Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 2015/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж,

Улсын яллагч *******

Нарийн бичгийн дарга *******,

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг 2015 оны 08 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 14 оны 0 сарын 11-ний өдөр гөрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл 4, тоот регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар:

Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ******* захын хашаан дотор байрлах хохирогч *******гийн өмчлөлийн ******* нэртэй зоогийн газарт яллагдагч ******* нь нэвтэрч эд зүйлс хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд

Шүүгдэгч ******* нь 2015 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* захын хашаан дотор байрлах ******* зоогийн газрын хаалганы цоожийг эвдэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан ...

-хохирогч *******гийн ... намайг хотод байхад цагдаагийн нэг ажилтан яриад ийн танай зоогийн газрын тавилга, эд хогшил, хэрэгслийг гэх газар руу хулгайлж ^4 очоод буулгасан байна гэж хэлсэн. ... ******* бол манай зоогийн газрын эд хогшил, гехник хэрэгсэл бусад зүйлийг дээрх байдлаар хэрэгжүүлэх эрх зүйн үндэслэл байхгүй. Учир нь тэр зоогийн газар бол миний өмч хөрөнгө юм. ... Надад одоо гаргах санал, хүсэлт, гомдол байхгүй. Эд зүйлсээ бүрэн бүтэн хүлээн авсан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 1-20/,

-Гэрч гийн ...******* нь 2015 оны 06 сарын 04-ний өдрийн орой манайд Портер машинтай ирсэн. Тухайн машин дээр ширээ, сандал, хөлдөөгч гээд бусад зүйлүүдийг ачиж ирсэн. Түүнийгээ манай гэрийн гадаа буулгасан. Манай гадаа дээрх эд зүйлийг буулгая гэж ярьсан зүйл байхгүй. ... *******аас хэний юмыг аваад ирэв гэтэл манай эгчийнх. эгч ав гэж хэлсэн тэгээд авсан. эгч надад 2.000.000 төгрөгийн өглөгтэй юм гэж байсан гэх мэдүүлэг /хх-ийн 24/

-Гэрч ын ...2015 оны 06 сарын 04-ний өдрийн 1 цагийн үед тус зогсоол дээрээ зогсож байтал нэг залуу ирж уулзсан. Тэр залуу ын тоосгоны үйлдвэр рүү юм ачаад хүргээд өгөөч, тээврийн хөлс 25.000 төгрөг өгье гэсэн. ... тэр залуу надтай тээврийнхээ хөлсийг ярьчхаад надаас овтерика аваад явсан. Түүнээс би яах гэж байгаа юм гэж асуугаагүй. Эхлээд нэг газраар оруулах гэсэн багтаагүй. Тэгээд намайг машинаа гурил зардаг чингэлгүүдийн голоор оруулж ирэх хооронд гуанзны хаалгаа онгойлгосон байсан. Тэр надаас авсан овтерикаар онгойлсон байх. ... гэгээн цагаан өдөр ойр зуурын юм ачуулж байгаа юм чинь эзэн нь байх гэж бодсон гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/

-           хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 2-7/

-           Хураан авах тогтоол, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 14-15/

-           Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16/

-           Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 17/

Хөрөнгийн үнэлгээний төвийн шинжээчийн 112 дугаартай дүгнэлт /хх-ийн 27-28/

- Шүүх сэтгэц, эмгэг судлалын магадалгаа /хх-ийн 37-38/

- Баянговь сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54/

-Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэх, иргэний үнэмлэхний лавлагааны хуулбар /хх-ийн 53, 55/

-Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63/

-шүүгдэгч *******ын ... би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрөхгүй. Би хулгай хийгээгүй. Нагац эгчийнхээ эд зүйлийг авсан. Надад нагац эгчийн гуанзны түлхүүр байсан. Тэрийг нь хаяж гээгдүүлсэн байсан. Тэгээд эгчийн гуанзны хаалгыг овтерикаар хөшиж онгойлсон. Тэндээс нэг портер машин дээр эд зүйлийг ачсан гэх мэдүүлэг /хх-ийн 52/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээрх хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар болон хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч нь тухайн гэмт хэргийг үйлдээгүй гэж үзэх үндэслэл, нотолгоогүй, мөн тус хэргийн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, шалгахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй байна.

Шүүгдэгч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй, өөрийн гэм бурууг нотлох хэрэггүй тул гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн эсэх нь тухайн хэргийн зүйлчлэл, нотолгоонд нөлөөлөх үндэслэлгүй болно.

Гэрч, хохирогч нарын мэдүүлэг хоорондоо зөрүүгүй байх ба гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа зориуд худал мэдүүлэг өгвөл хуульд заасан хариуцлага хүлээлгэх тухай үр дагавар буюу Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлүүдийг сануулж байцаалт авсан бөгөөд шүүгдэгч нь гэрч, хохирогч нар нь худал мэдүүлсэн эсхүл өөрийн гэмт хэрэг үйлдээгүйг нотлох шинэ нөхцөл байдал илэрсэн нь нотлох баримттай гэж үзвэл прокурорт хандах эрх нь нээлттэй юм.

Шүүгдэгч ******* нь 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах ******* захын хашаан дотор байрлах ******* зоогийн газрын хаалгыг эвдэн орж эд зүйл хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Баянхонгор аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл шүүгдэгчийн гэмт үйлдэлд тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Хохирогч ******* хулгайлагдсан эд зүйлсийг буцаан хүлээн авсан байна.

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжэз. хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирлын хэр хэмжээ, хохирол нөхөн төлсөн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, үйлдлийн шинж, чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан эд хөрөнгө хураахгүйгээр ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Уг хэргийн улмаас шүүгдэгч ******* нь 88 хоног цагдан хоригдсон, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролгүй, хохирогч ******* нь мөрдөн байцаалтын шатанд хулгайлагдсан эд зүйлээ бүрэн авсан тул ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар иштэй овтерикыг устгаж шийдвэрлэв.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзнэ.

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахдаа ялтай байхдаа гэмт хэрэг дахин алдсаныг хүндрүүлэх үндэслэлд тооцон ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 20, 24, 27, 28 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ

1. Шүүгдэгч овогт ийн ыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байр. агуулах саванд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч *******ыг эд хөрөнгийг хураахгүйгээр гурван жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх гурван жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэхь хэсэгт зааснаар тус шийтгэх тогтоолоор оногдуулсан гурван жилийн хугацаагаар хорих ялд 2014 оны 08 сарын 14-ний өдрийн 145 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан хоёр жил нэг сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн есөн сар найм хоногийн хугацаагаар хорих ялыг бүгдийг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг гурван жил есөн сар найм хоногийн хугацаагаар тогтоосугай.

5.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 дүгээр зүйлийн 5.1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын цагдан хоригдсон наян найм хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

6.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хар өнгийн иштэй овтерикыг устгасугай.

7.         Шүүгдэгч ******* нь хэргийн учир бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. хохирогч ******* гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

8.         Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ              Н.БААСАНБАТ