Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 2015/ШЦТ/118

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 246, 248, 295, 296, 237, 298 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2-т зааснаар шүүгдэгч *******д холбогдох хэргийг Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилсүгэй.

2.         Шүүгдэгч *******г бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

З.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 -д зааснаар шүүгдэгч *******г эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Энэ хэрэгт хураагдан ирсэн бичиг баримт болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч ******* нь уг хэргийн улмаас 20 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сав 1 ширхэг, халуун тогоо/суурь хэсэг байхгүй ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар шинжээч эмч *******гийн Говь-Алтай аймгаас Баянхонгор аймагт ирсэн унааны зардал 30.000 төгрөгийг шүүгдэгч *******гээс гаргуулж шинжээч эмч *******д олгосугай.

7.Насанд хүрээгүй хохирогч *******, шинжээч эмч ******* нар нь учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 300 дугаар зүйлийн 300.1-д зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга өөрчилж, шүүх хуралдааны танхимаас сулласугай.

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ         Б.ГЭРЭЛМАА

ШҮҮГЧ                                                 Ч.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ                                                  Н.БААСАНБАТ