| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Б.Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 142/2022/00287/И |
| Дугаар | 142/ШШ2022/00351 |
| Огноо | 2022-03-10 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2022 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 142/ШШ2022/00351
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дэлгэрцэцэг даргалж тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: 1997 оны 08 дугаар сарын 12-ны өдөр төрсөн, 25 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум, Согоот баг ******* тоот оршин суух, ******* овогт ******* ******* /РД:ФБ97081224/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1999 оны 03 дугаар сарын 01-нд төрсөн, 23 настай, Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-10-21 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* /РД:/-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Буджав нар оролцов.
Хариуцагч Г.******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.******* бид хоёр 2019 оноос эхлэн танилцаж улмаар 2020 оны 02 дугаар сарын 29-ны өдөр хүү төрсөн. Г.******* бид хоёрын хувьд гэрлэлтээ батлуулаагүй хамтран амьдарч байсан, хүү маань одоо 1 нас 9 сар өнгөрч байгаа. Г.******* 2021 оны 05 дугаар сарын 25-ны үед Улаанбаатар хотод ковид тусаж эмчлүүлж байсан тул би очиж асарч сувилахаар явахдаа хүү Эрдэнэт хотод амьдардаг аав Д.*******д үлдээсэн юм. Г.******* намайг болон ээжийг маань цохиж дарамталж байсан, тухайлбал 2021 оны 12 дугаар сарын эхээр Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 4 дүгээр хороо Туул хотхоны 101-35 тоотод төрсөн аавынхаа гэрт бид нар амьдарч байхад Г.******* согтуудаа миний нүд амыг хөхөрч хавдтал зодсон тул би цагдаад өргөдөл өгч г 7 хоногоор баривчлуулж байсан, мөн сүүлд 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Жем моллын 6 давхарт төрсөн ах гэрт , Г.******* нар манай ээж бид хоёрыг зодохоор нь Улаанбаатар хотод Баянгол дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст өргөдөл өгч шалгуулсан ба гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэсэн шинжээч эмчийн дүгнэлт гарсан тул Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авахуулсан. Иймд 2020 оны 02 сарын 29-ний өдөр төрсөн хүү миний асрамжинд үлдээж эцэг Г.*******эс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч М.******* нь г ковид-19 цар тахлаар өвчилсөн үед нь асарч сувилахаар Улаанбаатар руу очсон. Тэр үедээ хадмындаа хүүгээ орхиж явсан бөгөөд эргэж ирээд хүүхдээ авах гэхэд хадам аав нь энэ миний хүүгийн хүүхэд, шүүхдээд ав гээд өнөөдрийг хүртэл уулзуулахгүй байгаа учир 2020 оны 02 дугаар сарын 29-нд төрсөн ээжийнх нь асрамжинд шилжүүлж тэтгэлэг тогтоолгох саналтай байна гэв.
3.Хариуцагч Г.******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: М.******* бид хоёр хамт амьдарч дундаасаа 2020 оны 02 дугаар сарын 29-нд хүү төрүүлсэн. Бид хамт амьдарч байхдаа үл ойлголцож одоо тус тусдаа амьдарч байгаа. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч хүү М.*******д үлдээж хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Бид хоёрын хооронд эд хөрөнгийн марган байхгүй. Хэрэв М.******* надад хүүг минь өгнө гэвэл би хүлээн зөвшөөрч авна. Харин бид хоёр цаашдаа хамт амьдрахгүй гэжээ.
4. Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн гэрчилгээг нотариатчаар батлуулсан хуулбар, Өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааг шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Г.*******д холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар гаргасан.
3. М.*******, Г.******* нар нь 2019 онд танилцаж, тэдний дундаас 2020 оны 02 дугаар сарын 29-нд төрсөн хүү төрж, эцэг Г.*******эр овоглосон, зохигч гэрлэлтээ батлуулаагүй болох нь зохигчийн тайлбар, хүү Г.Хаш-Эрдэний төрсний бүртгэлийн гэрчилгээг нотариатчаар батлуулсан хуулбар, зохигчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбараар тогтоогдож байна.
4. Нэхэмжлэгч хүү өөрийн асрамжинд авна гэж, харин хариуцагч хүү эх асрамжинд өгч, хүүхдийн тэтгэлэг төлөхийг зөвшөөрч байгаа ба хуульд зааснаар хүү эх асрамжинд үлдээж, хариуцагч эс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж 2020 оны 02 дугаар сарын 29-нд хүү тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Зохигчийн хооронд эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлгийн талаар маргаангүй гэснийг дурьдах нь зүйтэй байна.
5. Нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******эс улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 34214 төгрөгийг төрийн санд оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2020 оны 02 дугаар сарын 29-нд төрсөн хүү ******* овогт //-ийг нэхэмжлэгч /эх/ н асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2020 оны 02 дугаар сарын 29-нд төрсөн хүү ******* овогт //-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ /100 хувь/-гээр сар бүр эцэг ******* овогт ******* ******* /*******/-ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.*******эс улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгож, 34214 төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ