Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2024/ШЦТ/227

 

 

 

 

 

 

 

 

 

                                  2024/ШЦТ/227

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б

Шүүгдэгч: Я.Л

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

А аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Ягийн Лд холбогдох 2412002390243 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ... оны ... дүгээр сарын ...-ний өдөр А аймгийн Э суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Э сумын Ибагийн Цорго гэх газарт оршин суух, ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Ягийн Л /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

Шүүгдэгч Я.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цаг 30 минутын үед А аймгийн Э сумын Ибагийн Бгэх газарт байх хохирогч Ш.Шгийн хаваржаан дээрээ үлдээсэн байсан “Я” маркийн мотоцикль, мөн хуучин “М” маркийн мотоциклийг тонож 2 обуд, суудал, хажуугийн таг зэргийг өөрийн эзэмшлийн 88-46 АРА улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Шд 1.369.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Мөрдөн байцаалтын шатанд 2412002390243 дугаартай эрүүгийн хэргээс:

 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ш.Шгийн мэдүүлсэн: “...Би А аймгийн Э сумын Ибагийн Бгэх газарт оршин суух өөрийн гэртээ 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цаг 30 минутын үед зуслан дээрээ ямаагаа хашаад байж байтал манай хаваржаан дээр нэг гэрэл гараад яваад байсан. Тэгээд би ийм орой манай хаваржаагаар гэрэл гарах ёсгүй дээ гэж бодоод мотоциклио асааж тэр гэрэл гарч байгаа зүг хөдөлсөн. Тэр машины гэрэл нь “Уу” хөтлөөр даваад яваад өгсөн. Тэгээд би урдуур нь амдаж “Х” гэх газарт явж байхад тэр гэрэл нь ассан машин “У” хөтлөөр тойроод “Х” уруудаад ороод ирсэн. Би тухайн үед гэрлээ унтраачихсан байсан тул тэр машин намайг харалгүй, миний хажуугаар гарч урд ороод шинэ багийн төвийн чиглээд төв замаар яваад “Х” гэх газар руу ороод модон гүүрээр гарч байсан. Би араас нь явж байсан тул дээд “Х”-аар гол гараад урдуур нь амдаж очсон. Гэтэл надад гүйцэгдээгүй А аймгийн Б сум руу явдаг замаар Ц араад шууд давхиад явчихсан. Би араас нь хөөж байгаад 88-46 АРА улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байгааг нь харж авсан. Тэгээд би машины номерыг нь харж аваад буцаад гэр рүүгээ явсан. Маргааш өглөө нь босоод би хаваржаан дээрээ очиход миний “Я” маркийн мотоцикль, мөн хуучин “М” мотоциклийн 2 обуд, суудал, хажуугийн таг алга болсон байсан. Тэгээд би өчигдөр оройны машинтай хүн авчихлаа гэж бодоод өдөр нь 12 цагийн үед Э сумын Ибагийн Ц гэх газарт оршин суух Л гэх залуугийнд очиход 88-46 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд уулзах гээд очсон чинь эхнэр нь гэрээсээ гарч ирээд манай нөхөр хониндоо явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би буцаад гэр рүүгээ явсан. Нөгөөдөр өглөө нь буюу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн өглөө 06 цагийн үед би Л гэх хүнтэй уулзах гээд гэрт нь очсон. Намайг гэрт нь очтол Л ах гарч ирэхээр нь би түүнд хандаж та яагаад надаас зугтаагаад байгаа юм бэ гэж асуухад ахын дүү мотоцикль чинь амбаарт байгаа гэж надад хэлсэн. Би ногоон өнгийн “Я” маркийн мотоциклио 2024 оны 05 дугаар сарын 20-ны үед И сумын Бугат багт байдаг Баяраа гэх хүнээс 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Улаан өнгийн “М” маркийн мотоциклио 2022 онд шинээр нь худалдан авч унаж байгаад эвдэрч муудсан байсан. Миний ногоон өнгийн “Я” маркийн мотоцикль улсын дугааргүй. Миний мотоцикль МЕ1UE2425J3004475 арлын, В4400 IYC-2 гэсэн моторын дугаартай. ...Л нь миний мотоцикль болон мотоциклийн эд ангиудыг бүрэн бүтэн надад буцааж авчирч өгсөн. ...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Би 500.000 төгрөгийн нэхэмжилж байна. ...Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Аийн мэдүүлсэн: “...Тэгээд гэртээ ирээд хэсэг амарч байгаад 15 цагийн үед өөрийн эзэмшлийн цагийн өнгийн “Т” маркийн 88-46 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад айлуудын байр хашаагаар адуугаа үзээд ирэх гээд гэрээсээ гарч явсан. Шөнө дунд намайг унтаж байхад манай нөхөр болох Я.Л гэртээ орж ирж байсан. Тухайн үед би унтаж байсан тул цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, адуу чинь байна уу, адуугаа олсон уу гэж асуухад байхгүй байна, олоогүй гэж байсан. Тэгээд би унтаж амарсан. Маргааш өдөр нь 14 цагийн үед М буюу Ш.Ш гэх залуу ирээд Л ах байна уу, адуу асуух гэж байгаа юм гэхээр нь манай нөхөр хониндоо явсан гэж хэлсэн. Тэгээд манайхаар оролгүй давхиад яваад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь 05 цаг өнгөрч байх үед манай гэрт М буюу Ш.Ш гэх залуу ирсэн бөгөөд гэрийн гадаа гараад хартал манай нөхөр болох Л, М буюу Ш.Ш гэх залуутай хамт уулзаад мотоциклийн хажууд хэвтээд юм яриад сууж байсан. ...Би нөхөртөө хандаж Л ирж үнээгээ саагаач гэж дуудсан. Манай нөхөр М буюу Ш.Ш гэх залуутай хамт мотоцикльтой нь хамт суугаад миний хажууд ирсэн бөгөөд сууж ирээд М буюу Ш.Ш нь эгч юу байна гэхээр нь би хариуд нь сайн, юу байна гэж хэлэхэд эгчээ Л ах миний мотоциклийг авсан байна гэхээр нь би хаана ямар мотоцикль байгаа юм бэ гэж асуусан. Манай нөхөр Л нэг явахгүй мотоцикль хаваржаан дээр авч ирээд буулгасан байгаа гэж байсан. Тэгээд надад М буюу Ш.Ш нь одоо цагдаад өгнө, нэг бол та хохирол болох 2.000.000 төгрөг надад өг гэж байсан. Тэгээд би хариуд нь наад мөнгийг чинь би өгч чадахгүй гэж хэлсэн чинь М гэх залуу тэгээд давхиад яваад өгсөн. Дахиж манайхаар ирээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч С.Эын мэдүүлсэн: “...Я.Л нь цагаан өнгийн “Т” маркийн 88-46 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/

 

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Я.Лгийн мэдүүлсэн: “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би санал нийлж байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэлд тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 хуу/

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-50, 51-53 хуу/

“Дамно” ХХК-ний 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн АЦ-24-143 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-43 хуу/

“Дамно” ХХК-ний 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн АЦ-24-147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-62 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Я.Л нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цаг 30 минутын үед А аймгийн Э сумын Ибагийн Бгэх газарт байх хохирогч Ш.Шгийн хаваржаан дээрээ үлдээсэн байсан “Я” маркийн мотоцикль, мөн хуучин “М” маркийн мотоциклийг тонож 2 обуд, суудал, хажуугийн таг зэргийг өөрийн эзэмшлийн 88-46 АРА улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Шд 1.369.500 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан “Хулгайлах” гэмт хэрэг мөн байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Я.Л нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цаг 30 минутын үед А аймгийн Э сумын Ибагийн Бгэх газарт байх хохирогч Ш.Шгийн хаваржаан дээрээ үлдээсэн байсан “Я” маркийн мотоцикль, мөн хуучин “М” маркийн мотоциклийг тонож 2 обуд, суудал, хажуугийн таг зэргийг өөрийн эзэмшлийн 88-46 АРА улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Шд 1.369.500 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Я.Л нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цаг 30 минутын үед А аймгийн Э сумын Ибагийн Бгэх газарт байх хохирогч Ш.Шгийн хаваржаан дээрээ үлдээсэн байсан “Я” маркийн мотоцикль, мөн хуучин “М” маркийн мотоциклийг тонож 2 обуд, суудал, хажуугийн таг зэргийг өөрийн эзэмшлийн 88-46 АРА улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Шд 1.369.500 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай гэм буруугийн талаар маргахгүй, хохирогчид хохирлыг төлсөн, сайн дураар 500.000 төгрөгийг хохирогчид төлсөн бөгөөд хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэснийг дурдуулах...” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Я.Л нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цаг 30 минутын үед А аймгийн Э сумын Ибагийн Бгэх газарт байх хохирогч Ш.Шгийн хаваржаан дээрээ үлдээсэн байсан “Я” маркийн мотоцикль, мөн хуучин “М” маркийн мотоциклийг тонож 2 обуд, суудал, хажуугийн таг зэргийг өөрийн эзэмшлийн 88-46 АРА улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Шд 1.369.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

хохирогч Ш.Шгийн мэдүүлсэн “...Би А аймгийн Э сумын Ибагийн Бгэх газарт оршин суух өөрийн гэртээ 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цаг 30 минутын үед зуслан дээрээ ямаагаа хашаад байж байтал манай хаваржаан дээр нэг гэрэл гараад яваад байсан. Тэгээд би ийм орой манай хаваржаагаар гэрэл гарах ёсгүй дээ гэж бодоод мотоциклио асааж тэр гэрэл гарч байгаа зүг хөдөлсөн. Тэр машины гэрэл нь “У” хөтлөөр даваад яваад өгсөн. Тэгээд би урдуур нь амдаж “Холбоо” гэх газарт явж байхад тэр гэрэл нь ассан машин “У” хөтлөөр тойроод “Х” уруудаад ороод ирсэн. Би тухайн үед гэрлээ унтраачихсан байсан тул тэр машин намайг харалгүй миний хажуугаар гарч урд ороод шинэ багийн төвийн чиглээд төв замаар яваад “Х” гэх газар руу ороод модон гүүрээр гарч байсан. Би араас нь явж байсан тул дээд “Х”-аар гол гараад урдуур нь амдаж очсон. Гэтэл надад гүйцэгдээгүй А аймгийн Б сум руу явдаг замаар Ц араад шууд давхиад явчихсан. Би араас нь хөөж байгаад 88-46 АРА улсын дугаартай цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй явж байгааг нь харж авсан. Тэгээд би машины номерыг нь харж аваад буцаад гэр рүүгээ явсан. Маргааш өглөө нь босоод би хаваржаан дээрээ очиход миний “Я” маркийн мотоцикль, мөн хуучин “М” мотоциклийн 2 обуд, суудал, хажуугийн таг алга болсон байсан. Тэгээд би өчигдөр оройны машинтай хүн авчихлаа гэж бодоод өдөр нь 12 цагийн үед Э сумын Ибагийн Ц гэх газарт оршин суух Л гэх залуугийнд очиход 88-46 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан. Тэгээд уулзах гээд очсон эхнэр нь гэрээсээ гарч ирээд манай нөхөр хониндоо явчихсан байна гэж хэлсэн. Тэгээд би буцаад гэр рүүгээ явсан. Нөгөөдөр өглөө нь буюу 2024 оны 07 дугаар сарын 29-ний өглөө 06 цагийн үед би Л гэх хүнтэй уулзах гээд гэрт нь очсон. Намайг гэрт нь очтол Л ах гарч ирэхээр нь би түүнд хандаж та яагаад надаас зугтаагаад байгаа юм бэ гэж асуухад ахын дүү мотоцикль чинь амбаарт байгаа гэж надад хэлсэн. Би ногоон өнгийн “Я” маркийн мотоциклио 2024 оны 05 дугаар сарын 20-ны үед Ихтамир сумын Бугат багт байдаг Баяраа гэх хүнээс 1.000.000 төгрөгөөр худалдан авч байсан. Улаан өнгийн “М” маркийн мотоциклио 2022 онд шинээр нь худалдан авч унаж байгаад эвдэрч муудсан байсан. Миний ногоон өнгийн “Я” маркийн мотоцикль улсын дугааргүй. Миний мотоцикль МЕ1UE2425J3004475 арлын, В4400 IYC-2 гэсэн моторын дугаартай. ...Л нь миний мотоцикль болон мотоциклийн эд ангиудыг бүрэн бүтэн надад буцааж авч ирж өгсөн. ...Би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй. ...Би 500.000 төгрөгийн нэхэмжилж байна. ...Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,  

гэрч С.Аийн мэдүүлсэн “...Тэгээд гэртээ ирээд хэсэг амарч байгаад 15 цагийн үед өөрийн эзэмшлийн цагийн өнгийн “Т” маркийн 88-46 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээ унаад айлуудын байр хашаагаар адуугаа үзээд ирэх гээд гэрээсээ гарч явсан. Шөнө дунд намайг унтаж байхад манай нөхөр болох Я.Л гэртээ орж ирж байсан. Тухайн үед би унтаж байсан тул цаг хэд болж байсныг мэдэхгүй байна, адуу чинь байна уу, адуугаа олсон уу гэж асуухад байхгүй байна, олоогүй гэж байсан. Маргааш өглөө нь 05 цаг өнгөрч байх үед манай гэрт М буюу Ш.Ш гэх залуу ирсэн бөгөөд гэрийн гадаа гараад хартал манай нөхөр болох Л, М буюу Ш.Ш гэх залуутай хамт уулзаад мотоциклийн хажууд хэвтээд юм яриад сууж байсан. ...Би нөхөртөө хандаж Л ирж үнээгээ саагаач гэж дуудсан. Манай нөхөр М буюу Ш.Ш гэх залуутай хамт мотоцикльтой нь хамт суугаад миний хажууд ирсэн бөгөөд сууж ирээд М буюу Ш.Ш нь эгч юу байна гэхээр нь би хариуд нь сайн, юу байна гэж хэлэхэд эгчээ Л ах миний мотоциклийг авсан байна гэхээр нь би хаана ямар мотоцикль байгаа юм бэ гэж асуусан. Манай нөхөр Л нэг явахгүй мотоцикль хаваржаан дээр авч ирээд буулгасан байгаа гэж байсан. Тэгээд надад М буюу Ш.Ш нь одоо цагдаад өгнө, нэг бол та хохирол болох 2.000.000 төгрөг надад өг гэж байсан. Тэгээд би хариуд нь наад мөнгийг чинь би өгч чадахгүй гэж хэлсэн чинь М гэх залуу тэгээд давхиад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

гэрч С.Эын мэдүүлсэн “...Я.Л нь цагаан өнгийн “Т” маркийн 88-46 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,

яллагдагч Я.Лгийн мэдүүлсэн “...Би прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолтой танилцлаа. Би санал нийлж байна. Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87/,

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 03-06/,

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 47-50, 51-53/,

“Дамно” ХХК-ний 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн АЦ-24-143 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 35-43/,

“Дамно” ХХК-ний 2024 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн АЦ-24-147 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 56-62/

А аймгийн Прокурорын газрын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 97-98 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэгт шүүгдэгч Я.Л нь гэм буруутай байна.

 

Хулгайлах гэмт хэргийг бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулсан шууд санаатай үйлдэл бөгөөд энэ үеэс төгс үйлдэгдсэнд тооцдог.

 

Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн тохиолдолд хохирлын хэмжээнээс үл шалтгаалж уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан.

 

Дээрхээс дүгнэхэд шүүгдэгч Я.Л нь 2024 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн орой 23 цаг 30 минутын үед А аймгийн Э сумын Ибагийн Бгэх газарт байх хохирогч Ш.Шгийн хаваржаан дээрээ үлдээсэн байсан “Я” маркийн мотоцикль, мөн хуучин “М” маркийн мотоциклийг тонож 2 обуд, суудал, хажуугийн таг зэргийг өөрийн эзэмшлийн 88-46 АРА улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Шд 1.369.500 төгрөгийн хохирол учруулсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Иймд шүүгдэгч Я.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглан хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчилж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд гэмт хэргийн улмаас хохирогч Ш.Шд 1.369.500 төгрөгийн хохирол учирсан болох нь хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Хохирогч Ш.Ш нь мөрдөн байцаалтын шатанд “Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох дүгнэлт гаргуулахгүй, нааш, цаашаа явсан зардалд 500.000 төгрөг нэхэмжилнэ“ гэсэн байх бөгөөд шүүгдэгч Я.Л нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Я.Лг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Ш.Шд төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Я.Л нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцүүлэн, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Я.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял оногдуулах...” гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналдаа: “...Шүүгдэгч Я.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан гэмт хэрэгт гэм буруутай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлаж 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” гэсэн саналыг тус тус гаргасан болно.

Шүүгдэгч Я.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Я.Лд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Я.Лд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, шүүгдэгч Я.Лгийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Я.Лд хорих ял оногдуулсан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Я.Л нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 88-46 АРА улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгслийг унаж ашигласан болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Я.Лгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, хэрэгт битүүмжлэгдсэн 88-46 АРА улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Я.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт Ягийн Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч Я.Лг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Лд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Я.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын Прокурорын 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Лгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт битүүмжлэгдсэн 88-46 АРА улсын дугаартай “Т” маркийн тээврийн хэрэгслийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

 

  1. Шүүгдэгч Я.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол, хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Я.Лд авсан дээрх цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       П.ДОНИДДОЛГОР