Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 2015/ШЦТ/108

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

хонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүух хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж

Улсын яллагч *******

Нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийв.

Хуралдаанаар тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

Мон Улсын иргэн 1962 оны 11 дүгээр сарын 19 ний өдөр төрсөн, 52, настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой. мэргэжилгүй, ам бүл 2 хүүхдийн хамт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ухаан санаа эрүүл, хэрэг хариуцах чадвартай овогт

Мон Улсын иргэн 1986 оны 02 дугаар сарын 15 ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 2 эцгийн хамт оршин суух,  улсаас авсан гавьяа шагналгүй. ял шийтгүүлж байгаагүй. ухаан санаа эрүүл, хэрэг. хариуцах .чадвартай  овогт регистрийн.дугаар

Үйлдсэн хэргийн талаар:

... Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хонгор аймгийн ******* сумын 2 дугаар баг гэх газраас хохирогч *******, ******* нарын эзэмшлийн 2 тооны хурдан удмын адууг шунахайн сэдэлтээр ашиг олох, зорилгоор хулгайлсан,

хонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 2014 оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд хохирогч ийн 5 тооны тэмээг давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэж хулгайлсан,

Мөн 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж хонгор аймгийн сумын нутаг дэвсгэрээс 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хохирогч гийн эзэмшлийн 2 тооны тэмээг давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

....2014, оны 07 дугаар сарын 03-04-ны үеэр би өөрийн хүү ийн хамт өөрийн эзэмшлийн мустанг-5 маркийн мотоциклоор сум гэх газар явж байсан чинь нийт 20 гаран тэмээ таараад тэмээн дотроос 5 тооны тэмээ тасдаж хонгор аймаг руу тууж явж байхад 1 тооны тэмээг хонгор аймгийн баруун талаас алдсан. д хүү ийн хамт 4 тооны тэмээ хөтлөөд явж байсан чинь , ченж нартай таараад 1 тооны тэмээ 1.000.000 төгрөгөөр зараад нийт 4.000000 төгрөг авсан. бид хоёрын хулгай хийсэн гэх 5 тооны тэмээ нь Ухаа шар, хүрэн тэмээ байсан үлдсэн 3 тооны тэмээний зүсийг нь сайн санахгүй байна. 5 тооны тэмээнүүд нь 9 тоо тамгатай 8 тоо тамгатай, чихэндээ төмөр утастай тэмээнүүд байсан. 2014 оны 12 сарын 02-ны өдөр хүү бид 2 мөнгө төгрөггүй. хоорондоо ярьж байгаад хулгай хийхээр болоод ******* сумаас эзэмшлийн улсын дугаартай маркийн машинаар 4-5 км зайтай гэх газар явж байсан чинь нийт 20-иод тооны адуу таарахаар нь хулгай хийхээр болоод хүү бид тэр ад.уун дотроос 2 хонгор халзан, хүрэн зээрд зүсмийн 2 тооны адуу барьж аваад " ”.гэх газар 2 тооны адууг нядлаад хонгор аймагт адууны нэг махыг 800 000 төгрөгөөр өгөөд нийт 2 тооны мах 1 600.000 төгрөгөөр махны ценжид зарсан, Хурдан удмын адуу байсныг мэдээгүй., сумаас 2 тооны тэмээг өөрийн эзэмшлийн мустанг 5 маркийн, мотоциклоор, өөрийн хүү *******ийн хамт,хулгайлж Өмнө-Говь аймгийн суманд зарсан.... гэх мэдүүлэг/хх-ийн 235- 236/         

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн

2014 оны 07 дугаар сарын эхээр би, сум гэх газар мустанг 5 маркийн цэнхэр өнгийн мотоциклтой явж байсан чинь замд 8-9 тооны тэмээ таарахаар нь 5 тэмээг нь тасдаж хонгор аймаг руу тууж явж байгаад аймгийн баруун талаас 1 т.ооны тэмээг буцааж алдаад нийт 4 тэмээг хонгор аймагт оруулж д аав гийн хамт 4 тооны тэмээг.тууж явж байсан чинь ченж нартай таарч уг 4 тооны тэмээг зарж ченж нараар нядлуулсан. Би 1 тооны тэмээг хаана байгаа талаар мэдэхгүй байна араас хайж яваагүй болохоор мэдэхгүй байна. 2014 оны 12 сарын 1-2-ны өдөр ******* сумын гэх газраас аав гийн хамт 2 тооны хонгор зээрд зүсмийн 2 тооны адууг хулгайлж сумын булган гэх газар уг 2 тооны адууг нядлаад гэсэн маркийн автомашинд ачиж хонгор аймагт уг 2 тооны адууны махаа аав гийн хамт зарсан. Тухайн үед хэний эзэмшлийн адуу байсан талаар мэдээгүй. 2015 оны 2 сарын 18-ны өдөр аав г бид 2 хонгор аймгийн цагдаагийн газар мөрдөн байцаалтаас оргон зайлаад 2015 оны 03 сарын 26-ны өдөр аав гийн хамтаар -лиг сумаас 2 тооны тэмээ хулгайлж сумаас Өмнө-говь аймгийн сум руу өөрийн эзэмшлийн мустанг 5 маркийн цэнхэр өнгийн мотоциклоор тууж сумын ар талд авчран 1 тооны тэмээг нядалж махыг нь Машлай гэх хүнд мотоциклоор зарж үлдсэн 1 тэмээг суман дээр зарах гэж байгаад сумын цагдаа нарт баригдсан... гэх мэдүүлэг/ хх-ийн 238-239/

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ^  ...2014 оны 12 дугаар сарын 04-ны өглөө адуун дээрээ очсон чинь

манай хонгор халзан морь гийн зээрд зүсмийн хурдан удмын адуунууд алга болсон байхаар нь зүүн тийшээ гүйгээд явчихлаа гээд 7 хоног , ,  , гэх зэрэг газруудаар ирж хайсан боловч олдохгүй болохоор нь ******* сумын цагдаад мэдэгдээд суманд 2 хүн адууны мах зарж байна гэхээр нь хайгаад очтол тэр хүн олдоогүй. Адуу алдсанаас хойш 10 хоногийн дараа 2 тооны адууны сэвс цус олдоод очоод үзтэл бид хоёрын алдсан гэх зээрд хонгор халзан 2 тооны адуу. мөн байсан.,.гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 /

Хохирогч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...Манай адуу ийн адуутай цуг байдаг юм. 2014 оны 12 дугаар сарын 3-ны өдөр манай адуунууд хойшоо гэх газар усанд ороод бүрэн байсан. 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр адуу ус уулгүй өнжсөн. 2014 оны 12 дугаар сарын 04- ний өдөр би адуугаа услах гээд адуун дээрээ ирэхэд манай зээрд адуу, ийн Хонгор халзан хурдан удмын 2 тооны адуу алга болсон байсан. Тэр хавын байж болох газар, зэргэлдээ сумын зааг нутгуудаар явсан боловч олдоогүй. Тухайн үед А г Г , нар суманд адууны мах зарж байна гэхээр нь ******* сумын хэсгийн төлөөлөгчийг аваад сумд очоод үзтэл ******* ******* нар нь олдоогүй. ... гэх мэдүүлэг /'хх-ийн 28-29 /

Хохирогч ийн мөрдөн байцаалтад өгсөн

Би өөрийн тэмээнүүдээ 2014. оны 6 дугаар сард нийт 70 гаран тэмээний хамт ноослоод тавьсан юм. 2014 оны 8 сарын үед тэмээгээ цуглуулаад үзсэн чинь манай 5 тооны бор зүсмийн,атан тэмээ шанаа гуяндаа 9 тоо тамгатай, шар ингэ ташаа дээрээ дугуй дотор 8 тоо. тамгатай; хөх. атан тэмээ. зөв т.алын хүйтэн хонго гуяны дээрээ 9 тоо тамгатай, Ногоон атан тэмээ зөв талын хүйтэн хонго.гуяны т.олгой.дээрээ 9 1^тоо тамгатай, им тамгагүй. ягаан даавуун зүүлттэй. 5 тооны тэмээ алга болсон байсан Яг хэдний өдөр гэдгийг нь мэдэхгүй байна 2014 оны 06 дугаар сараас 08 сарын хооронд алдсан. Би өөрийн алдсан 5 тооны тэмээг эрж хайсан шатахуун, малчны хөлс, замын зардал нийт 673000 төгрөг, 5 тооны тэмээний үнэ 7500 000 төгрөг нийт 8173000 төгрөг нэхэмжилж байна .. гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 /

Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн

...Миний алдсан гэх 2 тооны тэмээний хохирол болох 1 тооны хүрэн зүсмийн тэмээг Өмнөговь аймгийн сумын цагдаа нараас амьдаар нь хүлээж авсан. Харин бор хүрэн зүсмийн тэмээг нядлаад махыг нь мотоциклоор зарсан байсан учир би 1 тооны тэмээний оронд улаан өнгийн мотоциклийг хүлээн авч хохиролгүй болсон одоо надад гомдол саналгүй... гэх мэдүүлэг /хх-иин 134-135/

Гэрч Т.гэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн

...Миний сумын цагдаа нараас хүлээж авсан гэх 1 тооны хүрэн зүсмийн тэмээ нь зүүн хацар дээрээ 7 тоо тамгатай зүүн талын хавтгай гуяндаа халцархайтай манай төрсөн ах Галхүүгийн эзэмшлийн 1 тооны тэмээ байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 38-139/

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

...2015.оны 3 дугаар сарын 23-ны өдөр нөхөр бид хоёр гэртээ байж байсан чинь хүү болох нь манайд орж ирээд 2 тэмээ авчирсан .1 тооны. тэмээгээр танай мотоциклийг авах гэсэн юм нөгөө тэмээг нь зарж мөнгө болгоно гэхээр нь маргааш очиж харъя гээд явуулсан. Тэгээд маргааш нь манай нөхөр тэмээг нь харахаар явсан би урагшаа хил рүү явсан орой ирсэн чинь 1 тооны тэмээ нядлаад махыг аваад ирсэн манай Даюн маркийн мотоциклийг г, Батмөнх нар аваад явсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 139-140/

Гэрч Д.ийн. мөрдөн байцаалтад өгсөн

2014 оны 5 сард манай эхнэр надад амьд тэмээ худалдаад авчихлаа цуг гаргалцаад ирье гэхээр би цуг явж .н ар талын хашаанд очиход амьд 4 тэмээ байсан. Тухайн үед би хэнээс тэмээ авсан талаар мэдээгүй. Уг 4 тооны тэмээг манай эхнэр нар авсан байсан. Намайг төслийн хашаанд 4 тооны тэмээг Гантөмөр, , эхнэр , бид нар 2 тэмээг нь нядлаад байж байсан цагдаа нар ирсэн. Тэгээд би сүүлд нь.******* сумын г, гэх.хоёр хүн 4 тооны. тэмээ зарсан талаар мэдсэн,.. гэх Мэдүүлэг/хх-ийн 146-147/

Гэрч ын мөрдөн байцаалганд өгсөн ...Манай дүү г нь зан байдлын хувьд төлөв даруу зантай ес нь багаасаа худлаа ярих гээд байдаг байсан. 2 эхнэртэй. 8 хүүхэдтэй хүн байсан юм. Одоо эхнэр хүүхдээсээ саЛсан орон гэр байхгүй , ******* нь төлөв даруу зантай хүүхэд байсан юм! Аавыгаа дагаад хулгай хийдэг, хэдэн жилийн өмнө гэр шатаасан хэрэгт холбогдож байсан. Одоо бог аав хүү хоёр нийлж хулгай хийдэг...гэх мэдүүлэг/хх-ийн 161-162/

Хөрөнгийн үнэлгээний төвийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны № 192 дугаар хөрөнгө үнэлсэн тухай тодорхойлолт. тайлан / хх-ийн 179-181/

Хөрөнгийн үнэлгээний төвийн хонгор аймаг дахь салбарын 2015 оны 02 дугаар сарын 02, 2015 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн № 27, 67 дугаар шинжээчийн дүгнэлтүүд7 1-р хавтас 50-51, 190-191/

- Эрүүгийн хэрэг Үүгэх тогтоол / 1-р хавтас хх-ийн 1-2/, Эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол / хх-ийн 3-4/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл , фото зураг /хх- ийн 6-11,62-63, 91-93, 94-95, 99-100/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 12-15/, мэдүүлэг газар дээр нь шалгасан тэмдэглэл / хх-ийн 96-98, , эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 49-50/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, фото зураг /1-р хавтас ххи-ийн 106-110, 113-121 /, Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл/хх-ийн 123-124/, хураан авах тогтоол, тэмдэглэл / 1-р хавтас 123-124/, Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, фото зураг/хх-ийн 125-128/,талархал, өргөмжлөлүүд , зураг / хх-ийн 165-179/ шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэнийн үнэмлэхийн лавлагаа / 1-р хавтас хх-ийн 65, 75/, шүүгдэгч *******ийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэнийн үнэмлэхийн лавлагаа / 1-р хавтас.хх-ийн 66, 76/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч А г, ******* нар нь бүлэглэн тээврийн хэрэгсэл ашиглан 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хонгор аймгийн ******* сумын 2 д.угаар баг гэх газраас хохирогч *******, Т нарын эзэмшлийн 2 тооны хурдан удмын адууг шунахайн сэдэлтээр ашиг олох зорилгоор хулгайлсан, хонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс 2014 . оны 6 дугаар сараас 8 дугаар сарын хооронд.хохирогч ийн 5 тооны тэмээг давтан үйлдлээр тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэж хулгайлсан

Мөн 20,15 оны 02 дугаар сарын 18-ны өдөр урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг зөрчин мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж хонгор аймгийн сумын нутаг дэвсгэрээс 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хохирогч гийн эзэмшлийн 2 тооны тэмээг давтан тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэж хулгайлж бусдад нийт 17000000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох.нь.

Хохирогч *******ийн... манай 'хонгор халзан морь гийн зээрд зүсмийн хурдан удмын адуунууд алга болсон,..,.10 хоногийн дараа 2 тооны адууны сэвс цус олдоод очоод үзтэл бид хоёрын алдсан.гэх зээрд хонгор халзан 2 тооны адуу.мөн байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 26-27 /

Хохирогч *******гийн..- би адуугаа услах гээд адуун дээрээ ирэхэд манай зээрд адуу. ийн хонгор халзан хурдан удмын...2 тооны адуу. алга болсон байсан....тухайн үед *******, Г. нар суманд адууны мах зарж байна гэхээр нь ******* сумын хэсгийн төлөөлөгчийг аваад суман.д очоод олдоогүй... гэх.мэдүүлэг/хх-ийн 28-29

Хохирогч ийн ...Би тэмээгээ цуглуулаад үзсэн чинь манай 5 тооны бор зүсмийн атан тэмээ шанаа гуяндаа 9 тоо тамгатай. шар ингэ ташаа. дээрээ дугуй дотор 8 тоо тамгатай, хөх атан тэмээ зөв таЛын хүйтэн хонго гуяны дээрээ 9 тоо тамгатай. ногоон атан тэмээ зөв талын хүйтэн хонго гуяны дээрээ 9 тоо тамгатай, юм тамгагүй. ягаан даавуун зүүлттэй 5 тооны тэмээ алга болсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 / :

Хохирогч гийн... миний алдсан 2 тооны тэмээний болох 1 тооны хүрэн зүсмийн тэмээг Өмнөговь аймгийн сумын цагдаа нараас амьдаар нь хүлээж авсан, бор хүрэн зүсмийн тэмээг нядлаад махыг нь мотоциклоор зарсан байсан учир би 1 тооны тЭмээний оронд улаан өнгийн мотоциклийг хүлээн авсан... гэх мэдүүлэг /хх-иин 134/

гэрч Д.гэрэлийн ".... машиндаа сууж байхаар нь би машинд нь орсон чинь машины хойд 2 суудал байхгүй, хойд хэсэг нь нэлээн овойсон цагаан бирзентэрхүү юмаар хучсан, бирзентны хойд хэсгээр зээрд адууны шир цухуйж байсан. Хучсан байсан бирзент овойсон малын мах ч байж магадгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 157- 158/

Гэрч И.ын “ бид 2 д явж байсан чинь 2 хүн 4 тооны тэмээ хөтөлсөн явж байхаар нь зарах уу гэж асуусан чинь зарна гэсэн, тэр хүн аав хүү хоёр гээд аавыг г, хүүг нь гээд ******* сумаас ирсэн гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг/хх-ийн 147-148/       ,

Гэрч Б.ын “ ...*******, ******* нар;нийт 5 тооны тэмээ тууж ирж байгаад 1 тооны тэмээг алдаад явуулсан, 4 тооны тэмээ зарах гэсэн, юм гээд.явж байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 150-151/

Гэрч Т.гэрэлийн "...Миний сумын цагдаа нараас хүлээж авсан 1 тооны хүрэн зүсмийн тэмээ нь зүүн.хацар дээрээ 7 тоо тамгатай зүүн талын хавтгай гуяндаа халцархайтай манай төрсөн ах Галхүүгийн эзэмшлийн 1 тооны тэмээ байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 138-139/

Гэрч гийн "...******* нь 2. тэмээнээс дуртай тэмээгээ сонгоод ав гэхээр нь би 1,тэмээг хэлж тэнд нь нядлаад би өөрийн.машин дээр махыг ачаад аваад явсан. .. 1 тэмээг г, нар хараад үлдсэн" гэх мэдүүлэг/.хх ийн 141-143/,

Гэрч ын ”... нөхөр бид хоёр гэртээ байж байсан чинь хүү болох нь орж ирээд 2 тэмээ авчирсан 1 тооны тэмээгээр танай мотоциклийг авах гэсэн юм нөгөө тэмээг нь.зарж мөнгө болгоно ... "гэх мэдүүлэг /хх-ийн 139/ . мөрдөн байцаалтын шатанд. хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгч *******, ******* нарын мэдүүлгүүд, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл , фото зураг /хх-ийн 6- 11,62-63, 91-93, 94-95, 99-100/, Тээврийн хэрэгсэлд үзлэг.хийсэн тэмдэглэл, фото зураг /хх-ийн 12-15/, мэдүүлэг газар дээр. нь шалгасан тэмдэглэл / хх-ийн .96-98, , эд зүйлийн 4үнэлгээ / хх-ийн 49-50/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл,. фото зураг./1-р хавтас ххи-ийн 106-110, 113-121 /, Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл/хх-ийн 123- 124/, хураан авах тогтоол, тэмдэглэл / 1-р хавтас 123-124/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,,фото зураг/хх-ийн 125-128/ зэрэг эрүүгийн байцаан, шийтгэх хуульд заасны дагуу нотлох бүхий л ажиллагааг хуулийн дагуу гүйцэтгэсэн, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. :

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч *******, ******* нарт аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *******, ******* нарыг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлж, үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус *тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв

Шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, хор уршиг зэргийг харгалзан ялыг ялгамжтай оногдуулж, учруулсан хохирлыг нөхөн төлсөн хэмжээ болон гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг захиран зарцуулж ашигласан байдлаар шүүгдэгч нараас хохирлыг гаргуулахаар шийдвэрлэв.

Шүүх хавтас хэрэгт авагдсан дээрх хулгайлагдсан 2 тооны хурдан удмын адуу, 5 тооны тэмээ зэргийг үнэлсэн тус хэргийн 1 -р хавтасны 179-181,191 дүгээр талд авагдсан Хөрөнгийн үнЭлгээ, тайлан хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэгдсэн, туХайн үеийн зах зээлийн жишиг ханшаар тогтоогдсон бодитой үнэлгээ гэж үзсэн болно. Мөн хохирогч нар. уг үнэлгээгээр хохирлоо барагдуулах. талаар .шүүх. хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн болно.

.. Шүүгдэгч гаас хохирогч *******гийн хурдан удмын 1 тооны Дууны хохирол 2500000 төгрөг, хохирогч *******ийн хурдан удмын 1 тооны адуу 3500 000 төгрөг, хохирогч. ийн. 5 тооны тэмээ 2500 000 нийт 8500 000 төгрөг шүүгдэгч .*******өөс хохирогч *******гийн хурдан удмын 1. тооны адууны хохирол .2500000 төгрөг, хохирогч. *******ийн хурдан удмын 1 тооны адуу 3500 000 төгрөг, хохирогч ийн 5 тооны тэмээ 2500 .000 нийт 8500.000 төгрөгийг гаргуулж, хохирогч нарт тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл,ял хэрэглээгүй болно.

Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар .зүйлийн 88.1.7-д .зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч *******, ******* нарын өргөмжлөл, фото зураг, медаль зэргийг гэрэл зургуудыг хуулбарлан авч хэрэгт дугаарласан байх тул хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий, ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн улсын БНХ улсын дугаартай. БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн /хуучивтар/ хөх өнгийн өнгийн 1.000.000 / нэг сая/ төгрөгийн үнэ бүхий мотоциклийг, - маркийн БНХ улсын дугаартай авто машиныг тус тус хурааж. төрийн өмчлөлд шилжүүлэв.

 Уг хэргийн улмаас шүүгдэгч *******, ******* нар нь 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 139 хоног цагдан хоригдсон ба ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ

.Шүүгдэгч г, ******* нарыг давтан үйлдлээр, урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэж, машин механизм ашиглан бусдын олон тооны малыг хулгайлсан, мөрдөн байцаалтын шатнаас зориуд зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар *******ийг эд хөрөнгө Хураахгүйгээр хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялаар. мөн хуулийн 261 дүгээр Зүйлийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар нэг жилийн хугацаагаар хорих ялаар *******ийг эд хөрөнгө хураахгүйгээр хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар. мөн хуулийн 26'1 дүгээр зүйлийн 261,1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг журамлан үүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хөнгөн ялыг хүндэд нь багтаан шүүгдэгч *******ийн биечлэн эдлэх ялыг хоёр жил гурван сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч *******ийн.биечлэн эдлэх ялыг хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч шүүгдэгч *******, ******* нар нь 2015 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 139 хоног цагд.ан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.

6. Иргэний хуулийн. 497 дугаар зүйлийн 497.1. 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч г, ******* нараас тус бүр 8500000 төгрөгийг гаргуулж. хонгор аймгийн ******* сумын 1-р багт оршин суудаг хохирогч *******ид 7000000 төгрөг, хонгор аймгийн ******* сумын 3-р багт оршин суудаг хохирогч *******д 5000000 төгрөг, хонгор аймгийн сумын 4-р багт оршин суудаг хохирогч т 5000000 төгрөг тус тус олгосугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1,7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч *******, ******* нарын өргөмжлөл, фото зураг, медаль гэрэл зургуудыг хэрэгт үлдээсүгэй.

8.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн улсын БНХ улсын дугаартай БНХАУ-д үйлдвэрлэсэн Мустанг-5 маркийн /хуучивтар/ хөх өнгийн өнгийн 1.000.000 / нэг сая/ төгрөгийн үнэ бүхий мотоциклийг, - маркийн БНХ улсын дугаартай /4.000.000 төгрөгийн/ авто машиныг тус тус хурааж төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж. шүүгдэгч г, ******* нарын цагдан хорьж, тэдгээрийн эдлэх ялыг 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, хонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

11. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч г, ******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг т.ус т.ус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ          Ч.БАЙГАЛМАА