Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 101/ШШ2022/01161

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Б.М, Б.С нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан  охин С.А,  хүү С.А нарыг эх Б.М асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.-т заасныг баримтлан Зохигчид хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагын хүрээнд хариуцагч Б.Сохин С.А, хүү С.А нарт төлөгдөх тэтгэлэгт тооцон  Эрхийн улсын бүртгэлийн Ү-222    дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 00 дугаар хороо, 00 дугаар байр, 00 тоотод байрлалтай, 00 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс өөрт ногдох хувийг хүүхдийн тэтгэлэгт тооцуулж, өөрийн нэрийг хасуулахаар улсын бүртгэлд  бүртгүүлнэ. харилцан тохиролцож эвлэрэн хэлэлцсэнг дурдсугай.

4. Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 дугаар байр, 0 тоотод байрлалтай, 00  м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөгчөөс Б.С//-г хасаж бүртгэхийг Баянзүрх дүүргийн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст даалгасугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26 дугаар зүйлийн 26.5, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх ашигт сөргөөр нөлөөгүйгээр бол эцэг үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэхэд эх саад учруулахгүй байх үүрэгтэйг даалгасугай.

6.  Зохигчид гэр бүлийн дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, гэрлэлт цуцлах шаардлагад урьдчилан төлсөн 70,200 төгрөгиийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хүүхдийн тэтгэлэг төлөөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, улсын төсвөөс 121,560 төгрөгийг  буцаан гаргуулж Б.Молгосугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид анхан шатны шүүхийн шийдвэрийг  эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Т.ГАНЧИМЭГ