Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 101/ШШ2022/01798

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны  танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ч.Ц  нэхэмжлэлтэй

Хариуцагч: НШШГГ-т холбогдох

 Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/65 тоот Анхны дуудлага худалдаагаа явуулах тухай тогтоолыг дагуу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулагдсан Ч.Ц-гийн өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22 дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, бага тойруу гудамж, 00 а байрны 0 тоот хаягт  байрлалтай 00.6 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цолмон, нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Ц- хариуцагч НШШГГ-т холбогдуулан 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/65 тоот Анхны дуудлага худалдаагаа явуулах тухай тогтоолыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

1.    Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 тоот шүүхийн шийдвэрийн дагуу Т.*******гөөс Ч.Ц-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн *******  дугаартай, ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* гудамж, 0А  байр, 1 тоот хаягт байрлалтай орон сууцны үнийн дүнгээс гаргуулахаар шийдвэрлэсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байна. Шийдвэр гүйцэтгэх байгууллага барьцаа хөрөнгийн өмчлөгч болох Ч.Ц- миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг үл хайхран хууль зөрчиж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулж байгаа тул энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна.

Учир нь: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/65 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол гарч, Ч.Ц- надад энэ талаар огт мэдэгдэхгүйгээр миний өмчлөлийн улсын бүртгэлийн *******  дугаартай, ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* гудамж, 0А  байр,1 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах анхны албадан дуудлага худалдааг 2021 ооны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10.00 цагт зохион байгуулсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь гаргасан барьцаа хөрөнгийн өмчлөгч надад заавал мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл миний бие энэхүү албадан дуудлага худалдаа явуулах болсон талаар мэдэгдсэн НШШГГ-ын2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-164/21796 дугаар мэдэгдлийг 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг 25 минутад шийдвэр гүйцэтгэх байгууллагаас хүлээн авснаар мэдсэн. Улмаар албадан дуудлага худалдаанд өмчлөгч Ч.Ц- миний бие оролцох хүсэлтээ илэрхийлж, дуудлага худалдаанд оролцох боломжит хугацаа олгох үүднээс албадан дуудлага худалдааг хойшлуулах хүсэлтийг гаргасан боловч НШШГГ нь хүсэлтийг хүлээн авалгүй, дуудлага худалдааг зохион байгуулсан.  Мөн нэгэнт зохион байгуулагдсан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай гомдлыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын удирдлага болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газар гомдол гаргасан боловч хангахгүй орхиж шийдвэрлэсэн.

Миний бие дараах үндэслэлээр энэхүү албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.2, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.3-д заасан.Өөрөөр хэлбэл барьцаа хөрөнгийн өмчлөгч би дуудлага худалдаанд оролцох эрхтэй, энэхүү эрхээ эдлэх боломжийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага олгох үүрэгтэй атал дуудлага худалдааны мэдэгдлийг өмчлөгч надад дуудлага худалдаанд оролцох боломжгүй хугацаанд мэдэгдсэний улмаас миний бие дуудлага худалдаанд оролцож урьдчилсан шатны болзол бэлтгэл хангах буюу дэнчин байршуулах баримт бичгийн бүрдүүлэлт бүрдүүлэх, дуудлага худалдаа оролцохоо илэрхийлэх боломжгүй нөхцөл байдалд орсон. Нөгөөтээгүүр Монгол Улсын Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага ноцтойгоор зөрчсөн.

Иймд өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулах үүднээс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.5-д зааснаар гомдол гаргаж байгаа тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 12/65 тоот Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоолын дагуу 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр зохион байгуулсан Ч.Ц-гийн өмчлөлийн улсын бүртгэлийн *******  дугаар, ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* гудамж, 0А  байр,1 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү гэв

.2.    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Золжаргал  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэрээр Л.Э 234,250,590 төгрөгийг гаргуулж Ориент инвести ББСБ ХХК-д олгож шийдвэрлэсэн.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгч Л.*******гийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Ч.Ц-гийн өмчлөлийн  улсын бүртгэлийн *******  дугаар, ******* дүүргийн 4 дүгээр хороо, ******* гудамж, 0А  байр,1 тоот хаягт байрлалтай  орон сууцыг Эд хөрөнгө хураах тухай 2020 ооны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15260200/01 дугаар тогтоолоор хураан авсан.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Иргэний хуульд заасны дагуу төлбөрт хураагдсан хөрөнгөнд үнийн санал ирүүлэхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч, төлбөр авагчийн зүгээс шинжээч томилуулах хүсэлт гаргасан тул 2021 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 6/315 дугаар Шинжээч томилох тухай тогтоолоор Хөрөнгийн эстимент ХХК-ийг томилж 492,263,800 төгрөгөөр үнэлэгдсэн.

Үнэлгээг талуудад 2020оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 4-162/24419 дугаар албан бичгээр төлбөр төлөгч, авагч талуудад үнэлгээг мэдэгдсэн.Мөн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 4-162/27320 дугаар албан бичгээр 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр анхны албадан дуудлага худалдаа  болох талаар мэдэгдэхэд шүүхэд Ч.Ц- үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг гаргаж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 3506 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2292 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 937 дугаар тогтоолоор нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, хөрөнгийн үнэлгээг хэвээр үлдээсэн.

Талуудад 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4-164/21797, 4-164/21796, 4-164/21795 дугаар албан бичгээр 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр анхны албадан дуудлага худалдааг зохион байгуулах талаар мэдэгдсэн боловч хөрөнгө худалдан борлогдоогүй. Иймд талуудад 2021 оны 4-164/23903, 4-164/23905, 4-164/23904 дүгээр албан бичгүүдээр 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулахыг мэдэгдэж уг орон сууцыг 316,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон талаар 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 4-164/25360, 25369 дугаар албан бичгээр төлбөр төлөгч болон өмчлөгчид мэдэгдэж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1.3-т заасан хугацаанд төлбөрийг төлөх боломжтой талаар мэдэгдэл хүргүүлсэн. Шийдвэр гүйцэтгэг ахлах дэслэгч Б.Мөнгөнцэцэг 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 14 цаг 30 минутад өмчлөгч Ч.Ц-гийн гэрийн хаягаар очсон болон утсаар ярьсан тэмдэглэл, мэдэгдлийг баталгаат шуудангаар явуулсан тэмдэглэл, Ч.Ц-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлт, гомдлыг хянахад Ч.Ц- нь тогтоол, мэдэгдлийг хүлээн авсан, хүргүүлсэн болох нь нотлогдож байх тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.     Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч А.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Ц- нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг бүрэн мэдэх боломжтой. Учир нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд Ч.Ц- нь гуравдагч этгээдээр оролцож байгаа. Ч.Ц- нь төлбөр төлөх арга хэмжээ авдаггүй боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үндэслэлгүй гэж үзэж 8 удаа дараа шүүхэд хандсан байдаг. Шүүхээс нэг ч удаа Ч.Ц-гийн нэхэмжлэлийн шаардлагыг нь хангаж шийдвэрлээгүй. Ч.Ц- нь Иргэний хуульд заасан нэхэмжлэлийг н.*******д өгсөн. Хэрэв Ч.Ц- нь миний эрх зөрчигдөж байна гэж үзвэл н.*******д холбогдуулж шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 болон 15 дугаар зүйлийн 15.7-д заасны дагуу Ч.Ц-д албадан дуудлага худалдаа явуулах талаарх мэдэгдлийг хүргүүлсэн гэж үзэж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжоор хангаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 болон 15 дугаар зүйлийн 15.7-д заасны дагуу дуудлага худалдаа явуулах мэдэгдлийг шуудангаар явуулсан тул Ч.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

4.    Нэхэмжлэгчээс шүүхэд:Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэр(хх-ийн6-8), шүүхийн гүйцэтгэх хуудас (хх-ийн9), Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж(хх-ийн10), Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол(хх-ийн11), Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол(хх-ийн12-13), Эд хөрөнгө хураах тухай тогтоол(хх-ийн14-15), Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол(хх-ийн16), мэдэгдэл(хх-ийн17), дуудлага худалдааны тэмдэглэл(хх-ийн18-19), НШШГГ хариу мэдэгдэх хуудас (хх-ийн20), гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол(хх-ийн21), үл хөдлөх хөрөнгийн лавлагаа(хх-ийн22), ШШЕГазарт гаргасан гомдол(хх-ийн31), гомдолд хариу өгөх тухай(хх-ийн32), мэдэгдэл (хх-ийн42),  зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн.

5.    Хариуцагч талаас шүүхэд: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шийдвэр(хх-ийн55-57), шүүхийн гүйцэтгэх хуудас(хх-ийн58), Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол(хх-ийн59), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2020/ 14963 дугаар захирамж(хх-ийн60-61), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр(хх-ийн62-68),Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал(хх-ийн69-76), Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол(хх-ийн77--82), Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол(хх-ийн 83, 87), 2021.11.10-ны өдрийн Өнөөдөр сонины зар(хх-ийн84, 100), мэдэгдэл(хх-ийн85, 88,102,112-113), шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл(хх-ийн86, 89, 91,104-107,114), Ч.Ц-гийн хүсэлт(хх-ийн90), хариу мэдэгдэх хуудас(хх-ийн92),Ч.Ц-гийн гомдол(хх-ийн93), гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол(хх-ийн95), хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол (хх-ийн 96,103, 108-111), дуудлага худалдааны тэмдэглэл(хх-ийн97-99),гомдолд хариу өгөх тухай(хх-ийн101) зэрэг баримтыг бүрдүүлж өгсөн.

Шүүх  хэрэгт авагдсан бичгийн  нотлох баримт, зохигчдын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

6.    Нэхэмжлэгч Ч.Ц- хариуцагч НШШГАт холбогдуулан Эрхийн улсын бүртгэлийн *******  дугаарт бүртгэгдсэн ******* дүүрэг, бага тойруу гудамж, 0А  байрны 1 тоот хаягт  байрлалтай 0.6 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай орон сууцыг анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулахаар шаардлага гаргаж байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, нэхэмжлэлийн үндэслэлээ анхны албадан дуудлага худалдааг явуулах тухай тогтоол, мэдэгдлийг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 17 цаг 24 минутад хүлээн авсан. Дуудлага худалдаанд оролцох боломжит хугацаа олгоогүй  гэж тодорхойлсон.

7.Хариуцагч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул зөвшөөрөөгүй гэж  маргасан.

8.    Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд нийцсэн тул нэхэмжлэл үндэслэлгүй, хуулийн дагуу явагдсан гэж тайлбарласан.

9.       Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаар шийдвэр(хх-ийн6-8), шүүхийн гүйцэтгэх хуудас (хх-ийн9), Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж(хх-ийн10), Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол(хх-ийн11), Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол(хх-ийн12-13), Эд хөрөнгө хураах тухай тогтоол(хх-ийн14-15), Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол(хх-ийн16, 83, 87), Мэдэгдэл(хх-ийн17), Дуудлага худалдааны тэмдэглэл(хх-ийн18-19, 97-99), НШШГГ хариу мэдэгдэх хуудас (хх-ийн20), гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоол(хх-ийн21, 95), үл хөдлөх хөрөнгийн лавлагаа(хх-ийн22), ШШЕГазарт гаргасан гомдол(хх-ийн31,93), гомдолд хариу өгөх тухай(хх-ийн32), мэдэгдэл (хх-ийн42), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 101/ШЗ2020/ 14963 дугаар захирамж(хх-ийн60-61), Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр(хх-ийн62-68),Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал(хх-ийн69-76), Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол(хх-ийн77--82), 2021.11.10-ны өдрийн Өнөөдөр сонины зар(хх-ийн84, 100), мэдэгдэл(хх-ийн85, 88,102,112-113), шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл(хх-ийн86, 89, 91,104-107,114), Ч.Ц-гийн хүсэлт(хх-ийн90), хариу мэдэгдэх хуудас(хх-ийн92), хоёр дахь албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол (хх-ийн96,103, 108-111), гомдолд хариу өгөх тухай(хх-ийн101) зэрэг тогтоол, зохигчдын тайлбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар дараахь үйл баримт  тогтоогдож байна.

Шүүхээс нэхэмжлэгч нарын дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

10. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 5233 дугаартай шийдвэрээр хариуцагч Л.Э 232,928,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ориент инвести ББСБ-д олгож, хариуцагч төлбөрийг сайн дураараа эс төлбөл Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар барьцааны зүйл болох Ч.Ц-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******  дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, 4 дүгээр хороо, *******гийн 0А  байрны 1 тоот хаягт байршилтай, 158.6 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар шийдвэрлэжээ.(хх-ийн6-8, 55-57)

11. Дээрх шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн хүсэлтийн дагуу 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 211 дугаартай гүйцэтгэх хуудсыг үндэслэн, 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Б315/1318 дугаар тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 0А  байрны 1 тоот хаягт байршилтай, 158.6 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 164/01дүгээр тогтоолоор битүүмжилж, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 15260200/01 дүгээр тогтоолоор хураан авсан байна. (хх-ийн 9-15, 58-59)

12. Нэхэмжлэгч Ч.Ц- хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан ******* дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу,0А  байрны 1 тоот хаягт байршилтай, 158.6 м2 талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах, анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/03506 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2292 дугаар магадлалаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Улсын дээд шүүхийн  хяналтын шатны иргэний шүүх хуралдааны 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 001/ХТ2021/00937 дугаар тогтоолоор магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. (хх-ийн 62-82)

13. Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас 2015 оны 01 дүгээр сарын 19ий өдрийн Б315/318 тоот тогтоолын дагуу үүсгэсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж, 2021 оны 11 дүгээр сарын 08ы өдрийн 12/65 дугаар тогтоол “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”-ыг гаргаж, 2021 оны 11 дүгээр сарын 11-ий өдрийн 4-164/21797, 4-164/21796 тоот Мэдэгдэл-ийг төлбөр төлөгч Б.*******, өмчлөгч Ч.Ц- нарт 11 дүгээр сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1, 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг зөрчөөгүй байна.

14. Нэхэмжлэгч нь  ......хариуцагчийн баталгаат шуудангаар явуулсан мэдэгдлийг би хүлээн аваагүй, хөдөө явж байсан гэж маргах боловч 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цагт 25 минутад Дуудлага худалдаа явуулах тухай тогтоол, Мэдэгдэл-ийн хувийг гардан авсан нь  шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон гэж үзэв. (хх-ийн 83-91)

15. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7.-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны баримт бичгийг...шуудан харилцаа холбооны байгууллагад шилжүүлсэн бол түүнийг хугацаанд нь хүргүүлсэнд тооцно” гэж заасны дагуу 2021 оны 11 дүгээр сарын 08ы өдрийн 12/65 дугаар тогтоол “Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол”, 11 дүгээр сарын 11-ны-ий өдрийн 4-164/21797, 4-164/21796 тоот Мэдэгдэл-ийг 11дүгээр сарын 17-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгчийн анхны албадан дуудлага худалдааг мэдэгдээгүй гэх тайлбар үндэслэлгүй байна.

16. Нэхэмжлэгчээс албадан дуудлага худалдааг хойшлуулах тухай хүсэлтийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгчид, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дэд даргад, тус тус гаргасныг  ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/821 тоот өдрийн “Хариу мэдэгдэх хуудас, 12 дугаар сарын 06-ны өдрийн 4/65 дугаар Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай тогтоолоор гомдлыг хангахаас татгалзан шийдвэрлэснийг  нэхэмжлэгчийн төлөөлөгч эс зөвшөөрч гомдол гаргасныг  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын ерөнхий шийдвэр гүйцэтгэгч хянаж 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 09/2951 тоот албан бичгээр татгалзсан хариу өгчээ. (хх-ийн 92-95, 101)

17. Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар ******* дүүргийн 4 дүгээр хороо , ******* гудамж,   байр тоотод байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлж, анхны албадан дуудлага худалдааг 2021 оны 11 дүгээр сарын 25ы өдөр зохион байгуулсан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт заасан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлэх хуулийн заалтыг зөрчөөгүй байна. (хх-ийн 84, 100)

18. Улмаар анхны албадан дуудлага худалдаа зохион байгуулагдаж, уг дуудлага худалдаагаар үл хөдлөх эд хөрөнгө худалдан борлогдоогүй болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан “Анхны албадан дуудлага худалдааны хурлын тэмдэглэл” нэртэй баримт тогтоогдсон болно.(хх-ийн18-19, 97-99),

19. Хэрэгт Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021 оны 1дугаар сарын 12-ний өдрийн  дугаартай Хоёр дахь албадан дуудлага худалдааг зохион байгуулах тухай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийг үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнэ болох 492,263,800 төгрөгийн 50 хувь буюу 246,131,900 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож, 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдах хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэж, дуудлага худалдааны талаар нийтэд мэдээлж, хоёр дахь албадан дуудлага худалдааг 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулсан нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2 дахь хэсэгт “Анхны дуудлага худалдаагаар санал болгосон үнэд хүрэх санал гараагүй буюу дуудлага худалдаанд хэн ч оролцоогүй бол хоёр дахь дуудлага худалдааг явуулна”, мөн зүйлийн 177.3 дахь хэсэгт “Хоёр дахь дуудлага худалдааг эхний дуудлага худалдаа явуулснаас хойш 30 хоногийн дотор явуулна. Дуудлага худалдааг хоёр дахь удаа явуулж байгаа тухай хуульд заасан журмаар нийтэд мэдээлнэ”, энэ хуулийн 177.4 дэх заалтад “Хоёр дахь дуудлага худалдааны доод үнийг харилцан тохиролцож тогтоосон, эсхүл үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 50 хувиар тооцон тогтооно” гэж заасанд, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт  “дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр энэ тухай нийтэд мэдээлнэ” гэх зохицуулалтад нийцсэн байх бөгөөд нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болох талаар нэхэмжлэгч тайлбарласан болно.

20.    Нэхэмжлэгч нь 2 дахь албадан дуудлага худалдааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан  эсэх тухайд маргаагүй.

21. Иймд 2021 оны 11 дүгээр сарын 25ы өдөр зохион байгуулагдсан Ч.Ц-гийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн *******  дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, 4 дүгээр хороо , ******* гудамж,   байр хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээн шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1-д заасныг баримтлан эрхийн улсын бүртгэлийн *******  дугаарт бүртгэгдсэн, ******* дүүрэг, 4 дүгээр хороо , ******* гудамж,   байр хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэгч Ч.Ц-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

  

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Т.ГАНЧИМЭГ