Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 2015/ШЦТ/119

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч *******

Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт урьд ял шийтгэгдэж байгаагүй, тоот регистрийн дугаартай,  овогт

Үйлдсэн хэргийн талаар:

4 Шүүгдэгч ******* нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ******* нэртэй гуанзнаас *******гийн гар утсыг хулгайлсан, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод байрлах газрын гаднаас ийн мотоциклийг давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдэснээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ******* нэртэй гуанзнаас *******гийн гар утсыг хулгайлсан, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод байрлах газрын гаднаас ийн мотоциклийг давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан ...

-хохирогч *******гийн ... 2015 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр би Есөн-эрдэнэ "ахын ******* ******* гуанзанд тогооч ажилтай байж байхад гаднаас ******* гэх залуу 15 цагийн эрчимд орж ирээд 50.000 төгрөгний хэрэг байна хүнээс мөнгө зээлэх гэсэн юм. Гар утсаа ломбардад тавьдаг юм билүү гэж хэлж байсан тэгээд надаас “гар утсаа өгөөч аниа" гэхэд нь би “миний гар утас цэнэггүй байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд “би гар утсаа цэнэглэе” гэж хэлэхэд нь би “тэг тэг” гэж хэлсэн миний гар утас цэнэглэж байсны хажууд гар утсаа цэнэглээд гуанзны зааланд сууж байгаа харагдсан. Дараа нь цэнэглэсэн гар утсаа оролдоод зогсож байгаа харагдсан. Тэгээд удалгүй гуанзнаас гарч явж байгаа харагдсан. Би гар утсаа харахад миний гар утас байгаагүй. Эрээд олоогүй. гуанзнаас гарахдаа миний гар утсыг надад хэлэлгүйгээр авч гарч явсан байна гэж бодоод гэх залуу руу залгахад утас нь дуудаад авахгүй, утсаа унтрааж асаагаад байсан. Би өөрийн гар утас руугаа залгахад унтраасан байсан. Тэгээд миний гар утсыг буцааж авч ирж өгөөгүй тул би цагдаад гомдол гаргаж байна... гэх мэдүүлэг/хх-ийн 14-15/,

-хохирогч ийн ... 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор сумын 1-р багт байрлах “ " газар найз , нарын хамтаар 22 цаг 10 минутын орчимд гурвуулаа нэг нэг мотоцикльтой очоод гадаа мотоциклоо тавиад биллиард руу орж тоглосон 22 цаг 50 минутын орчимд газраас гарч ирэхэд миний мотоцикль байхгүй байсан. Тэр хавиар хайгаад мотоциклоо олоогүй. Тэгээд цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг/хх-ийн 17-1*******/

-Гэрч Т.ын ... ийг мотоциклоо алдах тэр үед би аймагт нэртэй газар цугтаа биллиард тоглож байсан. Миний мотоцикл , хийн 3 мотоцикл байсан юм. Хамгийн захад нь байсан хийн мотоцикль алга болчихсон байсан. Тэр үед цаг хархад 22 цаг болж байсан. Тэгээд бид нар тэр хавиар хайж байгаад цагдаа дуудсан юм... гэх мэдүүлэг /хх-ийн 26/

-Гэрч ийн ... энэ оны 5-р сард энэ залуу надтай уулзаад хотруу ажилруугаа явж байгаа. Замын зардал хийх гэсэн юм гээд ЛЖ-200 маркын цэнхэр өнгийн гар утсыг надад 50.000 төгрөгөөр худалдсан нь үнэн. Хулгайн гар утас гэдгийг мэдээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-30/

-Цагдаагийн ахмад ... 2015 оны 05 сарын 08-ны өдөр Баянхонгор сумын 1-р багийн нутаг үүднээс БНХАУ-д үйлдвэрлэсэн мустанг маркийн улаан өнгийн мотоцикль алдлаа гэх дуудлагын дагуу ажиллаж Баянхонгор сумын 7-р багийн иргэн овогтой гэгч хулгайлан өөрийн Дуурсахын хөндийд гэртээ аваачсан байхыг илрүүлэн ******* гэгчийг хулгайлсан мотоциклийн хамт хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад т хүлээлгэн өгөв гэх илтгэх хуудас /хх-ийн 70/

- Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/

- Эд зүйл түр хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7/

- Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн73, 78 дугаартай дүгнэлт /хх-ийн 33, 37/

- Баянхонгор сумын ******* дүгээр багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 5*******/

-Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 60-

- Сурагчийн хувийн хэргийн хуулбар /хх-ийн 62-67/

- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 68-6*******/

- Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 117/

-Эрүүгийн хэргийг нэгтгэх тогтоол /хх-ийн 73/

-шүүгдэгч *******ын ... Би 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр ганцаараа Есөн-эрдэнэ зах дээр явж байгаад "******* *******" нэртэй Охиноо эгчийнхээ гуанзанд орсон. Тэнд би өөрийнхөө гар утсыг цэнэглэж байсан. Тэгээд хажууд нь нэг ЛЖП-200 маркийн гар утас байсан. Ингээд би өөрийн гар утсаа цэнэглэж дуусаад нөгөө утсыг хамт авч гарсан. Аймгийн төвд байдаг Баянхонгор сумын ******* дүгээр багийн 2-26 тоотод байдаг гэртээ авчирсан юм. Ингээд дараа нь аймгийн төв рүү орж ирээд Хонгор буудалтай хамт байдаг Молор-Эрдэнэ дэлгүүрийн доод талд байдаг бичиг хэргийн дэлгүүрийн үүдэнд байдаг гар утас засварладаг эрэгтэй хүнтэй уулзаад утас авах уу гээд уг утсыг үзүүлсэн чинь 50.000 төгрөгөөр авна гэхээр нь 50.000 төгрөгөөр зарсан юм. Бусдын гар утсыг хулгайлсан хэргээ хүлээж байна. Дараа нь 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор сумын 1-р багт байрлалтай " " нэртэй гадна байсан улаан өнгийн мустанг-150 маркийн мотоциклийг түрж яваад кундакторыг салгаж асааж унаад Хөх толгойд байдаг ахынд очсон. Тэнд охин бүлтүүш бас хэлгүй банди нь байсан. ахынд мотоциклийг орхиод аавын мотоциклийг унаад хөдөө явж аавтайгаа уулзаж ааваар төв колонкийн ард буулгуулаад ахынд явган ирсэн Тэндээ байж байгаад ахынд хоносон. Маргааш нь 08:00 цагийн үед хулгайлсан мотоциклоо унаад аймагт байдаг *******-2-26 тоотод гэртээ авчирсан. Тэгтэл мотоциклийн эзэн манайд ирсэн. эгэтэд би мотоциклийн эзэнтэй хамт газар ирэхэд цагдаа нар машинтай ирээд цагдаагийн газар луу намайг, мотоциклийн хамт авч явсан. Мотоцикль хулгайлсан хэргээ хүлээж байна. Энэ үед би гар утас хулгай хийсэн хэрэгт цагдаагийн газарт шалгагдаж байсан юм. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэх мэдүүлэг /хх-ийн 50, 52, 55-56/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146. 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй Шүүгдэгч ******* нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* ******* нэртэй гуанзнаас *******гийн гар утсыг хулгайлсан, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод байрлах газрын гаднаас ийн мотоциклийг давтан үйлдлээр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч ******* хохиролд 250.000 төгрөг хүлээж авсан. Хохирогч мотоциклоо буцаан хүлээн авсан байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 14 хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч *******, нар нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, ял шийтгэгдэж байгаагүй нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх тул түүнд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал зэргийг ^хөнгөрүүлэх үндэслэлд тооцон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 2*******0, 2*******4, 2*******7, 2*******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.         Шүүгдэгч овогт ын ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ыг эд хөрөнгийг хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх хоёр жил таван сарь:н хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5******* дүгээр зүйлийн 5*******.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон арван дөрөв хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч *******ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

7. Шүүгдэгч ******* нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч *******. нар нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8 Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

*******. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ             Н.БААСАНБАТ