Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/195

 

                                                Монгол Улсын нэрийн өмнөөс

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,

улсын яллагч Д.Номин-Эрдэнэ,

шүүгдэгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* ******* овогт ******* *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0*******/Э индекстэй хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:  

Монгол Улсын иргэн, ***** өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, эмэгтэй, *** настай, *** боловсролтой, ****** эрхэлдэг, ам бүл ***, хамт **** аймаг, сум, *** дугаар баг, *** дугаар хэсэг, ****** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* ******* овогт ******* ******* /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь ******* аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн **** дугаартай шийтгэвэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ***** улсын дугаартай, “******” ийн тээврийн хэрэгслийг сумын **** дүгээр багийн нутаг дэвсгэрт “*******” голын ******** хэсэгт дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1,42 хувийн согтолтын зэрэгтэйгээр жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.******* нь ***** аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн дугаартай шийтгэвэрээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ ******* улсын дугаартай, “******” ийн тээврийн хэрэгслийг сумын ********* дүгээр багийн нутаг дэвсгэрт “******” голын хөвөө нүхэн гүүрний уулзвар хэсэгт дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1,42 хувийн согтолтын зэрэгтэйгээр жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Ц.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.

Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.******* “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],

2.Гэрч Б. 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн олон нийтийн цагдаагаар ажиллаж байна. Болсон явдлын талаар ярихад би 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 14-20 цагийн хооронд 6 цагаар эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч ************ хамт хэв журам сахиулах чиглэлээр **** гол, ******* гол зэрэг газруудаар ******** улсын дугаартай албаны аксент ийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд эргүүлээр хяналт шалгалт хийн ажиллаж байсан. Үүрэг гүйцэтгэх хугацаанд ******* гол орчмоор хяналт шалгалт хийгээд явж байхад ******** улсын дугаартай, саарал өнгийн “*********” тээврийн хэрэгсэл ******* голоос хөдлөөд нүхэн гарцаар гарч явсан. Тэгээд бид тухайн машины араас яваад албаны машин дотроос зогсох талаар дохио өгөхөд зогсохгүй болохоор нь хажууд гүйцэж түрүүлж очоод зогсоосон. Тэгтэл тухайн машиныг эмэгтэй хүн жолоодож явсан ба машины жолоочийг бичиг баримтаа шалгуулах талаар хэлтэл жолооч эмэгтэй нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машинаасаа бууж ирээд хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Тэгэхээр нь тухайн эмэгтэйг цагдаагийн газар руу авч явсан. Цагдаагийн газарт ирээд **** улсын дугаартай, саарал өнгийн, “*****” ийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан ******* гэх эмэгтэй цагдаагийн ахлагч ***** согтуурал шалгах багажаар шалгах гэтэл өөдөөс нь уурлаад хэл амаар доромжлоод үлээхгүй байсан. Тэгэхээр нь машиныг нь журмын хашаанд хийгээд тухайн эмэгтэйг гэр рүү нь хүргэж өгсөн. ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй байсан эсэхийг би сайн мэдэхгүй байна. Тухайн иргэнийг эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч **** шалгасан” гэх мэдүүлэг[2],

3.Гэрч Б. 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 14-20 цагийн хооронд 6 цагаар олон нийтийн цагдаа Б. хамт хэв журам сахиулах чиглэлээр гол, ******* гол, зэрэг газруудаар **** улсын дугаартай албаны “” ийн тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнт эргүүлээр хяналт шалгалт хийн ажиллаж байсан. Үүрэн гүйцэтгэх хугацаанд ******* гол орчмоор хяналт шалгалт хийгээд явж байхад *** улсын дугаартай, саарал өнгийн “*****” ийн тээврийн хэрэгсэл ******* голоос хөдлөөд нүхэн гарцаар гарч явсан. Тэгэхээр нь тухайн машины араас яваад албаны машин дотроос зогсох талаар дохио өгөхөд зогсохгүй болохоор нь хажууд гүйцэж түрүүлж очоод зогсоосон. Тэгтэл тухайн машиныг эмэгтэй хүн жолоодож явсан ба машины жолоочийг бичиг баримтаа шалгуулах талаар хэлтэл жолооч эмэгтэй нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай машинаасаа бууж ирээд хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Тэгэхээр нь тухайн эмэгтэйг цагдаагийн газар руу авч явсан. Цагдаагийн газарт ирээд *** улсын дугаартай, саарал өнгийн “***” тээврийн хэрэгсэл жолоодож явсан ******* гэх эмэгтэйг багажаар согтуурал шалгах “Алкотест” багажаар шалгах гэтэл миний өөдөөс уурлаад хэл амаар доромжлоод, үлээхгүй байсан. Тэгэхээр нь машиныг журмын хашаанд хийгээд тухайн эмэгтэйг гэр рүү нь хүргэж өгсөн. Мөн тухайн жолооч Ц.******* гэх эмэгтэй согтуурлаа шалгуулахаас зайлсхийгээд байхаар нь би өөрийн утсан дээр бичлэг хийж аваад, бичлэгээ Сидинд хуулж, буулгасан. Ц.******* гэх эмэгтэй 2024 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр жолоодох эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг[3],4.Эд мөрийн баримтаар: “1 минут 11 секундын бичлэг бүхий Сиди 1 ширхэг” тооцсон тухай мөрдөгчийн тогтоол[4],

5.Шүүгдэгч Ц.*******ын 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн шүүхэд ороод согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэх үндэслэлээр жолоо барих эрхээ 1 жилээр хасуулж, 400,000 төгрөгөөр торгуулсан. Тэгээд эрхээ хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 16 цагийн үед гэртээ өөрийн найз эмэгтэйн хамт 1 литр “Корсен коров” нэртэй архи хувааж ууж дуусгаад өөрийн эзэмшлийн “ -2” ийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод найзын хамтаар сум, ** дүгээр баг нүхэн гүүрээр ороод “*******” голын эрэг дээр хэсэг байж байгаад буцаад нүхэн гүүрээр гарч явтал цагдаа зогсоосон. Тэгээд цагдаа намайг шалгаж үзээд “таниас архи, согтууруулах ундааны зүйл үнэртээд байна” гээд Цагдаагийн газар руугаа дагуулж яваад намайг согтуурал тогтоох багажаар үлээлгэх гэхээр нь би өмнө жолоо бариад эрхээ хасуулсан байсан тул согтуурал шалгах багаж руу нь үлээж согтуурлаа шалгуулаагүй юм. Би өөрийн мэдэлгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байна. Гэхдээ би гэм буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг[5], 6.Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[6], 7.Илтгэх хуудас[7], 8.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/ дугаартай шийтгэвэрийн хуулбар хувь[8], 9.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[9], 10.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа[10], 11.Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[11], 12.Шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа[12], 13.Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[13], 14.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[14], 15.Сэлэнгэ аймгийн сумын 3 дугаар багийн засаг даргын 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 307 дугаартай тодорхойлолт[15], 16.Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл[16], 17.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримт болно.

Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ц.*******ын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.

Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.

Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүх шүүгдэгч Ц.*******д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2024/ЗШ/ дугаартай Шийтгэвэр хуулийн хүчин төгөлдөр болсон бөгөөд зөрчилд холбогдогчид зөрчил гаргасны улмаас оногдуулсан шийтгэл, эрүүгийн хуульд заасан гэмт хэрэгт энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчид оногдуулсан ял хоёр хоорондоо ялгаатай.

Шүүхээс зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулдаг бол эрүүгийн хэрэгт ял оногдуулдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар “Эрх хасах” ял тусгай ангид заасан тохиолдолд заавал оногдуулахаар хуульчилсан байна.

Тэгэхээр шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хэзээнээс эхлэн тоолох эсэх, шийтгэврээр эрх хасах шийтгэл дээр шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг нэмж нэгтгэх эсэх дээр маргаан дагуулах шаардлагагүй.

Зөрчилд холбогдогчийн хувьд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацаа дуусаагүй байхад согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 3,200,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.

Шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хасах ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор хуульчилсан тул шүүх баримтлах нь зөв.

Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч **** овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил, 6 /зургаан/ сарын хугацаагаар хасаж, 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******ын хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хасах ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

6.Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Ц.******* нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ц.АМАРГЭРЭЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс

[2] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас

[3] Хавтаст хэргийн 12 дугаар хуудас

[4] Хавтаст хэргийн 06 дугаар хуудас

[5] Хавтаст хэргийн 24 дүгээр хуудас

[6] Хавтаст хэргийн 01 дүгээр хуудас

[7] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас

[8] Хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас

[9] Хавтаст хэргийн 28 дугаар хуудас

[10] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас

[11] Хавтаст хэргийн 30 дугаар хуудас

[12] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас

[13] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас

[14] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас

[15] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас

[16] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас