| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвсүрэнгийн Дониддолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0221/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/222 |
| Огноо | 2024-11-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2024/ШЦТ/222
2024/ШЦТ/222
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,
Улсын яллагч: Ж.Цээрүүгүндүү
Шүүгдэгч: Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Мовогт Бын Эд холбогдох 2412000000242 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Б суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Архангай аймгийн Б сумын Т багийн Б гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 151 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн Мовогт Бын Э /РД:.../
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн Б сумын З багийн нутаг сумын төвийн доод гүүрний урд “өөрийн ах Б.Эыг зодлоо” гэх шалтгаанаар хохирогч Б.Тын биед халдаж, нүүрэн тус газарт нь өшиглөсөн, гараараа цохисон үйлдлийн улмаас дээд уруулд шарх, зүүн доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Үүнд: Мөрдөн байцаалтын шатанд 2412000000242 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Тын мэдүүлсэн: “...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчим сумын төвийн доод гүүрний урд Нгийн гэрийн гадаа хүмүүс байхаар нь очсон юм. Тухайн үед тэнд миний мэдэхээр миний гэр бүл болоод сууж байгаад салсан эхнэрийн ах болох Э, Чгийн Б, манай ах О, манай эгчийн хүүхэд болох Т, том ахын хүргэн болох Э нар байсан юм. Тэнд байсан хүмүүс архи ууцгааж байсан юм. Тэгээд би тэнд очоод тэд нартай сууж байгаад хэдэн хундага архи уусан юм...Эын дүү болох Э гэж залуу машинаасаа бууж ирээд чи муу өдөөд байгаа шүү гэж хэлээд шууд миний уруул хэсэгт нэг удаа өшиглөж, миний уруулыг сэтэлсэн юм. Тэгээд Э миний толгойн хэсэг болох нүүр болон нүд рүү хэд хэдэн удаа цохиод байсан...Э, Э нар төрсөн ах, дүү хүмүүс байгаа юм. Би эдгээр хүмүүсийн дүү болох Ртай гэр бүл болж суугаад 14 жил амьдарч байгаад 2020 онд шүүхээр ороод салчихсан юм. Тэгээд тухайн байдлаас болоод намайг зодсон байх гэж бодож байна. Хохиролд эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн: “...Тухайн үед Э нь манай дүү Б.Тын нүүр хэсэг рүү өшиглөөд уруул хэсгийг нь сэтэлсэн. Мөн толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Мын мэдүүлсэн: “...Удалгүй Ж ахын дүү нь болох А ирээд Тыг зодсон юм шиг байсан. ...Маргааш нь А миний нүүр хэсэг рүү өшиглөөд уруул хэсгийг сэтэлсэн байсан, яаж шүд унагачихаагүй юм, оёдол хийлгэсэн гэж Т ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 121.547 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67 хуу/
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Бийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 340 дугаартай шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт: “...1. Б.Тын биед дээд уруулд шарх, зүүн доод зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой..” гэх дүгнэлт /хх-ийн 32-33 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Эгийн мэдүүлсэн: ...Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй. Үйлдлийг хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 хуу/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн Б сумын З багийн нутаг сумын төвийн доод гүүрний урд хохирогч Б.Тын биед халдаж, нүүрэн тус газарт нь өшиглөсөн, гараараа цохисон үйлдлийн улмаас түүний дээд уруулд шарх, зүүн доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг мөн байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Б сумын З багийн нутаг сумын төвийн доод гүүрний урд “өөрийн ах Б.Эыг зодлоо” гэх шалтгаанаар хохирогч Б.Тын биед халдаж, нүүрэн тус газарт нь өшиглөсөн, гараараа цохисон үйлдлийн улмаас дээд уруулд шарх, зүүн доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Тын мэдүүлсэн: “...2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр 18 цагийн орчим сумын төвийн доод гүүрний урд Нгийн гэрийн гадаа хүмүүс байхаар очсон юм. Тухайн үед тэнд миний мэдэхээр миний гэр бүл болоод сууж байгаад салсан эхнэрийн ах болох Э, Чгийн Б, манай ах О, манай эгчийн хүүхэд болох Т, том ахын хүргэн болох Э нар байсан юм. Тэнд байсан хүмүүс архи ууцгааж байсан юм. Тэгээд би тэнд очоод тэд нартай сууж байгаад хэдэн хундага архи уусан юм...Эын дүү болох Э гэж залуу машинаасаа бууж ирээд чи муу өдөөд байгаа шүү гэж хэлээд шууд миний уруул хэсэгт нэг удаа өшиглөж, миний уруулыг сэтэлсэн юм. Тэгээд Э миний толгойн хэсэг болох нүүр болон нүд рүү хэд хэдэн удаа цохиод байсан...Э, Э нар төрсөн ах, дүү хүмүүс байгаа юм. Би эдгээр хүмүүсийн дүү болох Ртай гэр бүл болж суугаад 14 жил амьдарч байгаад 2020 онд шүүхээр ороод салчихсан юм. Тэгээд тухайн байдлаас болоод намайг зодсон байх гэж бодож байна. Хохиролд эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оын мэдүүлсэн: “...Тухайн үед Э нь манай дүү Б.Тын нүүр хэсэг рүү өшиглөөд уруул хэсгийг нь сэтэлсэн. Мөн толгой, нүүр хэсэгт нь гараараа цохиод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Мын мэдүүлсэн: “...Удалгүй Ж ахын дүү нь болох А ирээд Тыг зодсон юм шиг байсан. ...Маргааш нь А миний нүүр хэсэг рүү өшиглөөд уруул хэсгийг сэтэлсэн байсан, яаж шүд унагачихаагүй юм, оёдол хийлгэсэн гэж Т ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Ч.Мгийн мэдүүлсэн: “...Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 121.547 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 66-67/,
хохирогч Б.Тын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Бийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 340 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 32-33/,
мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Б.Эгийн мэдүүлсэн: ...Миний үйлдэл тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой санал, хүсэлт байхгүй. Үйлдлийг хүлээн зөвшөөрч байна..гэх мэдүүлэг /хх-ийн 56-57/,
гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Б.Э нь гэм буруугийн талаар маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг бөгөөд гэм буруутай этгээдийн хууль бус үйлдэл, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хооронд шалтгаант холбоотой байдаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Б.Э нь 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр А аймгийн Б сумын З багийн нутаг сумын төвийн доод гүүрний урд “өөрийн ах Б.Эыг зодлоо” гэх шалтгаанаар хохирогч Б.Тын биед халдаж, нүүрэн тус газарт нь өшиглөсөн, гараараа цохисон үйлдлийн улмаас дээд уруулд шарх, зүүн доод зовхины цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хАлагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Иймд шүүгдэгч Б.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Б.Тын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж хуульчилсан.
Хохирогч Б.Т нь мөрдөн байцаалтын шатанд “...хохиролд 1,000,000 төгрөг авсан, сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй, гомдол, санал байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч Б.Эг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж хуульчилсан.
Хохирогч Б.Т нь эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 121.547 төгрөгийг шүүгдэгч Б.Э нь Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд төлсөн болох нь “Төрийн банк”-ны 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул хохирогч Б.Тын эмчилгээ хийлгэж, Эрүүл мэндийн даатгалын сангаас төлсөн 121.547 төгрөгийг шүүгдэгч Б.Эгаас гаргуулах үндэслэлгүй, шүүгдэгчийг иргэний нэхэмжлэгчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
Үүнд: Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал нь тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас тохиолдлын шинжтэйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэх нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Э нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Мовогт Бын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2 дахь хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч /иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ДОНИДДОЛГОР