Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2015/ШЦТ/120

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй

Нарийн бичгийн дарга: Г.Мөнгөнцэцэг 

Улсын яллагч: *******

Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч: *******, *******, *******

Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч: ******* Шүүгдэгч *******гийн өмгөөлөгч

Иргэдийн төлөөлөгч:

Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, мөн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, *******, ******* нарт холбогдох тоот эрүүгийн хэргийг 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1.         Монгол Улсын иргэн, 1969 оны 03 сарын 07-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, дээд боловсролтой, соёлын менежер мэргэжилтэй, ам бүл 6, овогтой

2.         Монгол Улсын иргэн, 1982 оны 04 сарын 03-ны өдөр төрсөн. 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, овогтой

3.         Монгол Улсын иргэн, 1982 оны 08 сарын 12-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, соёлын мэргэжилтэй, ам бүл 5, овогтой

4.         Монгол Улсын иргэн, 1986 оны 03 сарын 03-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, овогтой

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь сумын соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр *******г соёлын төвд үйлчлэгчээр ажилд авахдаа түүнээс 300.000 төгрөгийн хээл хахууль иргэн *******ыг Соёлын төвд бүжгийн багшаар ажилд авч2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр  маркийн 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд тус тус авсан

Шүүгдэгч ******* нь сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилд орохдоо сумын Соёлын төвийн эрхлэгч *******д 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр маркын 749.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд өгсөн

Шүүгдэгч ******* нь сумын соёлын төвд үйлчлэгчээр ажилд орохдоо сумын Соёлын төвийн эрхлэгч *******д 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 300.000 төгрөгийн хээл хахууль өгсөн.

Шүүгдэгч ******* нь өөрийн эхнэр *******ыг сумын Соёлын төвд бүжгийн багшаар ажилд орохдоо *******д 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр ОеН маркийн 749.000 төгрөгний үнэ бүхий бүхий зөөврийн компьютерийг хээл хахуульд өгсөн гэх гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ./Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ:

Би сумын соёлын төвийн эрхлэгчээр 25 дахь жилдээ ажиллаж байна. 2013 оны 5 сард ашиг сонирхлын тухай хууль гарч сум орон нутагт өөрийн төрөл садангийн хүнийг тухайн байгууллагадаа ажиллуулж болохгүй гэсэн учир 2013 оны 05 сард орон нутаг судлалын танхимын ажилтнаар ажиллаж байсан өөрийн төрсөн дүү болох ыг ажлаас нь чөлөөлсөн. Энэ хугацаанд манай байгууллагад нэг ажлын орон тоо гарсан байсан. Энэ орон тоон дээр бүжгийн багш орон нутаг судлалын танхимын албан тушаалыг хавсруулан ажиллуулах гэж аймгийн телевизэд зар өгсөн боловч суманд очиж ажиллах мэргэжилтэй боловсон хүчин олдоогүй. Манай суманд мэргэжилтэй боловсон хүчин байсан. манай байгууллага болон сумын Засаг даргад ажилд орох хүсэлттэй байгаа талаараа өргөдөл өгсөн. Би ыг ажилд авах гэсэн боловч өмнө 2007 онд сумын соёлын төвд үйлчлэгчээр авч ажиллуулж байгаад Соёлын дээд сургуульд шалгалт өгүүлж цалинг нь өгч байж сургуульд явуулж мэргэжилтэй болгосон. Мэргэжилтэй болоод ирэхэд нь үйлчлэгчийнхээ ажпыг хийлгэх, яваандаа тушаал дэвшүүлнэ гэхэд би хотод амьдралтай болсон гээд ажлаа хаяад явсан. Тэгтэл ******* эргэж ирээд та л намайг ажилтай болгож өг хотоос хүний газрын хүн аваад ирсэн гэж гуйгаад байхаар нь цалингийн хэмнэлт гарсан байсан учир цалингийн доод түвшингээр цалинжуулаад 3 сарын хугацаатай тушаал гаргаж ажиллуулсан. Тэгтэл манай нөхөр цалингийн голж байна би болилоо гээд ажлаас гарч байсан. Ингээд хоёр удаа миний итгэлийг алдсан. Сумын Засаг дарга намайг дуудаж манай суманд мэргэжилтэй хүн байна ажилд ав гэсэн. Тэгэхээр нь би Засаг даргад өмнө нь 2 удаа ийм зүйл болсон. Тийм учир би ажилд авахгүй гэж хэлсэн. Тухайн үед *******ыг дипломын эх хувийг авчраад ажилд ор гэж хэлсэн. Тухайн үед миний хүү төгсөх курсын оюутан байсан. Дипломын ажил бичих гэж байгаа зөөврийн компьютерын хэрэг байна ^ гэсэн учир нөхөр бид хоёр лизингээр зөөврийн компьютер авч өгдөг юм уу гэж байтал ******* зөөврийн компьютер зарах гэж байна гэхээр нь би зөөврийн компьютерыг авъя, гэхдээ би цалингийн зээлтэй учир хавар ноолуурын үеэр мөнгийг өгье гэж тохиролцсон. Манай охин Улаанбаатар хот руу сургуульдаа явах гэж байсан учир нөгөө наймаагаа хийе гэж хэлсэн. Намайг хясан боогдуулах замаар зөөврийн компьютер авч байж ажилд авсан гэж байгаа тийм зүйл болоогүй. Би хүүдээ зөөврийн компьютер авах л гэж наймаа хийсэн. Ажилд авах энэ хоёрын хооронд авцалдаа байхгүй. намайг ажилд аваадхаач гэж гуйж, найз нөхөд хань минь хүртэл ыг ажилд авчих гээд байсан учир би 2013 оны 10 сарын 01-ний өдөр *******ыг ажилд авах тушаал гаргаж орон нутаг судлалын танхимын ажилтнаар ажилд авсан. ОеП маркын зөөврийн компьютерийн тухайд хээл хахуулийн чиглэлтэй зүйл байхгүй. Бид хоёр наймаа хийж тохирсон. Би наймаа хийхдээ гарын үсэг зуруулж аваагүй нь миний алдаа болсон байна. *******гийн хувьд бид хоёрт өгсөн авсан зүйл байхгүй гэв.

Шүүгдэгч ******* мөрдөн байцаалтад өгсөн:

Баян Овоо сумын Соёлын төвд бүжгийн багш ажилтай ийн ыг би анх 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр тус Соёлын төвийн Орон нутаг судлах танхимын ажилтан, бүжгийн багшийн орон тоонд түүнийг тушаал гаргаж ажилд авсан. 2013 оны 08 дугаар сард Ашиг сонирхлын хууль гараад Соёлын төвийн Орон нутаг судлах танхимын ажилтан гэж миний төрсөн дүү ажиллаж байгаад түүнийг ажлаас нь хуулийн дагуу чөлөөлсөн юм. Үүний дараахан нь 2013 оны 08 дугаар сарын сүүлээр манай гэрт ирээд байж байхад минйй хүү Төгөлдөр надад лизингээр зөөврийн компьютер авч өгөөч гэсэн яриа гарсан. Тэгэхэд манайд ОеИ маркын зөөврийн компьютер байгаа түүнийг хямд авахгүй юу гэсэн. Миний хүү Төгөлдөр 2013 оны 08 дугаар сарын сүүлээр Улаанбаатар хот руу хичээлдээ яваад утсаар эгчээс авах зөөврийн компьютероо авах юм уу, эсвэл лизингээр авч өгөх юмуу гэж асуусан болохоор нь той уулзаж нөгөө ОеП маркын зөөврийн компьютероо зарах уу, хэрвээ зарахаар бол одоо мөнгийг нь өгч чадахгүй, ноолуурын үеэр өгье гэсэн. Тэгвэл та надад ноолуурын үеэр 600.000 төгрөг өгөөрэй гэсэн. Тэгээд Оргйл охин г гэрт байхад нь ээжтэй чинь наймаа хийсэн юмаа гээд 0 өгөөд явсан байсан. Би тэр үед ажил дээрээ байсан. 2013 оны 05 дугаар сард манай Соёлын төвд үйлчлэгчийн орон тоо гарсан байсан. Тэр үед гэдэг хүнийг ирэхээр нь үндсэн шаардлагуудыг нь хангаж байна гэж үзээд үйлчлэгчээр ажилд авсан. Түүнээс биш ажилд авсаны төлөө 300.000 төгрөг авсан зүйл байхгүй. Ажил хийхгүй байхаар нь 2013 оны 10 дугаар сард ажлаас халсан...гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хх-ийн 113-114/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

... Хэрвээ чамайг би ажилд авах юм бол чамаас хахууль авна гэхээр нь би ямар учиртай юм гэхэд чамайг ажилд авсны төлөө 2 сарын цалинтай тэнцэх хэмжээний мөнгө авна” гэсэн. Би ажилд ороход сарын цалин хэд байдгийг мэдэхгүй учраас ******* эрхлэгчээс асуухад үндсэн цалин 388 000 төгрөг байдаг гэж хэлсэн. Би Ц эрхлэгчид танд өгөх мөнгө байхгүй, ажилд орны дараа цалингийн зээл аваад өгье гэхэд тийм юм байхгүй бэлэн авч байж ажилд авна гэсэн. ******* би өөрийн оюутан хүү Төгөлдөртөө нөтбүүк авч өгмөөр байна гэсэн. Тэгэхэд нь би тэр үед надаас мөнгө нэхэж байгаа юм байна гэж ойлгоод надад бэлэн мөнгө байхгүй гэхэд ******* эрхлэгч чамд шинэ зөөврийн компьютер байгаа биз дээ гэсэн. Миний нөхөр надад авч өгсөн болохоор болохгүй байхаа гэхэд энэ тухай т хэлж болохгүй шүү гэж байсан. Хэрвээ зөөврийн компьютер гэж байгаа бол би нөхөртөө хэлэхгүй яаж өгөх юм гэж ярихад чи өөрөө л мэдэхгүй юу гэсэн. Үүнээс хойш хоёр хоногийн дараа ******* эрхлэгч надруу утсаар яриад нөгөө асуудлаа юу болсон бэ гэсэн. Тэгэхээр нь миний нөхөр зөвшөөрсөн гэхэд тэгвэл энэ 7 хоногийн 5 дахь өдөр сайн өдөр байгаа гэрт авчраад өгөөрэй гээд яриа дууссан. ******* эрхлэгчийн хэлсний дагуу 2013 оны 09-р сарын 27-ны өдрийн баасан гаригийн орой нөхөр тай 19 цагийн орчим түүний гэрт нь очиход эрхлэгч өөрөө байгаагүй ба хөдөө явсан гээд охин нь хүүхэдтэйгээ хамт байсан.. ******* эрхлэгч надаас авч байгаа зөөврийн компьютерыг ...хүүхдүүддээ худалдан авч байгаа гэж худлаа хэлснээр нь..." охин д нь хар цүнх, түүний дотор улаан хүрэн өнгийн БеН маркын зөөврийн компьютер дагалдах хэрэгслүүдийн хамт өгөөд явсан. Мөн эрхлэгч Ц надтай уулзаж хоёулаа эв зүйгээ олсон юм чинь. Авлигатай тэмцэх газрын хүнд би уурандаа эрхлэгч надаас нэхээд авсан юмаа гээд худлаа хэлчих гэж байсан. Шүүхэд нэг гэрээ байдаг гэсэн тэр гэрээнд би худлаа хэлсэн юм. гомдолгүй гэж хэлбэл бүх юм зүгээр болно. Чи гомдолгүй гээд хэлбэл нөүтбүүкийг чинь эргүүлээд өгье, гэртээ аваад ирсэн байгаа гэж байсан. .." гэх мэдүүлэг/хх-ийн 1-р хх-ийн 127-129/

Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн

...2014.05.15-ны өдөр эрхлэгчийн өрөөнд оргуулахад эрхлэгч нь надад Ф чи одоо 300.000 төгрөг аваад ир, тэгвэл одоо шууд ажилд авах тушаалыг чинь гаргалаа гэсэн. Тэгэхээр нь би гайхаад асуух гэтэл чи ийм зүйл мэддэггүй юм уу, хаа газар ийм л байдаг, харин ч би 300.000 төгрөг гэж хэлж байна шүү гэсэн. Надад ийм хэмжээний мөнгө байхгүй гэсэн чинь ах, дүү нараасаа аваад ирэхгүй юу гэсэн, одоо надад олдохгүй гэсэн чинь за тэгвэл чи явцын дундаа бөөнөөр нь өгөөрэй, энэ чинь нэг сарын л цалин шүү дээ гэж надад хэлсэн. Намайг шахаад байсан болохоор нь би за гэж хариулсан. Тэгээд л тэр өдөр ажилд авах тушаал гараад би ажилд орсон юм. Тэр даруйдаа ажилд авах тушаал гаргасан учраас би ерөөнөөс гараад дэлгүүрээс пиво, компот зэрэг зүйл худалдаж аваад буцаад орж эрхлэгчид өгсөн. Ингээд ажлаа хийгээд явж байх хооронд эрхлэгч надаас нөгөө ярьж байсан 300.000 төгрөгийг 2-3 удаа нэхэж байсан. Удалгүй би 2013 оны 07-р сарын 03-нд хурим хийхээр мөнгөний хэрэг байсан учраас цалингийн зээл авахаар 06-р сарын сүүлээр эрхлэгчид орж цалингийн тодорхойлолт авах гэхэд ******* эрхлэгч за зээл авч байгаа бол 300.000 төгрөгөө одоо өгөөрэй гээд гарын үсэг зурж өгсөн. Тэр өдрөө би цалингийн зээл гэж 600 000 төгрөгийг 3 сарын хугацаатай Хаан банкнаас зээлж аваад нэхээд байсан 300 000 төгрөгийг Соёлын төв дотор хөшигний ард бэлнээр түүнд өгсөн. Гэтэл эрхлэгч тэр үед мөнгөө авчихаад энэ асуудал бол бид хоёрын нууц шүү гэсэн....гэх мэдүүлэг/1 -р хавтасны 121 хуудас/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн

... надад хэлэхдээ соёлын төвийн эрхлэгч надаас 750.000 төгрөг нэхээд байна нэг бол нөтбүүкээ өг тэгвэл 2013 оны 10 дугаар сарын 01-нд ажилд авсан тушаалыг чинь гаргаж өгнө гээд байна гэсэн зүйл ярихаар нь би эхнэртэй чи өөрөө л мэд би чамд зориулж авч өгсөн гэж хэлсэн... манай эхнэр лүү утсаар энэ 5 дахь өдөр их сайн өдөр байна лээ манайд хүргээд өгчихөөрэй гэж хэлсний дагуу би эхнэр ын хамт явж нөтбүүкээ гийн гэрт хүргэж өгөхөд гэрт нь охин нь байсан..../ 2 хавтасны 3-4 /

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

.... над руу утсаар яриад эрхлэгч намайг дарамтлаад ажлаас хална гэх зэргийг хэлээд байх юм гэсэн....яагаад чамайг дарамтлаад байгаа юм гэхэд намайг ажилд авахад надаас 700.000 төгрөг өг, эсвэл зөөврийн компьютер хэрэгтэй байна гэж ярьсан. Чи тэгээд юу өгсөн юм гэхэд би өөрийн хэрэглэж байсан улаан хүрэн өнгийн ОеП маркын зөөврийн компьютероо ажилд орохын тулд Соёлын Төвийн эрхлэгч *******гийн охинд өгсөн гэж ярьж байсан. Тэгээд түүний дараагаар ажилд авах тухай тушаал гарсан гэсэн “ утсаар ярихад нь өөр юугаар энэ асуудлаа нотлох юм гэхэд соёлын төвийн үйлчлэгчээр ажиллаж байсан гаас цалингийн зээл авахад нь 300.000 төгрөгийг нь авсан. Энэ нь түүнийг ажилд авахад хахууль авсан мөнгө байгаа юм. Үүнээс гадна эрхлэгч байнга дарамтлаад ажлаас халах хүртэл арга хэмжээ авна гээд байх юм. Би энэ талаар хаана хандах уу гэж надаас асуухаар нь авлигын гэмт хэрэг байна чи аймгийн эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлийн ажилтнуудтай уулз гэж зөвлөсөн./хх-ийн 60-61/

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн

...Сумын Соёлын төвийн бүжгийн багш ажилтай нь над руу утсаар ярьж Соёлын төвийн эрхлэгч хүнийг ажилд авахдаа мөнгө болоод эд зүйл аваад ажилд авдаг. Намайг ажилд авахдаа үнэ бүхий зөөврийн компьютероо ажилд орохын төлөө өг гэж хэлж байсан. ...Тэдгээрийн дунд хэрүүлийн чанартай яриа байсан болохоор Соёлын төвийн эрхлэгч д байгууллагын дарга байж ийм зүйл гаргаад байгаа бол өргөдлөө өгөөд гарах, эсвэл асуудлаа шийдэж чадахгүй байгаа бол хууль хяналтын байгууллагад хандаж зөв буруугаа тогтоолгох нь зүйтэй гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-62-63 /

Гэрч ын мөрдөн байцаалтад өгсөн

... 2013 оны 09 дүгзэр сарын 17-ны өдөр ..сумын иргэдийн төлөөлөгчдийн ээлжит 2- р хуралдаан хуралдсан юм....Тухай үед ******* Соёлын төвд ажилд ороогүй байсан учраас хуралдаанд оролцогчдод хандан надад нэг санал байгаа, сумын Соёлын төвд орон нутаг судлах танхимын ажилтны орон тоо байгаа тэр албан тушаалд ажиллая гэхээр ажилд авахгүй байна....иргэдийн төлөөлөл болсон та бүхэн миний асуудлыг шийдэж өгөөч гэж хэлсэн. Би ажилд орох гэж зөндөө хөөцөлдсөн хахууль өгье гэсэн ч ажилд авахгүй байна гэж ярьсан. .. /хх-ийн 66-67/

Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн

2014 оны өвөл 01-р сард шиг санагдаж байна тухайн үед манай аймаг улсын хэмжээний тэмээчдийн баяр болоод сумдын соёлын төвийн ажилчид цугларсан байсан. Манайд Баян-овоо сумын Соёлын төвийн эрхлэгч ирсэн байхад оройхон ирсэн.Тэд сууж байгаад юунаас болсон болохыг сайн мэдээгүй хоорондоо нь гээс маркын зөөврийн компьютер нэхсэн чинь ноолуурын үед өгнө шүү дээ гэж хэлж байгаа дуулдсан...гэх мэдүүлэг/хх-ийн 93-94 /

сумын Соёлын төвийн хурлын 2014 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн тэмдэглэл.-./хх-ийн 50-51/,

Соёлын төвийн эрхлэгчийн 2013 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 05 дугаартай ажилд авах тухай тушаал /хх-ийн 189-190 /, 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 08 дугаартай ажилд авах тухай тушаал /хх-ийн 191/,

Баянхонгор аймгийн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны тэмдэглэл /хх-ийн 205-206 /

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл: /хх-ийн 42-43 хуудас/

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол/1-р хх-ийн 21, 2013.08.20-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/1-р хх-ийн 31-37/, эд мөрийн баримт хураан тухай тогтоол, тэмдэглэл/1-р хх-ийн 39-40/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх—ийн 42-43/, эд мөрийн баримтад үзлэг хийсэн тэмдэглэл/1-р хх-ийн 44-48/, шүүгдэгч нарын ял шалгах хуудас/1-р хх-ийн 133-135, 2-р хх-ийн 7/, Баянхонгор аймаг дахь РС таН-ийн зарлагын падаан/1-р хх-ийн 138, 1992 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн №47 тушаал/1-р хх-ийн 154/, Баянхонгор аймгийн сумын соёлын төвийн эрхлэгчийн ажилд авах тухай 2013.05.15-ны өдрийн N905 тушаал, 2013.10.01-ний өдрийн ажилд авах тухай №08 тушаал, 2013.10.15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай №09 тушаал/1-р хх-ийн 189-191/, Баянхонгор аймгийн сумын соёлын төвийн хурлын тэмдэглэл/1-р хх-ийн 193-198/, Баянхонгор аймгийн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны тэмдэглэл/1-р хх-ийн 200-208/, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагаа/2-р хх-ийн 13-16/, компакт дискэнд үзлэг хийсэн тэмдэглэл/2-р 131-132/, электрон тоног төхөөрөмжийн үнэлгээ/2-р хх-ийн 139/, монгол гэрийн үнэлгээний тайлан/2-р хх-ийн 144-146/, малын үнэлгээний тайлан/2-р хх-ийн 147-151/, 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл/2-р хх-ийн 153-155/, 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх комиссын тогтоол №854, 2006 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн №193 тоот захирамж, сулласан хүмүүст олгодог тодорхойлолт/2-р хх-ийн 177-178/ болон хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлав.

Хээл хахууль авах гэмт хэрэг нь хахууль авагч тал нь өөртөө ашиг олох, өгөгч тал нь ажил хэргээ бүтээх гэсэн, авах, өгөх хоёр талын сонирхлын үүднээс асуудлыг шийдвэрлүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нийгмийн шударга ёсыг зөрчсөн байдаг. Энэ гэмт хэрэг нь албан тушаалтан хууль бус үйлдлээ хийж, бодит хор уршиг бий болгосон эсэхийг харгалзахгүй. Хээл хахууль авснаар бүрдэл төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт хамаарагддаг.

Иймд шүүгдэгч *******гийн Баянхонгор аймгийн сумын соёлын төвийн эрхлэгчээр ажиллаж байхдаа 2013 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Д г соёлын төвд үйлчлэгчээр ажилд авахдаа түүнээс 300.000 төгрөгийн хээл хахууль авсан үйлдэл нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй, үгүйсгэгдэж байна.

Харин шүүгдэгч ******* нь сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалынхаа байдлыг ашиглан хээл хахууль өгөгч *******ын ашиг сонирхлын үүднээс түүнээс ОеП маркийн зөөврийн компьютерыг авч ашиг хонжоо олсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1-д заасан хээл хахууль авах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг, * *******ын ажил хэргээ бүтээх зорилгоор албан тушаалтанд 2014 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр "ОЕИ" маркийн зөөврийн компьютерыг хээл хахуульд өгсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 269 дугаар зүйлийн 269.1-д заасан хээл хахууль өгөх гэмт хэргийн бүрэлдэхүүнийг тус тус хангаж байна.

Учир нь шүүгдэгч *******ын ...би эхнэр ын хамт явж зөөврийн ^ компьютероо гийн гэрт хүргэж өгсөн...гэх мэдүүлэг/хх-ийн 163-164/

шүүгдэгч *******ын ... 2013 оны 09-р сарын 27-ны өдөр нөхөр тай 19 цагийн орчим түүний гэрт нь очиход эрхлэгч өөрөө байгаагүй ба... ******* эрхлэгч надаас авч байгаа зөөврийн компьютерийг ...хүүхдүүддээ худалдан авч байгаа гэж худлаа хэлснээр нь..." охин д нь хар цүнх, түүний дотор улаан хүрэн өнгийн ОеН маркийн зөөврийн компьютерыг дагалдах хэрэгслүүдийн хамт өгөөд явсан...гэх мэдүүлэг/хх-ийн 127-129/

гэрч ын.... нь би өөрийн хэрэглэж байсан улаан хүрэн өнгиин маркийн зөөврийн компьютерыг ажилд орохын тулд Соёлын Төвийн эрхлэгч *******гийн охинд өгсөн гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /60-61/

гэрч Б.гийн ... эгч нөхрийнхөө хамт ирээд "ОЕИ” маркийн зөөврийн компьютер орон дээр тавиад ээжтэй нь наймаа хийж байгаа юм гэсэн... гэх мэдүүлэг/1-р хх-ийн 90-91/ болон эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг СЭ, улаан хүрэн өнгийн ОеН маркын. зөөврийн компьютер, түүний дагалдах хэрэгсэл цэнэглэгч, залгуур, мөн бусад хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******г албан тушаалын байдлаа ашиглан, хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс хээл хахууль авсан, мөн шүүгдэгч ******* нь ажил хэргээ бүтээх зорилгоор албан тушаалтанд хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Харин ******* нь ажилд томилуулахын тулд хээл хахууль өгсөн, ******* нь өөрийн эхнэр *******ыг ажилд томилуулахын тулд хахууль өгөх гэмт хэрэгт хамтран оролцсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн нотлогдож тогтоогдоогүй, "... гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив тал нь зөвхөн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илрэх бөгөөд тухайн хахууль өгөгч нь өөрийн үйлдлийн нийгмийн хор аюулыг урьдаас мэдэж, түүнийгээ туйлд нь хүргэхийг хүсэж албан тушаалтанд хахууль өгөх ...” шинж нь буюу тэд ф өөрсдийн ашиг сонирхлын үүднээс үйлдэл хийгээгүй, *******ын хувьд “...эхнэр *******ыг шөнө орой ганцаараа явж байгаад нохойд дайруулж мэдэх учраас хамтдаа явсан.., харин *******гийн “...тоглож байгаа байх гээд гайхаад харсан” гэх мэдүүлэг зэргээр дээрхи үйлдэл нь хууль ёсны эсэхийг бүрэн ухамсарлаж байсан нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн заалтын дагуу *******, ******* нарын үйлдлийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Уг хэрэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох улаан хүрэн өнгийн "ОЕИ” маркийн зөөврийн компьютерыг дагалдах хэрэгслийн хамт шүүхэд ирүүлснийг төрийн өмчлөлд шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг СО-ийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч *******гийн 5 ханатай монгол гэр, эр хонь 10 ширхэг, төлөг 8 ширхэг, үхэр 4 ширхэг нийт 22 тооны малыг битүүмжилсэн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн * эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн 5 ханатай гэр, шүүгдэгч *******ын 4 ханатай монгол гэрийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосныг тус тус дурьдав.

Шүүгдэгч *******гийн 2015 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 19/арван есөн/ хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч *******гийн тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тооцохоор шийдвэрлэсэн болохыг дурдав.

Шүүгдэгч *******гийн хувьд ногдох хөрөнгийг харгалзан, түүнийг хөдөлмөрийн

хөлсний доод хэмжээг 51 /тавин нэг/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, ар гэрийн амьдрал ахуй байдал болон хувийн бусад байдлууд зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд байдалд тооцож, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тодорхой хугацаанд хянан харгалзах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13, 246, 283, 284,       286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1 .Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-д заасныг баримтлан, мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар *******, ******* нарт Эрүүгийн хуулийн 269 дүгээр зүйлийн 269.1 -д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, овогт , овогт нарыг цагаатгасугай.

2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар аймгийн прокурорын газраас ын д Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэг болгон өөрчилсүгэй.

3. Шүүгдэгч *******г хээл хахууль авах, шүүгдэгч *******ыг хээл хахууль өгөх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1-т зааснаар шүүгдэгч *******гийн тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэг дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 269 дүгээр зүйлийн 269.1-т зааснаар шүүгдэгч *******ыг хоёр жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж, цагдаагийн байгууллагын хяналтанд шилжүүлсүгэй.

7.Эрүүгийн хуулийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл уг ялын хэмжээнээс хамааруулан шүүх торгох ялыг гурван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

8.         Эрүүгийн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2-д зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл болох улаан хүрэн өнгийн "ОЕИ” маркийн зөөврийн компьютерыг дагалдах хэрэгслийн хамт төрийн өмчлөлд шилжүүлсүгэй.

9.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг нэг жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нь шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

10.       Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир 19 /арван есөн/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

11.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 249 дүгээр зүйлийн 249.1-д зааснаар шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэрэглэж, шүүгдэгч *******, ******* нарт авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 3 ширхэг СЭ-ийг уг эрүүгийн хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

13.       Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.6, 134.10-д зааснаар шүүгдэгч *******гийн дундын өмчлөлийн 5 ханатай гэр, 22 тооны малыг битүүмжилсэн 2015 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч *******гийн 5 ханатай гэр, шүүгдэгч *******ын 4 ханатай монгол гэрийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

14.       Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

15.Давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д урьд авсан цагдан хорих ™ таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч *******д урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ         Б.ГЭРЭЛМАА

ШҮҮГЧ                    Ч.БАЙГАЛМАА

ШҮҮГЧ                   Н.БААСАНБАТ