Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2020/ДШМ/45

 

*******т холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Л.Наранбаяр даргалж, шүүгч З.Энхцэцэг, Ж.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                               Н.Энхнаран

Прокурор                                                         Д.Ганчимэг

Хохирогч                                                    *******

Хохирогчийн өмгөөлөгч                               В.Давааням

Яллагдагчийн өмгөөлөгч                            Ө.Батболд

Яллагдагч                                                       ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/650 дугаар захирамжийг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдол, прокурор Д.Ганчимэгийн бичсэн эсэргүүцлээр *******т холбогдох эрүүгийн 2021000000277 дугаартай хэргийг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Долгормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1986 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ******* овогт *******ын *******.

Яллагдагч ******* нь 2020 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Дэнж” хорооллын ******* тоотод иргэн *******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан  гэх гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ганчимэг яллагдагч *******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЗ/650 дугаар шүүгчийн захирамжаар:

- Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн 2021000000277 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр прокурорт буцааж,

- Хэргийг прокурорт очтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

- Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагааг хэргийн хамт хүргүүлж,

- Шүүгчийн захирамжийг прокурор, яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүхээс “...*******, *******, *******, ******* нарын хохирогч *******тай маргаан үүсгэх зорилготой гэрт нь зөвшөөрөлгүй орсон эсэх, ******* хоолойг нь багалзуурдаж газар унагаасан эсэх, ******* нь сандлаас түлхэн унагаад бэлхүүсээр тэвэрч газарт шидсэн, ******* нүүр рүү 2 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг болон дээр дурдсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэргийг хэн үйлдсэн нь эргэлзээтэй байх тул яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаж, нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгах ажиллагааг хийлгүүлэх нь зүйтэй” гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан байхад шүүгдэгчийн /яллагдагчийн/ эрх зүйн байдлыг дордуулахаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгаа нь хуульд заасан зохицуулалтыг зөрчиж байна.

Хавтаст хэргийн 12 дахь хуудсанд хохирогч ******* мэдүүлэхдээ “... амьсгал давчдаад доошоо хараад сууж байх үед ******* хүрч ирээд миний нүүр лүү 2 удаа хөлөөрөө өлгөж өшиглөсөн. Тэр үед , , нар хараад сууж байсан.”, 13 дугаар хуудсанд “баруун нүдний зөөлөн эдийн няцралыг ******* өшиглөж учруулсан. Зүүн өвдөгний зөөлөн эдийн няцралыг хоолойноос багалзуурдаж, дарж байх явцдаа учруулсан байх”, 18 дугаар хуудсанд ******* нь анх гэрт орж ирээд миний зүүн шанаа руу 2 удаа гараараа цохиж, сууж байсан сандал дээрээс түлхэж унагаасан, мөн баруун нүд рүү хөлөөрөө маш хүчтэй 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлгээс гадна гэрч ******* /хх-ийн 23/, гэрч ******* /хх-ийн 25/, шинжээч Н.Уянгыг байцаасан тэмдэглэл /хх-ийн 30/, баруун нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун болон зүүн өвдөгний зөөлөн эдийн няцралууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, хавтаст хэргийн 32 дахь хуудсанд 2020.06.30-ны 477 дугаар дүгнэлтийн 3 дахь хэсэгт “...шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар ... гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх зэрэг нотлох баримтуудаар *******ийн хохирогч *******д хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хангалттай нотлогдож байхад анхан шатны шүүхээс түүний эрх зүйн байдлыг дордуулж нэмэлт мөрдөн байцаалтад буцаан шийдвэрлэж байгааг эс зөвшөөрч байна.

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Прокурор Д.Ганчимэг 2020 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хохирогч *******гийн хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцэж “прокуророос зүйлчилж ирүүлсэн 4/252 тоот яллах дүгнэлтийн болон хавтаст хэргийн хүрээнд шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхаас гадна түүнд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд биш хийсэн, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохироогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж заасан байна. Өөрөөр хэлбэл *******, *******, *******, ******* нарын хохирогч *******тай маргаан үүсгэх зорилгоор гэрт нь зөвшөөрөлгүй орсон эсэх, ******* хоолойг нь багалзуурдаж газар унагаасан, ******* нь сандлаас түлхэж унагаагаад бэлхүүсээр нь тэвэрч газарт шидсэн, ******* нүүр рүү 2 удаа өшиглөсөн гэх мэдүүлэг болон дээр дурдсан хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар гэмт хэргийг хэн үйлдсэн нь эргэлзээтэй байх тул яллагдагч, хохирогч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаж, нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд шалгах ажиллагааг хийлгүүлэх нь зүйтэй байна. Хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй, мөн хуулийн 1.12 дугаар зүйлд “Монгол улсад хүн бүр ... хууль шүүхийн өмнө эрх тэгш байна” гэсэн үндсэн хуулийн зарчмын хүрээнд шүүхийн практикт хуулийг буруу хэрэглэх жишиг тогтоохоор, Эрүүгийн хуулийн хэрэглэхдээ шударга ёсны хэм хэмжээг илтэд алдагдуулсан тохиолдолд шүүх хэргийг буцаах эрхтэй юм.” гэж дүгнэн шүүгчийн 650 дугаартай захирамжаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь хэрэгт авагдсан *******гийн гэрч хохирогчоор өгсөн мэдүүлэгт “******* нь 2 удаа нүүрэн тус газарт гараараа цохисон, ******* бэлхүүсээр тэвэрч аваад газар шалан дээр унагасан, ******* хоолойноос багалзуурдсан. Тухайн үйл явдал 3 тусдаа болсон ба нэгэн зэрэг зодоогүй” гэх мэдүүлэг, Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 477 дугаартай “*******гийн биед баруун нүд, баруун өвдөгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт, шинжээч эмч Н.Уянгын “*******гийн биед учирсан баруун нүдний зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун болон зүүн өвдөгний зөөлөн эдийн няцралууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэх мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар *******ийн хохирогч *******гийн нүүрэн тус газар нь гараараа цохисон, хөлөөрөө 2 удаа өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд *******, ******* нарын үйлдлийн улмаас *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл *******ийн хохирогчийг сандлаас түлхэж унагаан нүүрэн тус газар нь гараараа цохисон, 2 удаа өшиглөсөн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд *******, ******* нар нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ *******, ******* нарын зодооныг салгасан талаар мэдүүлсэн байна. 

Прокуророос шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-д зааснаар гэрч И., *******, ******* нарыг оролцуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүхээс прокурорын урьдчилсан хэлэлцүүлгийн хуралдаанд гаргасан хүсэлтийг хэрхсэн талаар дүгнэлт хийгээгүй ба шүүх хуралдаанд гэрчүүдийг оролцуулан мэдүүлэг авч прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд нэгдмэл ашиг сонирхолтой болон эсрэг ашиг сонирхолтой этгээдүүдийн өгсөн мэдүүлэг харилцан зөрүүтэй нотлох баримтуудад тал бүрээс нь үнэлэлт дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээс дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон яллагдагч ******* гаргасан тайлбартаа: Энэ хүн “...бүлэглэж зодсон...” гэж үзээд байгаа. Бүлэглэж зодсон зүйл байхгүй. Би цохисон нь үнэн. Иймээс би давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан гэв.

Шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ө.Батболд гаргасан тайлбар, саналдаа: ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж заасан байхад яллагдагчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэлийг зааж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хавтаст хэргийн 12-р хуудаст хохирогч гийн “амьсгал давчдаад доошоо хараад сууж байхад ******* хүрч ирээд, миний нүүр лүү гуталтай хөлөөрөө 2 удаа өшиглөсөн. Тэр үед сүрэн, , нар хараад сууж байсан”, 13-р хуудаст мөн хохирогч гийн “баруун нүдний зөөлөн эдийн няцралыг ******* өшиглөж учруулсан. Зүүн өвдөгний зөөлөн эдийн няцралыг хоолойноос багалзуурдаж дарж байхдаа учруулсан байх”, 18-р хуудаст мөн хохирогчийн “******* гэрт орж ирээд миний зүүн шанаа руу 2 удаа гараараа цохиж, сууж байсан сандал дээрээс түлхэж унагаасан. Мөн баруун нүд рүү хөлөөрөө маш хүчтэй 2 удаа өшиглөсөн” гэх мэдүүлгүүдээс гадна яллагдагч *******, гэрч нарын мэдүүлгээр энэ гэмтлийг ******* учруулсан болох нь тогтоогдсон. Мөн шинжээч эмч Уянгыг байцаасан тэмдэглэл болон дүгнэлтэд “баруун нүдний зөөлөн эдийн няцрал дангаараа гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун болон зүүн өвдөгний зөөлөн эдийн няцралууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн байгаа. Эдгээр нотлох баримтаар д хөнгөн гэмтэл учруулсан хүн нь ******* юм байна. Үүнийгээ өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 650 дугаартай захирамжийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.  

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* гаргасан тайлбартаа: ******* нь 06 сарын 28-ны өдөр найзуудтайгаа ирж, нийлж зодсон нь үнэн. Гэрийн хаалгаар дайрч орж ирсэн нь ч үнэн. Утсыг булаан авч, энэ бүхнийг бичсэн, бичлэгийг устгасан. Шөнө орой ч хамаагүй “...чамайг ална. Чи намайг Дорнодод яаж ч чадахгүй. Барахгүй шүү...  гэх мэтээр байнга заналхийлэн, айлгаж дарамталдаг. Энэ бүгдэд гомдолтой байна гэв.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч В.Давааням гаргасан тайлбартаа: ...Шүүгчийн захирамжид  1-рт “...гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг тогтоогоогүй...” гэж байна. Хөнгөн хохирол учирсан үйл баримт тогтоогдсон. Прокурорын зүгээс “...шинжээчийн дүгнэлт, шинжээч эмчийг байцаасан мэдүүлгээр энэ гэмтлийг ******* учруулсан нь тогтоогдож байна...” гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Прокурорын “...хэнийх нь цохилтын улмаас энэ гэмтэл учирсан юм бэ. Тэр хүнийг нь л эрүүгийн хариуцлагад татах үндэслэлтэй...” гэсэн тайлбар нь эдгээр дөрвөн хүн хэн хэн нь зодсон гэдгийг харуулж байна гэж миний хувьд үзэж байна. Хохирогч анхнаасаа “...нийлж зодсон...” гэж мэдүүлсэн байдаг. ...Хөнгөн гэмтэл гэдгээр хуулийн байгууллага “...нэг хүний үйлдлийн улмаас хөнгөн гэмтэл учирсан. Нөгөө гурав нь хараад сууж байсан...” гэж дүгнэж болохгүй. Иймд хохирогчийн гаргасан байр суурийг дэмжиж байгаа. Анхан шатны шүүгчийн захирамжаар буцаасан нь хуульд нийцсэн гэж үзэж байна гэв.

 Шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Ганчимэг гаргасан дүгнэлтдээ: ...Хохирогчийн эрүүл мэндэд хэний буруутай үйлдлийн улмаас хөнгөн хохирол учраад байгаа юм бэ, мөн гэмт хэргийн шалтгаан нөхцөлийг анхаарч үзнэ үү гэж хүсэж байна. Шинжээчийн дүгнэлтээр гийн баруун нүд, баруун өвдгөнд зөөлөн эдийн гэмтэл тогтоогддог. Энэ гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байгаа. Шинжээч эмч Уянга гаргасан дүгнэлттэйгээ холбогдуулан өгсөн мэдүүлэгтээ “баруун нүдний зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баруун өвдгөнд учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэгт хамарахгүй” гэсэн байдаг. ...Хохирогчийн удаа дараа өгсөн мэдүүлгээр “...эдгээр хүмүүс манай гэрт хүчээр дайрч орж ирээгүй, ...******* тухайн гэмтлийг учруулж байхад бусад нь хараад сууж байсан. Намайг нийлж зодоогүй...” гэж мэдүүлсэн байдаг. Хэргийн үйл баримтын хувьд яллагдагч *******ийн буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар бүрэн дүүрэн тогтоогдож байгаа учир анхан шатны шүүхийн 650 дугаартай захирамжийг хүчингүй болгон, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлээ бүрэн дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх *******т холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар яллагдагч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан гомдол, прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч *******т холбогдох хэргийг анхан шатны шүүхээс “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна” гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасныг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн шийдвэр гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна.

Хэрэг учрал болсон гэх Дорнод аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг “Дэнж” хорооллын ******* тоотод ******* нь хохирогч *******гийн  нүүрэн тус газарт нь цохисон гэдэг бөгөөд хохирогч ******* нь мөрдөн байцаалтад гэрч болон хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...******* хүрч ирээд миний нүүр рүү 2 удаа гуталтай хөлөөрөө өшиглөсөн. ... гэх залуу орон дээрээс босч ирээд миний хоолойноос багалзуурдаж хоолой шахаж боогоод намайг мушгиж газар дарж унагаасан. ... гэх залуу намайг сандлаас түлхэж унагаагаад бэлхүүсээр тэвэрч шалан дээр шидэж ойчуулсан...” гэж удаа дараа мэдүүлсэн, яллагдагч ******* яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “... миний баруун шанаа орчимд нэг удаа цохихоор нь би зөрүүлээд нүүрэн тус газарт нь 2 удаа цохисон. Энэ үед надтай хамт ирсэн найз *******, хоёр салгахад цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Мөн *******д манай найзууд ямар нэгэн байдлаар гар хүрсэн зүйл огт байхгүй...” гэж, гэрч ******* “...Тухайн үед миний хувьд тэр хоёрын голоор орж салгасан бөгөөд ямар нэгэн байдлаар гар хүрсэн зүйл огт байхгүй...” гэж, гэрч ******* мэдүүлэхдээ “...******* гэх залуу найз *******ийн өөдөөс харж зогсож байснаа ямар ч байсан нүүр рүү нь цохисон бөгөөд энэ үед мөн ******* өөдөөс нь бас цохиход ******* рүү жижиг хуванцар сандал шидэхэд би найз ын хамт голоор нь орж тэр хоёрыг салгасан энэ болсон асуудал хурдан болоод өнгөрсөн. Би болоод надтай хамт очсон найз болон нар д ямар нэгэн байдлаар гар хүрсэн зүйл огт байхгүй” гэж тус тус мэдүүлснээс гадна хохирогчийн биед “...баруун нүд, баруун зүүн өвдөгт зөөлөн эдийн няцрал ...” бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан талаар шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 477 тоот дүгнэлтэд дурдсан, шинжээч эмч Н.Уянга мөрдөн шалгах ажиллагаанд “...*******гийн биед учирсан баруун нүд, баруун болон зүүн өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь бүрдэл байдлаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэж мэдүүлжээ.

Үүнээс үзэхэд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хуульд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчөөгүй байна.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэрэг гарсан байдал” /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” зэрэг нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тогтоосны эцэст хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байх тул прокурор Д.Ганчимэгийн бичсэн “...анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах...” тухай эсэргүүцэл, яллагдагч ******* түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэх гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 1.3, 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 28ы өдрийн 2020/ШЗ/650 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг прокурорт очтол *******т авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.НАРАНБАЯР

                ШҮҮГЧИД                                                  З.ЭНХЦЭЦЭГ

                                                              Ж.ДОЛГОРМАА