| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэбазарын Дулмаа |
| Хэргийн индекс | 146/2023/0116/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/114 |
| Огноо | 2024-09-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/114
Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Дулмаа даргалж,
Улсын яллагч: Д.Алимаа,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Өвөрхангай аймгийн ******* сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Ц.Эрдэнэбатын шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 242700000019 дугаартай, 146/2024/0116/Э индекстэй хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 199 оны ******* дугаар сарын *******-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* сумын ******* *******д ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт, Өвөрхангай аймгийн ******* сумын дугаар баг -1 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, 9**************1 регистрийн дугаартай, ******* ******* овогт *******ийн *******
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын - багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж гийн биед цохих үйлдлээр түүний биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалзанд зулгаралт, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын зүүн талын дотор салстад шарт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би болсон явдлыг сайн санахгүй байгаа. Ямар ч байсан хохирогчийг цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хохирогч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын гэх бааранд найз ын хамт сууж байсан. тэндээс ******* цагийн орчим гарахад үл таних баахан хүмүүс маргалдаад нэг залууг зодоод байсан. тэгэхээр нь очоод салгасан. Тэнд байсан хүмүүс тараад явж байтал сүүлд нэрийг нь мэдсэн ******* гэх залуу эргэж хараад намайг юугаар цохисныг мэдэхгүй, нэг цохиход нь би ухаан алдсан, өглөө нь эмнэлэгт сэрсэн. Би ******* гэх залууг танихгүй гэх мэдүүлэг /хх-ийн 5-р тал/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: 2024 оны 07 дугаар сарын 11-ний орой наадам үзэчхээд 22 цагийн орчимд *******тай холбогдож уулзаад түүний найз гэх залуугийн гэрт очсон. Тэндээс 01 цагийн үед бид хоёр баар руу явсан. Бааранд сууж байгаад ******* цагийн орчимд ******* түрүүлж гарч ирээд би араас гараад гэр рүүгээ явсан. баарны үүдний зогсоолын ертөнцийн зүгээр баруун талынх нь төв засмал замд нийлэх хэсэгт ******* тухайн замд явж байсан нэг морьтой хүүхдийг дуудсан чинь ирсэн. Би ч очсон. Тэгсэн араас нь хамт явж байсан уу гэмээр 10 гаруй морьтой залуучууд ирээд маргалдсан. Тэгснээ ******* бид хоёр шууд хэдэн талаас ташуурдаад байсан. Тэгээд байж байтал нэг залуу бид нарын дундуур орж салгах гэж байгаа юм шиг байснаа морьтой хүмүүсийн нэгтэй нь маргалдсан. Тэгэж байснаа тэр залуу *******тай маргалдаж барилцаж авсан. Тэр хоёр бие биенээ цохиод байгаа юм шиг байснаа ******* тухайн залууг хөл тавиад түлхээд унагаачихсан, тэр залуу үсрээд л явчихсан. Тэгээд босож ирэхгүй байсан, найзууд нь хүрч ирээд эмнэлэг дуудаад түргэний машин аваад явсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-р тал/,
Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Бид нарыг машинтайгаа хөдөлж амжаагүй байхад зам дээр маргалдаад байсан хүмүүсээс ухаан алдчихлаа гэх дуу гарахаар нь би машинаас буугаад очтол газарт ухаан алдсан мэт хэвтэж байсан. Хажуугаас нь ******* хүрч ирээд “ахаа би андуураад цохичихлоо” гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн №9464 дугаартай “...1.гийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалзанд зулгаралт, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын зүүн талын дотор салстад шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. .Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг алдагдуулахгүй. 5.Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-1-р тал/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 2 тал/,
Хохирогчийн хохирол төлбөр, гомдол саналгүй талаар гаргасан хүсэлт /хх-ийн 49-р тал/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-р тал/ зэрэг болно.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дагуу явагдсан, хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй, хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй.
Хоёр. Хэргийн үйл баримт, эрх зүйн дүгнэлтийн хувьд:
Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн ******* сумын - багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээс шалтгаалан маргалдаж гийн биед цохих үйлдлээр түүний биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалзанд зулгаралт, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын зүүн талын дотор салстад шарт гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч түүний өмгөөлөгчөөс шүүгдэгчийн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн хувьд маргахгүй гэснийг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч ******* хохирогч гийн хамар руу цохисон санаатай үйлдлийн улмаас хохирогч гийн биед хамар ясны хугарал, зөөлөн эдийн няцрал, хамрын зүүн угалзанд зулгаралт, зүүн дээд 1, 2 дугаар шүдний сулрал, дээд уруулын зүүн талын дотор салстад шарт гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан *******ад яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан.
Шүүгэгч шүүх хуралдаанд би хохирогчийг цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч ******* хохиролд 4,000,000 төгрөг төлсөн, хохирогч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдав.
Дөрөв. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг Эрүүгийн хуульд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгож, торгуулийн ялыг сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргасан.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэв.
Тав. Бусад асуудлаар:
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэгт бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6.5, 6.6, 6.7, 6., 6.10 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ******* ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 (таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд ялтан торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Шүүгдэгч ******* хохиролд 4,000,000 төгрөг төлсөн бусдад төлөх төлбөргүй, хохирогч сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг дурдсугай.
5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншин сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, .2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ДУЛМАА