Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2020/ДШМ/46

 

******* нарт холбогдох эрүүгийн хэргийн талаар

Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Долгормаа даргалж, шүүгч З.Энхцэцэг, Л.Наранбаяр нарын бүрэлдэхүүнтэйгээр шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийв.

Шүүх хуралдаанд:

Прокурор   Б.Төрболд,

Нарийн бичгийн дарга Н.Энхнаран,  

Хохирогч  *******,

Өмгөөлөгч В.Давааням, М.Энхтуяа, Д.Урансувд,  Ө.Батболд,

Шүүгдэгч  *******, *******, *******, *******, ******* нар оролцов.

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/278 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, *******, *******, *******, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа, Ө.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлоор *******, *******, *******, *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 1721002790179 дугаартай хэргийг 2020 оны 10 дугаар сарын 06ы өдөр хүлээн авч, шүүгч Л.Наранбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1986 оны 04 дүгээр сарын 17ы өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ******* овогт *******ын .

2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Халхгол суманд 1985 оны 03 дугаар сарын 10ы өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, овогт ын . Урьд:

- Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 9 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 89 дүгээр зүйлийн 89.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгүүлсэн.

3. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баяндун суманд 1983 оны 06 дугаар сарын 01ий өдөр төрсөн, 37 настай, эрэгтэй, овогт ийн .

4. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1977 оны 06 дугаар сарын 07ы өдөр төрсөн, 43 настай, эрэгтэй, овогт ийн . Урьд:

- Нийслэлийн Чингэлтэй дүүргийн шүүхийн 1998 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

- Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 331 дугаартай шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

5. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Чулуунхороот суманд 1987 оны 10 дугаар сарын 07ы өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, овогт ийн .

6. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Хэрлэн суманд 1985 оны 11 дүгээр сарын 27ы өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, овогт гийн .

Үйлдсэн хэргийн талаар:

1. Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хьюндай Портер маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Халхгол сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Атар-2” гэх газарт дэлгэж хатааж байсан 486 кг 700 гр дэрэвгэр, жиргэрүү ургамалын үндсийг хулгайлж хохирогч *******т 19.468.000 /арван есөн сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч *******тэй хамтран 2019 оны 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Истана маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “Чингис балл” гэх газарт бэлчиж байсан иргэн ын 8 тооны адууг хулгайлж, 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч *******, ******* нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим Хьюндай Портер маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хар чулуут” гэх газар нутаглах хохирогч ы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж, бусдад 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хьюндай Портер маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Халхгол сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Атар-2” гэх газарт дэлгэж хатааж байсан 486 кг 700 гр дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хулгайлж хохирогч *******т 19.468.000 /арван есөн сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

Мөн шүүгдэгч *******тай хамтран 2019 оны 01 дүгээр сарын 26-ны 27-нд шилжих шөнө Истана маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “Чингис балл” гэх газарт бэлчиж байсан иргэн ын 8 тооны адууг хулгайлж, 9.500.000 /есөн сая таван зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

3. Шүүгдэгч ******* нь Д., *******, Г. нартай хамтран 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хьюндай Портер маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Халхгол сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Атар-2” гэх газарт дэлгэж хатааж байсан 486 кг 700 гр дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хулгайлж хохирогч *******т 19.468.000 /арван есөн сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

4. Шүүгдэгч ******* нь *******, *******, ******* нартай хамтран 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Хьюндай Портер маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Халхгол сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Атар-2” гэх газарт дэлгэж хатааж байсан 486 кг 700 гр дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хулгайлж хохирогч *******т 19.468.000 /арван есөн сая дөрвөн зуун жаран найман мянга/ төгрөгийн хохирол учруулсан,

5. Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим Хьюндай Портер маркиын ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хар чулуут” гэх газар нутаглах хохирогч ы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж, бусдад 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан,

6. Шүүгдэгч ******* нь *******, ******* нартай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим Хьюндай Портер маркиын ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл буюу машин механизм ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар баг “Хар чулуут” гэх газар нутаглах хохирогч ы гэрийн гаднаас улаан халзан шүдлэн эр үхэр, улаан халзан сувай үнээ буюу 2 тооны үхэр хулгайлж, бусдад 1.800.000 /нэг сая найман зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дорнод аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Төрболд шүүгдэгч *******ыг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан,

мөн бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч ын 8 тооны адууг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

мөн бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч ы 2 тооны үхрийг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

- Шүүгдэгч *******ийг бүлэглэн, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан,

мөн бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч ын 8 тооны адууг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан,

- Шүүгдэгч *******, ******* нарыг хамтран, машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан,

- Шүүгдэгч *******, ******* нарыг бүлэглэн, машин механизм ашиглан хохирогч ы 2 тооны үхрийг хулгайлсан гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/278 дугаар шийтгэх тогтоолоор:

- Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Төрболдоос шүүгдэгч ын ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж,

- Шүүгдэгч овогт ын ийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх зааснаар бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн,

Шүүгдэгч овогт ийн , овогт ийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн,

 Шүүгдэгч овогт гийн , овогт ийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Шүүгдэгч овогт ын ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар,

Шүүгдэгч овогт ийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ялаар,

овогт ийн ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/ жилийн хорих ялаар,

Шүүгдэгч овогт гийн , овогт ийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ын д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нэмт нэгтгэн, нийт эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан тус бүр 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

- Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ээс нийт 7 717 000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т 4 867 000 төгрөгийг, хохирогч од 2 850 000 төгрөгийг, шүүгдэгч *******аас 4 867 000 төгрөгийг гаргуулж хохирогч *******т тус тус олгож,

- Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Б.ийн эзэмшлээс Дорнод аймгийн Баяндун сумын Наран баг Мандал хорооллын тоотод байрлах 48 м2 орон сууц, 2080 м2 газар бүхий 20 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий үл хөдлөх хөрөнгийг битүүмжилсэн 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 5/44 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, мөн шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “ капитал авто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4/37 дугаартай прокурорын тогтоол, “ ” ХХК-ий эзэмшлийн “Hyundai Porter маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 5/07 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, иргэн гийн эзэмшлийн ”Stana” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 5/49 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоолуудыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч *******ийн тоот регистрийн дугаартай, шүүгдэгч Б.ийн тоот регистрийн дугаартай, шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай, шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай, шүүгдэгч *******ын тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагаануудыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд нэн даруй хүргүүлж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох “ капитал авто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7 000 000 төгрөгөөс шүүгдэгч *******, *******, Б. нарт ногдох хэсэг болох тус бүр 1 750 000 төгрөгийг, мөн “ ” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 4 500 000 төгрөгөөс шүүгдэгч *******, ******* нарт ногдох хэсэг болох тус бүр 1 500 000 төгрөгийг, мөн иргэн гийн эзэмшлийн “Stana” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 5 000 000 төгрөгөөс шүүгдэгч *******д ногдох хэсэг болох 2 500 000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авч,

- Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******, *******, Л., *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “******* миний бие шүүхээр 6 сарын ял сонсохдоо айх гайхах зэрэгцээд байгаа тул давж заалдах учиртай гэж бодож байна. Учир нь ******* миний бие 2018 оны 3 сард Дорнод аймаг дахь Сум дундын шүүхээр 2 жилийн тэнсэн харгалзах ял авсан нь 2020 оны 4 сард дууссан байтал дахин энэ хэргээр яллаж байгаа нь хуулиндаа тохирохгүй байна. Тэнсэнтэй байх хугацаанд ямар нэгэн буруутай үйлдэл гаргаагүй байхад дахин 6 сарын ял өгсөн нь хуулиндаа тохирох уу? Хэргийг минь нарийн тунгаан хянаж, давж заалдах шатны шүүх тунгаан үнэн зөвийг олж, цагаатгаж өгнө үү.” гэжээ.

Мөн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Би аас авлагаа авна гэж Улаанбаатар хотоос ирээд тэр “найзаасаа аваад өгнө” гэж хөдөө явсан ба найз нь байхгүй байхад “би дараа нь хэлчихнээ, ав гэсэн юм” гээд 2 үхэр авч энэ хулгайн хэрэгт холбогдсон. Болохгүй юм хийлээ дээ гэдгээ мэдсэн ч “би өөрөө хэлчихнэ” гэхэд найдсан. Энэ хэрэг 2017 оны 12 сарын 15-нд болсон бөгөөд 2018 оны 3 сарын 01-нд хуралдаж бид тэнсэнтэй 2 жил хяналтанд байхаар шийдэгдсэн. Мөн тээврийн хэрэгслийн 1 500 000 төгрөгийг улсын орлогод тушаах байсан. Ингээд би Нийслэлийн ШШГГазарт хяналтанд орж хянагдаж тэнссэн ял 2020 оны 4 дүгээр сард дууссан. Мөн төлбөрийг ч бас төлсөн шүүхээс ял шийтгүүлж байх тэр үед өвсний хэрэгтэй гэдэг байсан. Түүнээс хойш дахин хулгай хийсэн болохыг шүүхэд дуудахад мэдсэн. Тэгэхэд өмнөх шийтгэх тогтоол хүчингүй болсон. та хоёрт хамаагүй гэж ойлгуулсан. Миний хувьд тэнсэн ялаас хойш дахин хэрэг төвөг хийгээгүй. Гэтэл сая шүүх хурлаас 6 сарын хорих ял авлаа. Яагаад хамаагүй гэсэн атлаа ингэж ял өөрчлөн дахин ял оногдуулсныг ойлгосонгүй. Иймд гомдол гаргаж байна. Би хотод хувиараа хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээдэг. 2-14 насны 4 хүүхэдтэй. Эхнэр хүүхдээ асраад ажил хийж чаддаггүй. Энэ өвчин зовлонтой хүнд үед ар гэр маань ямар ч орлогогүй болж хүнд байдалд орлоо. Миний ар гэрийн байдал, үнэн бодит байдлыг харгалзан ялыг минь тэнсэж өгнө үү. Би хэзээ ч ийм хууль бус юманд холбогдохгүй гэдэгтээ үр хүүхдийнхээ нэрийг барьж байна. Сая шүүх хурлын үед маргааш нь хуралдаа ирэхгүй алга болсон. Үүнээс болж биднийг ингэж шийтгэсэн юм болов уу? Түүнийг яасан талаар мэдэхгүй, үнэхээр ойлгохгүй байна. Би буруу юм хийснээ ухаарч түүндээ ялаа авч эдэлж дууссан гэж л ойлгож байгаа. Дахин дахин гуйя ялыг минь тэнсэж суллаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нарын өмгөөлөгч М.Энхтуяа 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “*******, ******* нар нь 2017.12.05-нд *******ын хамт бусдын үхэр хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн үйлдэлдээ 2018 оны 3 сарын 01-ний өдрийн тус шүүхийн 65 дугаартай шийтгэр тогтоолоор шийдвэрлүүлж Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүрийг 2 жилийн хугацаагаар тэнссэн ба тодорхой албадлагын арга авсан. Үүний учир 2 жилийн турш Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагын мэдэлд бүртгүүлж хянуулж байх албадлагын арга хэмжээтэй байсан. Гадаадад гарах, орох, зорчих ч эрхгүй байсан. Хуулийн дагуу дээрх үүргээ биелүүлж байгаа эсэхэд нь араас нь байнга хяналттай, тодорхой эрхийн хязгаарлалттай байсан. Гэтэл шүүхээс албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгч ******* хулгайн гэмт хэрэг үйлдсэн учир өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон байдаг. Энд т холбогдох хэргийг хүчингүй болгож болох байсан. Бүхэлд нь хүчингүй болгосон ч тэнсэгдсэн хугацаанд албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг зөрчөөгүй, бүрэн төгс хэрэгжүүлж, тэнссэн хугацаа дууссан ба хугацаа дуустал буюу 2020 оны 3, 4 дүгээр саруудад шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаад дуусгавар болсон тогтоол гарсан байна. Өмнөх шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон шийдвэр ШШГГазарт хүргэгдээгүй байсан.

Үүнээс үл хамааран Сум дундын шүүх 2020 оны 9 сарын 01-нд , , нарт дээрх тогтоолоор 6 сарын хорих ял оногдуулсан нь ялтан , нарт эрхийн хязгаарлалт үзүүлж ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн заалтыг агуулгын хувьд зөрчиж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд *******, ******* нарт оногдуулсан ялыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Би хийсэн хэрэгтээ 2018 оны 3 сарын 01-нд ял оногдуулахгүйгээр тэнсэж 2 жилээр хянан харгалзан хохирлоо төлөх, хяналтанд байж хаягаа өөрчлөх зорчих бол мэдэгдэх арга хэмжээ авагдсан ба сар бүр ирж хяналтанд нь байдаг байлаа. Хохирлыг бол тэр даруйд нь төлсөн. 2020.03.05 хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хянагдаж гүйцэтгэх арга хэмжээ, ажиллагаа дууссан. Хэрэг үйлдээгүй. Тэнсэгдсэн хугацаанд хэрэг үйлдсэн *******ын асуудлаас тогтоол хүчингүй болсон гэнэ. Түүнийг мэдээгүй. Прокурор шүүхэд тогтоол хүчингүй болсон та хоёрт хамаагүй гэж хуульчид, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, шүүхийн хүмүүс хэлж байсан. Гэтэл уг хэрэгт дахин 6 сарын хорих ял өгсөнд гомдолтой байна. Ялыг минь өөрчилж тэнсэж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ө.Батболд 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой, үнэн зөвөөр тогтоож шүүгдэгч нарт оногдох ял хариуцлагыг хууль зүйн үндэслэлтэйгээр маш сайн шийдвэрлэсэн боловч нэг алдааг өмгөөлөгчийн зүгээс гаргалаа гэж үзэж байна.

Шийтгэх тогтоолын 7 дахь заалтад “...“ капитал авто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 4/37 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын 8 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “ капитал авто” ХХК-ийн эзэмшлийн “Hyundai Porter маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 7 000 000 төгрөгөөс шүүгдэгч *******, *******, Б. нарт ногдох хэсэг болох 1 750 000 төгрөгийг ...тус тус гаргуулж, хохирол нөхөн төлөхөд зарцуулж, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай гэж заасныг эс зөвшөөрч байна.

Учир нь *******ийн хувьд учруулсан хохирлоо нөхөн төлсөн байхаас гадна энэ хэрэг нь 2017 оны 10 сарын 12-ны шөнө Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Атар 2” гэх газар дэлгэж хатааж байсан иргэн *******ийн дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг *******, *******, *******, ******* нар нь Д.ын Хьюндэй портер маркийн машинаар бүлэглэн хулгайлсан байдаг.

Энэнээс хойшхи цаг хугацаанд шүүгдэгч Д. нь өөрийн өмчлөлийн машинаа бусдын өмчлөлд шилжүүсэн, эсхүл банк бус санхүүгийн байгууллагаар анх авсан байх бүрэн боломжтойгоос гадна тухайн машиныг захиран зарцуулах эрх бүхий субект юм. Иймд битүүмжлэгдсэн байгаа *******ын хьюндэй портер маркийн машиныг хохирогч Эрдэнэчимэгийн хохирлыг төлж барагдуулахад зарцуулж илүү гарсан тохиолдолд улсын орлого болгохоор заах нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж *******ийг 1 750 000 төгрөг төлөх төлбөргүй болох талаар дурдсан өөрчлөлтийг оруулж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* 2020 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Намайг хохирогч Эрдэнэчимэгийн үндсийг , , нартай бүлэглэн хулгайлсан гэж 2 жилийн хорих ял оногдуулсан. Энэ хэрэгт намайг ганцхан яллагдагч ийн мэдүүлгээр ялласан. Би гэмт хэрэг гарах үед согтуу байсан. Машинд цуг байсан боловч намайг тасарч унасны дараа , 2 хулгай хийсэн болохыг дараа нь би мэдсэн. Согтуу хүн хүний эд зүйлийг харанхуй шөнө хулгай хийж чимээ гаргахгүй явна гэж байхгүй дээ. нь хэргээ удаашруулахын тулд янз бүрийн зүйл ярих, худал чулуу хөөлгөх зэргээр явдаг байсан ба үүнийгээ ч надад хэлж гуйж байсан. Сая шүүх хурлын дараа ч надад хэлсэн. Үнэхээр энэ хүний мэдүүлгийг үндэслэж байгаа бол давхар нотлох баримт юу байна вэ? Энэ байдал нь хөдөлшгүй, эргэлзээгүй тогтоох хуулийн шаардлагад нийцэхгүй байна. Гэмт хэрэг үйлдээгүй хүнийг гэм буруутайд тооцон, хорьж байгааг би зөвшөөрөхгүй.

Иймд надад холбогдох хэсгийг хүчингүй болгох, цагаатгах, эргэлзээтэй гэж үзэж байвал прокурорт буцаан ийн ээж болон бусад шаардлагатай цагаатгах болон яллах нотлох баримтыг шалгаж тогтоон үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ.

Шүүгдэгч ******* 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гаргасан давж заалдах гомдолдоо: “Би анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг тай бүлэглэн 2019 оны 1 сарын 26-27нд шилжих шөнө Истана маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын 4 дүгээр багийн нутаг “Чингис балл” гэдэг газарт бэлчиж байсан 8 тооны адууг хулгайлж, 9 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэдэг хэрэгт буруутгасан. Үүнийг би хүлээн зөвшөөрч байгаа.

Харин , , нартай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Дорнод аймгийн Халхгол сум 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Атар-2” гэх газарт дэлгэж хатааж байсан 486 кг 700 гр дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хулгайлж хохирогч *******т 19 468 000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутай гэж үзэж 2 жилийн хорих ял оноосон. Үүнийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. нь намайг *******ийн дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хулгайлахдаа хамт явсан гэж худлаа хэлсэн. Би 2017 оны 10 сарын 12-13-нд шилжих шөнө , , нартай хамт яваагүй. Тэд нар ч шөнө манайд ирээгүй. Манайд 2017.10.13-ны өглөө 09:00 цагийн үед очсон. Энэ үед би гэртээ ээж дүүгийн хамт байсан.

нь машинаа өөрөө жолоодон яваад газрын тосны 21 дүгээр талбай дээр 23 цаг өнгөрч байхад очсон бөгөөд замдаа архи уусан байсан болохоор цагдаад баригдаж бичиг баримтаа хураалгасан гэсэн. Цагдаад шалгагдаад багадаа л 30 минут саатсан гэж ярьдаг бөгөөд 21 дүгээр талбайгаас Халхгол руу хөдлөхдөө ойролцоогоор шөнийн 24 цагийн орчимд хөдөлсөн гэдэг. Гэтэл нь хэлэхдээ шөнийн 01 цагийн үед Халхгол суманд очоод намайг гэрээс гаргаад хамт Атар 2 гэх газар руу шөнийн 03 цагийн үед очиж хамт ургамлын үндэс хулгайлсан гэж мэдүүлсэн.

яагаад худлаа мэдүүлэг өгсөн бэ гэхээр , , нар 2017.10.12-ны өдөр 18 цаг өнгөрөөд Дорнод аймгаас портер машинтай Халхгол сум руу гарсан байсан. Би т мөнгөний өртэй байсан бөгөөд оронд нь надаас адуу авах зорилготой явсан юм байна лээ. Тэр гурав Дорнод аймгаас гараад 5 цаг гарны дараа шөнө 23 цаг өнгөрөөгөөд газрын тосны 21 дүгээр талбай дээр очсон гэсэн. 21 дүгээр талбай нь Дорнод аймгийн төвөөс 200 орчим километр зайтай байдаг. 21 дүгээр талбайгаас Халхгол сумын төв хүртэл 160 орчим километр байдаг юм. Тэр гурав шороон замаар ачааны портер машинтай Дорнод аймгаас газрын тосны 21 дүгээр талбай орох хүртэл 200 орчим километр замыг 5-6 цаг явж туулчихаад 21 дүгээр талбайгаас Халхгол сумын төв хүртэл 160 орчим километр замыг 1 цагийн дотор туулж очих ямар ч боломжгүй юм. Гэтэл нь Халхгол суманд шөнийн 01 цагт очсон гэж яриад байгаа нь худлаа бөгөөд ингэж явах огт боломжгүй зүйл. Энэ байдлаас харахад намайг , , нартай 13-ны өдөр Эрдэнэчимэгийнхээс хулгай хийгээгүй гэдгийг нотлох юм.

, нар нь намайг хулгай хийхэд байгаагүй, маргааш нь өглөө манай гэрт очсон гэж мэдүүлдэг. нь анх гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөн намайг хамт байгаагүй. Хулгай хийснийхээ дараа манай гэрт очсон гэж мэдүүлж байсан. Гэтэл дараа нь гэрчээр өгсөн мэдүүлгээсээ зөрж эсрэг зүйл ярьж, намайг хулгайн хэрэгт буруутгасан.

Тухайн үед болсон асуудал нь , , нар нь газрын тосны 21 дүгээр талбайгаас Халхгол сум руу явж байгаад зөндөө төөрөөд Эрдэнэчимэгийн гадаа очсон юм байна лээ. Би хийгээгүй хэрэгтээ хүнд шийтгүүлж 2 жилийн хорих ял аваад байгаадаа маш их гомдолтой байна. 21 дүгээр талбайгаас Халхгол сум руу очих 160 километр зам нь бартаа саад ихтэй бөгөөд ачааны портер машин байтугай тав тухтай, туулах чадвартай том жийп машин ч 1-2 цагийн дотор очих ямар ч боломжгүй байдаг юм. , , нар манай гэрт 13-ны өглөө 9-10 цагийн үед очиход гэрт ээж дүү нар байсан. , , нарыг хэдний өдөр, хэдэн цагт манайд очсоныг би сайн мэдэж байгаа. Гэвч цагдаа манай ээж, дүү хоёроос энэ талаар огт асуугаагүй.

Намайг Эрдэнэчимэгийнхээс хулгай хийсэн талаар нотлох баримт байхгүй байхад зөвхөн ийн худал мэдүүлгээр гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж дэрвэгэр жиргэрүү ургамлын үндсийг хулгайлсан гэх хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Шүүх хуралдаанд оролцсон хохирогч ******* гаргасан тайлбартаа: “Энэ хүмүүсийн хулгай хийх, миний ах нас барах зэрэгцсэн. явахгүйгээр хулгай хийнэ гэж байхгүй. Энэ хүн тэр газрыг мэднэ. хулгай хийсэн нь үнэн. ганцаараа 400 гаруй килограмм өвсийг үүрээд портерт ачих юм уу. Энэ хүмүүс бүгдээрээ хулгай хийсэн. Манай нөхөр техникийн, оношлогооны инженер хүн байдаг. Суман дээр явж байгаад “...энэ портерийн дуу мөн байна...” гэж хэлээд байгаа шүү дээ. Маргааш нь Батбаяр гэж хүн өвсийг ачаад явж байсан. Хулгай хийчихээд “...хулгай хийгээгүй...” гээд байх юм. үнэнээ хэлээд байна шүү дээ. Хүний хохирлыг төлөхгүй. Дээр нь “...намайг гүжирдлээ...” гэж ярьдаг. Өмгөөлөгч нар бас бодолтой байх хэрэгтэй шүү дээ.” гэв.

Шүүх хуралдаан оролцсон өмгөөлөгч В.Давааням гаргасан тайлбар, саналдаа: “Сая нотлох баримт шинжлэн судлуулахад дурдсан хавтаст хэргийн 51, 54, 57, 59, 62-р хуудаст байх холбогдогч нарын гэрчээр өгсөн мэдүүлгүүдэд 21-р талбай, Халхгол сум руу явсан цаг хугацаа, нөхцөл байдлыг маш сайн тодруулж асуусан байдаг. 21-р талбайгаас Халхгол сум орох замын хувьд бартаа ихтэй, шороон зам байдаг. Иймд энэ замыг шөнийн цагаар нэг цагийн хугацаанд туулж, ийг гэрээс нь авсан гэдэг нь бодит байдал дээр үгүйсгэгдэж байна. Хавтаст хэргийн 2-р хавтасны “...2 удаа шийтгэгдсэн...” мэтээр бичсэн асуудлыг шүүх нэг мөр шийдвэрлэж, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулах байх гэж бодож байна. ийн гомдолд дурдсан бүх асуудлыг өмгөөлөгчийн хувьд дэмжиж байна. Гомдлыг хангаж өгнө үү.” гэв.

Шүүх хуралдаан оролцсон өмгөөлөгч Д.Урансувд гаргасан тайлбар, саналдаа: “... шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3, мөн 1.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтыг хангаж чадаагүй байна гэсэн гомдолтой байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу анхан шатны шүүхийн 278 дугаар тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадаагүй учир тус тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь энэ тогтоолтой холбоотойгоор мөн эдийн засгийн хохирол амсаж байгаа. Хохирогчид 19 468 000 төгрөгийн хохирол учирч байгаа бол хоёр хүн хулгай хийсэн байлаа гэхэд хувааж төлнө. Гэтэл зөвхөн ийн мэдүүлгээр дээрх хохирлыг 4 хүн хувааж төлөх болсноор хийгээгүй хэргийн төлөө биечлэн ял эдлэх болсноос гадна эдийн засгийн хувьд хохирол төлбөр төлөх болж байна. Мөн хураагдсан тээврийн хэрэгслийн мөнгийг гаргуулах болсон нь түүнийг улам бүр эдийн засгийн хохиролтой байдалд оруулж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон, прокурорт буцааж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

Шүүх хуралдаан оролцсон шүүгдэгч ******* гаргасан тайлбартаа: “Тэнд очиж хулгай хийхэд Зоригоо ах надтай хамт байсан. Би Зоригоо ах руу хохирлын мөнгө төгрөг гэж яриагүй. 7-р байрны бильярдад , , бид дөрвүүлээ уулзсан. Тухайн үндэс байсан газрыг бид нар шиг хүмүүс олохгүй. Их хэцүү газар юм байна лээ. дагуулж яваад олж очсон. Үндсээ зөөсөн газар нь 200 орчим метр газар байсан. Нэг шуудай үндсийг 55 орчим килограмм гэж тооцож байгаа. Тэр 400 гаруй килограмм үндсийг хоёрхон хүн 20, 30 минутын дотор зөөнө гэж байхгүй. Эндээс Халхгол орох хүртлээ ийн утас руу байнга залгаж явсан. Зоригоо ах бид хоёрын хувьд яг ямар яриатайг мэдээгүй. Эндээс бол 21-р талбай орно гэсэн яриатай гарсан. 21-р талбай дээр цагдаад баригдаад, түүнээс цааш би машиныг барьж явсан. 80 км/цагийн хурдтай явахад тухайн газар очих бүрэн боломжтой.” гэв.

Шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Төрболд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч , нараас гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэл байхгүй гэж үзэж байна. Хэрэгт хамааралтай байж болох дээрх дөрвөн холбогдогчийг бүгдийг нь асуусан. Эндээс , , нар хамт гарсан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Гэтэл өнөөдөр авсан хүн байхгүй болоод байдаг. , хоёр л хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Миний бие хэргийг 2020 оны 05 дугаар сард хүлээн авч хянаад, 05 сарын 20-оор яллах дүгнэлт үйлдэж, шүүх рүү шилжүүлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон магадлал хэрэгт байсан. Иймд нэг хэрэгт нэг удаа ял оногдуулах зарчим зөрчигдөөгүй байна гэж үзэж байгаа. Магадлалыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээж аваад, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг зогсоосон эсэх нь энэ хэргээс тусдаа асуудал. , нарын тухайд 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол хөнгөн гэмт хэрэг. Үүн дээр ял оногдуулах уу, тэнсэх үү гэдэг нь шүүхийн эрх хэмжээний асуудал байгаа. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8-р заалтад дурдсан авто машины төлбөрийг шүүгдэгч нараас төлсөн учир, тухайн заалтыг өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээх санал дүгнэлттэй байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч *******, *******, шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ө.Батболд, шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Шүүгдэгч *******, *******, ******* нар шүүгдэгч *******тай бүлэглэн 2017 оны 10 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө Хюндай Портер маркийн   УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан, Дорнод аймгийн Халхгол сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Атар-2” гэх газарт дэлгэн хатааж байсан 486.7 кг дэрэвгэр жиргэрүү ургамлын үндсийг хулгайлж хохирогч *******т 19,468,000 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч ******* нь шүүгдэгч *******тай  бүлэглэн 2019 оны 01 дүгээр сарын 26-27-нд шилжих шөнө Истана маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг “Чингис балл” гэх газар бэлчиж байсан хохирогч ын 8 адууг хулгайлж, 9,500,000 төгрөгийн хохирол учруулсан;

Шүүгдэгч *******, ******* нар нь шүүгдэгч *******тай бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 20 цагийн орчим Хюндай Портер маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан Дорнод аймгийн Баян-Уул сумын 2 дугаар багийн нутаг “Хар Чулуут” гэх газар нутаглах хохирогч ы гэрийн гаднаас 2 үхэр хулгайлж, 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд шинжлэн суддлагдсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт  хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна.

“Өвсний үндэс хулгайлах гэмт хэрэгт санаатай нэгдэн оролцоогүй, зөвхөн шүүгдэгч *******ийн мэдүүлгээр үндэслэлгүй ялласан” гэх шүүгдэгч *******, ******* нарын давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Шүүх нэг үйл баримтын талаар харилцан зөрүүтэй мэдүүлсэн шүүгдэгч нарын мэдүүлэгт дүгнэлт хийхдээ хохирогчийн мэдүүлэг, хэрэгт тогтоогдож буй нөхцөл байдлуудтай тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үйл баримтыг тогтоосон, харилцан зөрүүтэй мэдүүлгүүдээс нэгийг нь авч нөгөөг нь үгүйсгэж буй үндэслэл шалтгаанаа шүүхийн шийдвэрт тодорхой тусгасан байна. Иймд, үйл баримтыг тогтоосон шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Шүүх...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэх заалттай нийцсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Мөн шүүгдэгч *******ийн өмгөөлөгч Ө.Батболдоос гаргасан “Хюндай Портер маркийн   УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг хураахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах замаар, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэлгээнээс  оногдох 1,750,000 төгрөгийн төлбөрөөс *******ийг чөлөөлүүлэх” агуулгатай давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь, 1-р хавтаст хэргийн 22 дугаар талд авагдсан, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараас үзвэл, тухайн тээврийн хэрэгслийн гэрчилгээ 2017 оны 08 дугаар сарын 15-нд олгогдох үед, тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр АПИТАЛ АВТО ХХК бичигдсэн байна. Иймээс гэмт хэрэг үйлдэгдэх үед уг тээврийн хэрэгсэл шүүгдэгч *******ын өмчлөлд байсан гэж дүгнэх боломжгүй юм. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн “...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч  хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулна” гэх заалтаас үзвэл,  шүүхээс хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ тухайн хөрөнгийн хувьд эдлэх бусдын эрхийг хөндөхгүй байх шаардлага тавигдсан байна. Иймд уг тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, харин тээврийн хэрэгслийн үнийг гэм буруутай шүүгдэгч нарт хуваан хариуцуулж гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Харин шүүгдэгч *******, *******, тэдний өмгөөлөгч М.Энхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Шүүгдэгч *******, ******* нарын хувьд энэ хэрэгт өмнө нь 2018 оны 03 сарын 01-ний өдрийн шийтгэх тогтоолоор шийтгэгдэж, хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэгджээ (1-р хавтаст хэргийн 164-170). Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх Прокурорын дүгнэлтийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 45 дугаар магадлалаар уг шийтгэх тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож, хэргийг сэргээн шалгуулахаар прокурорт буцаасан байна(2-р хавтаст хэргийн 176-179). Гэхдээ шинээр илэрсэн нөхцөл байдал нь шүүгдэгч *******, ******* нартай хамааралгүй, харин нэг шийтгэх тогтоолоор хамт шийтгэгдсэн ******* нь 2017 оны 10 сард  өөр гэмт хэрэг үйлдсэн нь хожим илэрч шалгагдах болсонтой холбоотой байна.

Түүнчлэн шүүгдэгч *******, ******* нараас давж заалдах шатны шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаар (5-р хавтаст хэргийн 19-22-р тал болон одоогоор задгай байгаа зарим баримтуудаар) “*******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ тус бүр 1,500,000 төгрөг гаргуулж улсын орлого болгохоор тогтоосон, гэмт хэргийн хор уршгийг арилгах, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсэн” албадлагын арга хэмжээ бүрэн биелэгдсэн тул  шийдвэр гүйцэтгэгчийн 2020-03-03, 2020-03-05-ны өдрийн тогтоолуудаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон байна. Эдгээр баримтууд нь анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй боловч шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулах, ялыг  хөнгөрүүлэхэд чухал ач холбогдолтой баримт бол тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Талууд дүгнэлт, санал хэлэхдээ анхан шатны шүүхийн тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг, хэрэгт авагдсан нотлох баримтыг ашиглахаас гадна, ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримт гаргаж өгч болно” гэх заалтын дагуу тэднийг үнэлж, дүгнэх үүрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч *******, ******* нарын эрх зүйн байдалд илүү ашигтай шийдвэрлэсэн шийтгэх тогтоол нь тэдэнтэй холбоогүй нөхцөл байдлаас хүчингүй болсон, нөгөөтэйгүүр уг шийтгэх тогтоолоор тэдэнд хэрэглэсэн албадлагын арга хэмжээ бүрэн биелэгдэж дуусгавар болсон нөхцөл байдал хэрэгт тогтоогдож байна.

Хэргийн энэ нөхцөл байдал нь нэг талаар, өмнөх албадлагын арга хэмжээ үр дүнтэй хэрэгжсэн, эрүүгийн хариуцлагын зорилго биелэгдсэн, тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг дахин авч үзэхэд өмнөхөөс хүндрүүлэх шаардлагагүй гэж дүгнэхэд хүргэж байна. Нөгөө талаар, шинээр ял оногдуулахдаа энэ нөхцөл байдлыг харгалзан үзэхгүй байх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэх заалт зөрчигдөхөд хүргэхээр байна. Эрүүгийн хуульд тусгагдсан энэ хэм хэмжээг зөвхөн “ял” гэдэг үгээр нь хязгаарлан ойлговол “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” албадлагын арга хэмжээнд хамааралгүй гэж ойлгогдоно. Гэвч энэ заалт нь зарчмын шинжтэй хэм хэмжээ учраас түүний тусгал нь эрүүгийн хариуцлага гэх ерөнхий институцэд бүхэлд нь зохих хэмжээний нөлөө үзүүлэхүйц хүчин чадалтай гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэх заалтаар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тэдний давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүгдэгч *******, ******* нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэх, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, улмаар Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолыг үндэслэн явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг энэхүү магадлалаар оногдуулсан тэнсэх албадлагын арга хэмжээний гүйцэтгэлд оруулан тооцох замаар дуусгавар болсонд тооцох нь  зүйтэй гэж үзэв.

Прокурор, шүүх хэргийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх нөхцөл байдал бий болоогүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэсэн нь буруу юм. Хууль буцаан хэрэглэх тухай ойлголт нь зөвхөн, шинээр гарсан хууль нь хуучин үйлчилж байсан хуультай харьцуулахад, үйлдэл эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн тохиолдолд, шинэ хуулийг урьд өмнө буюу хуучин хуулийн үед гарсан хэрэгт буцаан хэрэглэх явдал юм. Энэ хэргийн хувьд ийм нөхцөл байдал байхгүй бөгөөд, 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр батлагдсан хуулиар мал хулгайлах гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг чангатгасан нь хууль буцаан хэрэглэх үндэслэл биш юм. Одоо энэ хуулийг дагаж мөрдөж байгаа боловч энэ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө буюу 2017, 2019 онд үйлдэгдсэн мал хулгайлах хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн нийтлэг хэм хэмжээний дагуу шийдвэрлэх учиртай.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хууль хэрэглээний болон ял хөнгөрүүлэхтэй холбоотой өөрчлөлт оруулахаар шийдвэрлэв.

Давж заалдах шатны шүүх хуралдааны явцад шүүгдэгч *******ээс гаргасан “шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт биеийн байцаалтыг тэмдэглэхдээ өмнөх ял шийтгүүлсэн байдлыг 2 удаа ял шийтгүүлсэн гэж буруу бичсэн” гэх асуудлын тухайд,  шүүхийн шийдвэрт гарсан техникийн шинжтэй алдааг залруулах тусгайлсан журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 36.14 дүгээр зүйлээр тогтоосон байх тул шүүгдэгч ******* нь  тухайн анхан шатны шүүхэд хүсэлт гаргах замаар энэ асуудлыг шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1.4, мөн зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 2020/ШЦТ/278 дугаартай  шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 

1 дэх заалтыг “1. Прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй” гэж,

2 дахь заалтыг “2. Шүүгдэгч ын ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч ийн , ийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бүлэглэн, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч гийн , ийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бүлэглэн, бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж, 

3 дахь заалтыг “3.Шүүгдэгч гийн , ийн нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тус бүр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч; Дорнод аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 сарын 01-ний өдрийн 65 дугаар шийтгэх тогтоолоор явагдсан шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг энэхүү тэнсэх болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний гүйцэтгэлд тооцон дуусгавар болгож;

  Шүүгдэгч ын ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хоёр жилийн хугацаатай хорих ялаар; Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаатай хорих ялаар,

Шүүгдэгч ийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар хоёр жилийн хугацаатай хорих ялаар,

Шүүгдэгч ийн ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар нэг жилийн хугацаатай хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

4 дэх заалтыг “4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар, шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр оногдуулсан нэг жилийн хорих ялыг түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтаар оногдуулсан хоёр жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг гурван жилийн хугацаатай хорих ялаар тогтоосугай” гэж,

5 дахь заалтыг “5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч *******д оногдуулсан гурван жилийн хугацаатай хорих ял, шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жилийн хугацаатай хорих ял, шүүгдэгч *******д оногдуулсан нэг жилийн хугацаатай хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчлөн, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

 

2. Шүүгдэгч *******, *******, ******* нарын 2020 оны 09 сарын 01-ний өдрөөс 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл цагдан хоригдсон тус бүрийн жаран гурав хоногийг  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

3. Шүүгдэгч Г., ******* нар нь энэ хэрэгт 2020 оны 09 сарын 01-нээс 2020 оны 11 дүгээр сарын 03-ныг хүртэл тус бүр жаран гурав хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэдэнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон цагдан хорих байрнаас суллаж, тэдэнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлд заасан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтаар шүүгдэгч *******, ******* нараас гаргуулахаар шийдвэрлэсэн тус бүрийн 1,500,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болохыг дурдсугай. 

 

5.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд зааснаар энэхүү магадлалыг эс зөвшөөрвөл шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэх үндэслэлээр магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ж.ДОЛГОРМАА                         

                  ШҮҮГЧИД                                                  З.ЭНХЦЭЦЭГ

                                                                                     Л.НАРАНБАЯР