Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/305

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г. 

Улсын яллагч М.Мэндбаяр

Хохирогч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тугчин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000324 дугаартай хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2003 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт оршин суух, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Тугчин овогт ******* ******* /РД: ....../.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 31-ний орой 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг // баарны гадна иргэн *******тай маргалдан улмаар нүүр, биен тус газарт нь гараараа цохиж, өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь “...тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун дээд 2-р шүдний булгарал, буйлны цус хуралт, уруулын салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хацар, шанаа, эрүү, зүүн тохой, сарвуу өвдөг, баруун өвдөг, шилбэ, бүсэлхийд зулгаралт...” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ******* зодуулсны улмаас миний 2 шүд хугарсан. Одоогийн байдлаар шүдний эмчилгээ, шүд хийлгэхэд гарсан зардал 560,000 төгрөг болсон. Цаашид ёзоороо авхуулж, төмөр суулгаж, авагдахгүй шүд хийлгэх хүсэлтэй байх тул цаашид гарах зардалд 5,000,000 төгрөгийг нэхэмжилнэ. Миний биед эрүүний зөөлөн эдийн гэмтэл учирсан тул сар гаруй хугацаанд юм идэж чадахгүй байсан. Мөн 10 гаруй хоног хэвтрийн байдалтай байсан тул ажлаа хийж чадаагүй. Иймээс сэтгэл санааны хохиролд 3,000,000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...22 цаг болж байхад ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах баар руу орсон. Бид 00 руу ороод юм захиалах гээд тек рүү очсон. Би 00-оос гарч ирэхэд байхгүй байхаар нь хайгаад гарсан чинь яг үүдэн дээр газар уначихсан, нэг бүдүүн махлаг залуу дээрээс нь дарчихсан цохиж байсан ба хажууд нь тамирын хувцастай залуу мөн дээрээс нь дараад байж байхаар нь би элбээд зодож байна гэж бодоод очиж тухайн биеийн тамирын хувцастай залууг түлхээд хий цохисон. Дээр нь дараад зогсож байхад ногоон подволктой залуу ирээд намайг татаж газарт унагаасан. Би босох гээд доошоо хараад байж байхад тухайн биеийн тамирын хувцастай залуу ирээд нүүр рүү өшиглөсөн. Би ухаан алдсан бөгөөд тэрнээс цааш болсон зүйлийн талаар сайн санахгүй байна. Хэсэг байж байгаад ухаан ороод дотогш ороход эхнэр болон найзууд 00-оос гарч ирж байсан. Би зодуулчихлаа гэж хэлэхэд бүгдээрээ гарсан. Би араас нь дагаж гарахад манай эхнэр намайг цохисон гэх махлаг залуу руу яаж байгаа юм гээд дайраад байсан бөгөөд тэрний дараа ын эхнэр нь нэг хүүхэнтэй үсдэлцээд байж байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Би *******од зодуулснаас болж хоёр шүдээ авхуулж хиймэл шүд хийлгэсэн бөгөөд үүнд өөрөөсөө 500,000 төгрөг төлсөн. Мөн тухайн үед эм авсан бөгөөд яг хэдэн төгрөг зарцуулснаа мэдэхгүй байна. Бас толгойн томографик зураг авхуулахад 60,000 төгрөг зарцуулсан. Мөн цаашид хоёр шүдээ инплант хийлгэхэд нэг шүд нь 2,500,000 төгрөг, 2 шүд нийлээд 5,000,000 төгрөг болно. Үүнийг нэхэмжилнэ. Мөн хот руу явах зардал, хоол, унаанаас авхуулаад мөнгө их гарна. Үүнийг бас нэхэмжилнэ. ...Би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирлыг нэхэмжилнэ...” гэжээ. /хх-ийн 18-20/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ямартай ч ******* нь салаад байж байхад газарт хэвтэж байсан ын нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан учир би *******ыг дахин руу ойртуулахгүй гэж салгаж хөдөлгөөнийг хориглон түлхэж байхад ******* нь уурлахаа больж намдсан...” гэжээ. /хх-ийн 21-22/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 05 дугаар сарын 31-ний орой найз *******, , , нарын хамт ******* сумын 6 дугаар баг, Beаt баар руу орой 22 цаг өнгөрч байхад орсон. бид хоёр захиалга өгөх гээд текэн дээр зогсож байсан. Тэгэхэд танихгүй махлаг залуу ыг гараараа нудрахад тухайн залуугийн хамт маргалдаад гарсан. Би ширээн дээрээ очоод *******ыг явъя гээд хамт гарахад найз тухайн махлаг залуутай зодолдож байсан ба дээд талд нь, нөгөө залуу доор нь унасан байдалтай байсан. Би очоод ыг татахад тухайн залуу доороос нь зуурчихаад тавихгүй байсан. Манай найзууд гарч ирээд салгаж байхад Beаt баарнаас нэг туранхай залуу гарч ирээд *******той зодолдсон. “энийг салга даа” гэхэд тавихгүй нэлээн удаан зодолдсон бөгөөд эргээд харахад ******* газар уначихсан, нөгөө туранхай залуу дээрээс нь дарсан байдалтай байхаар нь би нөгөө залууг цамцнаас нь татаж холдуулаад руу очиж салгаад подволкноос нь чирээд хойшоо дэлгүүрийн тийшээ авч явж холдуулсан. Буцаад Beаt баар руу очиж байхад эмэгтэйчүүд гарч ирсэн. *******ын эхнэр нь 2, 3 эмэгтэй хүнтэй маргалдаад үсдэлцэж байгаа харагдсан бөгөөд *******ын эхнэр Энхнаран яг хэнтэй нь үсдэлцээд байгааг хараагүй...” гэжээ. /хх-ийн 25-26/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...сүүлд нь камер шүүж үзэж байж хэн хэн зодсоныг мэдсэн. Нөхөр ыг бүдүүн махлаг залуу, харин ыг туранхай биеийн тамирын хувцастай залуу нь зодсон байсан...” гэжээ. /хх-ийн 27-28/

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр манай найз алдарт эхийн одон авсан. ...Ингээд 22 цаг өнгөрөөгөөд ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Beаt баар руу , , , , , манай нөхөр бид долоо орсон. Бүгдээрээ ширээнд суугаад 5 охин нь 00 ороод нөхөр , хоёр ширээн дээр суугаад үлдсэн. Ингээд 00 орчихоод гараад ирэхэд нөхөр эрэгтэй 00-ын гадна коридор хэсэгт зодуулчихсан, шүд нь уначихсан, нүүр ам нь цус болсон байдалтай байсан. ...Тэгэнгүүт нь бид хоёр тухайн залуучууд руу очоод “та нар манай нөхрийг зодсон байна” гэхэд “зодоогүй” гээд байсан. хамт байсан хар хувцастай хүүхнийг нь үсэдсэн. Тэгэхээр нь би мөн үснээс нь барихад цагдаа нар ирээд салгасан. ...Эмнэлэг дээр ирээд үзүүлсэн бөгөөд нөхөр ын 2 шүд хугарсан нүүр ам нь битүү цус болсон байсан. Харин ын шүд нь хөдөлсөн, нүүр ам нь цус болсон байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 31-32/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 314 тоот дүгнэлтэд:

1. *******ын биед тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд 2-р шүдний булгарал, буйлны цус хуралт, уруулын салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хацар, шанаа, эрүү, зүүн тохой, сарвуу, өвдөг, баруун өвдөг, шилбэ, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд.

3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 35-37/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ...22 цагийн орчимд гараад Beаt баар руу ороод тэндээ ширээнд суусан. ...Тэгтэл үүдэнд танихгүй махлаг залуутай муудалцаад дээрээс нь зууралдсан байдалтай, нөгөөх нь газар хэвтсэн зуурсан байдалтай, , , нар хажуунаас нь барьсан байдалтай салгах шинжтэй байсан. Тэгэхээр нь би хажуунаас нь ороод салгах санаатай очиход араас нэг хүн шанаа хэсэг рүү цохисон. Тэгснээ түлхээд намайг унагаагаад дээрээс цохиж байх шиг байсан. Тэгээд цааш нь сайн санахгүй байна. Нэг мэдэхэд эхнэр ирчихсэн муудалцаж байсан. ...Би *******ыг цохиж хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би хохирлыг бүрэн төлж барагдуулна...” гэжээ. /хх-ийн 52-54/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 13/

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 14/

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 38/

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хх-ийн 62-63/

Family Smile” шүдний эмнэлгийн эмчийн тодорхойлолт, баримт /хх-ийн 65-66/

*******ын иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /хх-ийн 55-56/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд сидид буулгасан бичлэгийг шинжлэн судалсанд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******од холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Тугчин овогт ******* ******* нь 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 22 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч *******тай маргалдан улмаар цохих, өшиглөх зэргээр зодож, түүний биед тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд 2-р шүдний булгарал, буйлны цус хуралт, уруулын салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хацар, шанаа, эрүү, зүүн тохой, сарвуу, өвдөг, баруун өвдөг, шилбэ, бүсэлхийд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ын “...Би *******ыг цохиж хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогч *******ын “...00-оос гарч ирэхэд байхгүй байхаар нь хайгаад гарсан чинь яг үүдэн дээр газар уначихсан, нэг бүдүүн махлаг залуу дээрээс нь дарчихсан цохиж байсан ба хажууд нь тамирын хувцастай залуу мөн дээрээс нь дараад байж байхаар нь би элбээд зодож байна гэж бодоод очиж тухайн биеийн тамирын хувцастай залууг түлхээд хий цохисон. Дээр нь дараад зогсож байхад ногоон подволктой залуу ирээд намайг татаж газар унагаасан. Би босох гээд доошоо хараад байж байхад тухайн биеийн тамирын хувцастай залуу ирээд нүүр рүү өшиглөсөн. Би ухаан алдсан...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч О.Солонгын “...******* нь салаад байж байхад газарт хэвтэж байсан ын нүүр рүү нь хөлөөрөө өшиглөж байгаа харагдсан учир би *******ыг дахин руу ойртуулахгүй гэж салгаж, хөдөлгөөнийг хориглон түлхэж байхад ******* нь уурлахаа больж намдсан...” гэх, гэрч ийн “...сүүлд нь камер шүүж үзэж байж хэн хэн зодсоныг мэдсэн. Нөхөр ыг бүдүүн махлаг залуу, харин ыг туранхай биеийн тамирын хувцастай залуу нь зодсон байсан...” гэх, гэрч Н.ийн “...00 орчихоод гараад ирэхэд нөхөр эрэгтэй 00-ын гадна коридор хэсэгт зодуулчихсан, шүд нь уначихсан, нүүр ам нь цус болсон байдалтай байсан...” гэх мэдүүлгүүд, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 314 тоот дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн xохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 314 тоот “...*******ын биед тархи доргилт, баруун нүдний алимын салстын цус харвалт, зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, баруун дээд 2-р шүдний булгарал, буйлны цус хуралт, уруулын салстын язарсан шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, хамар, хацар, шанаа, эрүү, зүүн тохой, сарвуу, өвдөг, баруун өвдөг, шилбэ, бүсэлхийд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтлүүд. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******од холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******ын хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг хохирогчид нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******од 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг “*******” гэх газарт оршин суудаг болох нь шүүгдэгчийн мэдүүлэг, түүний иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг 1 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгчид хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч *******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан байх бөгөөд шүүх хуралдаанд хохирол төлбөртэй холбоотойгоор хохирогч ******* нь “...эмчилгээний зардалд зарцуулсан 560,000 төгрөг, цаашид хоёр шүд хийлгэх эмчилгээний зардалд 5,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,000,000 төгрөгийг тус тус нэхэмжилж байна...” гэж мэдүүлсэн байна. Шүүх хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтыг шинжлэн судлаад хохирогч ******* нь шүдний эмчилгээнд 560,000 төгрөгийг зарцуулсан болох нь Family Smile” шүдний эмнэлгийн эмчийн тодорхойлолт, хохирлын баримт /хх-ийн 65-66/-аар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учруулсан хохиролд 560,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн сэтгэцэд хоёрдугаар зэрэглэлийн хор уршиг учирсан болох нь хүснэгтээр тогтоогдож, хохирогч уг зэрэглэлийг хүлээн зөвшөөрсөн байх тул хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, гэмтлээс болж учирсан өвдөлт шаналал, үр дагавар зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгдэгчээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тооцож 3,300,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ. Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохиролд 560,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөг нийт 3,860,000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгох нь зүйтэй байна. Харин хохирогч *******ын цаашид инплант шүд хийлгэхэд гарах зардалд нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг энэхүү шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий нэг ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Тугчин овогт ******* *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* *******од 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 1 сарын хугацаанд Дорнод аймгийн ******* сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч *******од хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ял, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од мэдэгдэж, шүүгдэгчид хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******оос гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд учруулсан хохиролд 560,000 /таван зуун жаран мянга/ төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөг нийт 3,860,000 /гурван сая найман зуун жаран мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн ******* сумын 1 дүгээр баг, тоотод оршин суух, Хавангууд овогт д олгохоор тогтоосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч *******ын цаашид хийлгэх эмчилгээний зардалд нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******оос нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий сиди нэг ширхгийг хэрэгт хавсарган хадгалж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА