Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 2015/ШЦТ/122

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-т зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг *******015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 198******* оны 03 сарын 14-ний өдөр төрсөн, 33 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4, тоот регистрийн дугаартай, овогт

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь *******015 оны 03 сарын *******7-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газар айлын гадаа байсан ******* сумын ЗДТГ-ын машин дотор нэвтэрч ОР-3500 металл хайгч хулгайлан хохирогч *******ад 3,******* сая төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд

Шүүгдэгч ******* нь *******015 оны 03 сарын *******7-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газар айлын гадаа байсан Баянхонгор аймгийн ******* сумын ЗДТГ-ын машин дотор нэвтэрч ӨР-3500 металл хайгч хулгайлан иргэн *******ад 3.*******00.000 төгрөгийн төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан ...

-хохирогч *******ын ... тэр орчмоор хайгч бариад явж байсан чинь бор өнгийн пургон машинтай хүмүүс ирээд ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга байна нөхөн сэргээлт хийсэн газар хайгч барьж болохгүй гээд миний хайгчийг хурааж авсан. ******* суман дээр ирж сумын байгаль орчны байцаагчтай уулзаж аваарай гээд яваад өгсөн. Тэгээд авах гээд ирсэн чинь миний хайгчийг машинаасаа алдаад олж авсан талаар хэлсэн ... гэх мэдүүлэг/хх-ийн *******1/,

-гэрч ын ... “******* *******” гэх газар гэх айлд ороод тэр айлд сум орны талаар яриад хаваржилтын талаар ярьж байгаад гараад ирсэн чинь бидний машинд байсан хураагдсан хүний хайгч алга болсон байхаар нь урьд нь орсон ын эсвэл энэ хоёрын аль нэгний гадаа алдлаа гэж бодоод эргээд ынд хамт явсан хоёр хүнээ орхиод эргээд гийнд ирээд энэ талаараа хэлсэн чинь бас аваагүй гээд байхаар нь тэндээ хоноод уулан дээр гарч хэсгийн төлөөлөгчийг дуудаад шалгуулсан чинь энэ гийн дүү нь болох нь хулгай хийсэн байсан ... гэх мэдүүлэг/хх-ийн **************/,

-гэрч Б.гийн ... Би тухайн үед гэртээ байсан. Манай дүү нь манайд байж байгаад гараад явсан чинь энэ хүмүүсийн хайгчийг авсан байсан нь үнэн ... гэх мэдүүлэг /хх-ийн *******5/,

-гэрч ын ... Биднийг очиход байхгүй байсан сүүлд нь хэсгийн төлөөлөгч ирсний дараа биднийг ирэхээс өмнө энэ айлд даалуу тоглож байгаад биднийг ирж байгаа үед гараад хотонд байж байгаад айлд орох үед хайгч авсан юм ... гэх мэдүүлэг/хх-ийн *******7/,

-гэрч гийн ... гэх айлд ирээд өмнө хураагдсан хайгчны нэг болох хайгчийг нь гаргаж өгөх гээд хайгчуудаа үзсэн чинь гийн хайгчны дээр байсан том хайгч нь алга болсон байсан. Тэгээд энэ айлын гадаа алдчихлаа гэдгээ мэдээд гийнд ирээд гаргаад өгчих танай гадаа алдлаа гээд хэлсэн чинь бид аваагүй мэдэхгүй гээд байсан. Тэгээд маргааш нь сумын цагдааруу холбоо бариад ыг авсан байна гэдгийг мэдсэн ...гэх мэдүүлэг /хх-ийн *******9/,

-гэрч ын ... ************** цагийн орчим гэх айлд ирээд өмнө хураалгасан хайгчийг нь өгсөн чинь хамт байсан нэг том хайгч нь алга болсон байсан. Тэгээд бид энэ айлын гадаа алдлаа гээд хэлсэн чинь бид аваагүй мэдэхгүй гээд байсан. Маргааш нь сумын цагдааруу холбоо бариад цагдаа ирээд ыг авсан байна гэдгийн мэдсэн. өөрөө дагуулж яваад нуусан газраа зааж өгсөн ... гэх мэдүүлэг /хх-ийн 31/

-шүүгдэгч *******ын ... Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би бусдын эд зүйлийг авсан нь үнэн. Намайг энэ эд зүйлийг хулгайлаад аваадах гэж хэлсэн хүн байхгүй. Би авах гээд авсан. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би ахиж ийм хэрэг хийхгүй. Өөр зүйл аваагүй. Би хүнд өгөөгүй хээр аваачаад тавьсан байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн 46/

-хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-8/,

-Эд зүйлд үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 36-37/,

-эд мөрийн баримт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 84/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

Хохирогч ******* нь алдагдсан эд зүйл болох ӨР-3500 металл хайгчийг хүлээн авсан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо мөрдөн байцаалтанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүх шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан эд хөрөнгийг хураахгүйгээр хорих ял оногдуулж, шүүгдэгч *******ын эдлэх ялыг тэнсэн харгалзах нь зүйтэй гэж дүгнэв.

Шүүгдэгчийн эд хөрөнгийг хураахгүйгээр ял оногдуулсан тул хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 тооны хонь, 5 тооны ямааг түүнд буцаан олгож *******015 оны 04 сарын **************-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, хэргийн учир 4 хоног цагдан хоригдсон, хэрэгт ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******83 дугаар зүйлийн *******83.1, *******94 дүгээр зүйлийн *******94 дүгээр зүйлийн *******94.*******., *******94.3., *******95, *******96, *******97, *******98 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.         Шүүгдэгч овогт ийн ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай

*******.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.*******-т зааснаар шүүгдэгч *******ын эд хөрөнгийг хураахгүйгээр ******* жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5******* дугаар зүйлийн 5*******.5-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх ******* жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан ******* жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсугай.

5.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгч *******ын засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

6.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ын эзэмшлийн 5 тооны хонь, 5 тооны ямааг түүнд буцаан олгож *******015 оны 04 сарын **************-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

7.         Шүүгдэгч ******* нь хэргийн учир 4 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

8.         Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.         Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10.       Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж бусдын батлан даалтад байх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ   Б.ГЭРЭЛМАА