| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2015/0139/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/113 |
| Огноо | 2015-08-10 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Д.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 08 сарын 10 өдөр
Дугаар 2015/ШЦТ/113
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ,
Улсын яллагч *******,
Хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт *******д холбогдуулан сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, овогт /регистрийн дугаар /
Холбогдсон гэмт хэргийн талаар:
******* нь 2015 оны 07 сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод эхнэр *******тэй хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж улмаар зодож *******ийн бие махбодод хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /сэжигтэн яллагдагчаар татах тогтоолд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч *******ийн хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2015 оны 07 сарын 21-ний өдөр манай нөхөр ******* бид хоёр найз ******* гэх эмэгтэйнхээ төрсөн өдөрт яваад ******* гэх караокед очоод тэндээ 1 цаг дуулаад пиво ууцгаасан, би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Караокеноос гараад ******* нөхөр лүүгээ агсам тавиад мөн над руу дайраад байсан. Тэгээд би *******г машинд суулгах санаатай очиход манай нөхөр миний эрүүнд цохисон.... 2015 оны 07 сарын 22-ны өглөө архи нь сайн гараагүй байдалтай надаас хэрүүл нэхээд толгойн тус газар цохиж авсан. Тэгэхэд манай хажуу талын айл цагдаад дуудлага өгсөн байсан” гэх мэдүүлэг/хх-н 11/,
Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:
“2015 оны 7 сарын 21-ний өдөр манай нөхрийн найз *******гийн төрсөн өдөр болсон юм. ******* нөхөр бид хоёр руу залгаад ******* караокед хүрээд ир гэсэн. Тэгээд нөхөр бид хоёр очоод 1 цаг тэндээ дуулаад хаах цаг нь болсон учир гарсан. Би жолоо барьж байсан болохоор уугаагүй. Караокеноос гараад гэртээ харих гээд мэргэжлийн хяналтын хажуугаар гараад явж байтал *******гийн сууж явсан машин зогссон. Тэгэхээр яасан юм бол гээд очсон чинь ******* машинаас бууж ирээд надаас хэрүүл гуйгаад байсан чинь нөхөр гарч ирээд маргалдаад байна гэж бодоод намайг түлхэж, эрүүн тус газар нэг удаа цохисон. Тэгэхээр нь би машинаа асаагаад шууд гэртээ харьсан. Гэртээ ороод удаагүй байж байтал араас нөгөө хэд хүрээд ирсэн. Орж ирээд манай нөхөр надаас архи нэхээд байсан. Тэгэхээр би байсан нэг шил архиа гаргаж өгчихөөд унтаад өгсөн. Өглөө нь боссон чинь манай нөхрийн архи нь гараагүй надаас хэрүүл гуйгаад бид хоёр хэрэлдээд байж байсан чинь цагдаа нар ирсэн. Манай хажуу айл намайг уйлаад байсан болохоор цагдаад дуудлага өгсөн гэсэн. Одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй, бид нар эвлэрсэн.” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч *******ын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн: “2015 оны 07 сарын 21-ний шөнө 23 цагийн орчим би эхнэртэйгээ мөн *******, *******, *******, нарын хамт караокед орсон. Бид нар хүний нэг лааз пиво, 0.75мл пиво хувааж ууцгаасан... Тэгээд караокеноос гарч явахад *******, 2 маргалдсан ба би боль гээд салгахад манай эхнэр “чи *******г өмөөрлөө” гээд уурласан. Тэгээд би эхнэртэйгээ хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдсан. Эхнэрээ цохисон талаараа би согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Тэгээд *******, *******, нар гэр лүүгээ явцгаасны дараа эхнэр чи *******г өмөөрсөн гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдаж байхдаа эхнэрээ хойш нь түлхэхэд гар халтираад хоолой орчимд нь түлхсэн. Дараа нь би унтаад өглөө босоод эхнэртэйгээ дахин маргалдсан тэгэхэд цагдаа ирж намайг авч явсан... 2015.07.23-ны өдрийн 397 дугаартай дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг/хх-ийн 22, 24/,
Баянхонгор аймгийн шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 397 тоот актын “...*******ийн биед тархи доргилт дунд зэрэг, баруун хөмсөг, эрүү, зүүн даланд цус хуралт гэмтлүүд үүссэн байна. Дээрх гэмтлүүд нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтэл нь 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216/422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох хурмын 2.4.1 заалтаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт/хх-13/,
-*******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 25/,
-Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3 дугаар багийн Засаг даргын 2015.07,24-ний өдрийн 3/1016 тоот албан бичиг /хх-26/
-Улсын бүртгэлийн ерөнхий газар, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газар, Баянхонгор аймгийн бүртгэлийн хэлтсийн улсын бүртгэгч А.Оюунсувдын 2015 оны 07 сарын 24-ний өдрийн албан бичиг /хх-ийн 27/,
-урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-28/
-“Хаан” банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч ******* нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Баянхонгор сумын ******* тоотод эхнэр *******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зодож *******ийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурдсан хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, *******ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, шүүгдэгч, хохирогч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын бие махбодод хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.
******* нь *******ийг зодож биед махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1. дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан түүнд энэ зүйлд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна
*******д ял шийтгэл оногдуулахдаа үйлдсэн хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хор уршиг, хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд тохирсон ял, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Хохирогч энэ хэрэгт нэхэмжлэл гаргаагүй боловч энэ хэргийн улмаас өөрт учирсан гэм хор, хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Торгуулийн ялын биелэлтийг хангах үүднээс шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 05-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283.1,294 дүгээр зүйлийн 294.2, 295, 296, 297, 298, 418 дугаар зүйлийн 418.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
Шүүгдэгч овогт гийн ыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 99 дугаар зүйлийн 99.1. дэх хэсэгт зааснаар *******д хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 960.000 /есөн зуун жаран мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
З.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2015 оны 08 сарын 05-ны өдрийн хэрэг бүртгэгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
4.Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.
5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолын хувийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол *******д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БААСАНБАТ