Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/111

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж, ерөнхий шүүгч Б.Сарантуяа, шүүгч Г.Энх-Амгалан нарын бүрэлдэх

            Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

            Улсын яллагч: Д.Алимаа

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: *******

            Гэрч: *******

Шинжээч: ******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Дашцэрэн, Б.Батсайхан

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх Д.Алимаагийн шүүгдэгч ******* овогт *******гийн *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 242700000002 дугаартай, 146/2024/010/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг ын ийн -0 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаартай, ******* овгийн *******гийн *******

   Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 2-наас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг ын ийн -0 тоотод оршин суух өөрийн гэртээ тухайн үед үүссэн маргааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дух болон баруун чамархай хэсэгт алхаар цохиж, хэвлий болон дал хэсэгт нь хутгалсан онц харгис хэрцгий үйлдлийн улмаас т хавсарсан олон хүнд гэмтэл, цээж, хэвлийн хөндийд нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн хүнд гэмтэл, гавал тархины хүнд гэмтэл үүсгэж алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Гэм буруугийн дүгнэлт:

            Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 2-аас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг ын ийн -0 тоотод оршин суух өөрийн гэртээ тухайн үед үүссэн маргааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дух болон баруун чамархай хэсэгт алхаар цохиж, хэвлий болон дал хэсэгт нь хутгалсан онц харгис хэрцгий үйлдлийн улмаас т хавсарсан олон хүнд гэмтэл, цээж, хэвлийн хөндийд нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн хүнд гэмтэл, гавал тархины хүнд гэмтэл үүсгэж алсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судалсан, хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд өгсөн: ... Талийгаач тэр өдөр архи уусан байсан. Орой гадагшаа гарсан хойгуур нь дуг хийж байхад гэртээ орж ирээд намайг татаж босгоод толгой руу модоор цохиод авсан. Тэгээд босож ирээд цохиулсандаа уур хүрээд алхаар цохисон. Намайг өөрийг нь алхаар цохичихлоо гээд эргэнэг дотроос хутга гаргаж ирсэн. Над руу дайрах гэж байхаар нь булааж аваад зөрүүлээд хутгалчихсан юм. Би тухайн үед мэдрэлийн ядаргаанд орчихсон байсан. 1 сарын үед ядаргаанд ороод шоконд орчихсон байсан юм. Өмнө нь би хутга шөвөг барьж дайрч байгаагүй. Согтуугаараа л эгч нартайгаа ярьдаг байсан. Намайг унтах гэж байхад дэлгүүр рүү архинд яв, зээлээд ир гээд модоор цохисон. Би архинаас гараад хоёулаа сайхан амьдаръя гэж хэлж байсан. Архи уухаараа л намайг зодчихлоо гэж ах, дүү нартаа хэлдэг байсан. Намайг архи авч ир гэж хоргоогоод байдаг байсан учир алгадаад авдаг байсан. Миний хэлж байгаа үгийг огт тоодоггүй байсан. Би тухайн үеийн үйл баримтыг сайн санахгүй байгаа. 4- хоног нойргүй яваад сэтгэл санаа тайван биш нэг л сонин байгаад байсан юм. Өдрөөс хойш түлээ хагалж байхад архи уугаад яваад байсан. Би эхнэртээ нэг их юм хэлдэггүй байсан гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Манай эгчийг , дүүг гэдэг юм. эгч маань бие нь муу босож чадахгүй байгаа. Дүү маань ч бас бие нь муу байгаа. Эгчийнхээ эрүүл мэндийн талаар нотлох баримтыг гаргаж өгсөн.  Би өмгөөлөгч авч чадахгүй байгаа учраас шүүгч нар минь энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Сэтгэл санааны хохирол гаргуулж авмаар байна гэв.

Гэрч *******ын шүүх хуралдаанд өгсөн: ******* манай нагацынд уначихсан байсан. Манай нагац надад дүү чинь шөнөжингөө ойчлоо. Ухаан санаа нь илий балай байна гэхээр нь аваад гэрт нь авч очсон. Тэгээд 2 өдөр харж хоносон. Өмнөх өдөртэйгөө нийлээд нийт шөнө нойргүй хоночихлоо гээд эмнэлэгт очиж тариа хийлгэсэн. Тэгээд тэр орой унтах байх гэсэн чинь бас унтаагүй. Маргааш нь гэрт нь очиход түгжээтэй байсан. Тэгээд гэр рүүгээ явж байхад ******* манайх руу явж байсан. Тэгээд гэр рүүгээ авч ороод хаагуур явав. Эхнэр чинь хаана байгаа юм гэхэд гэртээ байгаа гэж байсан. Худлаа яриад бай. Би сая танайд очсон гэж хэлсэн. Тэгээд гэрт нь ороход орон дээр хутгалуулсан байсан гэх мэдүүлэг,

Шинжээч *******гийн шүүх хуралдаанд өгсөн: Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Э.Дулмаагийн захирамжаар эмч хамтарч дүгнэлтийг гаргасан байгаа. ******* нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өөрчлөлтгүй. Харин мэдрэлийн талаас хэсэгчилсэн цөөн уналт таталтын хам шинжтэй. 2 дугаарт ******* нь цаашид өөрт болон бусдад аюул учруулах нь багатай. Хэрэг хариуцах болон үнэн зөв дүгнэлт өгөх чадвартай байна.                    *******той эмнэл зүйн ярилцлага хийж, амьдралын түүх, сэтгэцийн байдал, дэлгэрэнгүй үзлэг, шинжилгээ хийсэн. Мөн хавтаст хэргийн материалаас хохирогчийн мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг зэргийг уншиж судалсан. Мэдрэлийн талаарх баримт зэргийг харгалзан дүгнэлтийг гаргасан. Тухайн үед сэтгэц ямар байсныг дүгнэж дүгнэлт гаргасан. Дүгнэлт гаргахдаа *******ыг тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд ямар байсан, ямар өөрчлөлт гарсан зэргийг судалсан. Тухайн үед ******* нь өөрийн үйлдлийг учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан учир хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн. Эмнэлгийн талаас уналт таталт гэдэг оноштой юм билээ. Уналт таталтаар илэрдэг мэдрэлийн гаралтай өвчин байгаа юм гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Манай дүү нь 1974 онд Өвөрхангай аймгийн ******* суманд айлын 6 дахь хүүхэд болж мэндэлсэн. 2012 онд анх *******той танилцаж тусдаа амьдрахаар болсон. ...Гэрлэлтийн баталгаа байхгүй дундаа хүүхэд байхгүй. ...202 оны 12 дугаар сарын 1-ны өдөр утсаар ярихад зодоод хэцүү байна, ална гээд хутга, шөвөг дандаа барьдаг гэж хэлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр утсаар ярихад би тэтгэврийн зээл аваад Улаанбаатар хот руу явна гэж хэлсэн. Тухайн үед би фейсбүүкээр видео калл /дүрсээ харж/ хийж ярьсан чинь баруун нүд нь хөхөрчихсөн, дух нь хавдсан байсан. ******* намайг гутлаар цохисон гэж хэлсэн. ...Гомдолтой байна гэх мэдүүлэг /1-р хх-ийн 2--р тал/,

            Гэрч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 01 дүгээр сарын 2-ны өдөр *******, нарыг эмнэлэг дээр дуудаад тариагаа хийлгэ гэж хэлсэн чинь ирээгүй байсан. Би орой 2 цагийн үед ийн гар утас руу нь залгахад утсаа авахгүй байхаар нь гэрт нь яваад очсон чинь гэр нь цоожтой байсан. Буцаад гэрийнхээ гадаа ирсэн чинь өөдөөс ******* гараад ирэхээр нь чи хаа хүрч яваа юм гэсэн чинь танайх руу очиж яваа юм гэхээр нь хаана байгаа юм гэсэн чинь гэртээ байгаа гаднаас нь цоожилчхоод ирлээ гэсэн. Тэгвэл хоёулаа танай гэрт очъё гэсэн чинь тэг намайг хүргээд өг гээд гэрт нь очсон чинь хаалга нь цоожтой өөрт нь түлхүүр байсан. Түлхүүрээрээ онгойлгоод орсон чинь гэрийн зүүн орон дээр цустайгаа холилдсон хэвтэж байсан. Би хоёр дүү н., н. нарт гар утсаар залгаад *******ын гэрт очиж бай би эмнэлгийн ажилтан аваад очлоо гэж хэлсэн. *******ын хамт н. эмчийг аваад гэрт нь очсон. Н. эмч утсаар н., н., н. нарыг дуудаад эмнэлгийн тусламж үзүүлээд байж байхад 02 цаг 02 минутад амьсгал хураалаа гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-4-р тал/,

            Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр миний утас руу залгаад ******* намайг зодоод байна гээд уйлаад залгасан. Яагаад зодоод байгаа юм гэсэн чинь намайг байнга зоддог гэж хэлэхээр нь наашаа Улаанбаатар хот руу хүрээд ир гэж хэлсэн чинь утсаа тасалсан. Эргүүлээд утас руу нь залгасан чинь утас нь холбогдохгүй байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 7-8-р тал/,

            Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: эмнэлгийн байгууллагад хандаж эмчлүүлээгүй. ******* гэх хүн 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 2 цагийн үед төрсөн ах *******ын хамт хоног унтаагүй гэж хэлэхээр нь аминазин 2 мл булчинд, 00 мл рингер, 2 мл демидрол судсанд хийхээр эмчилгээ бичиж сувилагчаар хийлгэсэн. ...00 цаг 8 минутын үед сувилагч н. над руу залгаж ухаангүй болчихлоо гэсэн дуудлага ирсэн гэж хэлсэн. ...Дуудлагад явах замдаа юу болсон талаар асуухад ******* гэх хүн “наад ******* чинь, шөнө огт унтаагүй, эхнэрээ хутгалчихсан байна, эхнэр нь хөхөрчихсөн ухаангүй байна, яараад ирлээ” гэж хэлсэн. Тэгээд *******ын гэрт очиход гэрийн зүүн талын орон дээр 40 гаран насны эмэгтэй нүцгэн хүчилсэн амьсгалтай, гиншиж ёолж байсан. Мөн хэвлийн дээр нарийн гэдэсний дээд хэсэг цувж гарсан байдалтай, биеийн бүх хэсэг цус болсон дөрвөн мөч хөрсөн байдалтай байж байсан. Би цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдсэн. Мөн Эрүүл мэндийн төвөөс яаралтай тусламжийн баг дуудаж ажиллуулсан. ...02 цаг 02 минутын үед зүрх зогссон гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-р тал/,

            Хэргийн газрын үзлэг хийсэн: Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг ын -0 тоот газар байна. ...орон дээр шоо хэлбэртэй цэнхэр өнгийн даавуугаар бүтээсэн 4-0 орчим насны эмэгтэй хүний цогцос байна. Цогцос нь биеийн бүх хэсэгт хүрэн улаан өнгийн цус мэт зүйлээр бохирлогдсон ертөнцийн зүгээр толгой хэсэг нь зүүн хойш харсан хөл хэсэг нь баруун урд зүг рүү харсан байдалтай байна гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 2-8-р тал/,

            Цогцост үзлэг хийсэн: Толгойн дагзны баруун хэсэгт 1х8 см зах ирмэг тэгш бус хуйх язарсан ил шархтай, духны дээд дунд хэсэгт .x2 см хүрэн ягаан өнгийн язарсан шархтай, хэвлийн баруун доод хэсэгт 4.х0.7 см зах ирмэг тэгш ил шархтай, шарханд 1 ширхэг оёдол тавьсан байна. Ар нуруу баруун далны доод хэсэгт 4, дугаар хавирганы харалдаа .x1 см зах ирмэг тэгш ил шархтай гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 9-10-р тал/,

            Яллагдагч *******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан алх 1 ширхэг, хутга 1 ширхгийг хураан авсан, үзлэг хийсэн тэмдэглэл, хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, гэрэл зургийн үзүүлэлт, /1-р хх-ийн 19-28-р тал/,

            Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн Хархорин сум дахь Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч эмч гийн 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1.Талийгаач ийн биед дагз ясны цөмөрсөн хугарал, суурь ясны шугаман хугарал, тархины эдийн баруун тал бөмбөлгийн чамархай хэсэгт тархмал аалзан хальсан доорх цус хуралт, толгойн хуйх, баруун талын чамархайн булчинд цус хуралт, цээжний хөндий нэвтэрсэн хутгалагдсан ил шарх, баруун уушгинд шарх, баруун уушгины хийжилтгүй болсон байдал /ателектаз/, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн хутгалагдсан ил шарх, цээж, хэвлийн хөндий дэх шингэн /цус/, сэмж, чацархайн цус хуралт, цээж, баруун, зүүн гар, зүүн хөлд хуучин түлэгдлийн сорви. 2.Дээрх хэвлий, баруун дал, баруун уушги, сэмж, чацархайн шарх цус хуралт гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр, толгойн хуйх, дух хэсгийн шарх гэмтлүүд нь хатуу мохоо ирмэгтэй зүйлийн 2- удаагийн үйлчлэлээр, дагз яс, суурь ясны хугарал гэмтлүүд нь хатуу мохоо, хатуу ирмэгтэй зүйлийн 2- удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. 7.Талийгаач нь хавсарсан олон хүнд гэмтэл, цээж, хэвлийн хөндий нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн хүнд гэмтэл, гавал тархины хүнд гэмтлийн улмаас цээж, хэвлийн хөндийд 1,8 литр цус алдан нас баржээ гэх 20 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 16-167-р тал/,

            СЭМҮТ-ийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 18 дугаартай: ******* нь сэтгэцийн хувьд ямар нэгэн өөрчлөлтгүй, харин мэдрэлийн талаас хэсэгчлэн эпелепси, цөөн уналт таталтын хам шинжтэй байна. ******* нь цаашид өөрт болон бусдад аюул учруулах боломж багатай байна. ******* хэрэг хариуцах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна гэх дүгнэлт /1-р хх-ийн 218-227-р тал/ зэрэг болно.

2.Эрх зүйн  дүгнэлтийн хувьд:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 2-аас 24-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг ын ийн -0 тоотод оршин суух өөрийн гэртээ тухайн үед үүссэн маргааны улмаас гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, дух болон баруун чамархай хэсэгт алхаар цохиж, хэвлий болон дал хэсэгт нь хутгалсан онц харгис хэрцгий үйлдлийн улмаас т хавсарсан олон хүнд гэмтэл, цээж, хэвлийн хөндийд нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн хүнд гэмтэл, гавал тархины хүнд гэмтэл үүсгэж алсан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Амь хохирогчийн цогцост задлан шинжилгээ хийсэн шинжээчийн дүгнэлтээр талийгаачийн биед олон тооны шарх, гэмтэл учирсныг тогтоож, үхлийн шалтгааныг “... талийгаач хавсарсан олон хүнд гэмтэл, цээж, хэвлийн хөндий нэвтэрч дотор эрхтнийг гэмтээсэн хүнд гэмтэл, гавал тархины хүнд гэмтлийн улмаас цээж, хэвлийн хөндийд 1,8 литр цус алдан нас баржээ” хэмээн тодорхойлсон тул шүүгдэгч *******ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан.

Гэр бүлийн хүчирхийллийн нэг удаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хор уршгийг шууд учруулсан тул  уг гэмт хэргийн хүндрүүлэх шинж болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан *******д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан шүүх хуралдаанд гаргасан гэм буруугийн дүгнэлтдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн хувьд маргахгүй, харин шүүх сэтгэцийн эмнэлгийн дүгнэлт хууль бус эрх зүйн акт баримтлаад гаргасан. Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 сарын 0-ны өдрийн А/611 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралт , Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СЭ-2 нь хүчингүй болсон тул дахин сэтгэцийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэсэн байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 202 оны 07 дугаар сарын 1- ний өдрийн А/269, А/276 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар Сэтгэцийн шинжилгээ хийх журам баталсан.

Харин Эрүүл мэндийн сайдын 2019 оны 12 сарын 0-ны өдрийн А/611 дүгээр тушаалын 11 дүгээр хавсралт , Эрүүл мэндийн бүртгэлийн маягт СЭ-2 нь хүчингүй болоогүй бөгөөд Шүүх сэтгэцийн эмгэг судлалын дүгнэлтийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй.

 Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын 202 оны 07 дугаар сарын 1-ний өдрийн А/269, А/276 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар Сэтгэцийн шинжилгээ хийх журамд нийцэж гаргасан байх тул өмгөөлөгчийн дахин сэтгэцийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг үндэслэлгүй гэж үзлээ.

Шүүгдэгчээс талийгаачийг тухайн үед согтуу байсан гэж мэдүүлдэг боловч талийгаачийн цуснаас этилийн спирт илрээгүй гэж шинжээчийн дүгнэлт гарсан.

Шүүх хуралдаанд оролцсон шинжээч гээс ******* нь сэтгэцийн хувьд ямар ч өөрчлөлтгүй хэрэг хариуцах чадвартай. Харин мэдрэлийн хувьд цөөн уналт таталтын хам шинжтэй. ******* нь хэрэг гарах цаг хугацаанд өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгож, өөрийгөө удирдан хянах чадвартай байсан учир хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн. Эмнэлгийн талаас уналт таталт гэсэн оноштой. Энэ нь уналт, таталтаар илэрдэг мэдрэлийн гаралтай өвчин.  Энэ өвчин гэмт хэрэг гарахад нөлөөлөхгүй гэж мэдүүлсэн.

Гэрч *******аас шүүх хуралдаанд тухайн гэмт хэрэг гарахаас хоногийн өмнө ******* унаж татсан , хоёр шөнө харж хоносон. шөнө нойргүй хоносон гэж эмнэлэгт очиж тариа хийлгэсэн гэв.

Шүүгдэгч нь уналт таталтын өвчтэй, гэмт хэрэг гарахаас хоногийн өмнө унаж татсан гэж гэрч *******аас мэдүүлсэн нь тухайн гэмт хэрэг гарахад энэ мэдрэлийн өвчин нь нөлөөлөхгүй, өөрийгөө хянах чадвартай байсан байх тул түүнийг хэрэг хариуцах чадвартай гэсэн сэтгэцийн дүгнэлт үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд шүүгдэгч *******ыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

.Хохирлын хувьд:

Шүүгдэгчээс талийгаачийн оршуулгын зардалд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид  ,400,000 төгрөг төлсөн гэж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс шүүх хуралдаанд мэдүүлж байна.

Хавтаст хэрэгт болон шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс хохирлын баримт гаргаж өгөөгүй, хэрэгт , , ******* нарын ХААН банкны дансны хуулга хавсаргасан байна. Энэ дансны хуулганаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс талийгаачийг оршуулахад гарсан  зардлыг тооцох боломжгүй бөгөөд шүүх хуралдаанд нэмж гаргаж өгөх баримт байхгүй гэж байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гээс хохиролд нэхэмжилсэн 6,800,690 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Мөн шүүх хуралдаанд гийн хэвтэх бичиг, эмийн сангийн баримт гаргаж өгсөн бөгөөд энэ баримт нь хохиролд тооцох боломжгүй, хэрэгт хамааралгүй баримт байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцэд учирсан нөхөн төлбөр нэхэмжилсэн бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.4-т зааснаар “гэр бүлийн гишүүн” гэж гэрлэгчид, тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл, садангийн хүнийг хэлнэ.

Талийгаач нь хамтран амьдрагч *******той 2014 оноос хойш нас барах хүртлээ хамтран амьдарсан болох нь хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч *******, шүүгдэгч *******, гэрч *******ын мэдүүлгээр тогтоогдсон.

Иргэний хуулийн 11 дүгээр зүйлийн 11.-д зааснаар гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгахаар зохицуулсан.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон ******* нь талийгаачтай хамт амьдарч байгаагүй тул сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэх эрхгүйг дурдаж байна.

4.Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай дэглэмд уг ялыг эдлүүлэх дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.

Иргэдийн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь заалтад зааснаар 17 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

4.Бусад асуудлаар:

Шүүгдэгч ******* 2024.01.2-ны өдрийн 2024/ЦХШЗ/02 дугаартай шүүгчийн захирамжаар 2024 оны 01 дүгээр сарын 2-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 1 хоног,

2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 2024/ЦХШЗ/0 дугаартай шүүгчийн захирамжаар 2024 оны 02 дугаар сарын 2-ны өдрөөс 2024 оны 0 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл 29 хоног,

2024 оны 0 дугаар сарын 22-ны өдөр хэргийг прокурорт буцааж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж хэрэг 2024 оны 07 дугаар 02-нд хэрэг прокурорт очтол 99 хоног,

2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2024/ЦХШЗ/18 дугаартай шүүгчийн захирамжаар 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 хоног,

2024 оны 07 дугаар сарын 2-ны өдрийн 2024/ЗШ/261 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаан хүртэл 41 хоног нийт 21 хоног цагдан хоригджээ.

Түүний нийт цагдан хоригдсон 21 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, бичиг баримт хураагдаж ирээгүйг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21. дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн иштэй хутга нэг ширхэг, шар өнгийн алх нэг ширхгийг тус тус устгахыг тус шүүхийн Тамгын газарт даалгав.

Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.

Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6., 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт заасан онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн *******д 17 /арван долоон/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .6 дугаар зүйлийн , 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон нийт 21 хоногийг хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******гээс хохиролд нэхэмжилсэн 6,800,690 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчээс ,400,000 төгрөг төлснийг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэцэд учирсан нөхөн төлбөр нэхэмжлэх эрхгүйг дурдсугай.

6.Хэрэгт бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хар өнгийн иштэй хутга нэг ширхэг, шар өнгийн алх нэг ширхгийг тус тус устгасугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Э.ДУЛМАА

 

                        ШҮҮГЧИД                         Б.САРАНТУЯА

 

                                                                      Г.ЭНХ-АМГАЛАН