| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0197/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/196 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Номин-Эрдэнэ |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/196
Монгол Улсын нэрийн өмнөөс
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Номин хөтөлж,
улсын яллагч Д.Номин-Эрдэнэ /томилолтоор/,
шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******т холбогдох эрүүгийн ******* дугаартай, 175/2024/0*******/Э индекстэй хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ***** өдөр ***** аймгийн ******* суманд төрсөн, ** настай, *******, боловсролтой, мэргэжилтэй, “” сүлжээ дэлгүүрт худалдагч ажилтай, ам бүл 3, хоёр хүүхдүүдийн хамт **** аймаг, ******* сумын *** дүгээр баг, *** дугаар хэсэг, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь **** шилжих шөнө Сэлэнгэ аймгийн сум “***” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1,52 хувийн согтолтын зэрэгтэйгээр 65-56 СЭН улсын дугаартай, “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.******* нь ***-нд шилжих шөнө *** аймгийн *** сум “***” гэх газарт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ дахин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1,52 хувийн согтолтын зэрэгтэйгээр *** улсын дугаартай, “****” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.******* гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******ийн зүгээс: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэжээ[1],
2.Гэрч Э. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би *** аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажилладаг цагдаагийн ахлагч цолтой бөгөөд 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд батлагдсан хуваарь томилгооны дагуу сум руу салдаг уулзвар буюу “***” нэртэй газарт эргүүл хяналтын чиглэлээр үүрэг гүйцэтгэж байх үедээ “***” загварын **** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад Б.******* гэх иргэн жолоодож явсан. Тухайн иргэнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй үндэслэлээр согтуурал шалгах “алкотест 7510” багажаар үлээлгэн шалгахад 1.52% байсан тул тээврийн хэрэгслийг саатуулсан. Мөн өмнө нь Б.******* согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд 1 жилийн хугацаагаар эрхээ хасуулсан байсан” гэх мэдүүлэг[2],
3.Гэрч Б. 2024 оны 08 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө замын цагдаагийн тасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Э. ахын хамт сум руу салдаг уулзвар буюу “****” газарт эргүүл хяналтын үүрэг гүйцэтгэж байсан. Тэр үед цагдаагийн ахлагч Э. ах *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг зогсоон шалгахад тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан иргэн Б.******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байж болзошгүй байсан тул согтуурал хэмжих багажаар түүнийг үлээлгэн шалгахад 1.52% согтолттойгоор тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон тул цагдаагийн байгууллагын гомдол, мэдээллийн бүртгэлд оруулж ажилласан” гэх мэдүүлэг[3],
4.Шүүгдэгч Б.*******ийн 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг өгнө. Прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн буруу үйлдэлдээ гэмшиж байна. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг[4], 5.Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[5], 6.Эд зүйл, баримт бичиг хураан авсан тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл[6], 7.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[7], 8.Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай Шийтгэврийн хуулбар хувь[8], 9.Шүүгдэгчийн жолоочийн лавлагаа, мэдээлэл[9], 10.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[10], 11.Шүүгдэгчийн гэрлэсний бүртгэлгүй лавлагаа[11], 12.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа /англи/[12], 13.Шүүгдэгчийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа[13], 14.Шүүгдэгчийн урьд зөрчлийн шийтгэл хүлээж байсан эсэх лавлагаа[14], 15.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[15], 16.Хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл[16] зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******ийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт: “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно” гэж хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь хохирол, хор уршиг шаардахгүй, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэрэг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас бусдад бодит хохирол учраагүй байна.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.*******т эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн дугаартай Шийтгэврээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хугацаа дууссан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон тул түүний эрхийг 1 жилийн хугацаагаар хасах шийдвэр гарчээ.
Улмаар шүүгдэгч Б.******* нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх “ЭРХЭЭ ХАСУУЛСАН” төлөвтэйгээр олгогдсон байна.
Гэвч шүүгдэгч нь 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрөөс 30-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 1,52 хувийн согтолтын зэрэгтэйгээр *** улсын дугаартай, “ ” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон нь өмнө гаргасан гэм буруутай үйлдэлдээ дүгнэлт хийгээгүй, давтан үйлдсэн тул түүнд оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдохгүй байна.
Шүүхээс зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулдаг бол эрүүгийн хэрэгт ял оногдуулдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар “Эрх хасах” ял тусгай ангид заасан тохиолдолд заавал оногдуулахаар хуульчилсан байна.
Тэгэхээр шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хэзээнээс эхлэн тоолох эсэх, шийтгэврээр эрх хасах шийтгэл дээр шийтгэх тогтоолоор оногдуулсан эрх хасах ялыг нэмж нэгтгэх эсэх дээр маргаан дагуулах шаардлагагүй.
Зөрчилд холбогдогчийн хувьд оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацаа дуусаагүй байхад дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа юм.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 3,000,000 / гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн.
Шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хасах ялыг торгуулийн ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор хуульчилсан байна.
Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жил, 06 сарын хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 / гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ийн хөрөнгө цалин хөлс орлого олох боломжийг нь харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 10 /арван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Энэхүү хэргийн улмаас шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Хавтаст хэргийн 10 дугаар хуудас
[3] Хавтаст хэргийн 12 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 25 дугаар хуудас
[5] Хавтаст хэргийн 4 дүгээр хуудас
[6] Хавтаст хэргийн 5-7 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 08 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас
[9] Хавтаст хэргийн 29 дүгээр хуудас
[10] Хавтаст хэргийн 31 дүгээр хуудас
[11] Хавтаст хэргийн 32 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас
[13] Хавтаст хэргийн 34 дүгээр хуудас
[14] Хавтаст хэргийн 37 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 38 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 39 дүгээр хуудас