Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 2024/ШЦТ/897

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Билгүүн даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,   

улсын яллагч Д.Батзаяа,

шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч

хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 1*******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 1*******-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, аав, ээж, ахын хамт дүүргийн 1 дүгээр хороо, ын 10******* дугаар гудамжны 0******* тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,

овогт ы /РД:ИВ990**************18/

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч О.Апгирмаагийн өмчлөлийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж төлбөрийг гэрээнд заасан хохирогчийн дансанд шилжүүлэлгүй хохирогчид “ Инвест” ББСБ-с мөнгө шилжиж орж ирээгүй байна гэж бодит байдлыг нуун хуурч өөрийн Хаан банкны 51*******133360******* дугаартай дансаар 20,600,000 төгрөгийг шилжүүлэн авч,

мөн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч ийн өмчлөлийн Лексус ар икс 450 загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж төлбөрийг гэрээнд заасан хохирогчийн дансанд шилжүүлэлгүй хохирогчид “ ” ББСБ-с мөнгө шилжиж орж ирээгүй байна гэж бодит байдлыг нуун хуурч өөрийн Хаан банкны 51*******133360******* дугаартай дансаар шилжүүлэн авч 60,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмыг удирдлага болгон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасны дагуу яллах болон өмгөөлөх талын мэтгэлцээний үндсэн дээр, прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэрэг, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч О.Апгирмаагийн өмчлөлийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж төлбөрийг гэрээнд заасан хохирогчийн дансанд шилжүүлэлгүй хохирогчид “ Инвест” ББСБ-с мөнгө шилжиж орж ирээгүй байна гэж бодит байдлыг нуун хуурч өөрийн Хаан банкны 51*******133360******* дугаартай дансаар 20,600,000 төгрөгийг шилжүүлэн авч,

мөн үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч ийн өмчлөлийн Лексус ар икс 450 загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж төлбөрийг гэрээнд заасан хохирогчийн дансанд шилжүүлэлгүй хохирогчид “ ” ББСБ-с мөнгө шилжиж орж ирээгүй байна гэж бодит байдлыг нуун хуурч өөрийн Хаан банкны 51*******133360******* дугаартай дансаар шилжүүлэн авч 60,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан залилах гэмт үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ...” гэсэн,

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******д 20.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлтэй холбоотой,

хавтаст хэргээс хохирогч *******гийн “...2023 оны 4 дүгээр сард би нөхөр Батнасангийн хамт дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ-22 авто машин худалдааны цогцолборт 10 машины зогсоол түрээсэлж байсан. Харин манай хажуу талын зэргэлдээ зогсоолд гэх залуу 2 машины зогсоол түрээсэлдэг гэж өөрийгөө хэлж байсан. Тэгээд манайх 2023 оны 11 дүгээр сард Баянгол дүүрэг 2******* дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 8а байрны автомашины грашыг түрээсэлж эхлээд тэндээ бид нар машинаа зарж эхэлсэн.хамт ажилдаа зарж эхэлсэн. Тэгтэл тухайн үед Шинэ-22 автомашин цогцолборт хамт ажилладаг гэх залуу манай нөхөртэй уулзаад танай грашид чинь би машинаа тавиад зарж болох уу гэж манай нөхрөөс гуйж байсан. Тухайн үед манай нөхөр зөвшөөрч тай ярилцаж байгаад сарын 3,000,000 төгрөгөөр ажиллуулахаар болж тохиролцсон бөгөөд зарим тохиолдолд манай машинаас нэг машин зарсан тохиолдолд 100.000 төгрөг өгөхөөр тохиролцож ажиллуулж эхэлсэн. Улмаар 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Баян дүүрэг 2*******-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8а байрны автомашины зогсоолоос миний нэр дээр байсан Тоёота Приус 30 маркийн автомашиныг ын нэр дээр нотариатаар итгэмжлэх хийж өгөөд тус машины урьдчилгаа болох 2,000,000 төгрөгийг миний Хаан банкны тоот данс руу шилжүүлж авсан бөгөөд тухайн үед “ Шижир” ББСБ-аас 20.600.000 төгрөгийг миний данс руу шууд шилжүүлнэ гэж хэлсэн. Тэр үйл явдлаас хойш 1 cap орчим хугацаа өнгөрөхөд ерөөсөө үлдэгдэл мөнгө орохгүй байхаар нь аас асуухад "банк бусаас санхүүжилт нь орж ирээгүй байна, гээд удаа дараа надад худал хэлсэн бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 04-ны өдөр “ Шижир” ББСБ дээр очоод манай машины санхүүжилт орж ирэхгүй байна, яагаад орж ирэхгүй байгаа талаар асуухад“ санхүүжилт нь 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр олгогдсон байна гэж хэлсэн Тэгээд тухайн үед манай машиныг худалдаж авсан хүнтэй холбогдож ямар хүний дансаар шилжүүлсэн гэдгийг харахаар дансных нь хуулгыг хартал ын өөрийнхөө Хаан банкны 51*******133360******* гэх дансаар 20.600.000 төгрөгийг шилжүүлээд авчихсан байсан. Улмаар намайг залгаад утсаа авахгүй байхаар нь ажил дээр ирж машинаа ав гэж худал хэлж олж авсан. Тухайн үед нөхөр бид хоёрт хэлэхдээ ББСБ-с санхүүжилт орж ирээгүй байна гэж хэлж байсан бөгөөд 20,600,000 төгрөгөө зарцуулсан гэдгээ надад хэлэхдээ найзынхаа хүүхдийн эмчилгээнд өгсөн, эхнэрийнхээ хагалгааны зардалд мөн хүнд зээлчихсэн гэж хэлсэн. Харин сүүлд өөрөө “би мөрийтэй тоглоод алдчихсан” гэдгээ хэлсэн. Надад 20,600,000 төгрөгийн хохирол учраад байна...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 115-119 дэх тал/,

-гэрч гийн “...Би 2021 оноос эхлээд дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шинэ-22 автомашины худалдааны төв дээр 2-р бүсэд 6 машины зогсоол түрээсэлж хүнээр машинуудаа заруулдаг байсан. 2023 оны ******* дугаар сараас манай зэрэгцээ хажуу талын зогсоолыг нэг 20-******* орчим насны залуу түрээсэлж машин зарж эхэлсэн бөгөөд тухайн үед тэр залуутай танилцахад өөрийгөө гэдэг, би өөрийнхөө машиныг зардаг гэж ярьдаг байсан. Тэрнээс хойш танилын хүрээнд өөрсдийн зарсан автомашиныхаа зарсан үнэ зэргийг ярилцдаг байсан бөгөөд надаас тухайн үед нэг удаа 2,000,000 төгрөгийг эзэлж байсан. Надаас авсан мөнгөө цаг тухайд нь хийчихсэн учир би ыг итгэл хүлээлгэх залуу байна гэж дүгнэж байсан. Тэр үйл явдлаас хойш 2023 оны 11 дүгээр сард өвөл хүйтэрч байсан болохоор хувиараа автомашин зардаг газар түрээсэлж ажиллуулахаар болоод Баянгол дүүргийн 2******* дугаар хороо 8 а байрны грашийг түрээслэн ажиллуулж эхэлсэн. Удалгүй намайг 10 дугаар хороололд граш түрээсэлж байгааг мэдээд надтай уулзаад “ахаа энэ газарт чинь хамт машинаа зарья гэхээр нь би зөвшөөрч хамт машинаа зарж эхэлсэн. Тэгтэл 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр грашт байсан Тоёота приус-30 сувдан цагаан өнгийн автомашиныг 22,600,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд тухайн үед ыг тэр хүний хамт Шинэ-22 худалдааны төв рүү явуулсан. Тэр үед манай эхнэр лүү залгаад машин чинь зарагдаж байна итгэмжпэх хийх хэрэгтэй байна ойрхон нотариат ороод онлайнаар итгэмжпэх хийгээд явуулчих гэхээр нь хийгээд явуулсан. Удалгүй над руу яриад энэ машин авч байгаа хүний зээлийнх нь мөнгө жаахан удах юм байна болох юм уу гэж асуухаар нь би зөвшөөрсний үндсэн дээр тэр хүнд машинаа зарчих гэж хэлсэн. Тэр машины урьдчилгаа болох 2,000,000 төгрөг машин худалдан авч байгаа хүнээс манай эхнэрийн Хаан банкны дугаартай данс руу шилжүүлж өгсөн байсан. Үлдэгдэл болох 20,600,000 төгрөгийг тухайн үед машин худалдан авч буй хүн “ Шижир” ББСБ-с машин авсан хүний данс руу орсныг надад мөнгө орж ирээгүй байна. ББСБ-с асуусан чинь удахгүй энэ долоо хоногтоо өгчихнө гэж хэлээд 1 cap гаруй өнгөрсөн. Тэгээд би эхнэрийн хамт “ Шижир” ББСБ дээр очоод 20,600,000 төгрөг орохгүй байна яагаад удаад байгаа юм бол гэж асуухад менежер нь зээл авснаас хойш 2 хоногийн дараа шилжсэн байна баримтыг нь гаргаад өгч болно гэж хэлсэн. Машин авсан хүний утасны дугаарыг ББСБ-с аваад холбогдоход “тухайн үед надтай наймаа хийсэн хүний дансанд 20,600,000 төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн.” Бид хоёр эргэж гарш дээрээ ирээд т...мөнгө шилжсэн байна чамд баримтыг нь харуулах уу гэхэд “ таны мөнгөө машин авчихсан, одоо гааль дээр ирсэн байгаа тэрний мөнгийг нь өгсөн” гэж хэлж байсан...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн *******2-*******4 дэх тал/,

гэрч гийн “...Тухайн өдөр би дүүрэг Шинэ- 22 автомашины төв дотор байрлах “ Шижир Инвест” ББСБ-д ажил дээрээ байж байтал 11 цагийн орчимд нЗг эмэгтэй, нэг эрэгтэй хоёр хүн орж ирээд хамт явж байсан гэх эмэгтэй нь машины зээл авах гэж байгаа юм гээд зээлээ судлуулсан. Тухайн үед хамт явж байсан эрэгтэйгээс нь "та энэ хүнд машин зарах гэж байгаа чецж мөн үү” гэж асуухад тэр эрэгтэй тиймээ би ченж нь мөн байна гэж хэлсэн бөгөөд судлагдсан зээл нь ченжийн данс руу мөнгө нь шилжиж орохгүй. Зээл авч байгаа хүний данс руу шилжиж орно гэж хэлсэн бөгөөд тухайн залуу зээл судлуулахад асуудалгүй гэж хэлээд гэх эмэгтэйн зээлийг судлахад зээл гарах боломжтой байиа гэзд тэр хоёрт манай байгууллагаас албан тоот аваад машиныхаа худалдах, худалдан авах гэрээг хийгээд ир гээд явуулсан. Улмаар ажил тарах гээд байж байтал 16 цагийн орчим нөгөө хоёр хүн ирээд зээлийн гэрээгээ байгуулж гэх эмэгтэй тэр хүнээс Тоёота Приус 30 сувдан цагаан өнгийн автомашиныг *******,800,000 төгрөгөөр авсан бөгөөд урьдчилгаа 5,200,000 төгрөгийг ченж гэх эрэгтэйн данс руу шилжүүлэхээр болсон. Үлдэгдэл 20,600,000 төгрөгийг тухайн үед баасан гариг бүх зүйл хаачихсан мөнгө гарах боломжгүй байсан учир 2 хоногийн дараа буюу 2024 оны 4 дүгэзр сарын 02-ны өдөр гэх эмэгтэйн Голомт банкны 20151801************** тоот данс руу мөнгийг шилжүүлсэн байна. Тэгээд Лхагва гариг буюу 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр ажил дээрээ байж байтал үл таних дугаараас нэг эрэгтэй залгаад " мөнгөө над руу шилжүүлэхгүй байна, танайхаас мөнгө нь шилжиж орсон уу гэж асуухаар нь гэх эмэгтэй рүү залгаж ченж рүүгээ мөнгөө шилжүүлээрэй гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн *******6- ************** дахь тал/,

-“ Шижир Инвест” ББСБ-н 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10061301*******002682 дугаартай зээлийн гэрээний хуулбар, /У.тай 20,600,000 төгрөгийг 48 сарын хугацаатай сарын 2.98 хувийн хүүтэйгээр хийсэн гэрээний хуулбар/,/1хх-ийн 133-143 дахь тал/,

- Хаан банкны 51*******133360******* дугаартай овогтой ын харилцах дансны хуулга, хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл, (хуулгад 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Голомт банкны 2151801************** дугаартай Уянга гэх харилцагчийн данснаас 4,500,000 төгрөгөөр 4 удаа “ Уянга” гэх утгатайгаар, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр мөн дээрх утгатай 2,600,000 төгрөгийн орлого орж ирсэн байв. Мөн уг орлого орсноос хойш 9 минутын дараа 16,800,000 төгрөг Хаан банкны 5062113369 дугаартай данс руу “р20” гэх утгатай зарлага болж гарсан байв.). /1хх-ийн 144-155 дахь тал/,

хохирогч ид 60.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлтэй холбоотой,

Нийслэлийн тойргийн нотариатч гийн 2024 оны 4 дүгээр сарын 13- ны өдөр баталсан худалдах, худалдан авах дугаартай гэрээ /1хх-ийн 6-******* дахь тал/,

хохирогч ийн “...Би 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ******* гэх хүнд Лексус ар икс 450 загварын авто машинаа заруулахаар Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Victorty ” гэх газар луу өгч явуулсан. Би 2024 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр Дорнод аймгийн “ ” ХХК руу ажил руугаа явсан. 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай эхнэр лүү залгаад Лексус ар икс 450 машиныг чинь зархаар боллоо. Шинэ 22 худалдааны төв дээр хүрээд ир гэхээр нь манай эхнэр очсон. Тэнд очиход нотариатаар худалдах, худалдан авах гэрээ хийсэн бөгөөд машины урьдчилгаанд 15,0 сая төгрөгийг манай эхнэрийн Хаан банкны дугаартай данс руу шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 60,0 сая төгрөгийг 2024 оны оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ББСБ-с мөнгө чинь орно гэж хэлээд манай эхнэрийг явуулсан байсан. Улмаар мөнгө орж ирэхгүй удаад байхаар нь аас асуухад “энэ долоо хоногт орж ирнэ. дараагийн долоо хоногт орно” гэж худал хэлсээр байсан. 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдөр манай эхнэр машин барьцаалсан гэх “ финанс” ББСБ дээр очоод гэх менежертэй нь уулзаад яагаад мөнгө орохгүй байгаа юм бол гэж асуухад тухайн автомашиныг худалдаж авсан гэх хүнтэй холбогдож асуухад үлдэгдэл 60 сая төгрөгийг шилжүүлсэн гэж хэлсэн. Тэр хүн дансны хуулгаа зээлийн эдийн засагч руу явуулсан. Тэр хүний дансны хуулгаар 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 45,0 сая, 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 15,0 сая төгрөг тус тус ын Хаан банкны 51*******133360******* дугаартай данс руу шилжүүлсэн байсан. Харин ББСБ-н менежер манайх Монгол банкнаас баталсан журмын дагуу автомашин худалдан авч байгаа хүнийхээ данс руу зээлийг шилжүүлдэг гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 9-14 дэх тал/,

гэрч Б.гийн "...2023 оны 6 дугаар сард би нөхөр Батдоржын хамт Япон улсаас машин оруулж ирж зардаг байсан бөгөөд тухайн үед манай нөхөр Баянгол дүүргийн 2******* дугаар хорооны нутаг дэвсгэрт 8-а байрны грашт машин зардаг гэх залуутай танилцаж тэр залуугаар машинаа заруулахаар болж 1 машин зархад 500,0 мянган төгрөг өгөхөөр тохиролцсон.Тэгээд 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Японоос оруулж ирсэн Лексус ар икс 450 машиныг *******5,0 сая төгрөгөөр зархаар болж урьдчилгаа 15,0 сая төгрөгийг тухайн үед над руу шилжүүлж үлдэгдэл 60 сая төгрөгийг “ ” ББСБ-с зээлж авахаар болоод манай машиныг авсан хүнтэй нь худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. ББСБ-с өнөөдрийг хүртэл мөнгө орж ирэхгүй болохоор нь очиж уулзсан чинь 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр манай байгууллага гэрээ байгуулсан хүний дансанд 60,0 сая төгрөгийг шилжүүлж өгсөн гэж хэлсэн. Харин надтай гэрээ байгуулсан Бямба- очир ын данс руу 60,0 сая төгрөгийг шилжүүлсэн байсан. Гэрээ хийснээс хойш надад хэлэхдзэ ББСБ-с мөнгө нь орж ирээгүй байна гэж худал хэлсээр өдийг хүрсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 15-18 дахь тал/,

гэрч ын “... нь миний төрсөн дүү байгаа юм. Дүү маань 2022 оноос эхэлж Шинэ-22 авто худалдааны төвд 2 ширхэг машины зогсоол түрээсэлж миний машиныг зардаг байсан бөгөөд нэг машин зарвал 500,000- 1,000,000 төгрөгийн хооронд цалин болгож өгдөг байсан. 2022 онд манай дүү надад хэлэхдээ “манай нэг хуурай ах байгаа юм 10 дугаар хороололд байрны грашт нийлээд машин зархаар боллоо гэж хэлээд тэрнээс хойш гэртээ очихоо больсон” тухайн үед би дүүгээсээ мөнгөө өдөр бүр нэхдэг байсан учир над руу тэр өдөр 16,500,000 төгрөг шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 19-21 дэх тал/,

гэрч гийн “...Миний хүү ******* нь ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд айлын бага хүү болон мэндэлсэн бөгөөд бага насаа цэцэрлэгээр хүмүүжиж арван жилээ Улаанбаатар хот дугаар сургуулийг 2006 онд элсэн ороод 201******* онд төгссөн. Хүү маань ямар нэгэн зан харилцааны доолгүй тайван, дөлгөөн, ямарваа нэгэн зүйл хийхдээ хариуцлагатай хийдэг. Мөн япон хэлтэй учир орчуулга хийдэг байсан...’’ гэсэн мэдүүлэг /1хх-ийн 22-******* дахь тал/,

гэрч Н.ийн “...2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр манай салбар дээр Б.Бямба-очир түүний хамтран зээлдэгчээр гэх хүмүүс автомашины зээл авах гэж ирсэн. Тухайн зээл хүсэгчийн хүссэн 60,0 сая төгрөгийг “ ” ББСБ-н автомашины зээлийн гэрээний 2.1 дэх хэсэгт заасны дагуу түүний Хаан банкны 5009232*******98 тоот дансанд зээл олголтыг 2024 оны 4 дүгээр сарын 13- ны өдөр 60,0 сая төгрөгийг шилжүүлж өгсөн. Харин нь гэх хүнтэй байгуулсан худалдах; худалдан авах гэрээний дагуу дансандаа авсан 60,0 сая төгрөгийг ийн Хаан банкны тоот дансанд шилжүүлэх үүргийг хүлээсэн байсан. Манай байгууллага нь зөвхөн Э.Бямба-очиртой байгуулсан зээлийн гэрээний дагуу зээл олголтыг журмын дагуу шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 28-29 дэх тал/,

гэрч Э.ын “...2024 оны 4 дүгээр сарын *******-ны өдөр фейсбүүк зараас Лексус ар икс 450 машиныг.зарна гэсэн зарын дагуу Баянгол дүүргийн 10 дугаар хорооллын “ ” гэх нэртэй газар очиж үзэхэд бор царайтай 20-с ******* орчим насны залуу тухайн машиныг танилцуулж *******5,0 сая төгрөгөөр тохиролцож авахаар болсон бөгөөд маргааш нь буюу 4 дүгээр сарын 13-ны өдрийн 09 цагийн үед тэр залуутай уулзаад дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Шинэ 22” авто худалдааны төв рүү автомашины зээл авахаар явсан. Тэнд “ ” ББСБ-д очиж зээлээ судпуулсан. Тэгтэл 2 цаг орчмын дараа 60,0 төгрөгийн автомашины зээл гарч тухайн үед итгэмжлэл дээр байсан гэх эмэгтэй ирээд ойролцоо байсан нотариат орж худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Тухайн үед гэх эмэгтэй надтай ямар нэгэн зүйл яриагүй нөгөө залуутай юм яриад яарсан *байдалтай яваад өгсөн. Буцаж ББСБ дээр очоод эхнэр Саранцацралын данснаас 15,0 сая төгрөгийг Хаан банкны 51*******133360******* тоот данс руу шилжүүлсэн. Удалгүй миний Хаан банкны 5009232*******98 тоот данс руу ББСБ-с зээл болох 60,0 сая төгрөг орж ирсэн. Тэгтэл гэх залуу “ахаа та миний Хаан банкны 51*******133360******* гэх данс руу хийчихээ” гэхээр нь би тухайн үед миний дансны өдрийн лимит хэтэрсэн тул 45.0 сая төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үлдэгдэл 15,0 сая төгрөгийг маргааш нь буюу 2024 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр ын дансанд шилжүүлсэн...” гэсэн мэдүүлэг /1хх-ийн 30-33 дахь тал/,

“ ” ББСБ-н 503809*******3************** дугаартай данснаас иргэн овогтой ын 5009232*******98 дугаартай данс руу 60,000,000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн гүйлгээний баримт, (Зээлийн гэрээний хуулбар) /1хх-ийн 41 дэх тал/,

гэрч Б.ын Хаан банкны харилцах данснаас 60.000.000 төгрөгийг *******ын Хаан банкны 51*******133360******* дугаартай дансанд шилжүүлсэн цахим гүйлгээний баримт /1хх-ийн 63-64 дэх тал/,

Хаан банкны 51*******133360******* дугаартай дансны хуулга, хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 65-************** дахь тал/ хэрэгт авагдсан нотлох баримтыг тус тус шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дахь хэсэгт заасан залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, шүүгдэгч өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүйгээр шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтын хүрээнд шүүгдэгч *******ын гэм буруугийн талаар дараах дүгнэлтийг гаргав.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хохирогч О.Апгирмаагийн өмчлөлийн Тоёота приус 30 загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж төлбөрийг гэрээнд заасан хохирогчийн дансанд шилжүүлэлгүй хохирогчид “ Инвест” ББСБ-с мөнгө шилжиж орж ирээгүй байна гэж бодит байдлыг нуун хуурч, төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 51*******133360******* дугаартай дансаар 20,600,000 (хорин сая зургаан зуун мянга) төгрөгийг шилжүүлэн авч,

мөн үргэлжилсэн үйлдлээр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 2024 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр хохирогч ийн өмчлөлийн Лексус ар икс 450 загварын тээврийн хэрэгслийг худалдан борлуулж төлбөрийг гэрээнд заасан хохирогчийн дансанд шилжүүлэлгүй хохирогчид “ ” ББСБ-с мөнгө шилжиж орж ирээгүй байна гэж бодит байдлыг нуун хуурч, төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны 51*******133360******* дугаартай дансаар шилжүүлэн авч 60.000.000 (жаран сая) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Үүнд:

Хохирогч *******гийн: “... Улмаар 2024 оны 3 дугаар сарын 29-ны өдөр Баян дүүрэг 2*******-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 8а байрны автомашины зогсоолоос миний нэр дээр байсан Тоёота Приус 30 маркийн автомашиныг ын нэр дээр нотариатаар итгэмжлэх хийж өгөөд тус машины урьдчилгаа болох 2,000,000 төгрөгийг миний Хаан банкны тоот данс руу шилжүүлж авсан бөгөөд тухайн үед “ Шижир” ББСБ-аас 20.600.000 төгрөгийг миний данс руу шууд шилжүүлнэ гэж хэлсэн. Тэр үйл явдлаас хойш 1 cap орчим хугацаа өнгөрөхөд ерөөсөө үлдэгдэл мөнгө орохгүй байхаар нь аас асуухад "банк бусаас санхүүжилт нь орж ирээгүй байна, гээд удаа дараа надад худал хэлсэн бөгөөд 2024 оны 5 дугаар сарын 04-ны өдөр “ Шижир” ББСБ дээр очоод манай машины санхүүжилт орж ирэхгүй байна, яагаад орж ирэхгүй байгаа талаар асуухад“ санхүүжилт нь 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр олгогдсон байна гэж хэлсэн Тэгээд тухайн үед манай машиныг худалдаж авсан хүнтэй холбогдож ямар хүний дансаар шилжүүлсэн гэдгийг харахаар дансных нь хуулгыг хартал ын өөрийнхөө Хаан банкны 51*******133360******* гэх дансаар 20.600.000 төгрөгийг шилжүүлээд авчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн 115-119 дэх тал/,

гэрч гийн: “...Надаас авсан мөнгөө цаг тухайд нь хийчихсэн учир би ыг итгэл хүлээлгэх залуу байна гэж дүгнэж байсан. ... Тэгтэл 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдөр грашт байсан Тоёота приус-30 сувдан цагаан өнгийн автомашиныг 22,600,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон бөгөөд тухайн үед ыг тэр хүний хамт Шинэ-22 худалдааны төв рүү явуулсан. Тэр үед манай эхнэр лүү залгаад машин чинь зарагдаж байна итгэмжпэх хийх хэрэгтэй байна ойрхон нотариат ороод онлайнаар итгэмжпэх хийгээд явуулчих гэхээр нь хийгээд явуулсан. ... Үлдэгдэл болох 20,600,000 төгрөгийг тухайн үед машин худалдан авч буй хүн “ Шижир” ББСБ-с машин авсан хүний данс руу орсныг надад мөнгө орж ирээгүй байна. ББСБ-с асуусан чинь удахгүй энэ долоо хоногтоо өгчихнө гэж хэлээд 1 cap гаруй өнгөрсөн. Тэгээд би эхнэрийн хамт “ Шижир” ББСБ дээр очоод 20,600,000 төгрөг орохгүй байна яагаад удаад байгаа юм бол гэж асуухад менежер нь зээл авснаас хойш 2 хоногийн дараа шилжсэн байна баримтыг нь гаргаад өгч болно гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн *******2-*******4 дэх тал/,

гэрч гийн: “... Улмаар ажил тарах гээд байж байтал 16 цагийн орчим нөгөө хоёр хүн ирээд зээлийн гэрээгээ байгуулж гэх эмэгтэй тэр хүнээс Тоёота Приус 30 сувдан цагаан өнгийн автомашиныг *******,800,000 төгрөгөөр авсан бөгөөд урьдчилгаа 5,200,000 төгрөгийг ченж гэх эрэгтэйн данс руу шилжүүлэхээр болсон. Үлдэгдэл 20,600,000 төгрөгийг тухайн үед баасан гариг бүх зүйл хаачихсан мөнгө гарах боломжгүй байсан учир 2 хоногийн дараа буюу 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гэх эмэгтэйн Голомт банкны 20151801************** тоот данс руу мөнгийг шилжүүлсэн байна. ...” гэх мэдүүлэг /1хх-ийн *******6-************** дахь тал/,

“ Шижир Инвест” ББСБ-ын 2024 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 10061301*******002682 дугаартай зээлийн гэрээний хуулбар, /У.тай 20,600,000 төгрөгийг 48 сарын хугацаатай сарын 2,98 хувийн хүүтэйгээр хийсэн гэрээний хуулбар /1хх-ийн 133-143 дахь тал/,

Хаан банкны 51*******133360******* дугаартай овогтой ын харилцах дансны хуулга, хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 144-155 дахь тал/,

Нийслэлийн тойргийн нотариатч гийн 2024 оны 4 дүгээр сарын 13- ны өдөр баталсан худалдах, худалдан авах дугаартай гэрээ /1хх-ийн 6-******* дахь тал/ хохирогч ийн мэдүүлэг /1хх-ийн 9-14 дэх тал/, гэрч Б.гийн мэдүүлэг /1хх-ийн 15-18 дахь тал/, гэрч ын мэдүүлэг /1хх-ийн 19-21 дэх тал/, гэрч гийн мэдүүлэг /1хх-ийн 22-******* дахь тал/, гэрч Н.ийн мэдүүлэг /1хх-ийн 28-29 дэх тал/, гэрч Э.ын мэдүүлэг /1хх-ийн 30-33 дахь тал/ “ ” ББСБ-н 503809*******3************** дугаартай данснаас иргэн овогтой ын 5009232*******98 дугаартай данс руу 60.000.000 төгрөгийн зээлийг шилжүүлсэн гүйлгээний баримт, (Зээлийн гэрээний хуулбар) /1хх- ийн 41 дэх тал/, гэрч Б.ын Хаан банкны харилцах данснаас 60.000.000  төгрөгийг *******ын Хаан банкны 51*******133360******* дугаартай дансанд шилжүүлсэн цахим гүйлгээний баримт /1хх-ийн 63-64 дэх тал/, Хаан банкны 51*******133360******* дугаартай дансны хуулга, хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 65-************** дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуульд зааснаар нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор, мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж заасан ба Эрүүгийн хуулийн тусгай ангид хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулахыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлд зааснаар хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсныг залилах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.

Залилан мэхлэх гэмт хэргийн шинж нь бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар өөрийн мэдэлд авах, уг эд хөрөнгийг хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох шууд санаа зорилготой, өмчлөх эрхийг хууль бусаар өөртөө олж авах хэлбэрээр илэрдэг. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлд залилах гэмт хэргийн үндсэн шинжийг: “...хуурч, ...зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан бол” гэж, 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад бусдад ноцтой, эсхүл их хэмжээний хохирол учруулж үйлдсэн бол” гэж гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг заажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол” гэж “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” буюу 50.000.000 (тавин сая) түүнээс дээш хэмжээ гэж заасан бөгөөд хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь бусдад нийт 80.600.000 (наян сая зургаан зуун мянга) төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийг мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэн зөв байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж дүгнэлээ.

Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирч байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцохоор хуульчилсан байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “залилах” гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,

Иргэний хуулийн 49******* дугаар зүйлийн 49*******.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж,

Мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө..”  гэж заасны дагуу шүүгдэгч ******* нь бусдад учруулсан гэм хорыг арилгах үүрэгтэй.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******д учирсан 20.600.000 (хорин сая зургаан зуун мянга) төгрөг, хохирогч ид 60.000.000 (жаран сая) төгрөгийн хохирол төлбөрийг хохирогчид төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөртэй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид мөрдөн шалгах ажиллагааны үед цугларсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний дотор ялыг оногдуулах нь шүүхийн бүрэн эрх юм.

Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:”… Шүүгдэгч Ө.т 2 жил 6 сараар тооцож хорих ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгчээс 80,600,000 төгрөгийг гаргуулж хохирогч Алгирмаад 20,600,000 төгрөгийг, хохирогч од 60,000,000 төгрөгийг гаргуулах саналтай байна. Эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй байна. ...” гэсэн,

хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хүн хийсэн зүй, ярьсан бүхэн үнэн. Энэ хүүхэд мөнгөө өгчихвөл өөр ямар ч асуудал байхгүй. Цаашдын ирээдүйг нь сайн сайхан байгаасай гэж бодож байна. Машины мөнгөө гаргуулаад авчихмаар байна. Өөр асуудал байхгүй...” гэсэн,

шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... Анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна. Мөн гэм буруу дээр маргахгүй байна. ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.2, *******.3 дугаар зүйлд зааснаар албадлагын арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино зааснаар шүүхээс албадлагын арга хэмжээ авч, хохирол төлбөр төлөх боломжийг хангаж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлт, тайлбар гаргасан ба шүүгдэгч эрүүгийн хариуцлагын талаар үг хэлээгүй болно.

Шүүх Эрүүгийн хуулийн гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн *******.2 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ, *******.3 дугаар зүйлд заасан үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахуулах саналыг хүлээн авах боломжгүй байна. Тухайлбал, шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзэн мөн хуулийн ерөнхий ангийн *******.2 дугаар зүйлд зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэх нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн хэмжээг харгалзан үзэх учиртай. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогч нарт учирсан хохирлыг төлөхөө илэрхийлж байх боловч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан залилах гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн, эрхэлсэн тодорхой ажилгүй, хохирол төлбөр төлөх боломжтой эсэх талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, хохирогч нарт хохирол төлбөр огт төлөөгүй байдал  болон бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүх дүгнэлт хийж шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.2 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх нь тус арга хэмжээний болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, зорилтод нийцэхгүй гэж дүгнэсэн болно.        

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг журамлан шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2  (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ хэрэгт баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Шүүгдэгч *******аас 20.600.000 (хорин сая зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч *******д, 60.000.000 (жаран сая) төгрөгийг гаргуулан хохирогч ид тус тус олгож шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.******* дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч овогт ы ыг Эрүүгийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 1*******.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд *******т оногдуулсан хорих ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5.Шүүгдэгч *******ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6.Шүүгдэгч *******аас 20.600.000 (хорин сая зургаан зуун мянга) төгрөгийг гаргуулан хохирогч *******д, 60.000.000 (жаран сая) төгрөгийг гаргуулан хохирогч ид тус тус олгосугай.

*******.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хуульд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

 

 

 

                                     ДАРГАЛАГЧ,

                                     ШҮҮГЧ                                             Б.БИЛГҮҮН