Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 146/ШТ2017/00018

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Энх-Амгалан даргалж

Нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

Улсын яллагч Д.......,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч О.Хишигсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.2, 245 дугаар зүйлийн 245.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Д-н Б-ид холбогдох эрүүгийн 201615010150 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 19.... оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн ..... суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт холбогдох үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Өвөрхангай аймгийн ..... сумын 5 дугаар багт оршин суух, урьд Өвөрхангай аймгийн шүүхийн 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2/6 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1231 дүгээр зүйлийн 4, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэгдэн ялаа эдэлж байхдаа 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хорих ангиас оргож, 2001 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 46 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 1, 131 дүгээр зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг 1 жилийн хорих ял дээр 2000 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор, оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 09 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт 2 жил 11 сар 09 хоногийн  хорих ялаар тус тус шийтгэгдэж Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 65 тоот захирамжаар 8 сар 3 хоногийн хорих ялыг хугацааны өмнө тэнсэн суллаж байсан, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай Б овгийн Д-н Б- /РД: ......./

Холбогдсон хэргийн талаар:

Яллагдагч Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн “......” гэх газарт улсын дугааргүй цэнхэр өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар зүйлийн 2.1а дахь заалт “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 2.3в дэх заалт “...Мотоцикл жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.5б дэх заалт “...зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүний ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль таарсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, мөн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж зам тээврийн осол гарган, насанд хүрээгүй хохирогч Э.Өыг мөргөж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулж, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, мөн уг хэрэгт шалгагдаж байхдаа өөрийн нэр, хаягийг буруу хэлж, төөрөлдүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр авагдсан Б.О, А.О нарын батлан даалтад өгсөн таслан сэргийлэх арга хэмжээг зөрчиж 2016 оны 12 дугаар сарын 20-ноос 2017 оны 02 дугаар сарын 01-ний хооронд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1, 216 дугаар зүйлийн 216.2, 245 дугаар зүйлийн 245.1, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ. /яллах дүгнэлтэд дурдснаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгээр дараах нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Үүнд:

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2016.10.01-ний өдөр  Өвөрхангай аймгийн ...... сумын ......нд бага насны хүүхэд мотоциклоор шүргэж гэмтээсэн. Шавартай байхаар нь тойрч гарах гэж байгаад хүүхдийн хөл гэмтээсэн. Хүүхэд босоод ирэхээр нь гайгүй байх гэж бодоод явсан. Хархорин суманд буяны ажилтай байж байгаад 3-4 хоноод цагдаа дуудаад явсан. Иргэний үнэмлэхний лавлагаа олоод ир гэхээр нь нэрээ буруу мэдүүлсэн байсан болохоор айгаад очоогүй байсан. Би иргэний шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй. Тэгээд дүүгийнхээ нэрийг хэлчихсэн юм” гэв.

Насанд хүрээгүй хохирогч Э.Ө мөрдөн байцаалтад 2016-11-02-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 дугаар сарын хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Би ээжтэйгээ хамт явж байгаад дүү гудамжинд усанд явж байхаар бөмбөгөө авах гээд дүүтэйгээ уулзаад зогсож байтал мотоцикльтой хүн ирээд мөргөөд унагаасан. Тэр мотоцикльтой хүн намайг дайрчихаад шууд зугтаад яваад өгсөн. Тухайн мотоциклийн урд дугуй нь миний хөл дээгүүр гарсан. Миний зүүн хөл гэмтэж хөл хугарсан. Миний зүүн хөл хугарч одоо би хоёр суга таягтай явж байгаа. Алхаж гишгэж чадахгүй байгаа юм. Шороон зам дээр зогсож байгаагүй. Замынхаа ертөнцийн зүгээр хойд талд нь буюу замынхаа хажууд зогсож байтал баруун талаас мотоцикльтой хүн ирж яваад зүүн гар тийшээ давхиж ирээд мөргөсөн. Би шороон замын хойд талд нь зогсож байсан. Тухайн үед миний дүү хажууд байж байсан. Мотоцикль чиглээд ирж байхаар нь би дүүгээ хажуу тийш нь түлхээд өөрөө зугтаах гэтэл амжилгүй мөргүүлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-20/,

            Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 19.... онд төрсөн Л.Б мөрдөн байцаалтад 2016-11-02-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний төрсөн дүү Э.Ө нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар баг ......нд мотоцикльтой хүнд дайруулан зүүн хөлөө хугалуулсан юм. Зүүн хөл нь хугарсан. Одоо суга таягтай байгаа. Алхаж гишгэж чадахгүй байгаа. Манай дүүг мөргөчихөөд зугтаасанд гомдолтой байна. Зогсоод үзүүлж харуулсан бол яахав гэхсэн. Одоогоор бидэнд 2.500.000 мянган төгрөгийн хохирол учирчихаад байна...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Төлбөрийн чадвар ч байхгүй хүн байна лээ...” гэсэн мэдүүлэг /хх 22-23/

Гэрч 19... онд төрсөн М-н Н мөрдөн байцаалтад 2016-10-06-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар баг ......нд  өөрийн хашааныхаа урд талд ус аваад явж байтал Ө-ын ээж Ч хүүхдийнхээ гаднаас машинтайгаа хөдлөөд явж байгаа харагдсан. Би Э.Өыг багаас нь харж  өсгөсөн болохоор намайг хараад зогссон юм билээ. Тэгээд Э.Ө машинаас буугаад надтай явж байсан 2 настай хүүхэдтэйгээ уулзаад гараас нь хөтлөөд явж байсан. Тэгтэл гудамж уруудаад мотоцикльтой үл таних хүн явж байгаад Э.Өыг мөргөж унагаагаад зугтаад яваад өгсөн. Чимэддулам араас нь машинтайгаа хөөгөөд гүйцэлгүй хэн гэдгийг нь танилгүй буцаад хүрээд ирсэн. Би Э.Ө дээр очтол зүүн хөл нь хугарчихсан байсан. Тэгээд л ээж аав хоёр нь Улаанбаатар хот руу шууд аваад явчихсан. Харж чадаагүй. Мөргөчихөөд зугтаад яваад өгсөн юм. Замын хажуугийн товгор дээр зогсож байсан. Э.Ө мөргүүлээд өнхрөөд ойчсон юм. Үзүүлээгүй. Шууд зугтаагаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг / хх 25/,

Гэрч 19... онд төрсөн Ж-н Ч мөрдөн байцаалтад 2016-10-20-нд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар баг ......нд миний хүү Б-ын гудамжинд бага хүү Э.Өыг үл таних мотоцикльтой хүн мөргөөд осол гарсан газрыг санаатайгаар орхин зугтаасан. Өөрийн машинтайгаа мөргөсөн мотоцикльтой хүний араас хөөгөөд дуут дохио өгөөд араас нь яваад байхад зогсохгүй эргэж харахгүй зугтаад яваад өгсөн. Нэг шавар гудамж руу ороод зугтаасан. Миний машин шавраар гарахгүй зогссон. Эргээд хүүхэд дээрээ иртэл хөл нь хугарсан байсан. Тэгээд л шууд Улаанбаатар хот руу аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хх 26/ 

Гэрч 19.. онд төрсөн М-н Г мөрдөн байцаалтад 2016-11-15-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Хүмүүс Мөөгий ах гэж дууддаг байсан. О бид хоёр түрүүлээд сумын төвөөс гарсан юм. Араас тэр хоёр бензин аваад гарч ирсэн. Тэгээд сумын төвөөс доош таарч .... сум руу хамт явсан. Манай нөхрийн хуучин цэнхэр өнгийн мотоцикль байгаа. Зарж борлуулаагүй. Түр унаж явсан юм...” гэсэн мэдүүлэг /хх 27/

Гэрч 19.. онд төрсөн Д-н Н мөрдөн байцаалтад 2016-12-20-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Би аав ээжээсээ 8 уул байгаа юм. Манай төрсөн дүү Д.Б багааасаа хүнд өргүүлсэн юм. 1981 онд төрсөн хүн байгаа юм. Тэгээд Д.Б Өвөрхангай аймгийн ...... суманд амьдарч байхдаа гэмт хэрэгт холбогдсон юм байна. Тэгээд Улаанбаатарт байх дүүгийнхээ Д.Б гэх нэрийг барьж худал мэдүүлэг өгч шалгуулсан байна. Иймд Д.Бийн энэ асуудлаас болж дүү Д.Б Улаанбаатар хотод ажил төрөл хийж гэр бүлээ авч яваа тогтвор суурьшилтай  амьдарч байгаа хүнийг хэрэгт холбогдуулан нэрийг нь барьсан байна. Д.Б нь одоо хаана байгаа нь тогтоогдохгүй байна. Д.Б дүү маань Улаанбаатар хотод “Ганхийц” ХХК-д олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүн байгаа юм. Одоо хаана байгаа талаар  мэдэхгүй байна. Манайд нэг удаа орж ирэхдээ бичиг .....үүлэхээр яваа гэж орж ирсэн. Хархорин явах гэж байгаа гэж ярьж байсан. Түүнээс хойш хаашаа явсныг нь мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 66/

Гэрч 19.... онд төрсөн Д-н Б мөрдөн байцаалтад 2016-12-22-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Миний төрсөн ах Д.Б миний нэрийг барьж хэрэгт шалгагдахдаа шалгуулсан байна. Миний төрсөн ах Д.Б нь 1981 онд айлд өргүүлсэн гэсэн. Би нар ерөнхийдөө уулзаж учирч байгаагүй. Би ажлын газрын тодорхойлолт өөрийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргээ авч ирсэн. Би тэр хүнийг мэдэхгүй байна. Урд өмнө уулзаж байгаагүй. 2016 онд ажил явдал гарч түүн дээр таарч уулзаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 67/

Гэрч 1992 онд төрсөн Дүгэрсүрэнгийн Б мөрдөн байцаалтад 2017-03-17-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн ......нд мотоцикль жолоодож яваад Э.Ө гэх 7 настай хүүхдийг дайрч гэмтэл учруулан ослын газрыг орхиж зугтаасан ба өөрийнхөө нэрийг худал хэлж мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж асап сангаар эрэн сурвалжилсан байсан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын хэсгийн төлөөлөгч Самдантүвдэн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн тахилт, Орбитын задгайгаас эрэн сурвалжлан баривчилсан талаар утсаар илтгэсэн. Иймд би эрэн сурвалжлалт хариуцсан төлөөлөгч болохоор мөрдөн байцаагчийн даалгаврын хариуг бичиж өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх 127/

Гэрч 19... онд төрсөн Ё-н Б мөрдөн байцаалтад 2017-02-17-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн ......нд мотоцикль жолоодож яваад Энхбаатар овогтой Ө- гэх 7 настай хүүхдийг дайрч гэмтэл учруулан ослын газрыг санаатай орхиж зугтаасан ба өөрийнхөө нэрийг Д овогтой Б гэж худал мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатай саад учруулж мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан. Би Д овогтой Б гэдэг нэрээр лавлагаа авсан. Хэрэг шилжүүлсэн хойно Улаанбаатар хотоос Нгэгч 95147660 тоот дугаарын утсаар залгаж Б гэдэг нэрээр Б худал мэдүүлэг өгсөн байна гэж хэлсэн. Тэгээд худал нэрээр мэдүүлэг өгсөн гэдгийг мэдсэн. 2016 оны 12 дугаар сарын 20 хойш 99722215 тоот дугаарын утсаар удаа дараа залгахад холбогдохгүй байсан. Иймд батлан даалтанд авсан Охиноо болон Отгонсүрэн нараас асуухад Улаанбаатар хот руу явсан сураг байна. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Мөн түүний эхнэр Амарзаяагаас асуухад би мэдэхгүй над руу залгахгүй байна гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах Асап санд бүртгүүлж хойшлуулшгүй ажиллагааг явуулсан...” гэсэн мэдүүлэг /хх 87/

Гэрч 19.. онд төрсөн Б-н О мөрдөн байцаалтад 2017-02-16-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Хүмүүс Мөөгий гэж дуудаад байдаг бүтэн нэрийг нь мэдэхгүй өөрийгөө Б гэдэг гэж хэлсэн. Тэгээд Б гэдэг юм байна гэж тухайн үед ойлгосон. Сүүлд нь мөрдөн байцаалтын шатнаас оргосон хойно Б биш Б гэдгийг нь мэдсэн. Б тухайн үед эхнэр 6 хүүхдийн хамт манай хашаанд гэр бариад амьдарч байсан. 2016 оны 12 дугаар сарын 20-ны үед Д.Б ганцаараа Улаанбаатар хот яваад ирнэ гэж хэлээд явсан. Үүнээс хойш буцаж ирээгүй. 2016 оны 12 дугаар сарын 26-ны үед Д.Бийн эхнэр Амарзаяа гэрээ автомашинд ачаад хүүхдүүдтэйгээ хамт Улаанбаатар яваад өгсөн. Ё.Бадрал мөрдөн байцаагч манайд хэд хэдэн удаа ирж Д.Бийг асуусан. Би Улаанбаатар хотод байгаа гэдгийг Ц.Самдантүвдэн цагдаад хэлсэн. Д.Бийн 99712215 гэсэн утас руу олон удаа залгасан утас нь холбогдохгүй байсан. Ц.Самдантүвдэн цагдаа Улаанбаатар хотоос Д.Бийг авчирсан гэсэн. Манай нөхөр таньдаг тэгээд танилцсан. Харин зан аашийн талаар мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх 88/

Гэрч 19... онд төрсөн ЦэБн С мөрдөн байцаалтад 2017-02-18-нд өгсөн мэдүүлэгтээ: “...Д овогтой Б нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн ......нд мотоцикль жолоодож яваад Э.Ө гэх 7 настай хүүхдийг дайрч гэмтэл учруулан ослын газрыг санаатай орхиж зугтаасан ба өөрийнхөө нэрийг мөрдөн байцаалтын шатанд Д овогтой Б гэж худал мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан байсан. Иймд батлан даалтанд авсан Охиноо, Отгонсүрэн нартай удаа дараа уулзаж Д.Бийн талаар тодруулахад Отгонсүрэн би сураг гаргасан Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Орбитын задгайгаар эрэн сурвалжлан олж тогтоож, Хархорин сумын эрүүгийн албанд мэдэгдэж Хархорин суманд авчирсан...” гэсэн мэдүүлэг /хх 89/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Л.Амгалангийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 124 тоот дүгнэлтэд: “1. Э.Өын биед зүүн хөлийн шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 35/

- Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/,

- Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2-3/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/,

- Зам тээврийн осол гаргасан жолооч Бийг Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн болохыг нотолсон Хужирт сумын цагдаагийн тасгийн ХАБХА-ны зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Бямбацэрэнгийн ослын дүгнэлт /хх 7-8/,

- Д.Бийн унаж явсан гэх мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мотоциклийг эзэмшигч А.Од хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16-18/,

- Жолоочийн үнэмлэхтэй эсэхийг лавласан лавлагаа /хх 90/,

- Яллагдагч Д.Бийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /98-99, 139-140/,

- Яллагдагч Д.Б өөрийн төрсөн дүү Д.Б-ийн нэрээр хавтаст хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан, шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцах зэргээр Д.Б гэж бичсэн гарын үсгийг Д.Бийн гараар бичигдсэнийг нотолсон ШШҮХ-ийн шинжээч Ө.Батжаргалын 39 тоот дүгнэлт /хх 128-132/,

Шүүгдэгч Д.Бийг 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр /хх 136-137/, 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдөр яллагдагчаар /хх 138-139/ тус тус байцааж авсан тэмдэглэлүүд, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 100/ зэрэг болно.

Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 15 цагийн үед  Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн “......” гэх газарт улсын дугааргүй цэнхэр өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5 дахь заалт “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2 дугаар зүйлийн 2.1а дахь заалт “...тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын Үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэхтэй байна”, 2.3в дэх заалт “...Мотоцикль жолоодохдоо хамгаалах малгай өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 2.5б дэх заалт “...зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлэх, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүний ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль таарсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, мөн замын хөдөлгөөний дүрмийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь заалт “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчиж зам тээврийн осол гарган, насанд хүрээгүй хохирогч Э.Өыг мөргөж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, мөн өөрийн нэр, хаягийг буруу хэлж, төөрөлдүүлэн мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Насанд хүрээгүй хохирогч Э.Өын мөрдөн байцаалтад “...2016 оны 10 дугаар сарын хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Би ээжтэйгээ хамт явж байгаад дүү гудамжинд усанд явж байхаар бөмбөгөө авах гээд дүүтэйгээ уулзаад зогсож байтал мотоцикльтой хүн ирээд мөргөөд унагаасан. Тэр мотоцикльтой хүн намайг дайрчихаад шууд зугтаад яваад өгсөн. Тухайн мотоциклийн урд дугуй нь миний хөл дээгүүр гарсан. Миний зүүн хөл гэмтэж хөл хугарсан. Миний зүүн хөл хугарч одоо би хоёр суга таягтай явж байгаа. Алхаж гишгэж чадахгүй байгаа юм. Шороон зам дээр зогсож байгаагүй. Замынхаа ертөнцийн зүгээр хойд талд нь буюу замынхаа хажууд зогсож байтал баруун талаас мотоциклтой хүн ирж яваад зүүн гар тийшээ давхиж ирээд мөргөсөн. Би шороон замын хойд талд нь зогсож байсан. Тухайн үед миний дүү хажууд байж байсан. Мотоцикль чиглээд ирж байхаар нь би дүүгээ хажуу тийш нь түлхээд өөрөө зугтаах гэтэл амжилгүй мөргүүлсэн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх-20/, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Б-ын мөндөн байцаалтад “...Миний төрсөн дүү Э.Ө нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар баг ......нд мотоцикльтой хүнд дайруулан зүүн хөлөө хугалуулсан юм. Зүүн хөл нь хугарсан. Одоо суга таягтай байгаа. Алхаж гишгэж чадахгүй байгаа. Манай дүүг мөргөчихөөд зугтаасанд гомдолтой байна. Зогсоод үзүүлж харуулсан бол яахав гэхсэн. Одоогоор бидэнд 2.500.000 мянган төгрөгийн хохирол учирчихаад байна...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Төлбөрийн чадвар ч байхгүй хүн байна лээ...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 22-23/, гэрч М.Н-н  “...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар баг ......нд  өөрийн хашааныхаа урд талд ус аваад явж байтал Ө-ын ээж Чимэддулам хүүхдийнхээ гаднаас машинтайгаа хөдлөөд явж байгаа харагдсан. Би Э.Өыг багаас нь харж  өсгөсөн болохоор намайг хараад зогссон юм билээ. Тэгээд Э.Ө машинаас буугаад надтай явж байсан 2 настай хүүхэдтэйгээ уулзаад гараас нь хөтлөөд явж байсан. Тэгтэл гудамж уруудаад мотоцикльтой үл таних хүн явж байгаад Э.Өыг мөргөж унагаагаад зугтаад яваад өгсөн. Чимэддулам араас нь машинтайгаа хөөгөөд гүйцэлгүй хэн гэдгийг нь танилгүй буцаад хүрээд ирсэн. Би Э.Ө дээр очтол зүүн хөл нь хугарчихсан байсан. Тэгээд л ээж аав хоёр нь Улаанбаатар хот руу шууд аваад явчихсан. Харж чадаагүй. Мөргөчихөөд зугтаад яваад өгсөн юм. Замын хажуугийн товгор дээр зогсож байсан. Э.Ө мөргүүлээд өнхрөөд ойчсон юм. Үзүүлээгүй. Шууд зугтаагаад яваад өгсөн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 25/, гэрч Ж.Ч-н “...2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар баг ......нд миний хүү Б-ын гудамжинд бага хүү Э.Өыг үл таних мотоцикльтой хүн мөргөөд осол гарсан газрыг санаатайгаар орхин зугтаасан. Өөрийн машинтайгаа мөргөсөн мотоцикльтой хүний араас хөөгөөд дуут дохио өгөөд араас нь яваад байхад зогсохгүй эргэж харахгүй зугтаад яваад өгсөн. Нэг шавар гудамж руу ороод зугтаасан. Миний машин шавраар гарахгүй зогссон. Эргээд хүүхэд дээрээ иртэл хөл нь хугарсан байсан. Тэгээд л шууд Улаанбаатар хот руу аваад явсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 26/, гэрч М.Г-ы “...Бүтэн нэрийг нь мэдэхгүй. Хүмүүс Мөөгий ах гэж дууддаг байсан. Охиноо бид хоёр түрүүлээд сумын төвөөс гарсан юм. Араас тэр хоёр бензин аваад гарч ирсэн. Тэгээд сумын төвөөс доош таарч Хархорин сум руу хамт явсан. Манай нөхрийн хуучин цэнхэр өнгийн мотоцикль байгаа. Зарж борлуулаагүй. Түр унаж явсан юм...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 27/, гэрч Д.Н-н “...Би аав ээжээсээ 8 уул байгаа юм. Манай төрсөн дүү Д.Б багааасаа хүнд өргүүлсэн юм. 1981 онд төрсөн хүн байгаа юм. Тэгээд Д.Б Өвөрхангай аймгийн ...... суманд амьдарч байхдаа гэмт хэрэгт холбогдсон юм байна. Тэгээд Улаанбаатарт байх дүүгийнхээ Д.Б гэх нэрийг барьж худал мэдүүлэг өгч шалгуулсан байна. Иймд Д.Бийн энэ асуудлаас болж дүү Д.Б Улаанбаатар хотод ажил төрөл хийж гэр бүлээ авч яваа тогтвор суурьшилтай  амьдарч байгаа хүнийг хэрэгт холбогдуулан нэрийг нь барьсан байна. Д.Б нь одоо хаана байгаа нь тогтоогдохгүй байна. Д.Б дүү маань Улаанбаатар хотод “Ганхийц” ХХК-д олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа хүн байгаа юм. Одоо хаана байгаа талаар  мэдэхгүй байна. Манайд нэг удаа орж ирэхдээ бичиг .....үүлэхээр яваа гэж орж ирсэн. ...... явах гэж байгаа гэж ярьж байсан. Түүнээс хойш хаашаа явсныг нь мэдэхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 66/, гэрч Д.Б-ийн “...Миний төрсөн ах Д.Б миний нэрийг барьж хэрэгт шалгагдахдаа шалгуулсан байна. Миний төрсөн ах Д.Б нь 1981 онд айлд өргүүлсэн гэсэн. Би нар ерөнхийдөө уулзаж учирч байгаагүй. Би ажлын газрын тодорхойлолт өөрийн иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар зэргээ авч ирсэн. Би тэр хүнийг мэдэхгүй байна. Урд өмнө уулзаж байгаагүй. 2016 онд ажил явдал гарч түүн дээр таарч уулзаж байсан...” гэсэн мэдүүлэг /хх 67/, гэрч Д.Б-ийн “...Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн ......нд мотоцикль жолоодож яваад Э.Ө гэх 7 настай хүүхдийг дайрч гэмтэл учруулан ослын газрыг орхиж зугтаасан ба өөрийнхөө нэрийг худал хэлж мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулж мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлж асап сангаар эрэн сурвалжилсан байсан. 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын хэсгийн төлөөлөгч Ц.Самдантүвдэн Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн тахилт, Орбитын задгайгаас эрэн сурвалжлан баривчилсан талаар утсаар илтгэсэн. Иймд би эрэн сурвалжлалт хариуцсан төлөөлөгч болохоор мөрдөн байцаагчийн даалгаврын хариуг бичиж өгсөн...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 127/, гэрч Ё.Б-н “...Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн ......нд мотоцикль жолоодож яваад Энхбаатар овогтой Ө- гэх 7 настай хүүхдийг дайрч гэмтэл учруулан ослын газрыг санаатай орхиж зугтаасан ба өөрийнхөө нэрийг Д овогтой Б гэж худал мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатай саад учруулж мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан. Би Д овогтой Б гэдэг нэрээр лавлагаа авсан. Хэрэг шилжүүлсэн хойно Улаанбаатар хотоос Н гэгч ....... тоот дугаарын утсаар залгаж Б гэдэг нэрээр Б худал мэдүүлэг өгсөн байна гэж хэлсэн. Тэгээд худал нэрээр мэдүүлэг өгсөн гэдгийг мэдсэн. 2016 оны 12 дугаар сарын 20 хойш 99722215 тоот дугаарын утсаар удаа дараа залгахад холбогдохгүй байсан. Иймд батлан даалтанд авсан Охиноо болон Отгонсүрэн нараас асуухад Улаанбаатар хот руу явсан сураг байна. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна гэж хэлсэн. Мөн түүний эхнэр Амарзаяагаас асуухад би мэдэхгүй над руу залгахгүй байна гэж хэлсэн. Тэгээд Цагдаагийн байгууллагын эрэн сурвалжлах асап санд бүртгүүлж хойшлуулшгүй ажиллагааг явуулсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 87/, гэрч  Б.Огийн “...Хүмүүс Мөөгий гэж дуудаад байдаг бүтэн нэрийг нь мэдэхгүй өөрийгөө Б гэдэг гэж хэлсэн. Тэгээд Б гэдэг юм байна гэж тухайн үед ойлгосон. Сүүлд нь мөрдөн байцаалтын шатнаас оргосон хойно Д.Б биш Д.Б гэдгийг нь мэдсэн. Д.Б тухайн үед эхнэр 6 хүүхдийн хамт манай хашаанд гэр бариад амьдарч байсан. 2016 оны 12 дугаар сарын 20-ны үед Д.Б ганцаараа Улаанбаатар хот яваад ирнэ гэж хэлээд явсан. Үүнээс хойш буцаж ирээгүй. 2016 оны 12 дугаар сарын 26-ны үед Д.Бийн эхнэр Амарзаяа гэрээ автомашинд ачаад хүүхдүүдтэйгээ хамт Улаанбаатар яваад өгсөн. Ё.Бадрал мөрдөн байцаагч манайд хэд хэдэн удаа ирж Д.Бийг асуусан. Би Улаанбаатар хотод байгаа гэдгийг Ц.Самдантүвдэн цагдаад хэлсэн. Д.Бийн ....... гэсэн утас руу олон удаа залгасан утас нь холбогдохгүй байсан. Самдантүвдэн цагдаа Улаанбаатар хотоос Бийг авчирсан гэсэн. Манай нөхөр таньдаг тэгээд танилцсан. Харин зан аашын талаар мэдэхгүй...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 88/, гэрч Ц.Самдантүвдэнгийн “...Д овогтой Б нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн ...... сумын 5 дугаар багийн ......нд мотоцикл жолоодож яваад Э.Ө гэх 7 настай хүүхдийг дайрч гэмтэл учруулан ослын газрыг санаатай орхиж зугтаасан ба өөрийнхөө нэрийг мөрдөн байцаалтын шатанд Д овогтой Б гэж худал мэдүүлэг өгч мөрдөн байцаалтын шатнаас оргон зайлсан байсан. Иймд батлан даалтанд авсан Охиноо, Отгонсүрэн нартай удаа дараа уулзаж Д.Бийн талаар тодруулахад Отгонсүрэн би сураг гаргасан Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн Тахилт, Орбитын задгайгаар эрэн сурвалжлан олж тогтоож, Хархорин сумын эрүүгийн албанд мэдэгдэж, Хархорин суманд авчирсан...” гэсэн талаар өгсөн мэдүүлэг /хх 89/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч Л.Амгалангийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 124 тоот дүгнэлтэнд: “1. Э.Өын биед зүүн хөлийн шилбэ ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэргийн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /хх 35/, Эрүүгийн хэрэг үүсгэх тухай тогтоол /хх 1/,  Гэмт хэргийн тухай гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 2-3/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-6/, Зам тээврийн осол гаргасан жолооч Д.Бийг Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн болохыг нотолсон Хужирт сумын цагдаагийн тасгийн ХАБХА-ны зохицуулагч, цагдаагийн дэслэгч Э.Бямбацэрэнгийн ослын дүгнэлт /хх 7-8/, Д.Бийн унаж явсан гэх мотоциклд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, мотоциклийг эзэмшигч А.Од хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 16-18/, Жолоочийн үнэмлэхтэй эсэхийг лавласан лавлагаа /хх 90/, Яллагдагч Д.Бийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /98-99, 139-140/, Яллагдагч Д.Б өөрийн төрсөн дүү Д.Б-ийн нэрээр хавтаст хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдсан, шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцах зэргээр Д.Б гэж бичсэн гарын үсгийг Д.Бийн гараар бичигдсэнийг нотолсон ШШҮХ-ийн шинжээч Ө.Батжаргалын 39 тоот дүгнэлт /хх 128-132/, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.

Шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна гэж шүүх үзлээ.

Иймд шүүгдэгч Д.Бийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Өыг мөргөж, бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл болгоомжгүйгээр учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б нь 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Бид холбогдох хэргийг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газрын 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх тухай” тогтоолоор түдгэлүүлж, Прокурорын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 07 дугаартай “Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах хугацаа тогтоох тухай” тогтоолоор хэргийг сэргээсэн байсан. Иймд шүүгдэгч Д.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар тасалдсан байна гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн болно.

Шүүх ял оногдуулахдаа шүүгдэгч Д.Б нь хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, түүний хувийн байдал зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдлаа.

Насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгчид 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн бөгөөд насанд хүрээгүй хохирогч болон түүний хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралд суухгүй, санал гомдол, нэхэмжлэхгүй гэсэн хүсэлтийг ирүүлсэн байх тул тэдгээрийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон                  

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Д-н Б-ийг тээврийн хэрэгслийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Э.Өын бие махбодид хүндэвтэр гэмтэл болгоомжгүйгээр учруулсан, зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан, мөрдөн байцаалтын ажиллагаанд санаатайгаар саад учруулсан, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаанаас зориуд зайлсхийсэн гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б овгийн Д-н Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 03 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялд багтааж, хөнгөн ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасахгүйгээр 2 сарын баривчлах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялуудыг хүнд ял болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 1 жил 7 сарын хугацаагаар тогтоосугай.    

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бид оногдуулсан 1 жил 7 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүний бичиг баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Бийн эдлэх ялыг 2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрїїгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зїйлийн 303.1, 304 дїгээр 304.1 дэх хэсэгт давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргїїцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Д.Бид авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЭНХ-АМГАЛАН