| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганчимэг |
| Хэргийн индекс | 101/2021/05968/И |
| Дугаар | 101/ШШ2022/01162 |
| Огноо | 2022-03-15 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2022/01162
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Г.Г нэхэмжлэлтэй
Хариуцагч: Г.О
Хариуцагч: Г.У нарт холбогдох
Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэгт 3,525,520 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г-д -, хариуцагч Г.О-, Г.У-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Г-д - нь хариуцагч Г.О-, Г.У-т нарт холбогдуулан Орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээний үүрэгт 3,525,520 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон.Иргэн Г.Г-д - миний ******* дүүрэг, 0 дугаар хороо, *******ны гудамж,Воли 0 дугаар байрны 0 тоот тавилгатай хоёр өрөө байрыг иргэн Д.Т-Н хүү П.Т нь түрээсэлж байгаад сургууль хаагдсан хүүхэд сургуультай явахгүй болсон тул бид түрээслэхээ болилоо гээд өөрийн хамаатан Г.У, түүний эхнэр Г.О- нар болон гэр бүлийг урьдчилж төлсөн төлбөр тооцооныхоо үлдэгдэл төлбөрт үргэлжлүүлэн түрээслэхээр болсон юм.Бид иргэн Д.Т-Уд тавилгатай хоёр өрөө байраа хямд түрээсэлж байсан түрээсийн төлбөрөө нэмнэ гэсэн боловч Г.У-, Г.О- нар бид үргэлжлүүлэн сууж байгаа тул ямар ч мөнгө төгрөг нэмж төлөхгүй 2020 оны 03 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл суухаар ятгуулж зөвшөөрүүлж амжсан. Гэвч удалгүй тэд, манай байрыг авах тухай яриад хэлсэн. Тэгээд зогсохгүй голж шилээд танай энэ л байрыг чинь авна гээд сонин сонин юм ярих болсон. Мөн илүү дутуу тавилга эд зүйлс юу байна гээд зурагтын тавиур, зочны өрөөний диван сандлын хослол авсан боловч бага зэрэг цуурсан байсан сандлыг эвдэж, балкон дээр гаргаж хаяг нар салхинд авах юмгүй болгосон байсан.
Бид зээлийн гэрээг мэргэжлийн хүнээр тооцож үзүүлсэн чинь тэд танай байрыг түр зээлүүлсэн мөнгөний хүүнд өөрөөр хэлбэл 400,0000-500,000 төгрөгөөр түрээсэлж сууж байна гэсэн үг. Зээлсэн мөнгөө өгч чадахгүй болж байрыг чинь авна гэсэн үг. Танайх шиг хотын төвд тавилгатай хоёр өрөө байр 1,500,000-2,000,000 төгрөг байхад та нар хохирч байна гэсэн тул бид мөнгийг нь тоо ёсоор эргүүлэн буцааж өгсөн.Тэд мөнгийг буцааж өгье гэхээр авахгүй гэж уурлаж байгаад бид таван шар 3 дугаар хороолол, 25 дугаар эмийн сан гээд хэд хэдэн байртай. Орох оронгүйгээ танай байранд толгой хорогдож байгаа юм биш эхнэрийг хотын төвд байранд оръё гэхээр танай байранд түр суусан юм гэж томорч байгаад сүүлийн хоёр сарын төлбөр болон хэвийн хүлээн авсан эд хогшил, сантехникийн систем хаалганы дижитал цоож балконы хаалганы нугас, алчуур хатаагч зэргийг эвдэж, гэмтээж ус их хэмжээгээр алдсаны улмаас гэмтээсэн паркетан шалаа янзалж өгөхгүй байж байгаад бидэнд мэдэгдэхгүйгээр нууцаар нүүсэн байсан.Бид араас нь хөөцөлдөж байраа цэвэрлэж, хүлээлгэж өгөхийг шаардсан боловч харанхуй шөнө ирж бага зэрэг цэвэрлэсэн болоод зугтсан. Мөн СӨХ-ийн төлбөр тооцоо өр төлбөр төл гэхэд огт төлөхгүй дандаа арга саам заль хэрэглэж хугацаа хожих алчуур хатаагчаас чинь ус дусалж байна гэхээр солихгүй үл тоомсорлож, би өөрөө алчуур хатаагч, дижитал цоожийг сольсон.
Хариуцагч нараас 2021 оны 0******* сарын 30-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд түрээсийн 2с арын төлбөр 2,000,000 төгрөг, алданги 600,000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 105,520 төгрөг, алчуур хатаагч 275,000 төгрөг, дижитал цоож 495,000 төгрөг ажлын хөлс 50,000 төгрөг нийт 3,525,520 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Г.У- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Манай хамаатны дүү П.Т нэхэмжлэгчийн байрыг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс сарын 1,000,000 төгрөг т тооцож түрээсэлсэн байсан. Улмаар П.Төгөлдөр нь Г.Г-д -ын орон сууцыг түрээсэлсэн төлбөрт 6,00,000 төгрөгийг төлсөн байсан тул миний бие эхнэр Г.О-ийн хамт 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс Г.Г-д -той “Орон сууц хөлслөх хөлслүүлэх гэрээ”-г нэг жилийн хугацаатай байгуулж хөлсөлсөн болно.
Улмаар Г.Г-д - мөнгөний хэрэг гараад байна зээлэх мөнгөө байна уу, эсхүл орон сууцны түрээсийн төлбөрөө урьдчилж өгөөч гэх хүсэлтийг тавьсан. Ингээд урд байгуулсан Түрээсийн гэрээг цуцалж Г.У- миний бие 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Г.Г-д -той Зээлийн гэрээг байгуулсан. Зээлийн гэрээний дагуу миний бие Г.Г-д -од 22,000,000 төгрөгийг 3 хувийн хүүтэй (сарын3% хүү 600,000 төгрөг) зээлүүлж хүүний төлбөрт түүний ******* дүүрэг 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол *******ны гудамж 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг хөлсөлж суухаар тохиролцсон.
Зээлийн гэрээний үүргийн дагуу 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр 20,000,000 төгрөгийг, 03 дугаар сарын 04-ний өдөр 2,000,000 төгрөг нийт 22,000,000 төгрөгийг ******* банкны 50 данснаас Г.Г-д -ын 50 тоот дансруу шилжүүлж, орон сууц хөлслөх гэрээний 3 дугаар зүйлийн 3.5-д заасны дагуу орон сууцаа хөлсөлж эхэлсэн.
Улмаар Г.Г-д - нь зээлийн гэрээний хугацаа дуусаагүй байхад Орон сууц хөлслөх гэрээний 5.11-д заалтыг зөрчиж 2021 оны 0******* сарын 30-нд одоо хөдөө орон нутгийн оюутнууд ирсэн, дээр нь өвөл болж байна гадуур байрны түрээсийн үнэ нэмэгдэж байна мөнгөө буцааж ав гээд 21,631,000 төгрөгийг буцааж өгсөн. Миний зүгээс яагаад урьдчилж хэлэхгүйгээр ингэж байгаа юм бэ бид нар таныг гэрээ цуцална гэж бодоогүй өөр байр хайхад хугацаа шаардан гэсэн. Ингээд биднийг байрнаас гар шахсаны дагуу ******* дүүрэг 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол *******ны гудамж 0 дугаар байрны 0 тоот орон сууцыг анх хүлээн авсан байдлаар 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Г.Г-д - ахад хүлээлгэн өгсөн. Ганболдын нэхэмжлэлийн шаардлагаас СӨХ-ийн төлбөр болох 105,200 төгрөгийг хүлээн зөвшөөрнө бусад шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хариуцагч Г.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Г.Г-д -той миний бие Зээлийн болон орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээг байгуулаагүй болно гэв.
Нэхэмжлэгч талаас шүүхэд: Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн3), 20220.12.24-ний өдрийн “Орон сууц түрээсийн гэрээ”(хх-ийн 4), 2020.09.03-ны өдрийн №0415 дугаар “Орон сууц хөлслөх гэрээ”(хх-ийн 5-6), Төрийн банкны хуулга(хх-ийн 7-8),нэхэмжлэл (хх-ийн 9-11), гэрэл зураг(хх-ийн 12-13) зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Хариуцагч талаас шүүхэд: 2021.03.04-ний өдрийн №0561 Орон сууц хөлслөх гэрээ(хх-ийн45), Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ(хх-ийн46), 2021.03.04-ний өдрийн №0560 Зээлийн гэрээ(хх-ийн47), Г.Г-д -, Г.У- нарын иргэний үнэмлэхийн хуулбар(хх-ийн48), Г.У-ын ******* банкны 50 дугаар дансны хуулга(хх-ийн49-51) зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Г-д - нь хариуцагч Г.У-, Г.О- нарт холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг ******* хороо, 11 дүгээр хороолол *******ны гудамж 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 0.86 м2 талбайтай 2 өрөө орон сууц /тавилгатай/-г орон сууцыг 2021.08.30-2021.10.30-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшсэн түрээсийн төлбөр 2,000,000 төгрөг, алданги 600,000 төгрөг, СӨХ-ны төлбөрт 105,520 төгрөг, алчуур хатаагчийн төлбөрт 2750,000 төгрөг, кодтой дижитал цоожны төлбөрт 495,000 төгрөг, ажлын хөлс 50,000 төгрөг нийт 3,525,520 төгрөг гаргуулахаар шаардсан.
Хариуцагч Г.У- иргэн Г.Г-д -од 22,000,000 төгрөг зээлдүүлсэн, зээлийн хүүнд орон сууцыг хөлслөхөөр тохиролцож, зээлийн гэрээний 3.3-т зааны дагуу хүүний сарын төлбөр 600,000 төгрөг бөгөөд 2 сарын төлбөр 1,200,000 төгрөг, СӨХ-ийн төлбөр 105,520 төгрөг, алчуур хатаагчийн төлбөр 275,000 төгрөг нийт 1,580,520 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч Г.О- нэхэмжлэгчтэй ямар нэгэн иргэний эрх зүйн харилцаанд ороогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргажээ.
Хариуцагч Г.У-, Г.О- нар нэхэмжлэгч Г.Г-д -ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол *******ны гудамж 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 0.86 м2 талбайтай 2 өрөө орон сууцанд /тавилгатай/-г 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд амьдарсан үйл баримт тогтоогдож, энэ талаар талууд маргаагүй.
Зохигчид харилцан тохиролцож 2020 оны 12 дугаар сарын 24-ний “Орон сууц түрээсийн гэрээ”-г байгуулжээ. Уг гэрээний 1.2-т “түрээслэх нийт хугацаа нэг жил, 1.3-т орон сууцны түрээслэх нэг сарын хугацаа 1,000,000/нэг сая/ төгрөг, 1.4-т орон сууцны түрээслүүлэх төлбөрийг 2020.03.03-н хүртэл өмнөх түрээслэгчийн төлбөрөөр тооцох. 2020.03.03-ны өдөр орон сууцны төлбөр тооцоо, барьцааг төлөх...” гэж тохиролцжээ.(хх-ийн 4)
Нэхэмжлэгч Г.Г-д - хариуцагч Г.У- мөнгө зээлэх хүсэлтийг тавьснаар талууд 2021оны 03 дугаар сарын 04-ний өдөр №0560 дугаарт “Зээлийн гэрээ”-г байгуулсан байна. Дээрх гэрээний:
3 дугаар зүйлийн
3.1. 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар олгов.;
3.2. зээлийн хэмжээ 22,000,000 төгрөг;
3.3. сарын 3 хувь хүүтэй. Сарын хүүний төлбөр нь орон сууц хөлслөх гэрээний төлбөр болно.;
3.4. ******* банкны Г.Г-д -ын 50 дансанд 2021.03.01-ний өдөр 20,000,000 төгрөгийг 2021.03.04-ний өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тохирсон байна. Нэхэмжлэгч Г.Г-д - нь зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Г.У- ******* банкны 50 дансанд 2021 оны 0******* сарын 30-ны өдөр 21,631,000 төгрөгийг шилжүүлсэн, энэ талаар талууд маргаагүй. (хх-ийн 47-48, 51)
Зохигчдын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндэслэн зохигчид 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр №0561 дугаар “Орон сууц хөлслөх гэрээ”г байгуулжээ.Уг гэрээний:
2 дугаар зүйлийн
2.1.-д “Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг 0 дугаар хороо, 0 дүгээр хороолол *******ны гудамж 0 дугаар байрны 0 тоот хаягт байршилтай, 0.86 м.кв талбайтай 2 өрөө орон сууц”;
2.3.-т “Гал тогооны ком, зурагтын тавиур, буйдан, хувцасны шкаф, хос модон сандал”;
3 дугаар зүйлийн
3.1.-д “2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 2022 оны 03 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 1 жилийн хугацаатайгаар хөлслүүлнэ”.;
3.2.-т “Талуудын хооронд байгуулсан 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний хүүний төлбөр нь орон сууц хөлслөх гэрээний төлбөр болно.”;
3.6.-д ”Энэхүү Орон сууц хөлслөх гэрээ нь 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний салшгүй нэг хэсэг болно.” ;
4 дүгээр зүйлийн 4.3.-т “хөлслүүлэгч гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол 1 сарын өмнө хөлслөгчид мэдэгдэх үүрэгтэй”.
5 дугаар зүйлийн 5.5.-д “хөлслөгч нь байрны тавилга, эд хогшлыг ердийн болон хэвийн хэрэглээний элэгдлээс илүү муутгахгүй байх үүрэгтэй”.
7 дугаар зүйлийн 7.1.-д “хөлслүүлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийг хөлслөгч талд хүлээлгэн өгөхдөө тавилгатай бол хүлээлцэх акт үйлдэж гэрээнд хавсаргана.”гэж тохиролцсон байна. (хх-ийн 45-46)
Зохигчид 021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр №0561 дугаар “Орон сууц хөлслөх гэрээ”г байгуулснаар талуудын хооронд 2020 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн “Орон сууц түрээслүүлэх гэрээ” дуусгавар болсон гэж үзнэ.
Талуудын хооронд байгуулсан дээрх гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.-д “хөлслүүлэгч тал үл хөдлөх эд хөрөнгийг хөлслөгч талд хүлээлгэн өгөхдөө тавилгатай бол хүлээлцэх акт үйлдэж гэрээнд хавсаргана.” гэж зааснаар нэхэмжлэгч Г.Г-д - хөлслөгч Г.У-, Г.О- нарт орон сууцыг хөлслүүлэхдээ гэрээнд зааснаар акт үйлдэж, эд хөрөнгийг хүлээлцэх үүргийг биелүүлээгүй, дижитал цоожийг эвдэрсэн эсэх, сольсон эсэхийг баримтаар тогтоогдоогүй тул шаардах эрхгүй.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь кодтой дижитал цоожийг худалдан авсан баримтыг хэрэг хавсаргасан хэдий ч цоож эвдэрсэн, сольсон эсэх тодорхойгүй, энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 3******* зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотолж чадаагүй болно.
Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.”, 302 дугаар зүйлийн 302.1-д “Орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ.”, гэж заасан.
Хариуцагч нар гэрээнээс татгалзаж, орон сууцыг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид маргаагүй.
Иймд хариуцагч Г.У-, Г.О- нараас 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн “Орон сууц хөлслүүлэх гэрээ”-ний үүрэгт 2021 оны 0******* сарын 30-ны өдрөөс 2021 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд эзэмшсэн төлбөрт 1,320,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1.-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ.”, 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасан.
Зохигчдын хооронд байгуулсан 2020 оны 12 дугаар сарын 24-ний Орон сууц түрээслүүлэх, 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрүүдийн Орон сууц хөлслөх гэрээнд талууд анзын талаар тохиролцоогүй тул нэхэмжлэгч алданги 600,000 төгрөг шаардах эрхгүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй..
Хариуцагч нар нэхэмжлэгчийн орон сууцанд амьдарсан, СӨХ-ны төлбөрт 105,520 төгрөг, алчуур хатаагчийн төлбөрт 275,000 төгрөгийн шаардлагыг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нараас гаргуулж шийдвэрлэв.
Хариуцагч Г.О- нэхэмжлэгч Г.Г-д -той иргэний эрх зүйн харилцаанд ороогүй, хэлцэл хийгээгүй гэж маргах боловч хариуцагч Г.У-тай нэхэмжлэгчийн орон сууцанд тодорхой хугацаанд амьдарсан талаар зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбараар тогтоогдсон тул хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй болно.
Иймд хариуцагч Г.У-, Г.О- нараас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,320,000 төгрөг, СӨХ-ны төлбөрт 105,520 төгрөг, алчуур хатаагчийн төлбөрт 275,000 төгрөг нийт 1,700,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-д -од олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,825,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжийг гаргуулж олгохоор шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 302 дугаар зүйлийн 302.1.-д заасныг баримтлан хариуцагч Г.О Г.У нараас 1,700,520 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч овогт Г.Г-Д олгож, нэхэмжлэлээс үлдэх 1,825,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 71,358 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас нэхэмжлэл хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 42,158 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНЧИМЭГ