Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2015/ШЦТ/123

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч *******,

Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор Аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 03 сарын 28-ны өдөр төрсөн. 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, тоот регистрийн Дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг ******* гэх газарт нутаглаж байсан хохирогч *******гийн гэрт нэвтэрч 17,5 кг ноолуурыг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал Болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох Баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч ******* нь 2015 оны 05 дугаар сарын 2.9-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг ******* гэх газарт нутаглаж байсан *******гийн гэрт нэвтэрч 17.5 кг ноолуурыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан

-хохирогч *******гийн ...2015 оны 5-р сарын 29-ний өдөр манай охин сумруу явсан. Би хониндоо яваад ирсэн. Тэгээд унтаж байхад манай охин ирээд ноолуур алга болсон байна гэхээр нь саахалт айл *******ынд очиж уулзахад “цагаан машинтай хүмүүс ирээд явсан. МАшины дугаарыг нь хараагүй” гэж байсан. ... нийт 20,7 кг ноолуур гарсан. 3,2 кг-ыг сумандаа тушаасан. Үлдсэн 17.5 кг ноолуурыг 50 кг-ын ягаан өнгийн шуудайнд хийсэн байсан. Би алдсан ноолуураа 1 кг 55.000 төгрөгөөр тооцож 962.000 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж авна. ...Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж мэдүүлэхэд би хохирлын 910,000 төгрөгөө бүгдийг бүрэн хүлээн авсан. Одоо надад гомдол санал гэх зүйл байхгүй. Надад учирсан хохирлыг бүрэн барагдуулсан. Шүүх хуралд оролцохгүй гэж бодож байна. Учир нь би Улаанбаатар хот руу явна... гэх мэдүүлэг /хх-ийн 22-24/,

-гэрч ******* ... ******* сумын 1 дүгээр багийн нутаг ******* гэх газарт манай аав ******* нь хамт зусаж байгаа юм. 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр би сумруу явсан. Энэ үед аав хониндоо яваад гэр эзэнгүй үлдсэн байсан. Орой ирэхэд аав унтаж байсан. Тэгтэл шуудайнд хийсэн байсан 2 шуудайтай ноолуурын нэг нь алга болчихсон байсан. Аавыг сэрээж хэлсэн. Аав саахалтын айл *******ынд очиж уулзахад цагаан машинтай хүмүүс ирээд явсан машины дугаарыг нь хараагүй гэж байсан бөгөөд ******* нь дурандаж харсан гэж байсан. Мөн өөрийнх нь гэр нь эзэнгүй байсан гэж байсан. Тэр цагаан машинтай хүмүүс нь эхлээд *******ын гадаа зогсоод дараа нь манай гадаа зогсоод явсан гэж байсан юм Тэгээд аав сумын төв орж цагдаад мэдэгдсэн... гэх мэдүүлэг/хх-ийн 26/

-Гэрч Б.*******ын ...Тэр өдөр нь манай гэрт хүн байхгүй, би хээр хонь хариулаад явж байсан чинь манай гэрийн гадаа жижиг цагаан машин ирж зогссон. Тэгэхээр нь би хониныхоо бэлчээрээс, 3-4 км зайтай газраас дурандаад харсан чинь нэг хүн бууж ирээд манай гэр лүү ороод гарч ирж байсан. Манай гаднаас хөдлөөд манай саахалт айл болох Баттөмөрийн гадаа очоод зогсож байсан. Тэгээд би малаа буцаагаад эргээд харсан чинь байхгүй байсан. Хаашаа явсан талаар нь мэдэхгүй байна. Ирэхдээ сумаас ирдэг замаар ирж байсан. Машины дугаарыг нь харах боломжгүй. Би дурандаж харсан юм. Манай гэрээс ямар ч байсан юм алга болоогүй байсан... гэх мэдүүлэг/хх-ийн 28-29/

-Гэрч ийн ...Машинаас нэг сонин юм үнэртээд байхаар нь юу үнэртээд байна гэж , хоёроос асуухад “ нь ноолуур айлаас согтуу байхдаа авчихаж гэж хэлсэн. уурлаад дүүгээ загнасан. Би уурлаад бас “цагдаагийн хэсгийн даргынд очиж дайлуулчихаад хулгай хийгээд байхдаа яадаг юм" гээд загнаад уур хүрээд тэр улаан шуудайтай ноолуурыг нь машинаас буулгаад шидчихээд явсан юм. Мөн ах руу залгаж хэлэх гэхэд ахын утас нь холбогдохгүй байсан. Тэгээд замдаа яриад хэлчихье гэж бодоод явсан. Замдаа залгасан боловч утас нь холбогдохгүй байж байгаад сумандаа ирээд болон ******* сумын хэсгийн төлөөлөгчтэй утсаар ярьж “ноолуур цуг явсан хүн /, нар нь / авсан байна. Би энэ хүмүүсийг аваад очъё" гэж хэлээд бид нэр буцаж ирээд байгаа юм Архангай аймгийн Хангай сумаас буцаад ******* сум оръё гэж бодсон боловч жолоо барьж явсан нь хадтай өндөр уулаар явж ирсэн хэцүү гэж хэлсэн учир ерөөсөө ахтай яриад хэлье гэж бодсон юм... гэх мэдүүлэг/хх-ийн 35-39/

-Д.ын сэжигтнээр өгсөн: ... Тэгээд тэр давааг даваад явж байхад зам 2 салсан. Доод Щ!маар нь яваад нэг айл байхаар нь зам асуухаар ороход эзэнгүй байсан. Тэгээд цаашаа явж байтал ахиад нэг айл байхаар нь ыг оруулсан чинь бас эзэнгүй байсан. Жижиг том 2 гэр байсан. Том гэрт нь ороод гарч ирэхдээ ягаан өнгийн шуудайтай ноолуур аваад гараад ирсэн. Тэгэхэд нь би боль яаж байгаа юм гэхэд дуугай яв гэж хэлээд явсан. , 2 унтаж байсан. Тэгээд Архангай аймгийн Хангай суманд очоод хоноход , 2 сэрээд юун ноолуур хаанаас гараад ирэв гээд асуухад нь айлд очоод эзэнгүй байхаар нь авсан юм гэхэд ах нь дүүгээ зодож. Загнаад тэр шуудайтай ноолуурыг машинаас буулгаад шидчихээд явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 5-5'/

-******* сумын Сум дундын цагдаагийн хэсгийн дарга Д.ын бичсэн: ...2015 оны 06 сарын 01-ний өдөр ******* сумын 1-р багийн нутагт байрлах, сумын харьяат гийн гэрээс 1 шуудай ноолуур хулгайд алдагдсан байна гэсэн мэдээллийг хүлээн авсан. Үүний дараа манайд ирээд явсан над руу залгаад танай сумын ойролцоогоос нь 1 шуудай ноолуур хулгайлсан юм байна. Хүн амьтных нь утас байна уу гэж хэлэхээр нь ирж уулз гээд хэсгийн төлөөлөгч д/ч Амаржаргалтай яриулсан болно гэх илтгэх хуудас. / хх-ийн 20/

-           хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурагийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-8/

-           Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 105 дугаартай дүгнэлт /хх-ийн 45/

-           Сэлэнгэ аймгийн Баруун бүрэн сумын 1-р багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 75/

-Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 74/

-           Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76/

-шүүгдэгч *******ын ... Том гэрт нь ороход ягаан өнгийн шуудайтай ноолуур байхаар нь аваад машиндаа хийсэн. Би гэрт ганцаараа орсон бөгөөд намайг айлд ороход жолооч нь машинаасаа буугаад бие зассан. Нөгөө хоёр машиндаа унтаж байсан юм. Тэгээд ноолуур аваад дэхэд “Яах гэж байгаа юм. Буулга” гэж хэлсэн боловч би зүгээр зүгээр гээд хойшоо хийсэн.

Тэгээд бид нар цаашаа яваад Архангай аймгийн Хангай гэдэг суманд очиод хоносон. Тэнд , нар нь сэрээд “юун ноолуур хаанаас гараад ирэв” гээд асуухад би “айлд ороод эзэнгүй байхаар нь авсан юм” гэхэд намайг тэр хоер загнаад замд цагдаа сэргийлэх барьж авна гээд тэндээ тэр шуудайтай ноолуурыг үлдээгээд явсан юм. Тэгээд сумандаа ирээд нь ахтай яриад ноолуур цуг явсан хүн авсан байна гэж хэлээд бид нар буцаж ирээд байгаа юм. Би согтуудаа архины халуунд айлаас ноолуур авснаа хүлээн зөвшөөрч байна. .. гэх мэдүүлэг /хх-ийн 61-65, 67-68/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох үүрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр шагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Шүүгдэгч ******* нь 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг ******* гэх газарт нутаглаж байсан *******гийн гэрт нэвтэрч 17.5 кг ноолуурыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2~т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч ******* нь хэргийн материалтай танилцахдаа “хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол саналгүй, шүүх хуралдаанд суухгүй” гэсэн байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ. хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал. хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хохирлоо бүрэн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул Ц ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгч Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хх-ийн 76/ Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2005 оны 03 сарын 09-ний өдрийн 3/23 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жил хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзаж байсан ба хуульд зааснаар ялгүйд тооцогдох тул түүнийг анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55-р зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хэргээ хүлээн мэдүүлж байгаа байдал, хохирол төлсөн байдал, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдлыг хөнгөрүүлэх үндэслэл болгож, хохирогчийн хохирлыг бүрэн барагдуулсан тул санал гомдолгүй зэргийг харгалзан шүүгдэгчид оногдуулах ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.         Шүүгдэгч овогт ийн ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ыг эд хөрөнгийг хураахгүйгээр хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч ын эдлэх хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан хоёр жил таван сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Ц т хяналт тавихыг Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан *******т сануулсугай.

6.         Шүүгдэгч ******* нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч ******* нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

7.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шитгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1-д зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч. дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл *******т авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Н.БААСАНБАТ