| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2015/0136/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/110 |
| Огноо | 2015-08-06 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 08 сарын 06 өдөр
Дугаар 2015/ШЦТ/110
2015,08,06 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Хохирогч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн *******д холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 2015 оны 07 сарын 21-ний өдөр хүлээн авч нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 01 сарын 04-ний өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүЛ *******, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, овогт
Холбогдсон хэргийн талаар :
******* нь 2015 оны 06 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дугаар баг ******* тоотод *******ын бие мах бодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжЛэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2015 оны 06 сарын 20-ны шөнийн 01 цагийн орчим Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-******* тоотод иргэн *******тай хэрэлдэж маргалдан түүний бие махбодод нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох ...
Хохирогч *******ын ... шөнө 01 цагийн үед тэй гэртээ ирээд бид 2 ярьж сууж байгаад хоорондоо маргасан. Эхлээд чи том гэлүү гээд хэрүүл өдөөд байсан газар хэвтэж байсан хутгыг авдрын араар хийсэн чинь тэр хутгыг очиж аваад миний гар луу хутгалсан. Би эхлээд согтуу байсан болохоор янз бүрийн юм ярьсан. Тэгээд миний гарыг нарийн даавуугаар боож хоёулаа эмнэлэг дээр очсон. Зүүн гарандаа *******-н оёдол тавиулсан одоо зүгээр болсон. Бид 2 найзлаад удаж байгаа өгөл, авал өс хонзонгийн асуудал байхгүй согтуу байсан болохоор бие биеийнхээ үгийг даалгүй ийм асуудал болсон. Ямар нэгэн гомдол санал байхгүй ... гэх мэдүүлэг/хх-ийн 21/,
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 2015 оны 06 сарын 20-ны өдрийн шөнө бид нар ынд нэг пиво уучихаад тэндээсээ манайд ирсэн. ******* хэрүүл гуйгаад байсан. Би ч нэлээн согтсон байсан. Тэр үед юу болсныг сайн санахгүй байгаа. ******* миний баруун гар луу хутгалсан нь үнэн. Гэхдээ тэндээсээ удалгүй намайг эмнэлэг дагуулж явсан. *******00.000 төгрөг өгсөн. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ... гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч *******гийн ... 2015 оны 06 сарын 20-ны шөнө гэдэг айлд том 2.5 литрийн пиво тай хувааж уусан. Шөнийн 01 цаг өнгөрч байхад бид 2 хоорондоо маргалдаад барилцаж авсан. Миний цамцыг урчихаар нь оёж өг гэхэд үгүй гэхээр авдрын араар шидсэн хутгыг аваад айлгах гээд далайтал гараас барих гэхэд нь би хутгаа татах гээд гар луу нь хутгалсан. айлд очиж унтана гэхээр нь би ганцаараа яах юм гээд маргасан өөр маргах юм болоогүй ... гэх мэдүүлэг /хх-ийн 29/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 06 сарын 2*******-ны өдрийн *******57 тоот шинжээчийн дүгнэлтэд:
*******ын биед баруун шуу хэсгийн ирмэг тэгш шарх гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Үүссэн гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тоот тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэхийг одоогоор тогтоох боломжгүй гэх дүгнэлт /хх-ийн 2*******/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн *******-7/, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан эд мөрийн баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******г бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлыг бүрэн төлж, гэм хор арилж, хохирогчийн бие бүрэн эдгэрсэн болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн талаарх эвлэрлийн гэрээ зэргээр нотлогдож байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн 5 ханатай гэрийг түүнд буцаан олгож 2015 оны 07 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдсан хар эрээн хуванцар бариултай хутгыг хуульд зааснаар устгаж,
шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 28******* дугаар зүйлийн 28*******.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 294.*******, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт ы г бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.*******-т зааснаар түүнд холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
*******. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 1*******4 дүгээр зүйлийн 1*******4.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн эзэмшлийн 5 ханатай гэрийгтүүнд буцаан олгож 2015 оны 07 сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтад хураагдсан хар эрээн хуванцар бариултай хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
5. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг ДУРДсугай.
8.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА