК, сумын засаг даргын тамгын газар, “******” нөхөрлөл 3 ийн хамтарсан гэрээгээр ажиллана гэж 2020 оны 09 дүгээр сарын 28-29-ний үед анх очсон юм. Тэгээд тэндээ техникүүдээ засвар үйлчилгээ хийж байгаа 2020 оны 10 дугаар сарын 04-05-ны үед талбай дээрээ очиж ажиллаж эхэлсэн тэндээ хөрс хуулалт, шороогоо гаргаж буун дээрээ зөөвөрлөх тэгээд нэг удаа усан буу буюу скруберээр шороо угаах дарааллаар нийт 10 5 орчим хоног ажиллаад тэндээс юу ч гарахгүй болохоор нь үйл ажиллагааг зогсоогоод техникүүдээ парклаад тавьчихсан. Тэгээд би Улаанбаатар хотод хувийн ажлаар яваад 7-8 хоноод буцаад очоод буух чиглэлтэй байж байхад ******* ирээд манай хуучин ноднин гэрээтэй талбай байгаа энэ рүү орж үзье, техникүүдээ хүмүүстэй нь түрээсийн гэрээгээрээ ажиллая гэсэн санал тавьсан. Тэгээд ****** ах зөвшөөрөөд “******” амны баруун талд уулын энгэр хэсэг кемпээ буулгаад тэр энгэрийн хуучин нэлээн олон шруптэй газарт ажиллаад түнээлдээд баруун зүүн тал руу гаа орж ажилласан. Тухайн үйл ажиллагааг цэвдэгтэй газар баяжмалтай дээрээ очиж чадалгүй газар хөлдөөд орхисон юм. Тэнд буугаад кемпээ бариад буугаа зоогоод үйл ажиллагаа авуулаад ойролцоогоор 10 хоног хүрэхгүй ажилласан юм. Тухайн газраас авсан шороог 2 удаа угаагаад юу ч гараагүй. Би өөрийн төрсөн эгч ****** нөхөр ****** техникүүдийн бүрэн бүтэн байдлыг л хариуцан ажиллаж байсан. Уг энэ ажлыг 2017 оноос хойш хийж байна. Надад техникийн мэдлэг байгаагаас уул уурхайн ямар нэг мэдлэг байхгүй. Тэр уул уурхайн асуудалд нь би оролцдоггүй юм. Ч.******* *******т техникүүдээ түрээсээр ашиглуулж байсан. Тэр гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан гэрээг би харж байсан. Тэр гэрээг анх “******” ХХК-ийн олборлолтын талбайд орох 3 талт гэрээ байгуулагдана уг гэрээгээр 2020 оны 10 дугаар сарын 01-ээс ажил эхэлнэ гэж байхад бид нар өмнө нь очиж газраа үзэж байх үед буюу 2020 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гэрээ хийсэн. Нөхөж хийсэн зүйл байхгүй ээ. Ямар ч байсан тэр техник түрээслүүлэх гэрээг 2020 оны 09 дүгээр сарын 20-ны хийсэн тэрийг би мэдэж байна. Нөхөж хийсэн гэрээ байхгүй. Уг гэрээгээ замын цагдаагийн пост болон “******”-ын пост дээр би өөрөө үзүүлж, техникүүдээ оруулж ирсэн. Уг гэрээгүй бол ямар ч постоор техникүүдээ нэтрүүлэх боломжгүй байсан юм. Яагаад гэвэл “******” нөхөрлөл сум, ****** сумын засаг даргын тамгын газар, “******” ХХК-ийн 3 талт гэрээн дээр Ч****** техникүүдийг постуудаар нэвтрүүлэх гэхээр заавал техник түрээслэх гэрээг шаардаад байдаг юм билээ. Уг гэрээг үзүүлж байж бид нар постоор нэвтэрсэн юм” гэх мэдүүлэг[18],
19.Гэрч ******2021 оны 08 дугаар сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “****** гэдэг хүн тухайн газрын зөвшөөрлийг аваад, ****** ахын техникийг түрээслээд ажиллуулж байгаа хүн нь гэж ойлгосон. Би сайн мэдэхгүй байна. Бид нарын ухах газрыг Б.******* эгч зааж өгөөд ухуулдаг байсан. Уулын ажлыг болон кемпийн ажлыг тэр эмэгтэй удирдан зохион байгуулдаг байсан. Цалин хөлсөө ****** авна, одоо болтол өгөөгүй” гэх мэдүүлэг[19],
20.Иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюушийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...шинжилгээ хийлгэсэн төлбөрөө төлөөгүй. Гэм буруутай хүнээс экологи, эдийн засгийн хохирол тогтоох шинжээчийн дүгнэлт гаргасан төлбөр болох 3,000,000 төгрөгийг гаргуулмаар байна” гэх мэдүүлэг[20],
21.Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 195 дугаартай: “...****** өмчлөлийн ****** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар, ****** дугаартай хувийн сууц”-ыг битүүмжилсэн тогтоол[21],
22.“Хос Итгэл” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “...барилгын үнэлгээ 20,839.38 төгрөг, газрын үнэлгээ 12,845.00 төгрөг, нийт 33,684.38 төгрөг...” тайлан[22],
23.Эд хөрөнгө битүүмжилсэн тухай: “...****** улсын дугаартай “******" маркийн экскаватор 1 ширхэг, ****** улсын дугаартай “******” маркийн экскаватор 1 ширхэг, “******” маркийн авто ачигч 1 ширхэг, “Lue gong 925” маркийн экскаватор 1 ширхэг, алт угаах скрубр 60 маркийн усан буу 1 ширхэг” прокурорын тогтоол[23],
24.Эд хөрөнгө битүүмжилсэн тухай 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 03 дугаартай: “...****** дугаартай 50 маркийн дизиль мотортой, 30 кватын хүчин чадал бүхий усны насос” прокурорын тогтоол[24]
25.2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн Бичиг баримтад үзлэг хийсэн: “******” постоор нэвтэрсэн тээврийн хэрэгслийн бүртгэлд 2020 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн илтгэх хуудсанд ****** нөхөрлөлийн 3 хово, 3 экскаватор, 1 ковш нэвтэрсэн” гэх тэмдэглэл[25]
26.“Хос Итгэл” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний: “YB2-160L” маркийн усны насос 1 ширхэг 360,000 төгрөг” тайлан[26],
27.Шинжээч Э.Баатархүүгийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн: “...”Бугат Тэнгэр” ХХК-ийн хашаанд байгаа тоног төхөөрөмж нь IS8160-31 загварын усны өргөх насос 30 квт 1 цаг 200 м3/ц хүчин чадалтай насос мөн байна. Уг тоног төхөөрөмж нь усны өргөх насос мөн байна. IS8160-31 загварын усны өргөх насос 30 квт 1 цаг 200 м3/ц хүчин чадалтай буюу 1 цагт 200,000 литр ус шахах хүчин чадалтай усны өргөх насос байна.” гэх дүгнэлт[27],
28.“Нуман Алтай” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1/28 дугаартай: “****** нарт холбогдох ******* дугаартай хэрэгт хариуцагч нар манайд хамаарах төлбөрийг бүрэн барагдуулсан” гэх албан бичиг[28]
29.Иргэний нэхэмжлэгч ****** 2023 оны 05 дугаар сарын 21-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны өгсөн: “...****** улсын дугаартай Хюндай маркийн экскаватор нь миний төрсөн охин ****** эзэмшилд бүртгэлтэй техник байгаа юмаа. Аав ****** нь өөрийн болон бусад техникүүдтэй хамт техник түрээсийн үйлчилгээ явуулж уг техникээс олсон орлогыг нь охиныхоо сургалтын төлбөр болон бусад зүйлд зарцуулахаар ****** өгдөг юм. Миний охин ****** нь Бүгд найрамдах Солонгос улсад суралцаж байгаа бөгөөд одоогоор ирэх боломжгүй байгаа юм. Тиймээс надад Монгол улсын элчин сайдын яамаар дамжуулан итгэмжлэл хийлгэхээр болсон тул хэрэгт түүний хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна. БНСУ-аас итгэмжлэл нь ирэх байх би авчирч өгнө. Миний охин надад мэдүүлэг өгч болно гэж зөвшөөрсөн. Миний төрсөн дүү Т****** нь миний нөхөр ****** 16 наснаасаа дагаад хамт явсан манай хүний хийдэг ажил нь туслаад өрхийн амьдралаа зохицуулж ирсэн хүн. Түүнд ямар ч эрх мэдэл байхгүй бөгөөд манай хүний хийгээрэй гэснийг хийдэг техникүүдийнх нь бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээ зэргийг нь хариуцаал хамт явсаар ирсэн хүн байгаа юмаа. Би ****** ажилд нь орооцолдоод байдаггүй учир нарийн ширийн зүйлийг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг[29],
30.Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын улсын ахлах байцаагчийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 01/29-01/068/01/18 дугаартай: “...****** гэх газарт хууль бусаар ашиглалт явуулснаас байгаль орчинд учруулсан хохирлыг тооцоход газрын хэвлийд учруулсан хохирол 31.752.523*2=63.505.046 төгрөг, газарт учруулсан хохирол 10.462х3=31.386 төгрөг, ургамлан бүрхэвчид учруулсан хохирол 696.855х5=3.484.225 төгрөг, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирол 8.566.155х3=25.698.465 төгрөг, усан бүрхэвчид учруулсан хохирол 1.270.493х3=3.811.479 төгрөг, ойн санд 177966х3=533.898 төгрөг буюу нийт хохирлын үнэлгээ 97.064.499 төгрөг болж байна.” гэх дүгнэлт[30],
31.Шүүгдэгч ****** 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би гэрчийн мэдүүлэгтээ бүх зүйлээ үнэн зөвөөр ярьсан. Уг мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй, харин өөрийн санал хүсэлтээ хэлмээр байна. Өмнөх мэдүүлэг дээрээ болсон хэргийн талаар маш дэлгэрэнгүй мэдүүлэг өгсөн. Миний зүгээс хуучин иргэд тухайн газарт ашигт малтмал олборлож байсан газар би ажилласан байдаг. Тийм байхад экологи-эдийн засгийн үнэлгээ маш өндөр гарсан байна. Би хийсэн хэргээ үнэн зөвөөр хүлээн зөвшөөрч байгаа боловч шинжээчийн гаргаж байгаа хохирлын үнэлгээнд гомдолтой байна. Тиймээс дахин шинжилгээ хийлгэх, үнэлгээг үнөн зөв гаргуулах хэрэгтэй гэж бодож байна. ...Би тухайн үед Ч****** хамтран уг үйл ажиллагааг зохион байгуулан явуулж байсан юм. Тухайн үед бид нар Ч.******* 80 хувь надад 20 хувь өгнө гэж тохирсон тэгээд уг үйл ажиллагааг яг дотор нь зохион байгуулж дотоод үйл ажиллагааг хариуцаж байсан хүн нь ****** байсан. Би энэ талаар өмнө өгсөн мэдүүлэгтээ хэлээгүй юм. Бүх үйл ажиллагааг би өөрөө зохион байгуулж байсан тухай мэдүүлэг өгч байсан боловч н.******* нь миний уг гэмт хэргийн улмаас гарсан хохирлыг бүрэн төлж өгнө, чи санаа бүү зов, энэ хэргийг өөрөө ганцаараа даагаад гарчих гэж хэлсэн тэр үгээр нь бүх хэргийг өөртөө хүлээж байсан боловч ****** нь хэлсэн үгэндээ хүрээгүй экологийн эдийн засгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн төлбөрийг төлнө гэсэн боловч бас төлөөгүй өдий хүрсэн. Хэргийн материалд би уг газар үйл ажиллагаа явуулсан мэт мэдүүлэг өгч байсан боловч үнэн хэрэгтээ ****** нар голлон үүрэг гүйцэтгэж би нөхөрлөлийн ахлагч учраас намайг хамт байлгаж байсан гэж бодож байна. Уг үйл ажиллагааг бид 3 хамтран зохион байгуулсан юм. ****** техникийн эзэн, ****** үйл ажиллагааг нь дотор нь зохион байгуулдаг. Би “Б******” нэртэй нөхөрлөлийн бичиг баримттай байсан учраас би хамтрагчаар хамт байдаг байсан. Тухайн газар цэвдэгтэй байсан учраас олборлолт нь амжилттай болоогүй. Ямар нэг ашиг хонжоо олоогүй. Тухайн үед Ч.******* нь техникээ хураалгах болоод байна. Уг хэргийг чи өөртөө даачих аа хэрвээ төлбөр мөнгө гарвал хамтдаа болгоё гэж хэлсэн учраас энэ хэргийг анхнаасаа өөрөө хийсэн тухай мэдүүлэг өгч ирсэн юм. Гэвч ****** надад энэ хэргийг шалгах үед ямар нэг хохирол мөнгийг төлөх талаар яриагүй таг болсон иймээс би прокурорт хүсэлт гаргасан юм. Уг гэрээг ямар нэг нотариатаар баталгаажуулаагүй. Энэ гэрээг би хийсэн гэхдээ энэ гэрээг 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотын Хүчит шонхор захын ар талд ****** эзэмшлийн “Л******” маркийн автомашин дотор хийсэн. Тэгэхдээ уг гэрээний он, сарыг харилцан тохиролцоод 2021 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болгон хийсэн. Уг гэрээг ****** өөрөө бэлдэж ирээд надаар гарын үсэг зуруулсан. Уг гэрээ байхгүй бол техникээ хураалгах гээд байна гэж хэлсэн. Тэгээд уг гэрээг надаар зуруулаад явсан юм. Уг гэрээг 06 дугаар сарын 16-ны өдөр хийсэн гэдгийг сайн санаж байна. Учир нь анх 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр анх мэдүүлэг өгсөн тэрний маргааш нь бид нар Ашигт малтмалын ерөнхий газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам гэх газруудаар техникээ аваах боломж байгаа эсэх талаар хамтдаа явсан ба маргааш нь буюу 2021 оны 06 дугаар сарын 14-ний өдөр уг гэрээг зурж өгөөд би Зүүнхараа руу явсан юм. 2019 онд ****** нар уг газарт шрүп ухаж дээж авсан тухай надад хэлсэн. Намайг ************ дээр барьсан гэртээ байж байхад ****** 2 газар үзэж ирээд намайг дуудаад ****** аманд нэг газар байнаа тийшээ нүүж оръё гэхээр нь би бичиг баримт юу ч байхгүй ээ одоо бичиг баримт гарах боломж байхгүй гэж хэлсэн. Тухайн үед Хорлиогийн аманд ямар нэг зөвшөөрөл гарахгүй тухай бид 3 мэдэж байсан. Маргааш нь ****** доор байсан техникүүдээ аваад явчихсан байсан. Манай гэрт гал тогоо нь үлдсэн байсан ба 2 хоногийн дараа гэрээ ачаад араас нь очиход нэг экскаватор нь хөрс хуулаад эхэлсэн байсан. Тэгээд ****** нар намайг дуудаад хүмүүс намайг хамтарч ажиллая гээд байнаа гэхдээ бид 2 чамайг өр шир ихтэй учраас өрөвдөөд байнаа юм гарвал 80/20 хувиар хамтраад ажиллая гэж хэлсэн. Тухайн үед би тэгвэл тэр хүмүүстэйгээ хамтраад ажиллавал ажил гэж хэлсэн боловч надад хамт ажиллая 20 хувь өгий гэж хэлсэн тэгээд хамтран ажилласан” гэх мэдүүлэг[31], 32.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[32], 33.Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл[33], 34.Гэрэл зургийн үзүүлэлтүүд[34], 35.Эд зүйл баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл[35], 36.“Нуман-Алтай” ХХК-ийн 21/37 дугаартай нэхэмжлэх[36], 37.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[37], 38.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[38], 39.Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа[39], 40.Шүүгдэгчийн эд хөрөнгөтэй эсэх лавлагаа[40], 41.“******” нөхөрлөлийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл[41], 42.Түрээсийн гэрээ[42], 43.Тээврийн хэрэгслийн бүртгэлийн лавлагаа[43], 44.Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тэмдэглэл[44], 45.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл[45], 46.Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг[46], 47.Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1/75 дугаартай албан бичиг, гэрэл зургийн үзүүлэлтүүд[47], 48.Мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг[48], 49.Шүүгдэгчийн ам бүлийн тодорхойлолт[49], 50.Шүүгдэгчийн хөдөлмөрийн комиссын шийдвэр[50], 51.Байгаль орчин уур амьсгалын санд 20,000,000 төгрөг, 2,495,000 төгрөгийг тус тус нөхөн төлсөн тухай мөнгөн шилжүүлгийн баримт[51] 52.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[52], 53.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, 54.2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн Хүрээлэн буй орчинд учруулсан хохирол нөхөн төлүүлэх тухай нотариатын 0602 дугаартай гэрээ[53], 55.13-80 УБА улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[54], 56.Гэрэл зургийн үзүүлэлтүүд[55], 56.Сэлэнгэ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2024 оны 05 дугар сарын 22-ны өдрийн шийдврийн хуулбар[56] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, хэргийн үйл баримт зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч ****** гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Энэ хэрэгт хохирогчоор тогтоогдсон Д.****** нь (төрийг төлөөлж хохирогчоор тогтоогдсон болно) мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгчээс шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон газрын хэвлийд халдсан экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон хохирлыг нөхөн төлүүлж, нэхэмжилмээр байна гэжээ.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.3, 2.4, 2.5, 3, 4, 4.1, 4.3, 4.4, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч Б.****** хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, ойн сан, ургамал, усанд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан 42,474,454 төгрөгийн бодит хохирол, хор уршиг 97,064,499 төгрөгнөөс шүүгдэгч нь 22,495,000 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, үлдэгдэл 74,569,499 төгрөг, мөн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардалд 37,199,116 төгрөг, нийт 111,768,615 /нэг зуун арван нэгэн сая долоон зуун жаран найман мянга зургаан зуун арван таван/ төгрөгийг шүүгдэгч Б.****** гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж,[57]
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт: “Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.****** гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан доорхи техникүүд нь шүүгдэгчийн өмчлөлийн эд хөрөнгө биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул
-“******” маркийн авто ачигч 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч ****** битүүмжлэлээс чөлөөлж олгож, техникийн үнэ 30,000,000 /гучин сая/ төгрөгийг;
-“******” маркийн экскаватор 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Ч****** олгож, техникийн үнэ 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг;
- алт угаах скрубр 60 маркийн усан буу 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч Ч.****** олгож, техникийн үнэ 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг, нийт 85,000,000 /наян таван сая/ төгрөгийг шүүгдэгч Б.****** гаргуулан, Улсын орлогод оруулахаар тогтоов.
Харин дараахь техникүүдийг Б.****** нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдохгүй байх тул ****** улсын дугаартай “******" маркийн экскаватор 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч, өмчлөгч ******, ****** улсын дугаартай “******” маркийн экскаватор 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж ****** тус тус буцаан олгох нь зүйтэй гэж үзсэн.
Шүүгдэгч ****** өмчлөлийн ****** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар, ****** дугаартай хувийн сууцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, ****** буцаан олгохоор шийдвэрлэв.
Учир нь: Гэмт хэрэг үйлдсэн ****** хувьд дээрх гэр бүлийн хэрэгцээний газар, хувийн сууц нь гэм буруутай этгээдийн хувьд ноогдох эд хөрөнгө мөн боловч төлбөр гаргуулж болохгүй гэр бүлийн гишүүдийн дундын өмчлөлийн байнга амьдрах зориулалттай, амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгөд хамаарна гэж шүүх үзсэн.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч ****** эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** 6,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 24 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх...” эрүүгийн хариуцлагын саналыг гаргажээ.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь хэсэгт заасан “...гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, түүний хувийн байдал (шүүгдэгч нь ясны хорт хавдартай, энэхүү өвчний улмаас 60 хувийн группид байдаг, 85 настай ээжийгээ асран хамгаалдаг) зэрэг нөхцөл байдлыг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн.
Шүүгдэгч ****** хувийн байдал гэдэгт: шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон үйлдсэний дараахь үеийн ажил, хөдөлмөр, амьдрал, 50 настай, эмэгтэй, ясны хорт хавдартай, энэхүү өвчний улмаас 60 хувийн группид байдаг биеийн эрүүл мэндийн байдал, хөдөлмөрийн чадвар, өөрийнх нь болон өрхийн орлого, төлбөрийн чадвар, гэр бүлийн байдал, ам бүлийн тоо, түүний асрамжинд байгаа 85 настай өвчтэй эх, урьд ял эдэлж байсан эсэх зэрэг маш өргөн хүрээний асуудлыг хамааруулж, тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг тэнссэн хугацаагаар буюу 01 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар хүлээлгэж шийдвэрлэсэн.
Гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг гэдэг нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх явдал юм. Үүнд шүүгдэгчийн оршин суугаа харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавьж ажиллахыг даалгаж байна.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг;
-мөн тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ****** тус тус анхааруулсан болно.
Шүүгдэгч Б****** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохилтой.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ****** овогт *********** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ****** хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч ****** гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг тэнссэн хугацаагаар буюу 01 /нэг/ жил, 06 /зургаан/ сарын хугацаагаар хүлээлгэж, хяналт тавьж ажиллахыг шүүгдэгчийн оршин суугаа харьяалах нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хяналт тавьж ажиллахыг даалгасугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч ****** анхааруулсугай.
6.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 2.1, 2.3, 2.4, 2.5, 3, 4, 4.1, 4.3, 4.4, 4.5, 5.1 дэх хэсэгт тус тус зааснаар энэхүү гэмт хэргийн улмаас шүүгдэгч ****** хууль бус ашиглалтаас өртөгдсөн газар, ойн сан, ургамал, усанд учирсан хохирол буюу байгаль экологид учирсан 42,474,454 төгрөгийн бодит хохирол, хор уршиг 97,064,499 төгрөгнөөс шүүгдэгч нь 22,495,000 төгрөгийг нөхөн төлснийг дурьдаж, үлдэгдэл 74,569,499 төгрөг, мөн техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн зардалд 37,199,116 төгрөг, нийт 111,768,615 /нэг зуун арван нэгэн сая долоон зуун жаран найман мянга зургаан зуун арван таван/ төгрөгийг шүүгдэгч Б.*******ээс гаргуулан, Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч ****** гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан
-“******” маркийн авто ачигч 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч ****** битүүмжлэлээс чөлөөлж олгож, техникийн үнэ 30,000,000 /гучин сая/ төгрөгийг;
-“Lue gong 925” маркийн экскаватор 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж, хууль ёсны эзэмшигч, өмчлөгч ****** олгож, техникийн үнэ 40,000,000 /дөчин сая/ төгрөгийг;
- алт угаах скрубр 60 маркийн усан буу 1 ширхэгийг хууль ёсны эзэмшигч, өмчлөгч ****** олгож, техникийн үнэ 15,000,000 /арван таван сая/ төгрөгийг, нийт 85,000,000 /наян таван сая/ төгрөгийг шүүгдэгч ****** гаргуулан, Улсын орлогод оруулсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар ****** нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан болох нь тогтоогдоогүй ****** улсын дугаартай “H******" маркийн экскаватор 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч, өмчлөгч ******, ****** улсын дугаартай “******” маркийн экскаватор 1 ширхэгийг битүүмжлэлээс чөлөөлж ****** тус тус буцаан олгосугай.
9.Шүүгдэгч ****** өмчлөлийн ****** дугаартай, гэр бүлийн хэрэгцээний газар, ****** дугаартай хувийн сууцыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, ****** буцаан олгосугай.
10.Шүүгдэгч ****** нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
11.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[4] 1-р хавтаст хэргийн 53-56 дугаар хуудас
[5] 1-р хавтаст хэргийн 58-60 дугаар хуудас
[6] 1-р хавтаст хэргийн 62-65 дугаар хуудас
[7] 1-р хавтаст хэргийн 67-69 дүгээр хуудас
[8] 1-р хавтаст хэргийн 72-74 дүгээр хуудас
[9] 1-р хавтаст хэргийн 76-78 дугаар хуудас
[10] 1-р хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас
[11] 1-р хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас
[12] 1-р хавтаст хэргийн 104 дүгээр хуудас
[13] 1-р хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас
[14] 1-р хавтаст хэргийн 112-140 дүгээр хуудас
[15] 1-р хавтаст хэргийн 160-161 дүгээр хуудас
[16] 1-р хавтаст хэргийн 205 дугаар хуудас
[17] 1-р хавтаст хэргийн 219-220 дугаар хуудас
[18] 1-р хавтаст хэргийн 229-230 дугаар хуудас
[19] 1-р хавтаст хэргийн 233-234 дүгээр хуудас
[20] 2-р хавтаст хэргийн 08-09 дүгээр хуудас
[21] 2-р хавтаст хэргийн 13-14 дүгээр хуудас
[22] 2-р хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас
[23] 2-р хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас
[24] 3-р хавтаст хэргийн 129-130 дугаар хуудас
[25] 3-р хавтаст хэргийн 133-134, 141, 152-153-р хуудас
[26] 4-р хавтаст хэргийн 20-25 дугаар хуудас
[27] 4-р хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас
[28] 4-р хавтаст хэргийн 106 дугаар хуудас
[29] 4-р хавтаст хэргийн 131-132 дугаар хуудас
[30] 4-р хавтаст хэргийн 195 дугаар хуудас
[31] 2-р хавтаст хэргийн 04, 83-85 дүгээр хуудас
[32] 1-р хавтаст хэргийн 05 дугаар хуудас
[33] 1-р хавтаст хэргийн 06-24 дүгээр хуудас
[34] 1-р хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас
[35] 1-р хавтаст хэргийн 98 дугаар хуудас
[36] 1-р хавтаст хэргийн 113 дугаар хуудас
[37] 1-р хавтаст хэргийн 163 дугаар хуудас
[38] 1-р хавтаст хэргийн 169 дүгээр хуудас
[39] 1-р хавтаст хэргийн 171 дүгээр хуудас
[40] 1-р хавтаст хэргийн 175 дугаар хуудас
[41] 1-р хавтаст хэргийн 177-178 дугаар хуудас
[42] 1-р хавтаст хэргийн 179-182 дугаар хуудас
[43] 1-р хавтаст хэргийн 182-187 дугаар хуудас
[44] 2-р хавтаст хэргийн 30-39, 110-111, 131-132, 4-р хавтаст хэргийн 177-181 дүгээр хуудас
[45] 2-р хавтаст хэргийн 39-43, 48 дугаар хуудас
[46] 3-р хавтаст хэргийн 196-199 дүгээр хуудас
[47] 3-р хавтаст хэргийн 205-226 дугаар хуудас
[48] 3-р хавтаст хэргийн 227-235 дугаар хуудас
[49] 4-р хавтаст хэргийн 191 дүгээр хуудас
[50] 4-р хавтаст хэргийн 192 дугаар хуудас
[51] 4-р хавтаст хэргийн 194, 197 дугаар хуудас
[52] 4-р хавтаст хэргийн 182, 184, 187 дугаар хуудас
[53] 5-р хавтаст хэргийн 150-151 дүгээр хуудас
[54] 5-р хавтаст хэргийн 152 дугаар хуудас
[55] 5-р хавтаст хэргийн 153-155 дугаар хуудас
[56] 5-р хавтаст хэргийн 156 дугаар хуудас