Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ийн Шийтгэх тогтоол

2024 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2024/ШЦТ/17

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Баясгалан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хишигжаргал,

Улсын яллагч Н.Улсболд,

Шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Г.Ганбадрах нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2402000780178 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, нээлттэй хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, *******-ны өдөр од төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “*******” ХХК-д ажилтай, ам бүл 3, 2 хүүхдийн хамт*******,*******,******* тоотод оршиг суух, урьд ял шийтгэлгүй,

******* овогт *******ын ******* /РД:*******/ 

Холбогдсон гэмт­ хэргийн товч агуулга: 

Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 29 тоотод НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын ІІ жагсаалтад багтсан Тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий нийт цэвэр жин нь 2,375,5 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь: 

Шүүгдэгч Г.******* нь 2024 оны 07 дугаар 23-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Улсын яллагч 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 4 хуудас), 2024 оны 01 дүгээр сарын      08-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай 07 дугаартай прокурорын тогтоол (1-р хх-ийн 69-70 хуудас), 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 71-94 хуудас), 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 129-130 хуудас), гэрч Д.гийн мэдүүлэг (1-р хх-ийн 161 хуудас), гэрч Э.ын мэдүүлэг (1-р хх-ийн 196 хуудас, нэмэлт ажиллагаанд өгсөн шинээр ирүүлсэн), гэрч ын *******ий мэдүүлэг (1-р хх-ийн 168 хуудас, нэмэлт ажиллагаанд өгсөн шинээр ирүүлсэн), сэжигтэн Г.*******ий мэдүүлэг (1-р хх-ийн 186 хуудас) сэжигтэн Г.*******ий мэдүүлэг (1-р хх-ийн 191 хуудас), сэжигтэн О.ийн мэдүүлэг (1-р хх-ийн 201 хуудас), гэрч О.ийн мэдүүлэг (нэмэлт ажиллагаанд өгсөн шинээр ирүүлсэн), Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 386 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 214-215 хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 641 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 231-233 хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 599 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 247-250 хуудас, 2-р хх-ийн 1-3 хуудас), шүүгдэгч Г.*******ий яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд (1-р хх-ийн 26-27, шинээр ирүүлсэн), иргэний нэхэмжлэгч Д.ын мэдүүлэг (нэмэлт ажиллагаанд өгсөн шинээр ирүүлсэн), Иргэний нэхэмжлэгчээр А.ийг тогтоосон тогтоол, мэдүүлэг (нэмэлт ажиллагаанд өгсөн шинээр ирүүлсэн),  шинжээч Г.ын мэдүүлэг (нэмэлт ажиллагаанд өгсөн шинээр ирүүлсэн) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 386 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 214-215 хуудас),*******ны Засаг даргын тодорхойлолт, Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолтууд , “*******” ХХК-ий тодорхойлолт (1-р хх-ийн 224-227 хуудас), хохирол төлбөр төлсөн баримтууд зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулав. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байна.

Шүүгдэгч Г.*******д холбогдох “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан” хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй гэж үзэв

  1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.******* нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын ІІ жагсаалтад багтсан Тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий нийт цэвэр жин нь 2,375,5 грамм “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 29 тоотод өөрийн цүнхэндээ худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

  • 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 4 хуудас),
  • 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хэргийн газраас эд зүйл хураан авсан мөрдөгчийн мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэй тооцох тухай 07 дугаартай прокурорын тогтоол (1-р хх-ийн 69-70 хуудас),
  • 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 71-94 хуудас),
  • 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (1-р хх-ийн 129-130 хуудас),
  • Гэрч Д.гийн “...Энэ залуусын нүд нь бүгд сүүмийсэн гөлийсэн байсан. Эхлээд согтуу юм болов уу гэж бодсон чинь архи үнэртэхгүй байсан. Уг байрнаас бүхэлдээ газ үнэртэй байсан., ... Том өрөөнд саарал өнгийн газны сав, цагаан өнгийн 10 н уутанд дүнсэн тамхи мэт хатаасан ургамал зэрэг байсан учир би шууд 102 дуудлага өгсөн’’ гэх мэдүүлэг (1-р хх-ийн 161 хуудас),
  • Гэрч Э.ын “...Манайд ирээд юм яриад сууцгааж байтал *******ын ******* үүрч ирсэн цүнхнээсээ ууттай өвс гаргаж ирсэн. Тэгээд тухайн өвсөө *******ын ******* баримтын цаасанд ороож байгаад сорж хэрэглэсэн би бид гурвыг сорж үзэх үү гээд өгсөн. Ингээд ын *******, бид гурав ээлжлээд сорж хэрэглэсэн. Үүний дараа *******ын ******* гал тогооны хэсэгт авчирсан өвсөө ундааны саванд хийгээд тэнд байсан газыг дээрээс нь шахаад юм хийгээд байсан., ...Манай гэрээс хураагдсан өвсийг тухайн хэрэг болдог өдөр *******ын ******* авчирсан. Гал гарахад Г.******* гэрээс гараад зугтахдаа юм аа орхиод явсан” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 196 хуудас),
  • Гэрч ын *******ий “...Тэгээд найз нь мөнгөлөг цаас гаргаж ирээд ширээн дээр байсан өвс мэт зүйлийг дотор нь хийж ороогоод асаагаад татаж байгаад ад өгсөн чинь тэрнээс нь татаж байгаад намайг татаж үзэх үү гээд хэлэхээр нь би сонирхоод 4-5 удаа сорсон. Тэгээд би толгой эргээд байхаар нь доошоо хараад сууж байсан чинь гэнэт улаан гэрэл гарахаар нь би орилсон чинь доороос гал гарсан” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 168 хуудас),
  • Сэжигтэн *******ын *******ий “...Сууж байхдаа би 2024 оны 1-р сард байрныхаа гаднаас ууттай олсон авсан байсан өвс цүнхэнд байсныг гаргаж ирж баримтын цаасанд ороож татсан., ..Би ундааны саванд өвсөө хийгээд дээрээс газ шахаж байтал пис хийх чимээ гараад гал маналзаад явсан” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 186 хуудас),
  • Сэжигтэн ын *******ий “...Ингээд ын гэрт ороод юм яриад сууцгааж байтал намайг ын найз ******* нь ус буцалгачих гэсэн. Би гал тогоонд нь ус буцалгаад эргээд хартал *******ын ******* авчирсан цүнхээ нээгээд дотроос нь ууттай өвс гаргаад тавьсан байсан ба ******* хоёр мөнгөлөг цаасан дээр тавьж шатаагаад утааг нь сорж хэрэглээд байсан” гэх мэдүүлэг (1 хх- ийн 191 хуудас),
  • Сэжигтэн О.ийн “...Ингээд бид нар ороод юм яриад утсаа оролдоод сууцгааж байтал *******ын ******* авч явсан хар өнгийн цүнхнээсээ ууттай өвс гаргаж ирсэн. Тэгээд тухайн өвсөө баримтын цаасанд ороож байгаад сорсон ба бид нарыг татах уу гэсэн. ын *******, бид нар тухайн өвснөөс нь сорсон. Ингээд байж байгаад *******ын ******* түмпэн саванд газ шахаад байсан юу хийгээд байсныг нь мэдэхгүй байна. Ингэж байтал гал гарсан. ...*******ын ******* хар цүнхтэй байсан. Тухайн цүнхэнд өвс байсныг мэдээгүй. *******ын ******* гэрт сууж байхдаа л гаргаад ирсэн” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 201 хуудас),
  • И.Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн “1. Г.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. 2. Г.******* нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 3. Г.******* нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. 4. Г.******* нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. 5. Г.******* нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна. 6. Г.******* нь мансууруулах сэтгэц идэвхт эм бодисын хамааралтай /донтой/ гэх шинж тэмдэг илрээгүй байна....” гэх 386 дугаартай дүгнэлт (1-р хх-ийн 214-215 хуудас),
  • Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн “1.2. Шинжилгээнд ирүүлсэн “******* ******* 2024.01.09” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “******* ******* 2024.01.09” гэж хаягласан шээсний дээжээс Тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol) илэрсэн. Тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухайн конвенцын II жагсаалтад хамаарна” гэх 641 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 231-233 хуудас),
  • Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн “1.2...Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “Эд мөрийн баримт №09 гэж хаягласан зип лок ууттай шаргал өнгийн шингэн агуулсан ногоон өнгийн тагтай цэнхэр өнгийн хуванцар сав, “Эд мөрийн баримт №08” гэж хаягласан зип лок ууттай дотроо шингэн зүйл агуулсан бор өнгийн хуванцар савны хэсэг, Монгол улсын АБ5362631 серийн дугаартай 20 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодисын агууламж илрээгүй. “Эд мөрийн баримт №08 гэж хаягласан зип лок ууттай амсар хэсэгтээ бараан өнгийн зүйлээр бохирлогдсон тугалган цаастай өнгөгүй хуванцар сав, Монгол Улсын АЭ414426 серийн дугаартай 10 төгрөгийн тал дэвсгэрт тус бүрээс Делта-9 тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын II жагсаалтад багтдаг болно.
  • Шинжилгээнд ирүүлсэн “Эд мөрийн баримт №1” гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 789,5 грамм, “Эд мөрийн баримт №2” гэж хаягласан цэнхэр өнгийн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 474,0 грамм, “Эд мөрийн баримт №3” гэж хаягласан зип лок ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 212,0 грамм, “Эд мөрийн баримт №4” гэж хаягласан гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 434,0 грамм, “Эд мөрийн баримт №5” гэж хаягласан улаан өнгийн тагтай хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 434,5 грамм, “Эд мөрийн баримт №6” гэж хаягласан гялгар уутанд Магlbого гэх тамхины хайрцагтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 13,0 грамм, “Эд мөрийн баримт №7” гэж хаягласан хуванцар савтай шатсан байдалтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 18,5 грамм байна” гэх 599 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-ийн 247-250 хуудас, 2-р хх-ийн 1-3 хуудас) болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэрэг нь нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг ихтэй, энэ төрлийн бодис нь олон нийтийн эрүүл мэндэд болон нийгэмд хортой үр дагавартай, мөн сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системийн тогтолцоог дарангуйлах замаар хүний ердийн үйл ажиллагаа, зан авирыг хямраан саатуулж хараат байдлыг үүсгэж донтуулдаг учир тухайн төрлийн бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, түгээх, тарьж ургуулах, боловсруулж бэлтгэхэд чиглэсэн аливаа үйл ажиллагаа, уг төрлийн бодисын үндэстэн дамнасан хууль бус аливаа эргэлтийг хориглож, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэргийн төрөлд хамааруулж үндэсний хууль тогтоомж болон Олон Улсын гэрээ, конвенцид заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан байхаар хуульд заажээ.

*******ын ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө өөрийн үүрч явсан цүнхнээс “өвс” гэх нэршилтэй олсны ургамлыг гаргаж ирсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар цуглуулж бэхжүүлсэн ын *******, О., Э. нарын эргэлзээгүйгээр өгсөн мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, энэ талаар яллагдагч *******ын ******* нь маргаагүй байна. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө гэж тооцох нь зүйтэй байна.

Хэргийн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч Г.******* нь урьд олж авсан НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын ІІ жагсаалтад багтсан тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol)-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 29 тоотод хэрэглэх хүртэл хууль бусаар хадгалсан болох нь тогтоогдож байх тул шүүгдэгч Г.*******ий үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

Тиймээс шүүгдэгч Г.*******ийг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Тус гэмт хэрэг нь сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалах нь хууль бус болохыг ойлгож ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байдаг тул гэм буруугийн шууд санаатай хэлбэртэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дүүргийн 1 дүгээр хороо, 4 дүгээр байрны 29 тоотод Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын ІІ жагсаалтад багтсан тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol)-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй, сэтгэцэд нөлөөт бодисыг авч очин бусадтай хэрэглэсэн, цахим орчинд тавигдсан бичлэгийг харж саванд хийж шатаан бор зүйл гарах гэж байх явцад дэлбэрч гал гарсан үйл баримт дурдагдсан.

Цахим орчинд тавигдсан бичлэгийг харж тетрагидроканнабинол (tetrahydrocannabinol)-ийн агууламжтай “өвс” гэх нэршилтэй сэтгэцэд нөлөөт бодисыг бор зүйл гаргах гэж шатаах үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “… сэтгэцэд нөлөөт бодис, …-г худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн,…” гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх хуралдааныг хойшлуулж ажиллагаа хийлгэхээр прокурорт даалгасан.

Тус захирамжид заасны дагуу прокурор шинжээчээс мэдүүлэг /шинээр гарган өгсөн нотлох баримт/ авах ажиллагаа хийж шүүх хуралдаанд Г.*******ийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай санал гаргасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн хуралдаанаас шүүх хуралдааныг 1 удаа хойшлуулахаар, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар 1-д “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.”, 2-д “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж хуульчилсан.

Иймд шүүх тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэв.

Хохирол, хор уршиг

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйл. Гэмт хэргийн хохирол, хор уршиг, 1-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2-д “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан.

Эрүүгийн хууль зөрчсөн гэмт үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учрахаар хуульчилсан байна.

Гэтэл шүүх шүүгдэгч Г.*******ийг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэм буруутайд тооцсон, түүний хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг шатаах явцад бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд  хохирол учирсан байна.

Иймд шүүгдэгч Г.*******ий хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн улмаас бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учраагүй байх тул шүүгдэгч Г.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэв.

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагч “Шүүгдэгчийн хувийн байдал, нийгэмд хор хөнөөл ихтэй, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж их, түүний хадгалсан гэх Тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий бодисын цэвэр жин нь 2,375,5 грамм зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч Г.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” санал,

            Шүүгдэгч Г.*******ий өмгөөлөгч Г.Ганбадрахаас “Шүүгдэгч нь бага насны 2 хүүхэдтэй ганц бие эцэг, хүүхдүүдийн ээж нь өвчтэй тул хүүхдүүдээ харах боломжгүй, эрхэлсэн тодорхой ажилтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа хүмүүжил төлөвшил, анх удаа гэмт хэрэг зөрчилд холбогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн энэрэнгүй ёсны зарчим болон 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан онцгой нөхцөл, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйл, 7.6 дугаар зүйл зэрэг хуулийн заалтуудыг хэрэгжүүлж хэрэглэж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан.

Шүүхээс шүүгдэгч Г.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /Тетрагидроканнабинол (Tetrahydrocannabinol)-ын агууламж бүхий нийт цэвэр жин нь 2,375,5 грамм, өөрөө болон бусдад өгч хэрэглэсэн/, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршгийн хэр хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан дүгнэлтийг бага насны хүүхэдтэй ганц бие эцэг болох тогтоогдоогүй, оршин суугаа газрын хорооны Засаг даргын тодорхойлолт нь ам бүлийн буюу тухайн хаягт бүртгэлтэй иргэдийн тодорхойлолт, мөн эхнэр нь хүнд өвчтэй гэх нөхцөл байдлуудыг дурдаж байгаа боловч хэрэгт баримт байхгүй байх тул  хүлээн авах боломжгүй.

Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэх эрүүгийн хариуцлагын зорилго болон мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ.

Мөн шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч Г.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол авахаар шийдвэрлэсэн болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа АО414426 сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн тал хэсэг 1 ширхэг, 22 см өндөртэй 11 см диаметртэй бор өнгийн хуванцар сав дотор талд цагаан өнгийн хуванцар сав угсарч байрлуулсан амсар хэсэгт таг байдлаар тунгалаг өнгийн 2,8 см урттай 2.7 см өргөнтэй дотор талд нь хонхойлгож дотор тал нь эд зүйл хийж шатааж харласан дотор талдаа шингэн  бодистой сав 1 ширхэг, №1 гэж дугаарласан гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйл 789,5 грамм, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 474,0 грамм, №3 гэж дугаарласан зиплок ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 212,0 грамм, №4 гэж дугаарласан ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 434 грамм, №5 гэж дугаарласан улаан өнгийн хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 434,5 грамм, №6 гэж дугаарласан Marlboro гэх тамхины хайрцагтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 13 грамм, №7 гэж дугаарласан хуванцар савтай шатсан байдалтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 18,5 грамм “Өвс” гэх нэршилтэй эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 4, 6 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн болон хураан авсан эд хөрөнгөгүй, шүүхээс шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураан авсан Цагдаагийн Ерөнхий Газрын Хар тамхитай тэмцэх газрын Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа АО414426 сери дугаартай 10 төгрөгийн мөнгөн дэвсгэртийн тал хэсэг 1 ширхэг, 22 см өндөртэй 11 см диаметртэй бор өнгийн хуванцар сав дотор талд цагаан өнгийн хуванцар сав угсарч байрлуулсан амсар хэсэгт таг байдлаар тунгалаг өнгийн 2,8 см урттай 2.7 см өргөнтэй дотор талд нь хонхойлгож дотор тал нь эд зүйл хийж шатааж харласан дотор талдаа шингэн  бодистой сав 1 ширхэг, №1 гэж дугаарласан гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйл 789,5 грамм, №2 гэж дугаарласан цэнхэр өнгийн гялгар ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 474,0 грамм, №3 гэж дугаарласан зиплок ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 212,0 грамм, №4 гэж дугаарласан ууттай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 434 грамм, №5 гэж дугаарласан улаан өнгийн хуванцар савтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 434,5 грамм, №6 гэж дугаарласан Marlboro гэх тамхины хайрцагтай бор өнгийн ургамал мэт зүйлийн цэвэр жин 13 грамм, №7 гэж дугаарласан хуванцар савтай шатсан байдалтай ургамал мэт зүйлийн цэвэр жин нь 18,5 грамм “Өвс” гэх нэршилтэй эд зүйлсийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. 

6. Шүүгдэгч Г.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              П.БАЯСГАЛАН