| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зоригтийн Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 104/2021/00165/Т/И |
| Дугаар | 104/ШШ2022/00172 |
| Огноо | 2022-04-07 |
| Маргааны төрөл | Бэлэглэл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 104/ШШ2022/00172
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Түвшинтөгс даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******, *******, ******* оршин суух, *******ы ******* /РД:*******/,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* оршин суух гийн ******* /РД:/,
Нэхэмжлэгч: *******, *******, ******* оршин суух, ын /РД:/ нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч:, оршин суух, н /РД:/-д холбогдох
2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Газар бэлэглэлийн гэрээ” болон “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******,
Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т. нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.*******, Ш.*******, Ж. нарын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, өмгөөлөгч А. нар шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: Би 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Н.аас 3,000,000 төгрөг зээлсэн.
Н. зээлийн барьцаанд бидний өмчлөлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэх ны тоот хашаа байшин, газрыг авна гэсэн. Ингээд 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр нотариат дээр очиж бэлэглэлийн гэрээ хийсэн. Гэрээ хийх үед Н. байгаагүй. Харин Н. нэхэмжлэгч Н. өмнөөс гэрээн дээр гарын үсэг зурсан. Үүнийг нотариатч Х.л мэдэж байгаа. Гэтэл Н. энэ гэрээг үндэслэн газар, хашаа байшинг өөрийн нэр дээр болгосон байна.
Би Н.аас зээлсэн мөнгөө хүүгийн хамт нийт 3,404,000 төгрөг болгож төлсөн. Гэтэл илүү их мөнгө нэхэж загинах болсон.
Мөн бидний хашаа байшин, газрыг зарах гэж зар хүртэл өгсөн. Би эцэг, эхдээ зөвшөөрч болохгүй гэж хэлсэн. Одоо бидний газар, хашаа байшинг чөлөөлүүлж авах гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа.
Иймд 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Газар бэлэглэх, Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээнүүдийг Н. хуурч мэхэлж хийсэн. Мөн нэхэмжлэгч Н. гэрээн дээр гарын үсэг зураагүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тул гэрээг хүчингүй болгож, үр дагаврыг шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч Н. итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. шүүхэд гаргасан тайлбарт болон шүүх хуралдаанд тайлбарласан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч Э.******* зээлсэн мөнгөө төлсөн гэж маргаж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөр ч эвлэрэх боломжгүй.
Н. нэхэмжлэгч Э.*******д ямар ч мөнгө зээлээгүй нь үнэн. Харин П., Н. хоёроос Э.******* 26,000,000 төгрөг зээлсэн. Энэ мөнгөө төлөөгүй. Ингээд Э.*******, Ш.*******, Ж. нар сайн дурын үндсэн дээр хариуцагч Н.д Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэх ны 5 тоот хашаа, байшин, газрыг бэлэглэлийн гэрээ байгуулж бэлэглэсэн. Иймд Н. үл хөдлөх хөрөнгийг хууль ёсоор өмчлөлдөө авсан.
Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.-т “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж зааснаар энэ гэрээ нь хүчин төгөлдөр юм.
Мөн Иргэний хуулийн 276, 280 зүйлд заасан хүчин төгөлдөр бусад тооцох нөхцөл байдал үүсээгүй. Гэрээний талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа ч дууссан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгч Э.*******, Ш.*******, Ж. нар нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж Э.*******ын ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга, 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Газар бэлэглэлийн гэрээ”, “Үл хөдлөх эл хөрөнгө бэлэглэлийн гэрээ”, Ш.ы өмчилж байгаа газрын байршлын кадастрын зураг, зээлийн гэрээний төлөлт, Н. иргэний үнэмлэхийн хуулбар, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын 2021 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 158 дугаартай “хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоолын хуулбар, 2021 оны 7 дугаар сарын 27-ны өдөр мөнгө тушаасан баримт, Прокурорын байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийг хүлээлцсэн бүртгэлийн дэвтрийн хуулбар зэрэг нотлох баримтыг,
Хариуцагч Н. нэхэмжлэлийн шаардлагыг няцааж Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын 000475418 дугаар гэрчилгээний хуулбар, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000409605 дугаар гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд өгсөн. /хх-3-4, хх-24-33/
Шүүх зохигчдын хүсэлтээр Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3354 дугаар шинжээчийн дүгнэлт, ХААН банкны 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-нийг өдрийг дуусталх хугацааны дансны хуулга, Н.д холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа эсэхтэй холбоотой Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурорын 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1/37 дугаар тогтоол, 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Э.*******, Н., Н. нарыг гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 3 дугаар сарын 16-ны өдөр Ш.*******, Ж. нарыг гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, Х.ийг гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл, 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Мөрдөгчийн санал, Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын прокурорын 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаар тогтоол зэрэг баримтыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Э.*******, Ш.*******, Ж. нар хариуцагч Н.д холбогдох 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан “Газар болон Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ”-г хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Нэхэмжлэгч Э.*******, Ш.*******, Ж. нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзэв.
3.Нэхэмжлэгч Э.*******, Ш.*******, Ж. нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:
Н.аас 3,000,000 төгрөг зээлсэн. Хариуцагч Н. нэрээр 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр бэлэглэлийн гэрээ байгуулж, үл хөдлөх хөрөнгийг барьцаанд авсан. Гэрээнд Н.ын өмнөөс Н. гарын үсэг зурсан. Энэ гэрээг хуурч мэхэлж хийсэн гэсэн үндэслэлээр нэхэмжлэлээ дэмжсэн.
4.Хариуцагч Н. нэхэмжлэлийг дараах байдлаар үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч нар 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр сайн дурын үндсэн дээр бэлэглэлийн гэрээ байгуулан үл хөдлөх хөрөнгөө шилжүүлсэн. Одоо гэрээний талаар шаардлага гаргах нэг жилийн хугацаа өнгөрсөн гэж маргасан.
5.Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, хуулийн шаардлага хангасан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.******* нь Н.аас 3,000,000 төгрөг зээлсэн. Нэхэмжлэгч Э.*******, Ш.*******, Ж. нар өөрсдийн өмчлөлийн Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэх ны 5 тоот хашаа, байшин, газрыг бэлэглэхээр 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гэрээ байгуулж, хариуцагч Н. нэр дээр шилжүүлсэн байна. /хх-53/
6.Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.1.-д "Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч нь бэлэг хүлээн авагчийн зөвшөөрснөөр түүний өмчлөлд тодорхой хөрөнгө хариу төлбөргүй шилжүүлнэ" гэж заажээ.
Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан бэлэглэлийн гэрээ хуулийн дагуу байгуулагдсан эсэхийг шалгав.
Бэлэглэлийн гэрээгээр бэлэглэгч бэлгээ хүлээлгэн өгөх субъектив үүрэг. Бэлэг хүлээн авагч хариу төлбөр төлөхгүй ба бэлэглэгчийг ноцтой гомдоохгүй байх объектив үүрэг хүлээж байдаг тул гэрээний төрөл нь хариу төлбөргүй, хүлээх үүргийн хувьд нэг талт юм.
Мөн хэлбэрийн хувьд хуульд заасан шаардлагыг хангасан, талуудын хүсэл зориг бүрэн илэрхийлгдсэн тохиолдолд хүчин төгөлдөр болно.
Гэтэл зохигчдын байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн бэлэглэлийн гэрээн дээрх гарын үсэг хариуцагч Н. гарын үсэгтэй тохироогүй нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 3354 дугаар дүгнэлтээр тогтоогдсон тул бэлэг хүлээн авагч бэлгийн талаар мэдсэн, зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй.
Мөн Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2.-т "Энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно", 276 дугаар зүйлийн 276.3.-т "Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ" гэж заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй байна.
Үүнээс гадна, иргэн Н.аас зээлсэн 3,000,000 төгрөгийн барьцаа болгож нэхэмжлэгч Э.*******, Ш.*******, Ж. нар хариуцагч Н. нэр дээр үл хөдлөх эд хөрөнгөө шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргалгүй зөвшөөрсөн.
Иймд нэхэмжлэгч Э.*******, Ш.*******, Ж. нар үл хөдлөх хөрөнгөө бэлэглэхийг хүсээгүй зөвхөн иргэн Н.ын өмнө хүлээсэн зээлийн гэрээний үүргийн биелэлтийн баталгаа болгож хариуцагч Н.тай 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдөр дүр үзүүлсэн гэрээ байгуулсан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзлээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь байгуулагдсан үеэс эхлэн хүчин төгөлдөр бус байх хэлцэл тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.-д зааснаар талууд шилжүүлэн өгсөн бүх зүйлээ харилцан буцааж өгнө. Хэрэв боломжгүй бол үнийг төлнө.
Иймд хариуцагч Н. өмчлөлд байгаа Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000475418 дугаар гэрчилгээтэй, Ү-2207004929 дугаарт бүртгэлтэй, *******, Нисэх ******* байрлах 71,5 к.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000409605 дугаар гэрчилгээтэй, Г-2207001803 дугаарт бүртгэлтэй, *******, Нисэх ******* байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нэхэмжлэгч Э.*******, Ш.*******, Ж. нарын өмчлөлд шилжүүлэн өгөхийг даалгаж шийдвэрлэв.
Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул шүүхийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасны дагуу хуваарилав.
Нэхэмжлэгч Э.*******, Ш.*******, Ж. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.ас 247,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1., 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.5.-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******ы *******, гийн *******, ын хариуцагч н нарын байгуулсан 2017 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн Газар бэлэглэх болон Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, хариуцагч Н. өөрийн өмчлөлд байгаа Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000475418 дугаар гэрчилгээтэй, Ү-2207004929 дугаарт бүртгэлтэй, *******, Нисэх ******* байрлах 71,5 к.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000409605 дугаар гэрчилгээтэй, Г-2207001803 дугаарт бүртгэлтэй, *******, Нисэх ******* байрлах 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг нэхэмжлэгч Э.*******, Ш.*******, Ж. нарын өмчлөлд шилжүүлэхийг даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-т зааснаар нэхэмжлэгч Э.*******, Ш.*******, Ж. нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247,950 /хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун тавь/ төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Н.ас 247,950 /хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.*******, Ш.*******, Ж. нарт олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.3., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь давж заалдах шатны журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т заасныг баримтлан нэхэмжлэгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг заасугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС