Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2015 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 2015/ШЦТ/126

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч *******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Чингис нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******14.1 дүгээр зүйлийн *******14.1-д зааснаар *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг *******015 оны 08 сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 сарын 31-ний өдөр төрсөн, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, тоот регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч ******* нь *******015 оны 01 сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын нутаг “******* *******” гэх газраас ногоон гялгар уутаар ороосон хуванцар сав бүхий химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг олж авч улмаар зөвшөөрөлгүйгээр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дугаар багийн тоот хүртэл тээвэрлэсэн, *******015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс *******015 оны 01 дүгээр сарын *******3-ны өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дугаар багийн тоотод зөвшөөрөлгүйгээр хадгалсан, мөн *******015 оны 01 дүгээр сарын *******3-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор Сумын ******* ******* дугаар багийн *******9- тоот хашаанд алтны баяжмалтай шорооноос алтыг нь ялган авах зорилгоор зөвшөөрөлгүйгээр ашигласан хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд:

Шүүгдэгч ******* нь *******015 оны 01 сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн ******* сумын нутаг “******* *******” гэх газраас химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг олж авч Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******- тоот хүртэл тээвэрлэсэн, *******015 оны 01 сарын 07-ны өдрөөс *******015 оны 01 сарын *******3-ны өдөр хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******- тоотод зөвшөөрөлгүйгээр хадгалсан, *******015 оны 01 сарын *******3-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын *******-*******9- тоот хашаанд алтны баяжмалтай шорооноос алтыг нь ялган авах зорилгоор зөвшөөрөлгүйгээр ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь :

1.         Хохирогч байгууллагын төлөөлөгч гийн ...Иргэн ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* ******* дугаар багийн дугээр гудамжны тоотод байх гэр дотор газар хайрцаглаж ухаж түүн дотроо угаагч төхөөрөмж суурилуулан, шлам угаасан байна. Мөнгөн ус ашиглаж чулууны гурил угаах нь хуулиар хориглосон учир дээрх нэр бүхий иргэний хийсэн үйлдэл нь буруу юм. Мөнгөн усыг Засгийн газрын *******007 оны 95 дугаар тогтоолоор Монгол Улсын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглосон хязгаарласан бодисын жагсаалтад орсон юм. Мөнгөн ус нь хүн, мал, байгаль, ан амьтан, хөрс, ургамал, усанд сөрөг нөлөө үзүүлж хордуулах, их тархсан тохиолдолд үхэл, мөхөлд хүргэх аюултай юм. Мөнгөн ус хэрэглэж, ашиглахын тулд иргэн, байгууллага нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авч, түүний үндсэн дээр үйл ажиллагаа явуулах эрх нь нээгддэг, хэрэв зохих зөвшөөрөлгүй үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан, хэрэглэсэн, хадгалсан, дамжуулсан, тээвэрлэсэн, худалдсан, худалдан авсан тохиолдолд үйлдэл бүрт хуулийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байдаг ... гэх мэдүүлэг /хх-ийн *******1/,

*******.         Гэрч гийн ... ынд чулуугаа нарийсгаж угаалгахаар очиход байхгүй, эхнэр нь байсан, эхнэрт нь хэлээд чулууныхаа гурилыг угаалгахаар болсон. Тэгээд ын эхнэр алтны баяжмалтай шороогоо нарийсгаж угаах гэж байгаад цагдаа нар ирээд дээрх үйл явдал таслан зогсоогдсон юм. Би мөнгөн ус байсан эсэхийг мэдээгүй байсан. Би тэднийд алтны баяжмал байж магадгүй гэж нарийсгуулах гэж авч очсон шороотойгоо хамт мөнгөн усыг авч очсон зүйл байхгүй, би бондгороо авааччихаад гарч ороод явж байсан, алттай гэх шороог яаж нарийсгадгийг мэдэхгүй юм. Тэр түмпэнтэй, гялгар уутанд хийсэн шлам бол минийх биш.. гэх мэдүүлэг/хх-ийн **************-*******3/,

Гэрч ийн ... Хэргийн газрын хамгаалалтыг авах үед хашааны гадна фталд овгор шорооны хэсгийн орчимд гялгар уут, скочоор ороосон хуванцар савтай зүйл олдсон, тэрийг сэгсэрч үзэхэд хүнд байсан. Дээрх савтай зуйлийг гэр дотор оруулж тавьсан. Учир нь алга болохоос урьдчилан сэргийлж хэрэгт ач холбогдолтой болов уу гэж бодоод гэр дотор хайрцаглаж ухсан нүхэн дотор хийсэн юм. Тэгээд ойр орчмоор нь хэргийн газрыг хамгаалалтад авсан. 3 гэрийн голын гэр дотор мужааны үйл ажиллагаа явуулдаг болов уу гэмээр багаж тоног төхөөрөмж бусад зүйлүүд байсан гэрийн зүүн талын баганын хажууд жижиг гэрийн хаалгыг сөхөж доош модон шатаар дамжиж ордог гарцтай байсан. Бид хоёрыг очих үед угаалга тээрэм ажиллуулаагүй байсан ... гэх мэдүүлэг /хх-ийн *******4/,

4.         Гэрч ын ... Мөн цагдаагийн газрын мөрдөн байцаагч нь *******015 оны 01 дүгээр сарын *******3-ны өдрийн шөнө хэргийн газрын үзлэгээр илрүүлж хурааж авсан гэх хуванцар савтай устай холилдсон мөнгөн ус, хоёр давхар гялгар торонд хийж тумпэнд тавьсан шлам зэргийг шинжлүүлэхээр хүлээлгэж өгсөн. Дээрх дээжид мөнгөн ус байгаа эсэхийг манай лабораторийн шинжээч мэдрэхүйн шинжилгээ хийсэн. Түүнээс хуванцар савтай, устай холилдсон зүйл бол мөнгөн ус мөн гэж гарч, улмаар гялгар хоёр давхар торонд хийсэн түмпэнтэй шлам дотор мөнгөн ус агуулагдаж байна гэж тус тус гарсан. Бусад дээжнээс мөнгөн ус илрээгүй. Угааж байсан гэх газрын хөрснөөс мөнгөн ус илрээгүй байсан .... гэх мэдүүлэг/хх-ийн *******7/,

5.         Шүүгдэгч *******гийн ... Дээрх савтай мөнгөн усыг Баянхонгор аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт байх ******* *******ын уурхай дээр очсон байх хугацаандаа нүхний амны орчимд байх набороос олсон юм. Намайг анх олоход гадна хэсгээрээ скочоор ороож, мөн дотор талаар нь ногоон гялгар уутаар битүүмжилж ороосон хуванцар савтай, сэгсэрч үзэхэд хүнд байсан. Түүнийг олохдоо мөнгөн ус мөн байна гэдгийг мэдсэн. Дээрх савтай мөнгөн усыг *******015 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүргэн ах тай хамт явж байхдаа олсон. Манай хүргэн ах нь Хөвсгөл аймагт ажиллаж амьдардаг юм. ах намайг савтай мөнгөн ус олсныг мэдээгүй. Би аймгийн төвд авчраад гэрийнхээ зүүн талын орны доор хийсэн байсан, манай нөхөр хүүхдүүд мэдээгүй. Би мөнгөн усыг ашиглаж шлам угааж алт ялгаж авсан зүйл байхгүй. Цагдаа нарт баригдсан өдөр савтай мөнгөн усаа хашааны урд хэсгээр жорлонгийн талын хашаан дээгүүр давуулж шидсэн юм. Түүнийг цагдаа нар олсон байсан. Гэр дотор байгаагүй юм ... Гэр дотор хайрцаглаж ухсан нүхийг ногооны зоорины зориулалтаар ашиглах гэж байсан. Усан угаалгын төхөөрөмжийг хүнээр хийлгэж байсан, гэр дотор хайрцаглаж ухсан нүхэн дотор оруулаад удаагүй алтны баяжмалтай гэх шороог нарийсгаж угаая, зүгээр байж болохгүй хэдэн төгрөг олъё гэдэг үүднээс угаалгыг ажиллуулахаар шийдсэн. Түүнийг *******015 оны 01 дүгээр сарын 1*******-ны өдрөөс эхэлсэн байх, нэг бондгорыг 10.000 төгрөгөөр угааж байсан, түүнийг ажиллуулаад удаагүй олон хүний шороог нарийсгаагүй. ах манайхаар хэд хэдэн удаа нүүрс буулгаж байсан, тэгээд сүүлийн буулгалт дээрээ манайд чулууны угаалга байна гэдгийг мэдсэн юм билээ. Тэгээд ******* *******аас авчирсан чулуугаа угаалгахаар манайд ирсэн. Ирэх үед нь манай нөхөр байгаагүй хөдөө явсан байсан. ах ******* том шуудайгаар авчирсан. Тэрийгээ угаалгачихаад дөрвөн уутанд хувааж хийсэн. Түүний авчирсан шорооноос алт гээд байх зүйл гараагүй. Би угаахдаа бага зэрэг мөнгөн ус хийж зайлсан боловч юм гараагүй, тэгээд байж байтал цагдаа нар ирсэн юм ... гэх мэдүүлэг/хх-ийн 48, 50/,

6.         Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хими, нян судлалын нэгдсэн лабораторийн *******015 оны 0******* сарын 0*******-ны өдрийн шинжилгээний дүнгийн хуудсанд

Гадна байдал: Гадна талаараа гялгар уут, скочоор давхарлаж ороосон жижиг хуванцар савтай зүйл.

Доторх байдал: Устай холилдсон мөнгөлөг өнгийн бөнжигнөсөн биет зүйл байсан. Уг биет нь химийн бодис болох мөнгөн ус байна гэх дүгнэлт /хх-ийн 3*******/,

7.         Баянхонгор аймгийн Мэргэжпийн хяналтын газрын Хими, нян судлалын нэгдсэн лабораторийн *******015 оны 0******* сарын 0*******-ны өдрийн шинжилгээний дүнгийн хуудсанд:

Гадна байдал: Сорьц нь ******* бариултай, цагаан өнгийн түмпэн дотор цэнхэр улаан өнгийн гялгар уутанд хийсэн шороо байсан. Сорьц нь бор өнгөтэй, хайрга, элс чулуу холилдсон шороо байна. Мэдрэхүйн эрхтний шинжилгээгээр мөнгөн ус илэрсэн болно гэх дүгнэлт /хх-ийн 38/,

8.         Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын *******015 оны 0******* дугаар сарын 10-ны өдрийн 1/41 дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторийн шинжилгээний дүн /хх-ийн 40/,

9.         Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хими, нян судлалын нэгдсэн лабораторийн *******015 оны 07 сарын 03-ны өдрийн шинжилгээний дүнгийн хуудсанд:

Гадна байдал: Сорьц нь хоёр бариултай цагаан өнгийн түмпэн дотор цэнхэр ^улаан өнгийн уутанд хийсэн шороо байсан. Сорьц нь бор өнгөтэй хайрга, элс, чулуу холилдсон шороо байна. Мэдрэхүйн эрхтний шинжилгээгээр мөнгөн ус илэрсэн болно гэх дүгнэлт /хх-ийн 10*******/,

10.       Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 4-8/,

11.       Онцгой байдлын хэлтэст хадгалагдаж байгаа цэвэр усны савтай мөнгөн усанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 99-100/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч *******гийн гэрээс олдсон мөнгөн ус гэх бодис нь химийн хорт ^Золон аюултай бодисын жагсаалтад хамаарч байгаа болон тухайн химийн хорт болон аюултай бодис болох мөнгөн усыг шүүгдэгч ******* нь ашиглах аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлгүй бөгөөд уг бодисыг тээвэрлэсэн, хадгалсан, ашигласан талаархи дээр дурдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул аймгийн прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******141 дүгээр зүйлийн *******141.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж шүүх дүгнэв.

Иймд шүүгдэгч *******г химийн хорт болон аюултай бодис буюу мөнгөн усыг тээвэрлэсэн, хадгалсан, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэм буруутайд тооцож хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******гийн химийн хорт болон аюултай бодис буюу мөнгөн усыг тээвэрлэсэн, хадгалсан, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэм буруутай үйлдлийн улмаас бусдын эрүүл мэнд болон байгаль орчинд хор уршиг болон хохирол учраагүй, хэргийн газрын үзлэгээр дээж авсан объектуудад /газрын хөрс, шуудайтай шлам/ хийсэн Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Хими, нян судлалын нэгдсэн лабораторийн *******015 оны 07 сарын 03-ны өдрийн шинжилгээний дүнгээр тухайн объектуудад мөнгөн ус илрээгүй гэх дүгнэлтүүд хэргийн 33-37 дугаар хуудсанд авагдсан байх тул экологи-эдийн засгийн хохирол тооцсон шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь тус тус ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзэж тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялын *доод хэмжээгээр түүний эдлэх ялыг тогтоов.

Шүүгдэгч ******* нь 3 хүртэлх насны хүүхэдтэй болох нь хүү Т.Загдзүсэмийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдсон байх тул /хх-ийн 68/ түүнд хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг тодорхой хугацаагаар хойшлуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн дундын өмчлөлийн 5 ханатай иж бүрэн тавилгатай гэрийг түүнд буцаан олгож *******015 оны 03 сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтэст хадгалагдаж буй гадуураа гялгар ногоон өнгийн уутаар битүүмжилж ороосон хуванцар сав бүхий мөнгөн ус, түмпэнтэй шлам, алтны баяжмалтай шороог нарийсгаж бутлах, угаах зориулалт бүхий төмөр төхөөрөмж зэргийг #устгаж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн *******83 дугаар зүйлийн *******83.1, *******94 дүгээр зүйлийн *******94 дүгээр зүйлийн *******94.*******., *******94.3., *******95, *******96, *******97, *******98 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.         Шүүгдэгч овогт ын г химийн хорт болон аюултай бодис буюу мөнгөн усыг тээвэрлэсэн, хадгалсан, зөвшөөрөлгүйгээр ашигласан гэм буруутайд тооцсугай.

*******. Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******141 дүгээр зүйлийн *******141.1-д зааснаар шүүгдэгч *******г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5******* дугаар зүйлийн 5*******.5-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 63 дугаар зүйлийн 63.1, 63.*******-т зааснаар шүүгдэгч *******д 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг ******* /хоёр/ жилийн хугацаагаар хойшлуулж энэ хугацаанд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******гийн дундын өмчлөлийн 5 ханатай иж бүрэн тавилгатай гэрийг түүнд буцаан олгож *******015 оны 03 сарын 30-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

6.         Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гадуураа гялгар ногоон өнгийн уутаар битүүмжилж ороосон хуванцар савтай мөнгөн ус, түмпэнтэй шлам, алтны баяжмалтай шороог нарийсгаж бутлах, угаах зориулалт бүхий төмөр төхөөрөмж зэргийг устгасугай.

7.         Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8.         Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.         Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10.       Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан батлан даалтанд байх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Б.ГЭРЭЛМАА