Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2015/ШЦТ/124

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч *******,

Шүүгдэгч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,

Нарийн бичгийн дарга Г.Мөнгөнцэцэг нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн ******* тоот хэргийг 2015 оны 08 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн 1979 оны 07 сарын 21-ний өдөр төрсөн, 36 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, регистрийн дугаартай

Шүүгдэгч ******* нь 2015 оны 02 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод иргэн *******тай хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж улмаар түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2015 оны 02 сарын 20-ны өдөр золгуут хийхээр ******* хамт ******* гэх айлд очсон. Тэднийд ******* байсан. Бид нар хоорондоо хурдан морь ярьж байгаад ******* бид хоёр маргалдсан. ******* миний ам руу цохисон. Тэгэхэд урьд нь хөдөлсөн байсан миний үүдэн нэг шүд унасан Амнаас цус гойжсон. *******ыг гэрт байсан хүмүүсийн нэг нь салгаад гэрээс авч гарсан. Тэгэхэд нь би *******т миний шүд уначихлаа гэдгээ хэлсэн. Би 2013 онд адуунд амруугаа өшиглүүлээд үүдэн дээд доод шүднүүд унаад, дээрээ үүдэн 3 шүд үлдсэн байсны 1 нь *******т цохиулсанаас болж унасан. Цаашид гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй *******той эвлэрсэн...гэх мэдүүлэг. /хх-ийн 8, 53/

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 02 сарын 20-ны өдөр гэртээ байж байхад манайд ******* орж ирсэн. Дараа нь нэг танихгүй хүний хамт орж ирсэн. ... *******, нар морь ярьж байсанаа хоорондоо маргалдаад барилцаж аваад ******* ыг баруун талын модон орны тэрлүү ыг дарж унаад түлхэх шиг болсон. Тэгэхэд босч ирээд шүд уначихлаа гэж хэлсэн. Амнаас нь цус гарч байсан. Шүдээ хайсан зүйл байхгүй. Эр хүмүүст ийм зүйл байдаг юм гээд хоорондоо яриад гэрээс гарсан... гэх мэдүүлэг. /хх-10/

Гэрч П.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...*******, хоёр хоорондоо морь ярьж байгаад маргалдаад барилцаж аваад ******* ыг баруун талын орон дээр дарж авсан. Тэр хооронд ыг цохисон эсвэл мөргөсөн байх. Би тухайн үед сайн хараагүй. орон дээрээс босч ирэхдээ ******* миний шүдийг унагачихлаа гэх хэлсэн. ын амнаас цус гарч байсан. Ам руу нь харахад дээд буйлны шүд унасан хэсэг нь улайгаад цус гарч байсан...гэх мэдүүлэг. /хх- 13-14/

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... би 2015 оны 02 сарын 20-ны өдөр ******* гэх айлд золгуут хийсэн. ... бид хоёр хурдан морь ярьж байгаад мориноос болж маргалдаад заамдалцаж аваад орон дээр давхраараа унахад " шүд уначихлаа гэж хэлсэн. Би харъя гаргаад ир гэхэд надад унасан шүдээ үзүүлээгүй. Би ыг цохисон зүйл байхгүй. Заамдалцаж, ноцолдож байхад шүд нь унасан байж магадгүй. тай маргааш нь таарахад миний шүд урьд нь хөдөлсөн унах гэж байсан шүд байсан юм гэж хэлсэн. бид хоёр ярилцаад эвлэрсэн. Цаашид гомдол саналгүй гэж хэлсэн ... гэх мэдүүлэг/хх-ийн 17, 19/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 02 сарын 24-ний өдрийн 170 дугаар шинжээчийн дүгнэлтэд:

*******ын биед баруун дээд 1 шүдний уналт гэмтэл үүссэн байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Үүссэн гэмтэл буюу дээд үүдэн 1 шүдний уналт, буйлны эдгэрэлтийн байдлаар хуучин унаж гэмтсэн байх боломжтой ба цаг хугацааг тогтоох боломжгүй. Үүссэн гэмтэл нь 2014 оны 12 сарын 05-ны өдрийн ХЗСайд, ЭМСайдын хамтарсан а216\422 тушаалын гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2 заалтаар буюу 5% алдагдуулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба цаашид биеийн эрүүл мэнд болон хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 12/

-           Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 5-6/

-           Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 20/

-           *******ын иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 21/

-           Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүгдэгч ******* нь 2015 оны 02 сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод иргэн *******тай хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж улмаар түүний биед хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч *******, гэрч П.Баттулга, нарын мэдүүлэг шүүгдэгч *******ын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2015 оны 02 сарын 24-ний өдрийн 170 тоот шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Хэрэг бүртгэлийн ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжэз, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

2015 оны 03 сарын 09-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор шүүгдэгч *******ын эзэмшилийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйл, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1 Шүүгдэгч овогт гийн *******ыг Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч *******т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 -д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын энэ хэргийн учир цагдан хоригдсон нийт 20 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай

4.         Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын эзэмшилийн 5 ханатай гэрийг битүүмжилсэн хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6.         Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.         Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр/үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Н.БААСАНБАТ