Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 2015/ШЦТ/117

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: М.Хаш-Эрдэнэ

Улсын яллагч: *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох ******* тоот эрүүгийн хэргийг 201******* оны 07 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 19 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай овогт

Шүүгдэгч ******* нь 2013 оны 10 дүгээр сарын 2*******,26-ны өдрүүдийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын ******* ******* дугаар багийн нутаг “******* ******* " гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль орчинд Нийт 1.*******99.360 төгрөгийн экологийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. / яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

2013 оны 10 дугаар сарын 20-дын үеэр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн гэх газраас бэлчээр муу байсан болохоор отроор ******* сумын ******* дугаар баг хуучин өвөлжөөн дээр өвөлжих гээд очиход гэж айл буучихсан байсан болохоор наашлаад ******* ******* гэх газарт оторлож буусан. Тухайн үед манайх хоньтой байсан ба чоно байнга хот руу орж ирээд болохгүй болохоор нь ******* ******* ээсээ унанги модыг үхрээр цуваргаж зөөгөөд уг хашааг барьсан. 2014 оны 01 дүгээр сарын 10-дын үеэр ******* сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч , аймгийн байгаль орчны газраас , гэсэн хүмүүс шалгалтаар очоод хууль бусаар мод бэлтгэсэн байна аймгийн төв орж байгаль орчны газар очиж уулз гэсэн. 2014 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүртэл тэндээ байж байгаад наашлаад дугаар баг андаа буцаж буучхаад 2014 оны 02 дугаар сарын 09-ны өдөр аймагт ирээд тэй уулза надад хууль бусаар мод бэлтгэсэн байна нөхөн төлбөр болон торгууль нь гарсан үүнийг төлөхгүй бол шүүхэд шилжүүлнэ чиний өөрийн асуудал гэхээр нь нөхөн төлбөр 2.44.000 төгрөг, торгуулийн 960 000 төгрөгийг төлсөн юм. 2013 оны 10 дугаар сарын 20-дын үеэр очоод буугаад удаагүй 2013 оны 10 дугаар сарын 2*******, 26-ны үед бэлтгэсэн. Уг модыг "******* сүвний " -ийн уулнаас үхрээр ганцаараа унанги мод зөөсөн ба хашааг бари нар тусалсан уг модыг үхрээр зөөхөд оролцоогүй, хашааг бари туслалцсан. Манайд хар үхэр байдаг ба уг үхрээр дөрөв дөрвөөр нь 2 талд холбоод зөөсөн. Хуурай мод болохоор хөнгөн байсан. Намайг малын хашаа барьсан гэдгийг ах, нар мэдэж байгаа. Унанги үндэс нь гараад үхсэн мод байсныг л би тайрч авсан ер нь сул унанги моднуудыг түүж авсан. Миний хувьд ******* ******* дээд гэх газар буухдаа уг хашааг барьсан. Малын хашаанаас урдхан талд байх жижиг хашааны хувьд намайг 2013 оны 10 дугаар сард очиход тараагаад хаячихсан мод байсныг бөөгнүүлж сэлбэж тугалын хашааг барьсан. Би унанги мод модноос тастахдаа түлээний хугархай хөрөөг ашиглаж байсан ба уг хөрөөг хаячихсан... гэх мэдүүлэг. /хх-ийн **************, *******7/

Хохирогч байгууллагын төлөөлж гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

... гэж хүн хууль бусаар мод бэлтгэж малын хашаа барьсан гэсэн асуудал манай дээр яригдаж байсан. Харин бэлтгэсэн модны хэмжээг би мэдэхгүй байсан. Сум дундын ойн ангийн ахлах мэргэжилтэн гаас ын хууль бусаар бэлтгэж малын хашаа барьсан газарт байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг гаргаж өгсөн байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт ойн санд учирсан экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин үржүүлж байгаль орчны байцаагч нөхөн төлбөр ногдуулах ёстой гэж заасан байгаа болохоор *******ын хууль бусаар бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 2.0*******6.320 төгрөгийг 3 дахин үржүүлээд 6 169.000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлнэ... гэх мэдүүлэг./хх-ийн 21-22/

Гэрч Ц.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...2014 оны 01 дүгээр сарын эхээр нутгийн нэг иргэнээс манайд Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн "******* ******* " гэх газар мод бэлтгэж хашаа барьсан байна гэсэн мэдээлэл ирсний дагуу мэргэжилтэн , байгаль хамгаалагч нарын хамт ******* сумын ******* дугаар багийн "******* ******* " гэх газар очиход нь малын хашаа барьчихсан байсан. Тэгээд уулзаад хашааных нь зургийг аваад хэмжиж байсан. нь би шинээр хашаа барьсан юм гэж байсан ба аймагт ирж уулзаарай гэж хэлчихээд наашаа ирээд хөөлгөнд явчихаад эргээд ирэхэд ******* сумын байгаль хамгаалагч нь т арга хэмжээг нь авчихсан байсан. *******ын хууль бусаар бэлтгэсэн болон өөрийнх нь малын хашаа барьсан газар нь ******* сумын ******* дугаар багийн ******* ******* гэх нэртэй газар юм. Уг газар нь 1996 оны УИХ-ын 43 тоот тогтоолоор байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамрагддаг болсон юм. Бүдүүн шургаагаар ан цохионд тулгаж урагш нь барьсан малын хашаа байсан. Тухайн үед хэчнээн ширхэг мод байсныг нь санахгүй байна 4 метрийн урттай шургааг байсан. Хуурай нойтон байсан эсэхийг нь одоо санахгүй байна Хөрөөгөөр тасдаад мөчрийг нь цэвэрлэчихээр унанги, ургаа мод нь ялгагдахгүй, гэхдээ ургаа ч бай унанги ч бай мод бэлтгэх нь мужлалаар хориотой... гэх мэдүүлэг./хх-ийн 2*******-26/

Гэрч Э.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Миний хувьд ын гэдэг хүний сарлагийн үхрийг малладаг ба бог мал байхгүй. нь хоттой бог руу чоно ороод байна гээд манаж хоноод байдаг байсан. Тэгээд ганцаараа үхрээр шургааг зөөгөөд байсан, тэгээд уг малын хашааг барьсан юм. өөрөө үхрээрээ 20 орчим хоног шургааг зөөгөөд хашаа барьсан, түүнээс яг хаанаас мод авчирсныг нь би мэдэхгүй, би хамт бэлтгэлцээгүй. хар зүсмийн үхэр хөтөлж яваад л мод зөөж харагдсан. Миний хувьд тогтмол гэртээ байдаггүй сүүлд нь хашаа бариад дууса дундуур нь хуваачихсан тал хөрөө харагдаж байсан. Хаанаас ямар мод авчирсныг мэдэхгүй. уу холцруутай хөгшин гэмээр моднууд байсан. Манайхыг 2011 онд буу ******* ******* гэх газарт байх хүмүүсийн отроор явахдаа өвөлжөөд явдаг өвөлжөөн дээр тараагаад хаячихсан шургааг моднууд байсан. Түүнийг нь түүж цуглуулаад тугалын хашаа барьсан юм Харин ын хувьд хойд талд байгаа том хашааг бог малаа чононоос хамгаалж өөрөө мод зөөж барьсан хашаа юм... гэх мэдүүлэг/хх-ийн 31-32/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

....2013 оны 10 дугаар сарын 20-дын үеэр манайхыг ******* сумын ******* дугаар баг Тоглоомын урд талын хавцалд намаржаан дээрээ бай *******ынх отроор нүүж "******* ******* " гэх газар бууж байсан. Удаагүй ынх буусан, үүний дараагаар манайх уг ******* " гэх газрын өвөлжөөн дээр буусан. Өвөлжөөн дээр буугаад би наашаа сургуулийн хүүхдээ аваад аймагт ирээд оёдол хийж байгаад цагаан сараас өмнөхөн буюу 2014 оны 02 дугаар сард очиход малын хашааг барьчихсан байсан. Миний хувьд хашааг хэн хаанаас мод авчирч барьсныг нь сонирхож асуугаагүй. 2011 онд манайхыг " гол" -д очиж нутаглаж бай "******* ******* " гэх газарт жижиг хашааг бутраачихсан байсан. 2013 онд өвөл буу тараачихсан хашааны шургааг мод нь уг өвөлжөөн дээр байсан ба моднуудыг нь цуглуулж эмхлүүлээд манайх тугалаа хийсэн. Харин хойд талд нь ямар нэгэн хашаа байгаагүй ба 2014 оны 02 дугаар сард аймгаас очиход хашаа барьчихсан байсан...гэх мэдүүлэг/хх-ийн 33-34/

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Тухайн үед манай гурван айлд машинтай хүн байгаагүй. *******ын хувьд хойшоо даваад л хар зүсмийн сарлагийн үхрээр мод зөөгөөд байсан. Хаанаас мод зөөснийг нь би сайн мэдэхгүй, мөн ямар багаж хэрэгсэл ашигласныг нь би сайн мэдэхгүй. Г ынд дундуур нь хугарчихсан түлээний хөрөөнөөс өөр ямар нэгэн мод тасдах багаж байгаагүй. ******* нь өөрөө ярихдаа унанги мод зөөж байгаа гэж байсан. Уг малын хашаанаас урагш барьсан жижиг хашааны хувьд отроор явж байсан хүмүүсээс хийж байсан болов уу гэмээр богино богино тасдчихсан шургааг моднуудыг тараагаад хаячихсан байсныг цуглуулж сэргээж босгосон... гэх мэдүүлэг. /хх-ийн 34-3*******/

Гэрч Г.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

...Баянхонгор аймгийн ******* сумын байгаль хамгаалагч ээс 2014 оны 01 дүгээр сард ******* дугаар багт хууль бусаар мод бэлтгээд малын хашаа барьсан талаар мэдээлэл ирсэн гээд аймгаас мэргэжилтэн бид ******* сумаас ийг аваад тус сумын ******* дугаар баг ******* ******* гэх газарт очиход өвөлжөөн дээр 3 гэр байсан ба 2 гэр нь эзэнгүй, нэг гэрт нь гэх залуу нь эхнэр хүүхэдтэйгээ байсан. Уг өвөлжөөний хойд хэсэгт байх цохионд тулгаад шургааг модоор малын хашаа барьсан байсан. Хаанаас яаж бэлтгэснийг асуу ойгоос мод аваад энэ хашааг барьчихсан юм гэж байсан. Бид уг хашааг үзэж шургааг модны тоог нь аваад аймагт очиж уулзаарай гэж хэлчхээд аймагт ирсэн. Аймагт ирсний дараа Баянлиг сумын Овоон шанд гэх газарт хууль бусаар гар аргаар алт олборлоод байна гэсэн дуудлагын дагуу 10-аад хоног яваад ирэхэд нь гэдэг хүнд торгуулийн арга хэмжээ аваад мөн нөхөн төлбөрийг хийлгэчихсэн байсан. ын хууль бусаар мод бэлтгэж хашаа барьсан гэх газар нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг ******* ******* гэх газар байсан ба энэ нь тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаг юм... гэх мэдүүлэг. /хх-ийн 3*******-36/

Гэрч Н.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

....2014 оны 01 дүгээр сард Их богдын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн улсын байцаагч нар нь ******* сумын ******* дугаар баг "******* ******* " гэх газар хууль бусаар мод бэлтгэж малын хашаа барьсан байна гэсэн мэдээлэл ирлээ гэж намайг сумаар дайраад авч явсан. Тэгээд ******* сумын ******* дугаар баг "******* ******* " гэх газар очиход ******* гэх иргэн нь хойшоо даваад мод бэлтгээд малын хашаа барьчихсан байсан. Тухайн үедээ шалгаад аймагт араас ир гэж дуудаад аймагт ирснийх нь дараа *******т Ойн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.4-д заасныг үндэслэн би 960.000 төгрөгийн торгуулийн арга хэмжээ ногдуулаад экологи эдийн засгийн үнэлгээг тооцож 2.44.000      төгрөгийн нөхөн төлбөр ногдуулсан юм. *******ын бэлтгэж хийсэн малын хашаа нь нь 4 метрийн урттай 10-ын диаметртэй шургаагаар хашаа барьчихсан байсан. Хавтанг нь тоолоод 4 метр куб мод гэж тооцоод 1 метр куб модны экологийн үнэлгээ болох 204.000 төгрөгөөр үржүүлээд түүнийгээ хуулийнх нь дагуу 3 дахин үржүүлээд нөхөн төлбөрийг тогтоож төлүүлсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 3-39/

Баянхонгор аймгийн 201******* оны 0******* дугаар сарын 23-ны өдрийн Сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлт /ХХ-ийн 40-41/

Хөрөнгийн үнэлгээний төвийн Баянхонгор аймаг дахь салбарын шинжээчийн 201******* оны 0******* дугаар сарын 14-ний өдрийн № 90 дүгнэлт / хх-ийн 46-47/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол / хх-ийн 1-2/, эрүүгийн хэрэг тусгаарлах тухай тогтоол / хх-ийн 2-3/, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, фото зураг/ хх-12-13, 1*******-16/, гэрэл зураг /хх-ийн 14-1*******, 17-1/, Баянхонгор аймгийн Сум дундын ой ангийн дүгнэлт/хх-ийн 40-41/, 201*******.0*******.14-ний №90 шинжээчийн дүгнэлт/хх-ийн 46-47/, ******* сумын Улсын тусгай хамгаалалттай газрын хилийн зааг/хх-ийн 3-4/, зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай улсын их хурлын тогтоол /хх-ийн 1-2/, шүүгдэгч *******ын урьд *л шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-ийн 61-62/, шүүгдэгч *******ын хувийн байдлын талаар Баянхонгор аймгийн Баянхонгор сумын -р багийн засаг даргын 201*******.0*******.11-ний өдрийн 1/37 тоот тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар/хх-ийн *******-*******9/, 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн мөнгөн шилжүүлэг / хх-ийн 7*******-76/, 2014 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн улсын байцаагчийн №1 дугаартай нөхөн 244.000 төгрөгийн төлбөрийн тасалбар/хх-ийн 76-77 / 2014.02.10-ны өдрийн шийтгэврийн хуудас/хх-ийн 77/, 2014.02.10-ны өдрийн захиргааны зөрчлийн тухай тэмдэглэл/хх-ийн 7/, *******ын 201*******.07.21 -ний өдрийн төлбөр төлсөн баримт/хх-ийн 99/, зарим сэжигтэн, яллагдагчид холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол / хх-ийн 92-93 болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ******* нь 2013 оны 10 дүгээр сарын 2*******, 26-ны өдрүүдийн орчимд Баянхонгор аймгийн ******* сумын ******* ******* дугаар багийн нутаг “******* ******* " гэх улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж байгаль орчинд нийт 1.*******99.360 төгрөгийн экологийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь Хохирогч байгууллагын төлөөлж М гийн... хууль бусаар мод бэлтгэж малын хашаа барьсан .... модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 2.0*******6.320 төгрөгийг 3 дахин үржүүлээд 6 169.000 төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлнэ... гэх мэдүүлэг./хх-ийн 21-22/

Гэрч Ц.гийн ...бүдүүн шургаагаар ан цохионд тулгаж урагш нь барьсан малын хашаа байсан..., 4 метрийн урттай шургааг хөрөөгөөр тасдаад мөчрийг нь цэвэрлэчихээр унанги, ургаа мод нь ялгагдахгүй, гэхдээ ургаа ч бай унанги ч бай мод бэлтгэх нь мужлалаар хориотой... гэх мэдүүлэг./хх-ийн 2*******-26/

Гэрч Э.ын ... өөрөө үхрээрээ 20 орчим хоног шургааг зөөгөөд хашаа барьсан, би хамт бэлтгэлцээгүй..., сүүлд нь хашаа бариад дууса дундуур нь хуваачихсан тал хөрөө харагдаж байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 31-32/

Гэрч Ч ын... хойшоо даваад л хар зүсмийн сарлагийн үхрээр мод зөөгөөд байсан. Хаанаас мод зөөснийг нь би сайн мэдэхгүй, мөн ямар багаж хэрэгсэл ашигласныг нь би сайн мэдэхгүй..., хугарчихсан түлээний хөрөөнөөс өөр ямар нэгэн мод тасдах багаж байгаагүй... гэх мэдүүлэг. /хх-ийн 34-3*******/

Гэрч Г.ын ... хойд хэсэгт цохионд тулгаад шургааг модоор малын хашаа барьсан байсан, уг хашааг үзэж шургааг модны тоог нь авсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 3*******-36/

Гэрч Н.гийн     *******ын бэлтгэж хийсэн малын хашаа нь нь 4 метрийн урттай 10-ын диаметртэй шургаагаар хашаа барьчихсан байсан. Хавтанг нь тоолоод 4 метр куб мод гэж тооцоод 1 метр куб модны экологийн үнэлгээ болох 204.000 төгрөгөөр үржүүлээд түүнийгээ хуулийнх нь дагуу 3 дахин үржүүлээд нөхөн төлбөрийг тогтоож төлүүлсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 3-39/

Шүүгдэгч *******ын...уг модыг "******* ******* " -ийн уулнаас үхрээр ганцаараа унанги мод зөөсөн..., манайд хар үхэр байдаг ба уг үхрээр дөрөв дөрвөөр нь 2 талд холбоод зөөсөн. Хуурай мод болохоор хөнгөн байсан...би унанги мод модноос тасдахдаа түлээний хугархай хөрөөг ашиглаж байсан ба уг хөрөөг хаячихсан... гэх мэдүүлэг /хх-ийн **************, *******7/ болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-10/, эд хөрөнгө битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл, фото зураг / хх-12-13, 1*******-16/, гэрэл зураг/хх-ийн 14-1*******, 17-1/, Баянхонгор аймгийн Сум дундын ой ангийн дүгнэлт/хх-ийн 40-41/, 201*******.0*******.14-ний №90 шинжээчийн дүгнэлт/хх-ийн 46-47/, зэргээр хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтогдож байна.

Шүүгдэгч *******т холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүгдэгчийн гэм бурууг нотлоход хангалттай байна гэж үзэв.

Шүүгдэгч *******т аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тохирсон байна.

Шүүгдэгч ******* зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, үйлдсэн хэргээ мөрдөн байцаалтын шатнаас шударгаар хүлээн мэдүүлж байгаа, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж , түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв .

Харин шүүгдэгчид ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Мөрдөн байцаалтын шатанд уг гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан хар зүсмийн сарлагийн гунан үхрийг 700000 төгрөгөөр үнэлсэн байх тул шүүгдэгч *******аас 700000 гаргуулж улсын орлого болгох, мөн шүүгдэгч *******ын эзэмшлийн 1 тооны хар зүсмийн сарлагын эр үхэр, 4$ тооны сарлагын бүдүүн үнээ, 4 тооны сарлагын бяруу, 1 тооны сарлагын шүдлэн үхрийг битүүмжилсэн 201******* оны 0******* дугаар сарын 12-ны өдрүүдийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдав.

Харин шүүгдэгч ******* учруулсан хохирол нь экологи эдийн засгийн үнэлгээгээр 4.79.00 төгрөгөөр үнэлэгдсэн , шүүгдэгч уг төлбөрийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 23, 26, 290 дүгээр зүйлийн 290.3 дахь хэсэг, 294, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.4, 29 дугаар зүйлийн 29.1.4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч овогт ын ойн тухай хууль тогтоомж зөрчих гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.2-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр жил зургаа сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******2 дугаар зүйлийн *******2.*******-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил зургаа сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил зургаа сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн Газарт даалгасугай.

*******.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан их сарлагын хар зүсмийн гунан үхрийн үнэ болох 700 000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, улсын орлого болгосугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч *******ын эзэмшлийн 10 тооны сарлагын үхэр, мөн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 1 тооны сарлагын үхэр, нийт 11 тооны сарлагийн үхрийг эзэмшигчид нь буцаан олгож, 201******* оны 0******* дугаар сарын 12-ны өдрүүдийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор *******хангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

Э.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ            Ч.БАЙГАЛМАА