| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагийн Баасанбат |
| Хэргийн индекс | 162/2015/0140/Э |
| Дугаар | 2015/ШЦТ/116 |
| Огноо | 2015-08-18 |
| Зүйл хэсэг | 215.3., |
| Улсын яллагч | Д.М |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2015 оны 08 сарын 18 өдөр
Дугаар 2015/ШЦТ/116
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баасанбат даргалж,
Нарийн бичгийн дарга М.Хаш-Эрдэнэ,
Улсын яллагч *******,
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 05 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй. ам бүл-6, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, овогт /регистрийн дугаар /,
Холбогдсон гэмт хэргийн талаар:
******* нь 2015 оны 05 сарын 29-ний шөнийн 23 цагаас 00 цагийн хооронд Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “******* ******* *******” гэх газарт Ниссан Тино маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2.1.а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй буюу 13 настай Э.ын амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн шинжлэн судлав: Үүнд
Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... нь миний ахын хүүхэд байгаа юм. Миний ах нас барсан бөгөөд ахын минь том хүү байгаа юм. Манай гэрээс 2-3 км зайнд уг осол гарсан байсан... Сумын төвөөс эмч цагдаа нар ирээд хамт очиж үзэхэд манай охин машины хажууд газарт хэвтэж байсан эмч үзээд нас барсан байна гэж хэлсэн юм. Миний хувьд их харамсалтай байна охин минь нас барсан мөн ахын том хүү нь осол гаргасан явдалд. Миний хувьд гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг/хх-ийн 29-31/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Машины 4 дугуй нь дээшээ харсан байдалтайгаар ойчсон, талийгаач нь ертөнцийн зүгээр машины баруун талд нь газарт хэвтэж байсан бөгөөд нас барсан, толгойн хэсгээс нь цус гарсан байдалтай толгойг нь бүтээсэн байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 32/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг осол нь сумаас 24 км зайтай хөдөө замд болсон байсан... Талийгаачийн хувьд ослын газарт осол болоход нас барсан байсан эмнэлгийн ямар нэгэн тусламж үзүүлэх бололцоогүй байсан юм.”гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 05 сарын 29-ний өдөр 18 цагийн үед хөдөө гэрээсээ хүүхдээ авах гэж сумын төв рүү орж ирэхэд ээж хөдөө явах гэж байгаа, би хүүхдийг чинь суулгаж явуулдаг юм билүү гэж бодож байлаа гэж хэлсэн. Тэгээд би дэлгүүрийн үүдэн дээр явж байгаа , нартай тааралдаж хэзээ явах вэ гэхэд ингэс гээд явна гэж байсан. Тэгээд 2 цагийн үед охин г суулгасан, мөн талийгаач нь ирээд машинд суусан байсан. Жолоочийн хажууд суусан. Би өөрийнхөө мотоциклтой араараа той хамт явсан. Тэгээд сумын төвөөс гараад зогсоход нь би би 3 лаазтай пиво байснаа гаргаж өгсөн тэгэхэд тэр 2 нэг нэг лаазтай пиво уугаад цааш хөдөлсөн би араас нь явж байсан. Машин нэг дөрөлж даваад явсан би араас нь мотоциклтой явж байгаад очиход машин унасан байдалтай манай хүүхэд машинаас уйлаад гарч ирсэн. нь машин дотор, машины хажууд талийгаач хэвтэж байгаа харагдсан. Би тай хамтран машиныг бөгсөн хэсгээр нь өргөж миний араас сундалж явсан хүүхдээр талийгаачийг татуулж гаргасан. Талийгаач үхсэн байсан юм...
Уг осол нь багцаагаар 23 цагийн үед болсон байх. , нар нь бага зэрэг архи үнэртүүлсэн байсан гэхдээ гайгүй эрүүл байх шиг байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 36-38/,
Гэрч Ж.ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 5 сарын 29-ний 17 цагийн үед тай уулзаад ахынд очиход тэнд ах байсан ба бид 4 нэг шил архи хувааж уугаад бид 2 гараад машин дээр нь очоод нь хөдөө гэр лүүгээ цуг яваад ирье, ямаа самналцаад өг гэхээр нь би хамт явах болсон. Тэгээд машиндаа талийгаач Э., ахын хүүхэд би бид 4 сууж явсан би машины урд суудалд суусан, арын суудалд талийгаач , ахын хүүхэд 2 суусан явж байсан. Сумаас гарахдаа ах нь 3 лааз пиво авсан бөгөөд тэрийг сумаас гараад уусан. Тэгээд цааш хөдлөөд явсан бөгөөд би зүүрмэглээд явж байхад машин далбиганаад явсан, би хөөе яаж байна гэхэд машин ганцхан эргээд явах шиг болсон тэгээд юу болсныг мэдээгүй. 2 намайг татаж гаргасан. Машин онхолдсон 4 дугуй нь дээшээ харсан байдалтай байсан... гайгүй байсан бид 2 нэг шил архи ах нартай хувааж уусан бас нэг лааз пиво уусан.” гэх мэдүүлэг /хх-ийн 41-43/,
Насанд хүрээгүй гэрч Б.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2015 оны 05 сарын 29-ний өдөр хичээл тараад аав намайг авч явахаар хөдөө гэрээс ирсэн. Тэгээд манай тэнд байдаг ах ирээд би машиных нь арын суудалд талийгаач эгчтэй хамт сууж явсан. Аав машины араас мотоциклтой явж байсан юм. Тэгээд гэр лүүгээ явж байхад ахын хажууд сууж явсан ах ахад жоохон аажуухан яваарай гээд байсан. Тэгтэл гэнэт машин нь талийгаач эгчийн сууж явсан талаар өнхрөөд эгч гэнэт алга болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна. Машин замдаа 2 удаа зогссон. Нэг зогсоход ах, бас нэг танихгүй ах 2 пиво уугаад байсан. Тэгээд явж байгаад зогсоод ах бөөлжөөд байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46-47/,
Насанд хүрээгүй гэрч С.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Сумын төвөөс дөнгөж гараад зогсохдоо нэг лаазтай пиво ууж байсан. Тэгээд тэндээс хөдлөөд зогсоогүй, бараа нь харагдахгүй түрүүлээд явчихсан. ардаас нь гүйцэхгүй явж байсан чинь ******* дугуй гэдэг газрын доод *******т ахын машины 4 дугуй нь дээшээ хараад уначихсан байсан. ах гарчихсан байсан. Тэгээд ахын хүүхэд машиных нь наад талд толгойгоороо дарагдчихсан байсан.Тэгэхээр нь ах, ах 2 машинаа өргөөд би хүүхдийг татаж гаргасан.” гэх мэдүүлэг/хх-ийн 50/,
Хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-6/,
Цогцост задлан шинжилгээ хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 9-11/
Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 12-16/
Замын цагдаагийн газрын зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал. ослын акт, хэрэг учралын газрыг тэмдэглэсэн бүдүүвч зурган үзүүлэлт /хх-ийн 17-21/
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2015 оны 06 сарын 02-ны 324, 326, 327, 2015 оны 07 сарын 04-ний өдрийн 379 дугаартай дүгнэлт /хх-ийн 57,62, 65, 71/,
2015 оны 06 сарын 03-ны 32 дугаартай шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 77-80/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 06 сарын 04-ний өдрийн 5096, 5097, 5098, 5099, 5100 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85, 90, 91, 97, 98/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015оны 06 сарын 04-ний өдрийн 44 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-104/
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн 2015 оны 06 сарын 14-ний 9 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 109/
Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн 2015 оны 07 сарын 04-ний өдрийн 09 дугаартай тээврийн хэрэгслийн техникийн дүгнэлт /хх-ийн 115-120/
Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 139, 146/
Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй тухай тодорхойлолт /хх-ийн 148/
Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 149, 150/
Шүүгдэгч *******ийн бүрэн дунд боловсролын үнэмлэх, хувийн хэргийн хуулбарууд /хх-ийн 151-161/
Хохирогч ын мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтүүд/хх-ийн 162-164/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны үед хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.
Шүүгдэгчийг тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.
Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, өөр хоорондоо зөрүүгүй, энэ хэрэгт хамааралтай, байх бөгөөд тус прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.
******* нь 2015 оны 05 сарын 29-ний шөнийн 23 цагаас 00 цагийн хооронд Баянхонгор аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “******* ******* *******” гэх газарт Ниссан Тино маркын ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно, 9.2-т заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасч зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна, мөн дүрмийн 2.1.а-д заасан “тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж уг тээврийн хэрэгслээр зорчиж явсан насанд хүрээгүй буюу 13 настай Э.ын амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд, шүүгдэгч *******ийн сэжигтэн, яллагдагчаар үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хохирогч т 2.860.000 төгрөг, 50 толгой бог малыг төлсөн, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогч нарын хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй, хэргийг хөнгөн шийдэж өгнө үү гэсэн хүсэлтүүд зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.
Харин шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, Д.Чүлтэмийн № дугаартай “В” ангиллын жолооны үнэмлэхийг эрх сэргээн шинээр авч Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тасагт шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, дугаартай татвар төлөгчийн гэрчилгээг буцаан олгож шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч *******ийн өмчлөлийн 538 толгой малыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгов.
Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас Э.ын амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг дөрвөн жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52-р зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61-р зүйлийн 61.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан дөрвөн жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж. дөрвөн жилийн хугацаагаар хянан харгалзсугай.
5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5 дахь хэсэгт зааснаар тэнсэгдсэн ялтан *******т хяналт тавихыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан *******т сануулсугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй ба цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 291 дүгээр зүйлийн 291.3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь өөрт учирсан хохирол, нэхэмжлэлээ Иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн өмчлөлийн 538 толгой малыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ******* улсын дугаартай Ниссан тино маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, дугаартай татвар төлөгчийн гэрчилгээг буцаан олгосугай.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БААСАНБАТ