Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 2015/ШЦТ/112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Ч.Байгалмаа, Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч *******,

Иргэдийн төлөөлөгч *******,

Гэрч *******,

Хохирогч *******, түүний өмгөөлөгч *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ,

Нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2. дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******. ******* нарт холбогдох тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв

Монгол Улсын иргэн 1989 оны 07 сарын 16-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, мал малладаг, хэрэг хариуцах чадвартай, тоот регистрийн дугаартай, овогт

Монгол Улсын иргэн 1992 оны 06 сарын 10-ны өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, тоот регистрийн дугаартай, овогт

Шүүгдэгч *******, ******* нар нь согтуурлын байдалд байхдаа 2014 оны 06 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын -р багийн нутаг дэвсгэр голын орчимд хохирогч *******ийг хувийн сэдэлтээр бүлэглэн зодож бие махбодод нь хүнд зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... миний найз банкнаасаа бензин аваад хийгээд өгчих гээд босоод ирэхээр нь яах юм бэ, минийх арай дуусах болоогүй гэхэд дээгүүрх цамцаа тайлаад шалдан босож ирээд миний нүүр орчим луу гараараа цохисон. Тэгсэн босож ирээд цээж орчим руу цохиод хэвлий орчим 2 удаа өшиглөсөн. Үүнээс хойш юу болсныг санахгүй байгаа ба маргааш өглөө нь үүрээр гэгээ орж байхад архи ууж байсан газраа ганцаараа унтаж байсан. Тэгээд тэндээс босох гэхэд хэвлийгээр өвдөөд босож чадахгүй байсан... Тэгээд 16 цагийн үед аймагт ирээд ах ыд ирээд хүүхдээр нь эм авахуулж уучихаад шөнө 00 цаг болж байхад өвдөөд болохгүй байсан. ах түргэн дуудсан. Тэгээд эмнэлэг дээр авчраад ЭХО-д хараад, хагалгаанд ороод давсаг хагарсан байна гэсэн юм... Одоо би хамаагүй хоол идэж ууж чаддаггүй, хааяа хагалгаа хийсэн газар луу хатгаж өвдөөд байдаг. Хүнд юм өргөж болохгүй байгаа. Улаанбаатар хотод очиж 2 удаа хагалгаанд орсон. Одоо өвчин намдаах диклотенк эм ууж, лаа хэрэглэдэг...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 11-13, 7-76, 139-141 /,

Түүний шүүх хуралдаанд өгсөн: “үхэр хурааж байгаад бензинээс болж маргасан. Эхлээд *******ийнд байхад ******* *******тэй хамт ирсэн. Гараад ир гээд тай гол дээр ирсэн байсан. 1 архи, 1 пиво авчирсан байсан. Тэрийг нь уучаад ийн үхрийг хураагаад гэрт нь тууж аваачиж өгсөн юм. *******ийн ээж үхрийн тал алга байна гэсэн. Тэгээд би ирээд *******т хэлсэн. Миний мотоциклийн бензин жаахан муу байна гэсэн чинь чи тэгвэл бензин чинь дуусах гээд байгаа бол миний найзын банкнаас бензин аваад хийчих. миний найз банкнаасаа бензин аваад ийн банканд хийгээд өг гэсэн. Тэгэхээр нь би за яах вэ гайгүй байх гэж хэлсэн. Тэрнээс болж дээгүүрх цамцаа тайлаад босож ирээд намайг нүүрэнд 2 цохисон. босоод ирсэн. г салгах гэж байгаа юм бодсон чинь *******ийг өмөөрөөд намайг 2 цохиод доогуур гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд би доошоо газар унасан. Тэгээд өглөө нь босоход хоёулаа намайг гол дээр хаячаад явсан байсан. Тэгээд би мотоциклоо унаад *******ийнд очоод ээжээс нь өвчин намдаах эм авч уучаад байж байгаад орой аймагт ахындаа ирсэн. Тэгээд хүүхдээр нь өвчин намдаах эм авхуулж уучаад тэгээд шөнө 12 цаг болж байхад манай ахын авгай түргэн дуудаад эмнэлэгт очоод тусал залгуулсан. Өглөө 6 цаг болж байхад ЭХО-д харуулаад тэгээд хагалгаанд орсон” гэх мэдүүлэг,

Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг:       

“... мотоциклоороо ийн гэрт очоод ирснээ танай үхрийн чинь хагас нь алга байна, та хоёрыг хагас үхрээ олохоор явсан гэж хэлсэн. Би танай хагас үхрийг чинь олохоор явах гэсэн чинь мотоциклийн бензин дуусах гээд байна гэж хэлсэн чинь “чи найзынхаа үхрийг хурааж өгсөөр байгаад бензингүй болчихоо юу” гээд уурлаад босож ирээд ийг цээж орчимд нь гараараа 2 удаа цохисон... уурлаад мотоциклоо асаагаад явах гэтэл нь г явуулахгүй гээд мотоциклийнх нь урдуур орж хориглосон чинь мотоциклоосоо бууж ирээд ийг нэг удаа гараараа цээж орчимд нь цохиод, гэдэс орчимд нь нэг удаа өшиглөсөн чинь газарт унасан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-19, 102, 142-144/

Гэрч Ц.ы мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “...Сонсож байхад хүнд зодуулсан гэж байсан. ******* нь 2014 оны 06 дугаар сарын 0-ны өглөө манайд ирэхдээ хачин царайтай гэдэс өвдөөд гээд гэдсээ барьчихсан орж ирсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 149/,

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: "... , , нар архи ууж байгаад гээд байгаа ах нь “танай ээж чинь үхэр дутуу байна, дутуу үхрээ олж ир гээд загнаад байна” гэж байсан. Тэгэхэд ах “чи балга бензин дээр голоо цохиод байна гэл үү, харамлаад байна гэл үү” гээд хоорондоо маргалдаад ийн цээж орчимд нь 2 удаа цохисон... Тэгсэн , 2 босож ирээд барилцаж авсан чинь гэдэг нь ийгоо нэг цохиод, 1 удаа өшиглөсөн чинь нь газар уначихсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 12/

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг: “... нь гэх залуутайгаа маргалдаад цамцаа тайлж шидээд, барилцаж аваад цээж рүү нь цохиод байх шиг байсан... Тэгсэн дараахан нь гэх залуутай нь барилцаж аваад байсан. Тэгээд ийг цохиж унагаачхаад мотоциклоо унаад аймаг явчихсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 13/

Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: "... манай үхрийг хурааж өгчихөөд ирлээ танай үхрийн хагас нь алга байна гэж байгаа бололтой байсан. Удалгүй Ерөөл нэртэй архи авч ирээд бид гурвуулаа уусан. Тэр хооронд нар маргалдаад ийг заамдаж аваад хавсраад газарт унагасан. Тэр хоёр дээр доороо ороод ноцолдоод байхаар нь би очоод салгах үед ийн гэдэс орчимд нь нэг удаа өшиглөж байсан. Бид бүгд их согтсон байсан болохоор зарим үйл явдлыг сайн санахгүй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 34-3, 41/,

Эрүүгийн хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 2/, Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2014 оны 06 сарын 11-ний өдрийн 3 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 22/,

Хохирогч *******ийн эмчлүүлэгчийн карт, өвчний түүхүүд /1-р хх-ийн 10-124/ *******ын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 44, 169/ *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 168/

*******ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/1-р хх-ийн 4, 184/ *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 46, 183/

Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /1-р хх-ийн 1/

Хохирогчийн эмчилгээ болон хэргийн улмаас гаргасан бусад зардлын баримтууд, хохирлын тооцоо/1-р хх-ийн 6-9, 69-74/

Хохирогч *******ид хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн баримт /1-р хх-ийн 86/

Баянхонгор аймгийн Шүүхийн 2012 оны 03 сарын 30-ны 2 дугаартай магадлалын хуулбар /1 -р хх-ийн 171-173/,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 сарын 12-ны 08 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 174-17/,

Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 02 сарын 27-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /1-р хх-ийн 176-179/ болон шүүхийн шатанд өгсөн бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Уг гэмт хэрэг хохирогч ******* болон шүүгдэгч *******, ******* нар нь архи согтууруулах ундаа хэрэглэж, улмаар хоорондоо маргалдсанаас *******ийн хэвлийн тус газарт ******* нь өшиглөж түүний биед шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон давсгийн урагдал, задрал бүхий хүнд зэргийн гэмтэл учруулсан байх бөгөөд энэ үйлдэл нь бусдын бие махбодод хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй байна.

Харин шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн нүүрэн тус газарт нь гараараа удаа цохисон болох нь хохирогч *******, гэрч *******, , нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүний үйлдлийн улмаас хохирогч *******ийн биед үүссэн давсагны урагдал, задрал гэмтэл үүсээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон болох нь тогтоогдохгүй байх тул Прокуророос тэдгээрийн үйлдлийг зүйлчилсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч *******т холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2. дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг болгон өөрчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ыг бусдын бие махбодод хүнд гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх зарчмуудыг баримтлан, эрүүгийн хариуцлага хүлээлгэн ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн Ерөнхий газрын Мэдээлэл судалгааны төвийн ял шийтгэлийн мэдээллийн санд Баянхонгор аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 01 сарын 12-ны өдрийн 8 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 21 дугаар зүйлийн 21.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр, зургаан сарын хугацаагаар баривчлах ялаар, Баянхонгор аймгийн шүүхийн 2012 оны 03 сарын 30-ны өдрийн 2 дугаар магадлалаар 2012оны 02 сарын 27-ны өдрийн 24 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан шүүгдэгч *******ыг зам тээврийн осол гаргасан жолооч хохирсон хүнд яаралтай тусламж үзүүлэх, осол гарсан талаар зохих байгууллага, албан тушаалтанд мэдэгдэх үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, Эрүүгийн хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг арав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая дөрвөн зуун дөрвөн мянган төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан ба хуульд зааснаар ялгүйд тооцогдох тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

Хохирогч ******* нь өөрт уг гэмт хэргийн улмаас учирсан хохиролд эмчилгээний зардал нийт 2.000.000 төгрөгийг нэхэмжилжээ.

Шүүгдэгч *******аас 2.000.000 төгрөг, шүүгдэгч *******ээс 400.000 төгрөгийг хохирогчид төлсөн бөгөөд хохирогч нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх үндэслэлтэй.

Шүүгдэгч ******* нь 2014 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын -р багийн нутаг дэвсгэр голын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа *******той хувийн таарамжгүй харилцаа үүсгэн улмаар түүний цээжин тус газарт цохиж, хэвлийн тус газарт өшиглөж *******ийн бие махбодод хүнд гэмтэл учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь дээрх шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтуудаар тус тус нотлогдож тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж үзнэ.

Шүүгдэгч *******ыг үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохиролгүй, гэм хорыг арилгасан зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч *******ын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан ял оногдуулав.

Шүүгдэгч *******ын эзэмшлийн Дайюун маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******ийн эзэмшлийн ханатай гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож нь зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир 178 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч ******* нь 78 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246, 248 дугаар зүйлийн 248.1.1, 283 дугаар зүйлийн 283.1, 294 дүгээр зүйлийн 294 дүгээр зүйлийн 294.2, 29, 296, 297, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ

1. Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2. дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Аймгийн Прокурорын газраас *******т холбогдуулан Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.2. дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 болгон өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч Чойжилсүрэн овогт Баяраагийн ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг таван жил арав хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан таван жил арав хоногийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нэг зуун далан найм хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

7. Шүүгдэгч ******* нь далан найм хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

8. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дугаар зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн Дайюун маркийн мотоциклийг битүүмжилсэн тогтоолыг хэвээр үлдээж

9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 134 дугаар зүйлийн 134.10 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн эзэмшлийн ханатай гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

10. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

11. Хохирогч ******* нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ын эдлэх ялыг 201 оны 08 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн тооцсугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

14.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ               Б.ГЭРЭЛМАА

                              ШҮҮГЧ                            Ч.БАЙГАЛМАА

                               ШҮҮГЧ                            Н.БААСАНБАТ