| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2015/0134/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/109 |
| Огноо | 2015-08-05 |
| Зүйл хэсэг | 145.2., |
| Улсын яллагч | Т.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 08 сарын 05 өдөр
Дугаар 2015/ШЦТ/109
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч *******
Нарийн бичгийн дарга Д.Мөнхтуяа
Иргэний Нэхэмжлэгч *******
Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч *******ын өмгөөлөгч ******* хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1 -д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нарт холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2015 оны 05 дугаар сарын -ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн. 92 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр төрсөн, 2******* настай. эрэгтэй, Бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүЙ, улсаас авсан шагналгүй, овогт
Монгол Улсын иргэн 96 оны 01 дүгээр сарын 0*******-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй ам бүл ******* аав ээжийн хамт амьдардаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-р багийн *******-р гудамжны тоот хашаанд хууль бусаар нэвтрэн орж иргэн ын эзэмшлийн 5 хантай монгол гэрийг модон ор хулдаасны хамт тээврийн хэрэгслээр ачин хулгайлж иргэн *******д түрээсэлсэн
Шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа прокурорын хяналтын шатнаас оргон зайлж явах хугацаандаа давтан шүүгдэгч *******тай бүлэглэн 2014 оны 11 дүгээр сард иргэн ын гэрээс 71870.5 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бүсийг хулгайлсан Шүүгдэгч ******* н» шүүгдэгч *******тай бүлэглэн 2014 оны 11 дүгээр 06- 11-ний хооронд иргэн ын гэрээс 718705 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бүсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт: яллах, өмгөөлөх: талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.Нямдавагийн мөрдөн байцаалтад өгсөн
2014 оны 01 дүгээр сарын эхээр надтай тааралдаад хоёулаа танайд очиж хоноё гээд бид хоёр 2-4-18 тоот хашаанд байх манай гэрт ирсэн. Тэгээд бид 2 манайд мах чанаж идчихээд байж байсан чинь танайд мөнгөн эдлэл байгаа юу гэхээр нь би манай ахынд нэг мөнгөн бүс байгаа гэж хэлсэн чинь мөнгөн бүсийг чинь авчих уу хоёулаа гэхээр нь би яахын гэсэн Гэр мөнгөн бүсийг бид хоёр хоёулхнаа очиж ломбардад тавьсан юм. Тэр бүсийг нь би аваад тай хамт зарж үрсэн юм. Би тэр үедээ аав ээжээс айгаад хэлээгүй юм гэх мэдүүлэг / хх-ийн 152-15******* /
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн
...2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр би Баянхонгор сумын *******-р багийн *******-р гудамжны -р хашаанд байх найз ынд орсон чинь тэр гэртээ байхгүй болохоор нь гэрийг нь барилгын хүнд ******* сараар түрээслүүлээд 120.000 төгрөгийг нь авчихсан’ юм. Тэгээд энэ хэрэгтээ шалгагдаж байгаад 2014 оны 11-р сарын 14-ны өдөр би хөдөө сум руу өөрийн найз ийн хамт шороо угаах гээд явсан ба хөдөө очоод хамт шалгагдаж байсан тэй утсаар ярихад дуудахаа байчихсан би ч очихоо больчихсон гэхээр нь би эргэж ирээгүй суманд байдрагийн гүүр гэх газар ийн малыг маллаж байгаад баригдаж ирсэн юм Ингэж явахдаа манай найз бид хоёр гэрт нь цуг очсон чинь тэр хоёулаа манай ахын мөнгөн бүсийг аваад ломбардад тавья гэхээр нь би хамт явсан. Бүсийг нь авахдаа ахынхаа гэрийн түлхүүр гээд өөрийнхөө*******9;гэрээс түлхүүрийг нь авч бид хоёр ахынх нь гэрийн түлхүүрээр нь онгойлгож Ороод гэр дотор нь Тэрийн хойморт байсан телевизийн суурь дотроос мөнгөн бүсийг нь аваад өдөр нь ЭрДэнэт хивсний ломбардад аваачаад 400 000 төгрөгөөр тавиад бид хоёр хоёр зуу хоёр зуу мянгаар нь хувааж аваад бид хоёр тэр өдрөө хамт байж байгаад маргааш өдөр нь би сум руу явсан юм... гэх мэдүүлэг/ хх-ийн 169-*******0 /
Хохирогч мөрдөн байцаалтад өгсөн
...2014 оны 07 сарын 10-ны өдөр би барилгын ажлаа тараад хүргэн ах эгчийнд очоод байж байтал манай бэр эгч Оюунчимэг над руу утсаар залгаад " Чи чинь хаашаа нүүчихсэн танай гэр алга байна *******9; гэхээр нь би юу яриад байгаа юм гээД Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар багийн ******* дугаар гудамжны тоотод байх хашаандаа эгч ын хамт очтол хашаанд байсан миний монгол 5 ханатай гэр алга болсон байсан.ба гэр.дотор байсан:эд зүйлүүдийг хашааны зүүн буланд хураасан байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Тэгээд цагдаа нар миний гэрийг олж өгсөн ба дээр-аваачаад түрээсэлсэн байна гэсэн:... гэх мэдүүлэг: / хх-ийн 5*******- 54/./
Хохирогч Б мөрдөн байцаалтад өгсөн
Манай дүү. Д.тай. хамт манай хашаанд аавынд ирсэн гэрийн түлхүүрийг айвынхаас авч гараад манай гэрийг онгойлгоод гэрийн хойморт байсан . стэйкийн доод талын шургуулгаас мөнгөн бүс аваад явсан байсан, өөр эд зүйл аваагүй байсан. Тэгээд түүнийгээ ломбардад 400,000 төгрөгөөр тавьсан гэсэн . Би тэр мөнгөн бүсийг эдэлж хэрэглээд 1******* жил болж байна. Миний мөнгөн бүс нь шар суртай. дөрвөн хүчтэнтэй мөнгөний орц нь 12 лан орсон гэдэг юм, 500 000 төгрөгөөр худалдаж авч байсан гэсэн. Би хулгайд алдагдсан бүсээ * 500.000 төгрөгөөр үнэлж байна. Түүнтэй тэнцэх хэмжээний мөнгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилнэ... гэх мэдүүлэг: / хх-ийн 121-122 /
Иргэний Нэхэмжлэгч мөрдөн байцаалтад өгсөн
...Би Баянхонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг компанийн дээр менежерээр ажилладаг. Тэгээд манай компанид барилгын ажилчдын хувцас солих амрах зорилгоор байрлуулахаар гэр түрээсэлж авах зарыг Баянхонгор телевизэд 2014 оны 07 дугаар сарын 08-ны өдөр өгсөн : Тэгсэн чинь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн үдээс хойш гэсэн дугаарын утаснаас нэрээ хэлээгүй хүн яриад гэр байна түрээслэх гэсэн юм гэхээр нь би сарын 40,000 төгрөгөөр түрээсэлж авна гэсэн чинь тэр залуу 1 сарын 50 000 төгрөгөөр түрээсэлнэ гээд үнэндээ тохироогүй юм. Тэгээд маргааш өдөр нь 2014 оны 07 дугаар сарын 10-ны өглөө яриад өчигдөр ярьсан хүн байна та гэр түрээслэх чинь хивээрээ юу гэхээр нь би хэвээрээ би одоо амьчуул руу гэр түрээслэх гээд явж байна гэсэн чинь миний гэрийг түрээсэлчих таны хэлсэн 40,000 төгрөгт чинь түрээсэлье гээд намайг арван мянгатын нэртэй дэлгүүрийн үүдэнд хүрээд ир гэхээр нь би тэнд очсон чинь гудамжнаас нэг залуу гарч ирээд нөгөө утсаар ярьсан хүн мөн үү гээд миний :машинд суугаад уг дэлгүүрийн урд талаар ороод дээшээ өгсөж яваад нэг ногоон хаалгатай хашаанд очиход тэр хашаанд нэг гэр байсан ба Хашааных нь том хаалгыг нь онгойлгоод цуг авч явсан портер машинаа оруулсан Тэгээд гэрт орох гэсэн чинь гэрийн хаалганы цүүг нь эвдчихсэн байхаар нь энэ цоожоо яагаад эвдчихсэн юм гэсэн чинь тэр залуу би түлхүүрээ олохгүй байгаа гээд өөрөө онгойлгоод ороод гэрээ буулгаад бидэнтэй Хамжаад гэрээ буулгаад гэр дотор байсан тавилгыг нь хашааны зүүн талын буланд хурааж орхиод надтай хамт яваад манай дээр ирээд гэр буулгаад би ******* сарын түрээсийн мөнгө 120,000 төгрөгийг бэлнээр нь өгөөд явуулсан юм. Маргааш нь цагдаагийн газарт дуудахад л ямар асуудал болсныг мэдсэн. Би гэрийг нь эзэнд нь буцаагаад өгчихсөн. Би аас 0,000 төгрөг нэхэмжилж байгаа, надад нэг ч төгрөгийн хохирол барагдуулаагүй Би одоо хохирлоо барагдуулаад авчихвал өөр ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй байна гэх мэдүүлэг/хх-ийн 57-58, 125-126/
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн
...Менежер ******* надтай хамт ажилладаг бид хоёрыг дагуулаад зах дээр очоод нэг портер маркийн авто машин хөлсөлж аваад амьчуулд нэг айлд очсон чинь тэр айлтайгаа хөлсөө тохироогүй тэр айлаасаа яваад утсаар яриад ******* дугаар хороонд очоод дэлгүүрийн өмнө зогсож байсан чинь нэг залуу ирээд биднийг дагуулж яваад уг дэлгүүрийн ар талын гудамжинд нэлээд цаашаа яваад нэг хашаанд ирэхэд хашаанд нэг гэр байсан ба уг залуу энэ гэр байгаа юм гээд өөрөө гэрээ буулгаад бидний авч очсон портер маркийн автомашинд ачилцаж өгөөд манай дээр хамт очоод гэрийг буулгаж хүлээлгэж өгөөд явсан Мөнх-Эрдэнээс мөнгө төгрөгөө авсан байх би тэр талаар сайн мэдэхгүй байна гэх мэдүүлэг/ хх- ийн 59-60 /
Гэрч мөрдөн;байцаалтад өгсөн
..Менежер ******* надтай хамт ажилладаг бид хоёрыг дагуулаад зах дээр очоод нэг портер маркийн авто машин хөлсөлж аваад амьчуулд нэг айлд очиж гэр авах гэснээ Жаваагүй ******* дугаар хороонд очоод нэртэй дэлгүүрийн хажууд нэг залуутай уулзаад тэр дэлгүүрийн ар талын гудамжаар ороод нэлээд цаашаа яваад нэг хашаанд ирээд тэр залуу энэ манайх байгаа юм гээд хашаагаа онгойлгож машин оруулаад зогсоосон Тэгэхэд гэрийн хаалганы цоожийг нь эвдчихсэн байсан ба тэр залуу би түлхүүрээ олохгүй тэгээд цоожоо эвдчихсэн гэж хэлсэн юм. Бид нар хамжилцаад гэрийг нь буулгаад портер машиндаа ачаад; дээр ирээд гэрээ хүлэЭлгэж өгөөд явсан мөнгө төгрөгийнхөө тооцоог Мөнх-эрдэнэ гэдэг хүнтэй л хийсэн байх тэр залуу яваад өгсөн ...гэх мэдүүлэг/хх-ийн 60-61/
Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн
... 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний өдөрт шилжих шөнийн 0******* цагийн үед эхнэр , ач охин нарынхаа хамт ирцгээсэн юм. Эхнэр гэртээ орчихоод хашаанд байх хүүгийндээ ортол/тэдний гэрт байсан мөнгөн бүс алга байна гэж байсан. бид нарыг явсаны дараа ыг дагуулж ирсэн юм билээ, мөн хүү ынд байсан мөнгөн бүсийг орж авсан гэсэн. Хулгайлж авсан мөнгөн бүсийг ломбардад 400.000 төгрөгөөр манай хүүхэд гийн цахим үнэмлэхээр тавьсан байсан ..гэх мэдүүлэг: / хх-ийн 126-127 /
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдөр намайг Есөн-эрдэнэ захын баруун талын автомашины зогсоол дээр портер машинтайгаа зогсож байсан чинь ачаа ачуулна гээд нэг улаан өнгийн прадо маркийн авто машинтай дээр ажилладаг бололтой хоёр хүн ирээд нэг газраас гэр ачаад дээр буулгаад өгөөч гэхээр нь би хөлсийг нь 10 000 төгрөг гэж тохиролцоод явсан. Эхлээд амьчуулд нэг айлд очиж гэр авах гэсэн чинь үнэ тохироогүй тэгээд тэндээс яваад тэр прадо маркийн автомашины жолооч нь нэг хүнтэй утсаар ярьчихаад энэ гэрийг авахаа болилоо арван мянгатаас гэр авах боллоо гээд ******* дугаар хорооны арван мянгатын голоод өгсөөд зам дээр зогсож байсан чинь нэг залуу гудамжнаас гарч ирээд тэр залуутай уулзаад гэрийг нь авахаар болоод тэр залуу гэр байгаа газраа зааж өгсөн. Тэр газар нь очиход ногоон өнгийн хашааны хаалгатай хашаа байсан ба тёр залуУ өөрөө хашааныхаа‘хаалгыг онгойлгохоор нь би машинаа оруулаад гэрийг нь гаднаас нь буулгаад машиндаа ачаад гэр дотор байсан тавилгыг нь хашааных нь зүүн хойд талын буланд хурааж орхиод явсан. Тэр залуу бид нартай хамт яваад Баянхонгор сумын 1 дүгээр багт байрлах ******* шар гэх байрны цаад талд баригдаж байгаа барилгын хашаан дотор нөгөө гэрээ буулгаж өгөөд би явсан, Тэр барилгын хүмүүс нь гэрээ барьсан байх гэх мэдүүлэг / хх-ийн 128-129 /
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн
...Би Улаанбаатар хот руу явж байгаад 2014 оны 11 дүгээр сарын эхээр суманд байх гэртээ очсон чинь манайд ******* Ирчихсэн байсан, Тэгэхээр нь би чи хаанахын хэний хүүхэд вэ хэзээ манайд ирсэн бэ гэж асуусан ч/нь тэр би өнчин , манай эгч Архангай аймагт байдаг, би шороо угаах гэж ирсэн гэхээр нь гэртээ байлгаж байсан юм. Манайд байхдаа гэр орны ажилд туслаад хонь хариулаад хааяа шороо угаах гэж яваад байж байдаг байсан юм. Манайд хэд Хоног байх болон хэзээ явах талаараа, хэрэгт холбогдсон талаараа ч хэлээгүй, гэр орны ажилд туслаад байж байхаар нь хөөгөөд явуулж чадаагүй байлгаж байсан юм. Ирэхдээ (манай хүүхэд тэй хамт ирсэн гэсэн...гэх мэдүүлэг/хх-ийн 1*******7-1*******87
Гэрч мөрдөн байцаалтад өгсөн *******9; .
г миний бүс байгаа юм гээд өөрийнхөө цахим үнэмлэхийг үзүүлэхэЭр нь би мөнгөн бүсийг нь барьцаанд авСан юм. Тухайн үед гэдэг залуу гэсЭн нэг залуутай байсан өөр хүн байгаагүй юм. ..гэх мэдүүлэг/хх-ийн 141-142/
Хөрөнгийн үнэлгээний төвийн Баянхонгор аймаг дахь Салбарын 2014 оны 12 дугаар сарын *******-ны өдрийн №9 тоо, 2015 оны 01 дүгээр сарын *******1-ний өдрийн №с18 тоот шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 142-14*******, 145-146/ Эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1-2/, хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 46-47/, эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 51-52/. шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 77-79/, 2014.04.28-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар/хх-ийн 81-86/, эрүүгийн хэрэг нэгтгэх тогтоол / хх-ийн 109-110/, учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл/хх-ийн 112- 11*******/, шүүгдэгч *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар болон урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн *******6-*******7/, 2014.11,28-ны 1*******дугаартай яллагдагчийг эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэх тухай болон гүйцэтгүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 102-10*******/ зэргийг шинжлэн судлав.
Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цутуулах бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.
Шүүгдэгч ******* нь ялтай байх хугацаандаа 2014 оны 7 дугаар сарын 10- ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-*******- тоот хашаанд хууль бусаар нэвтрэн орж иргэн ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Хохирогч ын... хашаандаа эгч ын хамт очтол хашаанд байсан миний монгол 5 ханатай гэр алга болсон байсан ба миний гэрийг түрээсэлсэн байна гэсэн’ мэдүүлэг / хх-ийн 5*******-54/
Иргэний Нэхэмжлэгч ...нэг ногоон хаалгатай хашаанд очиход тэр хашаанд нэг гэр байсан, ба хашааных нь том хаалгыг нь онгойлгоод цуг авч явсан портер машинаа оруулаад гэрээ буулгаад гэр дотор байсан тавилгыг нь хашааны зүүн талын буланд хурааж орхиод надтай хамт яваад манай дээр ирээд гэр буулгаад би ******* сарын түрээсийн мөнгө 120.000 төгрөгийг бэлнээр нь өгөөд явуулсан :..гэх мэдүүлэг/хх-ийн 57-58, 126-127/
Гэрч Ц.ын ... уг залуу өөрөө гэрээ буулгаад бидний авч очсон портер маркийн автомашинд ачилцаж өгөөд манай дээр хамт очоод гэрийг буулгаж хүлээлгэж өгөөд явсан . гэх мэдүүлэг/ хх-ийн 59 -60/
Гэрч “...нэг хашаанд ирээд тэр залуу хашаагаа онгойлгож машин оруулаад бид нар хамжилцаад гэрийг нь буулгаад портер машиндаа ачаад дээр ирээд гэрээ хүлээлгэж өгөөд явсан ...” гэх мэдүүлэг/хх-ийн 60-61/- 1
Гэрч гийн “...тэр залуу гэр байгаа газраа зааж.өгөөд очиход ногоон өнгийн хашааны хаалгатай хашаа байсан ба өөрөө хашааныхаа хаалгыг онгойлгохоор нь би машинаа оруулаад гэрийг нь гаднаас нь буулгаад машиндаа ачаад гэр дотор байсан тавилгыг нь хашааных нь зүүн хойд талын буланд хурааж орхиод явсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 128-129 /
Шүүгдэгч Г ын ... би ынд орсон чинь тэр гэртээ байхгүй болохоор гэрийг нь барилгын хүнд ******* сараар түрээслүүлээд 120.000, төгрөгийг нь авчихсан юм гэх мэдүүлэг / 169-*******0/ болон бусад нотлох баримтууд
Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай бүлэглэн 2014 оны 11 дүгээр 06-наас 11-ний хооронд иргэн ын гэрээс 718705 төгрөгийн үнэ бүхий мөнгөн бүсийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь
Хохирогч Б ын... гэрийн түлхүүрийг аавынхаас авч гараад манай гэрийг онгойлгоод гэрийн хойморт байсан стэнкийн доод талын шургуулгаас мөнгөн бүс аваад явсан байсан, өөр эд зүйл аваагүй байсан... гэх мэдүүлэг: / хх-ийн 121-122 /
Гэрч ын ... гэрт байсан мөнгөн бүс алга байсан, ыг дагуулж орж авсан гэсэн, ...хулгайлж авсан мөнгөн бүсийг ломбардад 400.000 төгрөгөөр манай хүүхэд гийн цахим үнэмлэхээр тавьсан байсан. ..гэх мэдүүлэг: / хх-ийн 126-127 /
Гэрч гийн.... ******* нь миний бүс байгаа гээд өөрийнхөө цахим үнэмлэхийг үзүүлэхээр нь би мөнгөн бүсийг нь барьцаанд авсан, тухайн үед гэсэн нэг залуутай байсан өөр хүн байгаагүй . ..гэх мэдүүлэг / хх-ийн 141-142 /,
Шүүгдэгч ******* бид хоёр гэрийн түлхүүрээр нь онгойлгож ороод телевизийн суурь дотроос мөнгөн бүсийг нь аваад Эрдэнэт хивсний ломбардад аваачаад 400.000 төгрөгөөр тавиад бид хоёр хоёр зуу хоёр зуу мянгаар нь хувааж авсан юм... гэх мэдүүлэг / хх-ийн 169-*******0 /
Шүүгдэгч *******гийн...Тэр мөнгөн бүсийг бид хоёр очиж ломбардад тавьсан хамт зарж үрсэн ..гэх мэдүүлэг: / хх-ийн 152 -15*******/ болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хохирогч, гэрч, иргэний нэхэмжлэгч, сэжигтэн, яллагдагч нарыг байцахдаа хууль сануулж. хуульд заасан журмын дагуу мэдүүлгийг авсан, хөрөнгийн үнэлгээний дүгнэлтийг энэ хэрэг хувийн сонирхолгүй, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй этгээд хуульд зааснаар гаргасан байх тул үнэн зөвд тооцож үнэлсэн болно.
Бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд нууц, далД аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бүр мөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцдог, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх санаа нь тус тусдаа үүссэн; тус бүрдээ бие даасан гэмт: хэргийн бүрэлдэхүүний шинжтэй, дээрх :тэмт хэргийг үйлдэхдээ урьдчилан үгсэн тохиролцоогүй, • гэмт хэрэг үйлдэх явцдаа өөрсдийн санаа’бодлоор нэгдсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул уг гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэсэн гэж узэх үндэслэлтэй тул шүүгдэгч нарын өмгөөлөгч *******, ******* нарын шүүх хуралдаанд гаргасан хэргийн зүйлчлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө: үү гэсэн хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.
Шүүгдэгч *******ын үйлдэлд аймгийн прокурорын газраас машин механизм ашигласан гэж яллах дүгнэлтэд бичсэн нь нотлогдохгүй бөгөөд бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэсгэХ; зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул, шүүгдэгчийг машин механизм ашигласан гэж үзэх боломжгүй болно.
Харин шуугдэгч *******ыг прокурорын хяналтаас оргосон гэж үзэхэд хангалттай үндэслэл нотлогдоогүй тухайлбал
-Мөрдөн байцаалтаар шүүгдэгчид тухайн хэрэгт тохируулан таслан сэргийлэх арга хэмжээг аваагүй / хх-ийн 72/ буюу байнга болон түр оршин суух хаяггүй / хуульд заасан шаардлагыг хангаагүй,
Шүүгдэгч *******ын...хамт шалгагдаж байсан тэй утсаар ярихад дуудахаа байчихсан, би ч очихоо больчихсон гэхээр нь би эргэж очоогүй гэхээр нь хөдөө явж Байдрагийн гүүр гэх газар мал маллаж байсан тухай мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг /хх-ийн *******2-**************/ шүүгдэгчийн 2015 оны 01 дүгээр сарын -ний өдөр тухайн газраас авчирсан байгаагаас үзэхэд шүүгдэгч ээс буруу ойлголт авснаас хөдөө явж айлд маллаж тэндээ байсан болохыг үгүйсгэж чадаагүй
Түүнчлэн прокурорын хяналтаас оргосон гэж үзэхэд оргож зайлахад чиглэгдсэн шүүгдэгчийн гэмт санаа, түүний хэлбэр, идэвхтэй үйлдлүүд, оргох ямар шалтгаан нөхцөл байсныг нь хуульд заасан аргаар заавал шалган тогтоож, бэхжүүлж, цуглуулсан баримтууд, шүүгдэгчийн явсан газрын маршрутыг тодорхой шалган тогтоосон баримт, холбогдох иргэнээс явсан тайлбар гэрчийн мэдүүлэг гэх мэт / хэрэг авагдсан байх ёстой атал хэрэгт ямар ч баримтгүй, шүүгдэгчийн прокурор дээр ирээгүй гэх хугацаанд түүнийг дуудаж ирүүлэхэд чиглэгдсэн ямар төрлийн арга хэмжээ авч хэрэгжүүлсэн эсэх тодорхойгүй, шүүгдэгчийн гэрийн болон байж болох ах дүү төрөл садных нь*******9; айлын хаягаар нь очсон, ирж байсан, мөрдөн байцаах прокурорын газарт бэлэн байлгахыг тэдэнд мэдэгдсэн, шүүгдэгчийг дуудуулсан зэрэг холбогдох баримтууд байх тул шүүгдэгчийг прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эргэлзээгүй үндэслэл, нотолгоогүй гэж үзнэ.
Иймд шүүгдэгч *******ыг давтан буюу бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч шүүгдэгч *******г бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд ‘хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож. ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Шүүгдэгч ******* нь Иргэний нэхэмжлэгч *******эс нэхэмжилж байгаа гэр түрээсэлсэн мөнгө 120000 төгрөгийг авсан гэж мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хүлээн мэдүүлж байгаа тул шүүгдэгч *******аас 120.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч *******д олгож, харин нэхэмжилсэн машин түрээсэлсэн.20000 төгрөг хоёр ажилчдын өдрийн цалин 40000 төгрөгийг иргэний журмаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхтэй болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч ын мөнгөн бүсийг буцаан олгосон учир шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болно,
Шүүх ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч ******* нь өмнө үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан хорих ялыг тэнсэж . хянан харгалзах хугацаанд буюу ялтай байх хугацаандаа хэрэг давтан үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл. байдлыг тус тус харгалзан үзэж тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэм г хэрэгт үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.
Шүүх шүүгдэгч нарт эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглээгүй болно.
Уг гэмт хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 2015 оны 01 сарын 21-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын -ний өдрийг хүртэл 120 хоног, 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 1.5 хоног нийт 1*******5 хоног, шүүгдэгч ******* нь 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 15 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй гэж үзлээ.
Тухайн хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн ******* дугаартай хэргийг шүүх 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр прокуророос хүлээн авч, яллагдагч *******т батлан даалтын таслан сэргийлэх арга хэмжээ авсан боловЧ тэрээр 20145 оны 07 дугаар сарын 6-8, 16-20-ны хооронд шүүхэд ирж бүртгүүлээгүй, хаана байгаа нь тодорхойгүй гэсэн шалтгаанаар шүүхээс оргон зайлж болзошгүй үндэслэлээр цагдан хоригдсон болохыг мөн дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 1*******, 246, 248, 28*******, 286, 290 дүгээр зүйлийн 290.******* 294. 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.*******, 297.1.4, 298 дугаар зүйлийн 298.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь
1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 -д зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн 261 дүгээр зүйлийн 261 1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч овогт ын ыг давтан буюу бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах,
Шүүгдэгч овогт ын г бүлэглэн орон байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн . 145.2-т зааснаар шүүгдэгч *******ын эд хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр/ жил 1/нэг/ хоногийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******гийн эд хөрөнгө хураахгүйгээр 2/хоёр/ жил 1/нэг/ хоногийн хугараагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч ******* нь 2015 оны 01 сарын 21-ний өдрөөс 2015 оны 05 дугаар сарын -ний өдрийг хүртэл 120 хоног 2015 оны 07 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүртэл 15 хоног*******9; нийт 1.*******5 хоног шүүгдэгч ******* нь 2015 оны 0.7 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 0******* дугаар сарын 05- ны өдөр хүртэл 15 хоног тус тус цагдан хоригдсон хоногийг ял эдэлсэн хугацаанд тус тус оруулан тооцсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 2/хоёр/ жил 1/нэг/ хоногийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.
8.Шүүгдэгч *******д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Шүүгдэгч *******ыг цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2015 оны 08 дугаар сарын 05-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-г зааснаар шүүгдэгч *******аас 120000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч *******д олгосугай.
11. Иргэний нэхэмжлэгч ******* нь 60.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай,
12. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор. Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай
1*******, Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих, шүүгдэгч *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэм тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА