| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0328/э |
| Дугаар | 2024/ШЦТ/322 |
| Огноо | 2024-10-17 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2024/ШЦТ/322
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Энхтуяа
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Зуун цээж овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2421000000241 тай хэргийг 2024 оны 10 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1996 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 28 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “*******” ******* “*******” ******* ******* газрын 2-р салбарт ажиллаж байсан, одоо “” захад хийдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, тоотод оршин суух үндсэн хаягтай боловч Дорнод аймгийн ******* сумын 7 баг, тоотод түр оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Зуун цээж овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 баг, “” захад байрлах “*******” ******* “*******” ******* ******* газрын 2-р салбарт 2021 оны 10 сараас 2022 оны 08 сарын хооронд ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, нийт 32,958,400 /гучин хоёр сая есөн зуун тавин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч М.Энхтуяа шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...*******” ******* зүгээс ******* ******* үйл ажиллагаа явуулдаг. Теллерүүд мөнгөн хөрөнгийг хуурамчаар үйлдэж өмнө нь зээл авч байсан хүмүүсийн регистрийн ыг ашиглан хуурамч зээл үүсгэн компаниас мөнгө гарган завшиж байсан. Тооллого тооцоо явагдах үед өөр хүний барьцаанд тавьсан үнэт эдлэлүүдийг хоорондоо шилжүүлж, өөрийн барьцаанд тоолуулдаг нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа. Энэ нөхцөл байдлыг гаргасан талаар нь хүлээн зөвшөөрсөн. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирлын асуудалд маргаантай байсан боловч байгууллагын зүгээс шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, гарч байгаа дутагдал дээр маргахгүй, хэрэг маргааныг шийдвэрлүүлэхэд татгалзах зүйлгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Байгууллагын зүгээс шүүгдэгчээс 33,958,400 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нийт 17,600,000 төгрөг төлсөн үлдэгдэл 16,358,400 төгрөгийг төлөөгүй байгаа. Шүүгдэгчийн зүгээс энэ хохирол төлбөрийг нэн даруй төлөх талаараа илэрхийлсэн. Хохирол төлбөрийг төлөх байх гэж найдаж байна...” гэв.
Шүүгдэгч Зуун цээж овогт ******* нь Дорнод аймгийн ******* сумын 6 баг, “” захад байрлах “*******” ******* “*******” ******* ******* газрын 2 салбарт 2021 оны 10 сараас 2022 оны 08 сарын хооронд ажиллах хугацаандаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 32,958,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би “*******” ******* ******* ******* ******* газарт 2019 оны 07 сарын 03-ны өдрөөс 2022 оны 08 сарын эхэн хүртэл ажилласан. Ингэхдээ хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан. Би “” захын 2 салбарт 2021 оны намар 09, 10 сараас эхлэн ажилласан. Би ажиллаж байх хугацаандаа зохиомлоор зээлдэгч нарын нэрс үүсгэж мөнгийг нь хувьдаа авсан. Зарлагын баримт дээр хуурамч зохиомол нэрс үүсгээд үүнийгээ мэдээллийн санд оруулж зарлагын баримт үүсгэж мөнгөө гаргаж өөрөө авдаг байсан. Би авсан мөнгөө Ультима Койн болон бага хэмжээг хувьдаа хэрэглэсэн. Миний ажиллаж байсан “” захын салбарт 2022 оны 08 сард эрхлэгч тооллого оруулсан. Энэ үед нь би үйлчилгээний салбарт байсан нийт хуурамч зарлага гаргасан хүмүүсийнхээ барьцааны эд зүйлийг хэлж аваад эгчид өгөх гэж байгаад баригдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч “...манай байгууллагад 2019 оны 07 сарын 03-ны өдөр ажилд орсон ******* , 2020 оны 02 сарын 06-ны өдөр ажилд орсон нар нь байгууллагын урсгалд орох ёстой мөнгийг хувьдаа завшсан зөрчил гаргасан. ******* нь 2022 оны 02 сарын 07-ны өдрөөс эхлэн зөрчил гаргаж эхэлсэн байсан. Тухайн зөрчил гаргаж байгаа үйлдлийг миний хувьд 2022 оны 09 дүгээр сарын тооллого болох үед мэдсэн. Түүний мөнгө завшсан үйлдэл гаргасантай холбоотойгоор ажлаас нь чөлөөлсөн. Мөн нь барьцаагүйгээр хуурамч хүний мэдээлэл үүсгэж байгууллагын нэр дээр зээл гаргуулан үүнийгээ хувьдаа ашигласан олон үйлдэл гаргасан. Уянгын хувьд тооллогын зөрүү 16,9,500 төгрөг дутаасан. Мөн 1 удаагийн үйлдлээр хүмүүсийн нэр дээр барьцаагүй хуурамч баримт үйлдэн нийт ,152,500 төгрөгийн зээлийг өөр дээр авч ашигласан болж таарсан. ...Манай “*******” ******* ******* газар нь ажиллаж байсан ажилчдадаа барьцаагүй зээл өөрт нь гаргаж өгдөг юм. ...Харин ******* нь нийт 18 хүний хуурамч барьцаа үүсгэж нийт 27,840,000 төгрөг, үүний хүү гэж 2,312,500 төгрөг байгаа юм. Мөн тооллогын дутагдал гэж 16,093,500 төгрөг дутсан бөгөөд уг мөнгө нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн тооллогын тайлангаар тогтоогдсон байгаа. ******* нь 18 хүний хуурамч барьцаа үүсгэж нийт 27,840,000 төгрөг, бэлэн мөнгөний тооллогын зөрүү 16,093,500 төгрөг, нийт 43,994,350 төгрөгийн хохирол учруулж хувьдаа завшсан гэж үзэж байна. Үүн дээр хүү болох 2,312,500 төгрөг байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-27/,
санхүүгийн шинжээчийн 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 03/24 тоот “...”*******” ******* “*******” ******* ******* газрын 2-р салбарт ажиллаж байсан ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн байдлаар байгууллагын мөнгөн хөрөнгөнөөс барьцаагүй зээл олгож 24,190,000 төгрөг, касс дахь бэлэн мөнгөний дутагдал 5,118,400 төгрөг нийт 29,8,400 төгрөгийг дутаасан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 139-143/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 15/, гэрч гийн мэдүүлэг /хх-ийн 34-35/, гэрч Э.Золзаяагийн мэдүүлэг /хх-ийн 38-39/, дансны хуулга /хх-ийн 60-81/, *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ, ажлын анкет /хх-ийн 91-93/, “*******” ******* санхүүгийн баримт /хх-ийн 94-104/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч бусдын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг завшсан үйлдлийн улмаас “*******” ******* “*******” ******* ******* газарт 32,958,400 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******д прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Дорнод аймаг дахь “*******” ******* “*******” ******* ******* газарт 32,958,400 төгрөгийн мөнгөн хөрөнгийн хохирол учирч, шинжээчийн зардалд 1,000,000 төгрөгийг төлж нийт 33,958,400 төгрөгийн гэм хорын хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 17,600,000 төгрөгийг төлсөн байх тул үлдэгдэл 16,358,400 төгрөгийг шүүгдэгч *******ас гаргуулж хохирогч Дорнод аймаг дахь “*******” ******* “*******” ******* ******* газарт олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Зуун цээж овогт ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, 32,958,400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч ******* ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 зүйлийн 497.1, 510 зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 16,358,400 /арван зургаан сая гурван зуун тавин найман мянга дөрвөн зуу/ төгрөгийг гаргуулж Дорнод аймаг дахь “*******” ******* “*******” ******* ******* газарт олгохоор тогтоосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА