| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 102/2022/00378/И |
| Дугаар | 102/ШШ2022/01015 |
| Огноо | 2022-03-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 03 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2022/01015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ............ хаягт байрлах, П ХХК /РД: 0000000/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ............ тоот хаягт байрлах, Т ХХК /РД:0000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, ............ тоот хаягт оршин суух, А овогт А.Б /РД:00000000/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 16,112,940 төгрөг гаргуулах тухай,
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүриймаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Т ХХК-ийн худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,741,960 төгрөг, хариуцагч А.Б-гаас батлан даалтын гэрээний дагуу худалдах, худладан авах гэрээнд тооцсон алдангид 5,370,980 төгрөг, нийт 16,112,940 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. 2016.10.14-ний өдөр 49/16 тоот, 2017.01.09-ний өдөр 12/17 тоот худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулж, шатахуун худалдан авсны төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Хоёр гэрээний дагуу нийт 23,207,040 төгрөгийн шатахуун нийлүүлж, 10,741,960 төгрөгийн төлбөрийг дутуу төлсөн тул хариуцагч Т ХХК-иас гаргуулна гэв.
1.2. 2017.01.09-ний 12/17 тоот Батлан даалтын гэрээг А.Б-тай байгуулж, Т ХХК-тай байгуулсан 2017.01.09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргийн гүйцэтгэж чадаагүй, гүйцэтгэхээс удаа дараа татгалзсан тохиолдолд үл маргах журмаар Худалдан авагчийн төлбөрийн үүргийг хувийн хөрөнгөөр хариуцах, худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрөөс гадна анз, учирсан гэм хорыг хариуцахаар тохиролцсон.
Худалдах, худалдан авах гэрээний 3.5-д Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний 3.5-д заасан журмаар алдангийн хэмжээг тооцон авах эрхтэй, гэрээний 3.5.2-т зөрчил арилгах хугацаанд төлбөр хангаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги үл маргах журмаар төлнө, 3.5.3-т Гэрээний төлбөр нь хуваарьт хугацаанаас 10-аас дээш хоногоор хэтэрсэн нөхцөлд нийт хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөөгүй үнийн дүнгийн 0.5 хувийн алданги үл маргах журмаар төлөх буюу гэрээний 3.5.2-д заагдсан тооцох алдангийн хувь хэмжээ өснө гэж тохиролцсон.
Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 10,741,960 төгрөгөөс хоногийн 0.3 хувиар, 2017 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 12-ний өдөр хүртэл тооцоход алдангийн хэмжээ үндсэн үүргээс хэтэрсэн тул анзын хэмжээ 50 хувиас хэтэрч болохгүй хуулийн заалтын дагуу 5,370.980 төгрөгийг хариуцагч А.Б-гаас батлан даалтын гэрээний дагуу гаргуулж өгнө үү гэв.
2. Хариуцагч нар шүүхэд бичгээр тайлбар гаргаагүй. Хариуцагч тал шүүх хуралдаанд үндсэн төлбөр дээр алдангийн 50 хувиар эвлэрэх саналтай гэсэн тайлбарыг гаргасан.
3. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2017.01.09-ний 12/17 тоот худалдах, худалдан авах гэрээ, 2017.01.09-ний өдрийн 12/17 тоот Батлан даалтын гэрээ, Т ХХК-ийн захиалгын хуудаснууд, алдангийн тооцоолол, Баянгол дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022.01.10-ны хаяг тогтоосон баримтыгшүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар шүүхэд гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:.
2.1. 2016.10.14-ний өдөр 49/16 тоот, 2017.01.09-ний өдөр 12/17 тоот худалдах, худалдан авах гэрээ тус тус байгуулж, шатахуун худалдан авсны төлбөрийг тогтоосон хугацаанд төлөхөөр тохиролцож гэрээ байгуулсан. Хоёр гэрээний дагуу нийт 23,207,040 төгрөгийн шатахуун нийлүүлж, 10,741,960 төгрөгийн төлбөрийг дутуу төлсөн тул хариуцагч Т ХХК-иас гаргуулна гэв.
2.2. 2017.01.09-ний 12/17 тоот Батлан даалтын гэрээг А.Б-тай байгуулж, Т ХХК-тай байгуулсан 2017.01.09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргийн гүйцэтгэж чадаагүй, гүйцэтгэхээс удаа дараа татгалзсан тохиолдолд үл маргах журмаар Худалдан авагчийн төлбөрийн үүргийг хувийн хөрөнгөөр хариуцах, худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрөөс гадна анз, учирсан гэм хорыг хариуцахаар тохиролцсон. Худалдах, худалдан авах гэрээний 3.5-д Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний 3.5-д заасан журмаар алдангийн хэмжээг тооцон авах эрхтэй, гэрээний 3.5.2-т зөрчил арилгах хугацаанд төлбөр хангаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги үл маргах журмаар төлнө гэж заасан. Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 10,741,960 төгрөгөөс алданги тооцож, 50 хувиас хэтрэхгүй шаардлагад нийцүүлэн 5,370.980 төгрөгийг хариуцагч А.Б-гаас батлан даалтын гэрээний дагуу гаргуулж өгнө үү гэв.
3. Хариуцагч нар нэхэмжлэлд бичгээр тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдаанд алдангийн хэмжээг 50 хувиар бууруулж эвлэрэх санал гаргаж байсан тул түүнийг маргаагүй гэж үзлээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн худалдах, худалдан авах гэрээ, батлан даалтын гэрээ, захиалгын хуудас зэрэг нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. 2017.01.09-ний өдөр 12/17 тоот Т ХХК-тай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, гэрээнд заасны дагуу захиалгын хуудасны дагуу шатахуун нийлүүлсэн бөгөөд хариуцагч Т ХХК нь 10,741,960 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. 2017.01.09-ний өдөр 12/17 тоот Батлан даалтын гэрээг А.Б-тай байгуулж, Т ХХК-тай байгуулсан 2017.01.19-ний 12/17 тоот Худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргийг төлөхөөр тохиролцсон байна.
6. Талууд худалдах, худалдан авах гэрээ, батлан даалтын гэрээ байгуулсан, төлбөрийн үлдэгдэл, алдангийн тооцоолол дээр маргаагүй.
7. Шүүхээс Т ХХК, П ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа, А.Б, П ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгч өөрийн үүргийг гүйцэтгэж чадна гэж үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцах үүрэг хүлээнэ гэж заасан батлан даалтын гэрээний харилцаа тус тус үүссэн байна гэж шүүх дүгнэлээ.
8. Хариуцагч Т ХХК нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д ..... худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж..... гэж зааснаар төлбөр төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байх учир нэхэмжлэгч нь шаардах эрхтэй байна.
9. Т ХХК нь 2017.01.09-ний 12/17 тоот худалдах, худалдан авах гэрээний төлбөрийн үүргийн гүйцэтгэж чадаагүй байх тул Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ, 460.4-т Батлан даагч батлан даалтын гэрээнд заасан хэмжээгээр хариуцлага хүлээнэ, 460.5-д Батлан даагч нь энэ хуулийн 460.4-т заасан хэмжээний дотор дараахь төлбөрийг төлнө, 460.5.2-т гэрээнд заасан бол анз, учирсан гэм хор-ыг нөхөн төлүүлэхээр хариуцагч А.Б-гаас нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.
Учир нь талуудын хооронд байгуулсан 2017.01.09-ний өдрийн 12/17 тоот Батлан даалтын гэрээний 1.6-д Батлан даагч нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрөөс гадна дараах төлбөрийг хариуцан төлнө. Үүнд: 1.6.1. Анз, учирсан гэм хор гэж тохиролцсон байх тул хариуцагч А.Б нь анзыг төлөх үүрэгтэй байна.
10. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ гэж заасан. Т ХХК-тай байгуулсан 2017.01.09-ний 12/17 тоот Худалдах, худалдан авах гэрээний 4.5-д Худалдан авагч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд гэрээний 3.5-д заасан журмаар алдангийн хэмжээг тооцон авах эрхтэй, гэрээний 3.5.2-т зөрчил арилгах хугацаанд төлбөр хангаагүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги үл маргах журмаар төлнө гэж тус тус тохиролцсон байх бөгөөд алданги төлөх талаар гэрээнд тусгасан байх тул анзын гэрээг бичгээр байгуулах хуулийн шаардлагыг хангасан гэж үзнэ.
11. 2017.01.09-ний өдрийн худалдах, худалдан авах гэрээний төлбөр төлөх хугацаа 2017.01.31-ний өдөр дуусчээ. Шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл нийт 1838 хоногийн хугацаа хэтэрсэн байх бөгөөд 10,741,960 төгрөгийн нэг өдрийн алдангийн хэмжээ 0.3 хувиар тооцоход 32,225 төгрөг, 1838 хоногоор тооцоход 59,229,550 төгрөг болж байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т ... Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэсэн шаардлагад нийцүүлэн гүйцэтгээгүй үүрэг 10,741,960 төгрөгийн 50 хувиар тооцон 5,370,980 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа нь хуульд нийцсэн гэж үзнэ.
12. Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу хариуцагч Т ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10,741,960 төгрөг, мөн хуулийн 460 дугаар зүйлийн 460.1, 460.5.2-т заасны дагуу алдангид 5,370,980 төгрөгийг хариуцагч А.Б-гаас гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгох нь зүйтэй байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас тэмдэгтийн хураамжид 238,515 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 460 дугаар зүйлийн 460.1, 460.5.2 дахь заалтыг баримтлан хариуцагч Т ХХК-иас 10,741,960 төгрөг, хариуцагч А.Б-гаас 5,370,980 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 238,515 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 238,515 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэдгомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан буюу хүргүүлсэнээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ