| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 168/2024/0329/э |
| Дугаар | 2024/ШЦТ/337 |
| Огноо | 2024-10-31 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., 17.12.2.4., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/337
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Болормаа
Улсын яллагч Д.Ганчимэг
Шүүгдэгч ******* өмгөөлөгч Д.Урансувд
Шүүгдэгч ******* өмгөөлөгч А.Мөнхбат
Шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгч Г.Цэрэндолгор
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт ******* , Хоньчин овогт , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овогт , Бодонгууд овогт нарт холбогдох эрүүгийн 2421002990292 дугаартай хэргийг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, гийн тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2021/ШЦТ/134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Хатагин овогт ******* /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 1, Дорнод аймгийн сумын 10 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 09 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан,
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ялаар,
мөн шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Хоньчин овогт /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1989 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Хатагин овогт /РД: /.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 9, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн сумын 2 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймгийн сумын шүүхийн 2010 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж байсан, Бодонгууд овогт /РД: /.
Шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бүлэглэж, Дорнод аймгийн сумын 5 дугаар баг, “” гэх газраас 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн орчимд бусдын өмчлөлийн 1 тооны үхрийг хулгайлж, 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
мөн шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэж, Дорнод аймгийн сумын 5 дугаар баг, “”гэх газарт 2024 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө хохирогч өмчлөлийн 1 тооны үхрийг бэлчээрээс маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, бусдад 800,000 /найман зуун мянга/ төгрөгийн хохирол учруулсан,
шүүгдэгч *******, *******, *******, ******* нар нь бүлэглэж, 2024 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч ......... олон тооны үхрийг хулгайлахыг завдсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйл байхгүй” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй” гэв.
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би сумын 5 дугаар баг “” гэх газарт өөрийн эзэмшлийн 12 тооны үхрийг маллаж амьдардаг. 2024 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд үхрээ бэлчээрт гол руу гаргахад манай үхэр бүрэн байсан. Манай үхэр орой болохоор өөрсдөө гэрийнхээ гадаа ирдэг бөгөөд 18 цагийн орчим 1 үнээ байхгүй болохоор нь ойролцоох айлуудын үхрээр хайж явсан боловч олдоогүй. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өглөө үхрээ хайж яваад гэрийнхээ хойд талын далан дундаас үхрийнхээ арьс, гэдсийг нь олсон. Толгой, шийр нь байхгүй байсан учир би цагдаагийн байгуулагад гомдол гаргаж байна. ...Миний зүгээс 1 тооны үхэрний мөнгө болох 800,000 төгрөгийг нэхэмжилнэ, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 24-27/
Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн сумын 3 дугаар баг гэх газарт өөрийн 90 гаруй тооны үхэр, 30 гаруй тооны адуу, хонь, ямаа нийлсэн 400 гаруй малыг маллаж амьдардаг. Өнөөдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ 20 цаг 30 минут өнгөрч байхад мотоциклтойгоо үхрээ харахаар гарсан. Үхрийн хашаан дээрээ очоод даагаа харсан боловч байхгүй байсан болохоор нь цаашаа үхэр рүүгээ яваад харъя гэж бодоод явахад үхрийн хашаанаас маань цааш баруун хойшоо 2 км зайд үхрүүд байсан. Тэгтэл үхрүүд маань өөдөөс гүйгээд ирсэн ба ард нь нэг хүн явган үхэрнүүдийг маань тууж явсан ба намайг харсан юм шиг байгаа юм доошоо хэвтчихсэн. Тэгэхээр нь энэ хүн л байна даа, эсхүл мотоциклтой хүн зөрсөн юм болов уу гэж бодоод хажуугаар нь өнгөрөөд явчихсан байсан. Яах аргагүй хүн байсан даа гэж бодоод эргээд харсан чинь хүн хэвтэж байсан. Би “чи юу хийж яваа юм, яахаараа манай үхрийг тууж явдаг юм” гээд асуусан чинь “ах маань намайг туугаад ир гэж хэлсэн, тэнд байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “юун ах, хаана байгаа юм” гэж асуухад “тэнд зам дээр байгаа” гэж хэлэхээр нь нөгөө газарт хэвтэж байсан залууг сундалдаж яваад баруун хойшоо 1 км орчим газар явахад зам дээр Приус-10 юм уу, 11 маркийн хөх өнгийн бил үү, 48-85 улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан ба машиныхаа хамрыг сөхчихсөн “ус халаад байна” гэчихсэн аягүй сурцтай зогсож байсан. Би шууд “за яаж байгаа юм бэ” гэж асуухад “машины ус халаад байна” гэхээр нь “битгий худлаа яриад бай, үхэр туугаад ир гэж хэлсэн байна” гэхэд “үгүй, тийм юм байхгүй” гэж хэлээд машинаа тойроод зугтаад байсан. Машины түлхүүрийг нь аваад буцааж өгөөд “ер нь та нар араас хүрээд ир” гээд газарт хэвтэж байсан залууг сундалдаад явсан чинь машин нь араас ирэхгүй болохоор нь буцаж очоод харсан чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн шуудайтай юм зам руу шидэж байсан ба шидчихээд буцаад машиндаа сууж байсан. Араас хөдлөхөөр нь гэр рүү явж байсан чинь нөгөө машин нь алга болчихсон. Тэгэхээр нь гэр рүүгээ ирээд нөгөө газарт хэвтэж байсан залуугаас “та нар хаанаас ирсэн юм, яах гэж яваа юм” гэж асуухад “аймгаас гурвуулаа гарсан, 2 үхэр нядлах гэж ирсэн” гэж хэлсэн. Нэрийг нь асуухад хэн ч гэлээ нэр хэлээд байсан. Тэгээд цагдаа дуудсан. ...“Яах гэж ирсэн юм” гэж асуухад “2 үхэр авах гэж ирсэн” гэж хэлсэн. Манай үхрийг хойд дээрээс дурандсан гэж хэлсэн. ...Миний зүгээс гаргах гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй...” гэжээ. /1-р хх-ийн 122-130/
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... сумын 5 дугаар баг, “” гэх газар орчмоос 1 тооны ухаа зүсмийн гунжин үнээг хулгайлж, нядалж, зарж борлуулсан гэх хэрэгт хохирол болох ухаа зүсмийн гунжин үнээг зах зээлийн ханшаар үнэлгээ гаргуулж хохирлыг нэхэмжилж байна...” гэжээ. /1-р хх-ийн 220-221/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2023 оны 12 дугаар сард өөрийнхөө эзэмшлийн цагаан өнгийн улсын дугаартай, загварын тээврийн хэрэгслийг Баганаа гэх залуутай цагаан өнгийн улсын дугаартай маркийн машинаар сольж авсан. ******* нь 2024 оны 06 дугаар сарын дундуур /өдрийг нь тодорхой санахгүй байна/ надаас “машинаа өгчих, аймгаас урагшаа хөдөө айл руу явчихаад ирье” гэж хэлээд миний машиныг авсан. Тухайн машин авсан өдрөөсөө хойш 2 хоногийн дараа буцааж авах үед машины багаажинд цус болсон байсан. ******* хэлэхдээ “хөдөөнөөс мах авчирсан” гэж хэлж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 34-37/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би тухайн /*******ыг хэлэв/ хүнийг огт танихгүй. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тухайн хүнээс гунжин үнээний мах худалдан авснаар зүс таньдаг болсон. ...******* нь надад гунжин үнээний үхрийн бүтэн мах, мөн тухайн үхрийн толгой болох эвэртэй улаан халзан зүсмийн толгойны хамт худалдан борлуулсан. Тухайн үхрийн мах 700,000 төгрөг болсон ба үхрийн махны мөнгийг би ******* гэх хүний өөрийнх нь ХААН банкны данс руу шилжүүлж хийсэн...” гэжээ. /1-р хх-ийн 40-41/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний санаж байгаагаар 2024 оны 5 дугаар сарын сүүл, 6 дугаар сарын эхээр манай бэр над руу залгаад “ үхрийн мах зарж байна, та авах уу” гэхээр нь би “гайгүй юм уу, хаанаас авчирсан юм бэ” гэхэд “хөдөөнөөс авчирсан гэнээ” гэхээр нь би худалдан авахаар зөвшөөрч тухайн үхрийн 1 гуяыг 200,000 төгрөгөөр аас худалдан авч түүний ХААН банкны данс руу би өөрийн ХААН банкны данснаас 200,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэжээ. /1-р хх-ийн 222-223/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын эхээр манай хамаатны дүү над руу утасдаж “манайд хүмүүс ирээд үхрийн гуя зарна гэнэ, та нар авч идэх үү” гэхээр нь үнийг нь асуухад “20 кг байна, 150,000 төгрөг” гэхэд нь нөхөр Мөнхбат бид хоёр очиж үзэхэд туранхай гуя байсан. Тэгээд “авахгүй” гээд гэр рүүгээ явж байтал араас “мах зарна гээд байж байсан хоёр залуугийн нэг нь 96-тай дугаараас залгаад “эгч мөнгөний хэрэг байна, та 120,000-д авчих” гэхээр нь би “за аваад ир” гэхэд мотоцикл унасан танихгүй 2 залуу авчирч өгөхөөр нь худалдаж авсан. Тухайн үед би мөнгөний машинаас 120,000 төгрөг бэлнээр авч өгсөн...” гэжээ. /1-р хх-ийн 226-227/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 5 дугаар сарын сүүл, 6 дугаар сарын эхээр , нартай 1 тооны үхэр хулгай хийхээр ярилцаж бид хоёр модон гүүрээр гарч сумын 5 дугаар баг гэх газраас 1 тооны ухаа зүсмийн гунжин үхрийг хулгайлж сумын 2 дугаар баг тоотод авчирсан. Тухайн хаяг дээр ирэхэд , нар нь хүүхдүүдийн хамт байсан. Тухайн үхрийг , нарын хашаанд нядлаад махыг нь хуваагаад авцгаасан. ...2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр найз ын хамт түүний найзын суудлын жижиг машинтай ахын модон гүүрний хойд талд байх гэр лүү очсон. Очиход ах эхнэр хүүхдүүдийн хамт байсан. нь ахад хандаж “үхэр аваад ирье” гэж хэлээд бугуйл, хутга, гялгар уут зэргийг шуудайд хийгээд авсан. бид хоёр модон гүүрээр гарч сумын 5 дугаар баг гэх газрын зүүн урд талд байх жалга, гуутай газар луу машинтайгаа очиход цөөн тооны үхэр байсан. Тэр дундаас улаан халзан зүсмийн гунжийг би бугуйлдаж бариад бид хоёр тухайн газарт байх жалганд нядлаад арьсыг нь үлдээгээд махаа багаажинд хийгээд ахын гэр лүү ороод гарсан. намайг гэрийн гадаа буулгаад орой чам руу залгая гэж хэлээд махаа ачаад явсан. махыг зараад надад бэлнээр 200,000 төгрөг өгсөн. ...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр , , нартай голын эрэг дээр уулзалдаж малын хулгайн гэмт хэрэг үйлдэхээр тохиролцож, гийн хашаанаас шуудайтай гялгар уут, сүх, хутга зэргийг авч, гийн ээж эзэмшлийн маркийн улсын дугаартай, цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлтэй модон гүүрээр гарч баруун урд зүгт 30 км яваад зогссон. Ингээд харанхуй болсны дараа бид хоёр машинаас буугаад зүүн урд зүгт чиглэн яваад тухайн газарт бэлчиж байсан олон тооны үхэр лүү очиж байсан чинь үргээд байсан. Энэ үед нь миний ард явж байсан бөгөөд миний хувьд эзэнд нь баригдаад ыг анзаараагүй. Малын эзэн нь намайг мотоциклдоо сундлаад , нарын үлдсэн газар луу буюу машин дээр ирсэн. Малын эзэнд нь би ахыг үхэр туугаад ир гэж хэлсэн талаар хэлсэн байсан бөгөөд малын эзэн нь ахаас “чи үхэр туугаад ир гэж хэлсэн юм уу” гээд асуугаад байсан. Тэгээд малын эзэн нь намайг дагуулаад гэр лүүгээ явсан бөгөөд араас нарыг дагаад ирээрэй гэсэн чинь тэр хоёр шуудайнд хийсэн малын хулгай хийхээр бэлтгэсэн багаж хэрэгслийг хаяад аймгийн төв рүү яваад өгсөн...” гэжээ. /1-р хх-ийн 79-81, 173-174, 2-р хх-ийн 20-21/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 5 дугаар сарын сүүл, 6 дугаар сарын эхээр , бид гурав сумын 5 дугаар баг гэх газарт бэлчиж байсан эзэнгүй үхэрнүүдээс 1 тооны үхрийг хулгай хийхээр ярилцаж, бид хоёр модон гүүрээр гарч сумын 5 дугаар багийн нутаг гэх газраас нэг тооны ухаа зүсмийн гунжин үхрийг хулгайлж сумын 2 дугаар баг тоотод авчирсан. Тухайн үед , нар нь хүүхдүүдийнхээ хамт байсан. Тэгээд тухайн үхрийг , бид гурав нядалсан бөгөөд үхрийн махаа ерөнхийдөө хуваагаад авсан. ...би өөрийн найз ын хамт сумын 1 дүгээр Станцын зүүн талын барилга дээр 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр тоосго буулгах ажил хийж дуусаад гол дээр очиж пиво ууж байгаад мал хулгай хийх талаар ярилцаж Одбаярын эзэмшлийн маркийн улсын дугаартай цагаан саарал өнгийн машиныг түүний оршин суух сумын 7-р баг Гарден хорооллоос очиж авсан. Тухайн үед малын хулгай хийх гэж байгаагаа хэлээгүй бөгөөд хөдөөнөөс үхэр аваад ирье гэж хэлсэн. Тэгээд би тухайн машиныг бариад хажуудаа ыг суулгаад ахын оршин суух сумын 2 дугаар баг тоотод 20 цагийн үед очиж сүх, хутга, хайрга, бугуйл, гялгар уут зэргийг авсан. Тухайн үед ахад ын хамт малын хулгай хийхээр явж байгаагаа хэлсэн. Тэгээд бид хоёр машинтайгаа модон гүүр гарч сумын 5 дугаар баг хорооллын зүүн урд хэсэгт бэлчиж байсан 10 гаран үхэрнээс улаан халзан зүсмийн эвэртэй 3 настай гунжийг бугуйлдаж бариад ахын гэрээс авчирсан эд зүйлсийг ашиглан тухайн газарт нь нядалж, арьс, гэдсийг нь орхиод мах болон толгой шийрийг нь аваад машиндаа хийж аймгийн төв рүү явсан. Тухайн шөнөдөө бид хоёр гийн гэрт очсон бөгөөд тэндээ хоносон. Тухайн үхрийн махнаасаа ахад хэдэн тооны хавирга, уушги, зүрх зэргийг өгсөн. ...2024 оны 07 дугаар сарын 08-наас хэд хоногийн өмнө ах “урдуур эзэнгүй үхэрнүүд байна лээ” гэж хэлж байсан бөгөөд тухайн өдөр гол дээр бид хоёр усанд орж байхад ах руу залгаад “урагшаа өнөө орой хэдүүлээ гараад нэг юм уу, хоёр үхэр хөтлөөд ирье, хоол ундгүй, мөнгөгүй болчихсон” гэж ярьж байсан. Тэгээд нь эхнэр ийн хамт маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирээд бид хоёрыг машиндаа суулгаад сумын 3 дугаар баг наадмын талбайн хойд талын ШТС-аас машиндаа 80,000 төгрөгөөр бензин аваад модон гүүрээр гэгээтэй байх үеэр гарч баруун урагшаа чиглэн явсан. 30 орчим км яваад машинаа зогсоосон бөгөөд тэндээ хэсэг зогсож байтал машин дотор ах “далангийн зүүн талд олон үхэр байна, тэндээс очоод 1-2 тооны үхэр хөтлөөд аваад ир” гэж хэлсэн. Тэгээд бид хоёр машинаас буугаад машины багаажинд байсан шуудайнаас бугуйл аваад зүүн урагшаа чиглээд алхсан. Тухайн газар олон тооны үхэр байсан бөгөөд бид хоёрыг ирж байгаа талаас эсрэг зүг рүү тухайн үхэрнүүд үргэхээр нь цаад талаар нь тойрч очоод тухайн үхэрнүүдийг тойрох гээд явж байсан. Энэ үед надаас түрүүлээд миний урд алхаж байснаа хүн харсан юм уу, яасан юм хэвтээд өгөхөөр нь би тэр газраас нь холдоод урд зүгт чиглээд яваад өгсөн. Холоос харахад нэг мотоциклтой хүн ирээд түүнтэй ярилцаж байгаад түүнийг ардаа суулгаад , нарын байгаа газар руу явсан. Би араас нь алхаж очиж байтал тэд нар бүгдээрээ яваад өгцгөөсөн...” гэжээ. /1-р хх-ийн 76-77, 169-170, 2-р хх-ийн 13-14/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Манай нөхөр д , нар нь энэ оноос эхлэн малын хулгайн хэрэг бүлэглэж гүйцэтгэх талаар санал тавьж эхэлсэн. Миний санаж байгаагаар 2024 оны 5 билүү, 6 сард манай нөхөр нь , нартай байн байн утсаар яриад байсан бөгөөд яриаг нь сонсоход нь , нар нь нэг тооны ухаа зүсмийн үхрийг хулгайлаад гүүрээр алхаж туугаад манай хашаа руу авчрах гэж байсан юм байна лээ. Тэгээд тухайн шөнөдөө үхрийг янзлаад толгой арьсыг нь манай хашаанд үлдээсэн. Хулгайн үхрийн махыг бид дөрөв хуваагаад авсан юм. Нөхөр бид хоёр тухайн үхрийн махнаас гэдэс цувдаа, нэг хаа, хүзүү сээрийг авч үлдсэн. Миний хувьд , нарыг тэй утсаар яриад нэг тооны үхэр хулгайлаад ирж байгааг мэдэж байсан. Тэгээд манай хашаанд эвдэж нядалсан. Миний хувьд тухайн махыг ашиглаж, хэрэглэсэн оролцоотой. ...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед хадам ээж эзэмшлийн маркийн тээврийн хэрэгсэлтэй, , , нартай аймгийн төвөөс баруун урд зүгт чиглэн явсан. Улмаар сумын 3-р багийн нутаг гэх газарт ирсэн. Гэгээ тасартал тухайн газартаа байж байгаад , нар нь машинаас буугаад багаажнаас бугуйл аваад урд зүг чиглэн явсан. гөөс тэр хоёрыг хаачих гэж байгаа талаар асуухад “далангийн цаана айл байгаа, айл руу оччихоод ирнэ” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа нь танихгүй эрэгтэй хүнтэй хамт мотоциклтой сундлаад ирж байсан бөгөөд тэр танихгүй хүн нь гөөс “та үхэр хөөж ир гэсэн юм уу” гээд уурлаад байсан. Энэ үед “би тэгж хэлээгүй” гээд өөдөөс нь хэлээд байсан. Тэр хүн ыг дагуулаад гэр лүүгээ явсан бөгөөд бид хоёрыг машинтайгаа араас дагаад ирээрэй гэхээр нь дагаж яваагүй, машинаа хөдөлгөхөөсөө өмнө нь шуудайтай юмаа авч шидэж байсан. Тэгээд нөхөр бид хоёр сумын 5 дугаар багийн нутагт ирээд хадам ээж машиныг гэрт нь үлдээгээд алхаад гэртээ ирсэн. Гэтэл араас цагдаа нар ын хамт ирээд бид нарыг бариад явсан” гэжээ. /1-р хх-ийн 178-179, 2-р хх-ийн 16-17/
******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2024 оны 5 дугаар сарын сүүл, 6 дугаар сарын эхээр , нартай малын хулгай хийхээр харилцан тохиролцож , нар сумын 5 дугаар багийн нутаг гэх газраас 1 тооны ухаа зүсмийн гунжин үнээг манай хашаанд буюу сумын 3-р баг тоотод авчирсан. Тухайн үхрийг , бид гурав хамжин нядалж үхрийн махаа хуваагаад авцгаасан. Тухайн үхэрний толгой шийрийг хаясан бөгөөд хаана хаясныг мэдэхгүй. Эхнэр маань уг асуудлыг мэдэж байсан бөгөөд миний хувьд өөрт оногдсон махаа гэртээ идэж уугаад дуусгасан. ...2024 оны 07 дугаар сарын 08-ны орой 19-20 цагийн үед сумын 3 дугаар багт байрлах голын тохой дээр , , бид дөрөв уулзалдаж хулгай хийхээр тохиролцоод бензин тос, бугуйл, хутга, шуудай зэргийг бэлдээд би ээж эзэмшлийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг жолоодон хажуудаа эхнэр ийг, ардаа , нарыг суулгаад 2024 оны 07 дугаар сарын 08-наас 09-нд шилжих шөнө 22 цагийн үед модон гүүрээр гарч баруун урд зүг рүү чиглэн явсан. Улмаар 30 гаран км яваад сумын 3-р багийн нутаг гэх газарт ирээд машинаа зогсоогоод бид хоёр машиндаа суугаад , нар нь ойр орчим таарсан малнаас 1 тооны үхэр хулгайлахаар буусан. Хэсэг хугацааны дараа нэг мотоциклтой залуу ыг ардаа сундалдаад ирсэн бөгөөд тэр залуу “та нар энэ хүнээр үхэр хөөлгөсөн байна” гээд уурлаад араас дагаад яв гээд байсан. бид хоёр ээжийн машинтай сум руу чиглэн явсан бөгөөд гэрийнх нь гадаа машиныг нь үлдээгээд гэртээ ирээд байхад хойноос цагдаа нар ын хамт ирээд бид хоёрыг барьсан...” гэжээ. /1-р хх-ийн 175-176, 2-р хх-ийн 22-23/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлүүд /1-р хх-ийн 14, 115, 211/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 15-16/
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 17-19, 116-117, 212-214/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 20-21, 118-119/
Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 22/
“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтүүд /1-р хх-ийн 45-50, 52-59, 135-140, 230-235/
******* сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 74-75, 157-158, 2-р хх-ийн 9-10/
******* сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 72-73, 161-162, 2-р хх-ийн 2-3/
*******гийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 164-165, 2-р хх-ийн 7-8/
*******ийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 166-167, 2-р хх-ийн 5-6/
Хохирогч мал тооллогын баримт /1-р хх-ийн 180-181/
харилцах дансны хуулга /2-р хх-ийн 25/
******* иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 61-62/
******* иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 60, 63/
*******ийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 66, 68/
*******гийн иргэний үнэмлэхийн болон оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар /2-р хх-ийн 64-65/
Дорнод аймгийн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 67/
*******, ******* нарын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /2-р хх-ийн 69-75/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 28, 46, 51, 58/ болон шүүх хуралдаанд шүүгдэгч ******* өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогч т 400,000 төгрөгийг төлсөн тухай орлогын мэдүүлэг /1 хуудас/, Дорнод аймгийн сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт /1 хуудас/, ******* хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /3 хуудас/, шүүгдэгч *******, ******* нарын өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирол төлбөрт төрийн санд 800,000 төгрөгийг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт /1 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.
Мөн шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн шуудай 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, ногоон өнгийн даавуун уяа 1 ширхэг, шаргал өнгийн мяндсан уяа 1 ширхэг, хар эрээн өнгийн мяндсан уяа 1 ширхэг, гялгар уут 1 ширхэг зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч Хатагин овогт ******* , Хоньчин овогт , Хатагин овогт , Бодонгууд овогт нар нь 2024 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн орчимд Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газраас бусдын 1 тооны үхрийг бүлэглэн хулгайлж, 800,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 22 цагийн орчим Дорнод аймгийн сумын 3 дугаар багийн нутаг “” гэх газраас хохирогч ...... олон тооны үхрийг бүлэглэж хулгайлахыг завдсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч гийн “... сумын 5 дугаар баг, “” гэх газрын орчмоос 1 тооны ухаа зүсмийн гунжин үнээг хулгайлж, нядалж, зарж борлуулсан гэх хэрэгт хохирол болох ухаа зүсмийн гунжин үнээг зах зээлийн ханшаар үнэлгээ гаргуулж хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон гэрч “...2024 оны 5 дугаар сарын сүүл, 6 дугаар сарын эхээр манай бэр над руу залгаад “ үхрийн мах зарж байна, та авах уу” гэхээр нь би ...худалдан авахаар зөвшөөрч тухайн үхрийн 1 гуяыг 200,000 төгрөгөөр аас худалдан авч түүний ХААН банкны данс руу би өөрийн банкны данснаас 200,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 200,000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга, гэрч ийн “...2024 оны 06 дугаар сарын эхээр манай хамаатны дүү над руу утасдаж “манайд хүмүүс ирээд үхрийн гуя зарна гэнэ, та нар авч идэх үү” гэхээр нь ...би “за аваад ир” гэхэд мотоцикл унасан танихгүй 2 залуу авчирч өгөхөөр нь худалдаж авсан. Тухайн үед би мөнгөний машинаас 120,000 төгрөг бэлнээр авч өгсөн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, ******* мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,
хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэрээсээ 20 цаг 30 минут өнгөрч байхад мотоциклтойгоо үхрээ харахаар ...явахад үхрийн хашаанаас маань цааш баруун хойшоо 2 км зайд үхрүүд байсан. Тэгтэл үхрүүд маань өөдөөс гүйгээд ирсэн ба ард нь нэг хүн явган үхэрнүүдийг маань тууж явсан ба намайг харсан юм шиг байгаа юм доошоо хэвтчихсэн. ...Яах аргагүй хүн байсан даа гэж бодоод эргээд харсан чинь хүн хэвтэж байсан. Би “чи юу хийж яваа юм, яахаараа манай үхрийг тууж явдаг юм” гээд асуусан чинь “ах маань намайг туугаад ир гэж хэлсэн, тэнд байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “юун ах, хаана байгаа юм” гэж асуухад “тэнд зам дээр байгаа” гэж хэлэхээр нь нөгөө газарт хэвтэж байсан залууг сундалдаж яваад баруун хойшоо 1 км орчим газар явахад зам дээр ...тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан ба машиныхаа хамрыг сөхчихсөн “ус халаад байна” гэчихсэн аягүй сурцтай зогсож байсан. Би шууд “за яаж байгаа юм бэ” гэж асуухад “машины ус халаад байна” гэхээр нь “битгий худлаа яриад бай, үхэр туугаад ир гэж хэлсэн байна” гэхэд “үгүй, тийм юм байхгүй” гэж хэлээд машинаа тойроод зугтаад байсан. ...та нар араас хүрээд ир гээд газарт хэвтэж байсан залууг сундалдаад явсан чинь машин нь араас ирэхгүй болохоор нь буцаж очоод харсан чинь эрэгтэй, эмэгтэй хоёр хүн шуудайтай юм зам руу шидэж байсан ба шидчихээд буцаад машиндаа суугаад ...алга болчихсон. ...“Яах гэж ирсэн юм” гэж асуухад “2 үхэр авах гэж ирсэн” гэж хэлсэн. Манай үхрийг хойд дээрээс дурандсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн шүүгдэгч ******* “...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр , , нартай голын эрэг дээр уулзалдаж малын хулгайн гэмт хэрэг үйлдэхээр тохиролцож, гийн хашаанаас шуудайтай гялгар уут, сүх, хутга зэргийг авч, гийн ээж эзэмшлийн маркийн улсын дугаартай, цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэлтэй модон гүүрээр гарч баруун урд зүгт 30 км яваад зогссон. Ингээд харанхуй болсны дараа бид хоёр машинаас буугаад зүүн урд зүгт чиглэн яваад тухайн газарт бэлчиж байсан олон тооны үхэр лүү очиж байсан чинь үргээд байсан. ...миний хувьд эзэнд нь баригдаад ыг анзаараагүй. Малын эзэн нь намайг мотоциклдоо сундлаад , нарын үлдсэн газар луу буюу машин дээр ирсэн. Малын эзэнд нь би ахыг үхэр туугаад ир гэж хэлсэн талаар хэлсэн байсан бөгөөд малын эзэн нь ахаас “чи үхэр туугаад ир гэж хэлсэн юм уу” гээд асуугаад байсан. Тэгээд малын эзэн нь намайг дагуулаад гэр лүүгээ явсан бөгөөд араас нарыг дагаад ирээрэй гэсэн чинь тэр хоёр шуудайнд хийсэн малын хулгай хийхээр бэлтгэсэн багаж хэрэгслийг хаяад аймгийн төв рүү яваад өгсөн...” гэх, ******* “...хэд хоногийн өмнө ах “урдуур эзэнгүй үхэрнүүд байна лээ” гэж хэлж байсан бөгөөд тухайн өдөр гол дээр бид хоёр усанд орж байхад ах руу залгаад “урагшаа өнөө орой хэдүүлээ гараад нэг юм уу, хоёр үхэр хөтлөөд ирье, хоол ундгүй, мөнгөгүй болчихсон” гэж ярьж байсан. Тэгээд нь эхнэр ийн хамт маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээр ирээд бид хоёрыг машиндаа суулгаад сумын 3 дугаар баг наадмын талбайн хойд талын ШТС-аас машиндаа 80,000 төгрөгөөр бензин аваад модон гүүрээр гэгээтэй байх үеэр гарч баруун урагшаа чиглэн явсан. 30 орчим км яваад машинаа зогсоосон бөгөөд тэндээ хэсэг зогсож байтал машин дотор ах “далангийн зүүн талд олон үхэр байна, тэндээс очоод 1-2 тооны үхэр хөтлөөд аваад ир” гэж хэлсэн...” гэх, *******ийн “...2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 18 цагийн үед хадам ээж эзэмшлийн маркийн тээврийн хэрэгсэлтэй, , , нартай аймгийн төвөөс баруун урд зүгт чиглэн явсан. ...нөхөр бид хоёр сумын 5 дугаар багийн нутагт ирээд хадам ээж машиныг гэрт нь үлдээгээд алхаад гэртээ ирсэн. Гэтэл араас цагдаа нар ын хамт ирээд бид нарыг бариад явсан...” гэх, *******гийн “... гэх газарт ирээд машинаа зогсоогоод бид хоёр машиндаа суугаад , нар нь ойр орчим таарсан малнаас 1 тооны үхэр хулгайлахаар буусан. Хэсэг хугацааны дараа нэг мотоциклтой залуу ыг ардаа сундалдаад ирсэн бөгөөд тэр залуу “та нар энэ хүнээр үхэр хөөлгөсөн байна” гээд уурлаад араас дагаад яв гээд байсан...” гэх мэдүүлгүүд, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч *******, ******* нар нь 2024 оны 06 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг “” гэх газарт бэлчээрлэж байсан бусдын 1 тооны үхрийг Toyota Crown маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан бүлэглэн хулгайлж, хохирогч т 800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...2024 оны 06 дугаар сарын 18-ны өглөө 08 цаг өнгөрөөгөөд үхрээ бэлчээрт гол руу гаргахад манай үхэр бүрэн байсан. Манай үхэр орой болохоор өөрсдөө гэрийнхээ гадаа ирдэг бөгөөд 18 цагийн орчим 1 үнээ байхгүй болохоор нь ойролцоох айлуудын үхрээр хайж явсан боловч олдоогүй. 2024 оны 06 дугаар сарын 19-ний өглөө үхрээ хайж яваад гэрийнхээ хойд талын далан дундаас үхрийнхээ арьс, гэдсийг нь олсон. Толгой, шийр нь байгаагүй...” гэх мэдүүлэг, түүний мэдүүлгийг нотолсон гэрч ын “...******* нь 2024 оны 06 дугаар сарын дундуур надаас “машинаа өгчих, аймгаас урагшаа хөдөө айл руу явчихаад ирье” гэж хэлээд миний машиныг авсан. 2 хоногийн дараа машинаа авах үед багаажинд цус болсон байсныг ******* “хөдөөнөөс мах авчирсан” гэж хэлсэн...” гэх, гэрч “...2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр тухайн хүнээс гунжин үнээний мах худалдан авснаар зүс таньдаг болсон. ...******* нь надад гунжин үнээний үхрийн бүтэн мах, мөн тухайн үхрийн эвэртэй улаан халзан зүсмийн толгойны хамт худалдан борлуулсан. Тухайн үхрийн мах 700,000 төгрөг болсныг ******* гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч *******, Б., Э., Ш. нар нь үргэлжилсэн хэд хэдэн удаагийн үйлдлээр бусдын өмчлөлд байгаа малыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрсдийн эзэмшил, өмчлөлд авч өөрсдөдөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн гуравдугаар бүлэгт гэмт хэрэгт хамтран оролцох талаар “Хоёр ба түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ. Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно. Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ” гэж хуульчилсан. Шүүх хуралдаанд шүүгдэгч нар “...******* нь мал хулгайлахаар ярилцаж тохирсныг мэдээгүй явсан, хулгайлах хэрэгт оролцоогүй...” гэж мэдүүлж байх боловч шүүгдэгч Э. нь ашиг хонжоо олох, амар хялбар аргаар амьдрах санаа зорилгоор шунахайн сэдэлтээр *******, Б., Ш. нартай санаатай нэгдэн бүлэглэж хоёр удаагийн үйлдлээр мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн ******* “..., , нартай голын эрэг дээр уулзалдаж малын хулгайн гэмт хэрэг үйлдэхээр тохиролцож, гийн хашаанаас шуудайтай гялгар уут, сүх, хутга зэргийг авсан. ... хулгайн хэргийн талаар мэдэж байсан бөгөөд , нарын хашаанд үхрийг нядлаад хулгайн махыг хуваагаад авсан...” гэх, ******* “... үхрийн махыг янзалсны дараа гэдсийг цэвэрлэсэн...” гэх, *******гийн “...Тухайн үхэрний толгой шийрийг хаясан бөгөөд хаана хаясныг мэдэхгүй. Эхнэр уг асуудлыг мэдэж байсан бөгөөд миний хувьд өөрт оногдсон махаа гэртээ идэж уугаад дуусгасан. ...2024 оны 07 дугаар сарын 08-ны орой 19-20 цагийн үед сумын 3 дугаар багт байрлах голын тохой дээр , , бид дөрөв уулзалдаж хулгай хийхээр тохиролцоод бензин тос, бугуйл, хутга, шуудай зэргийг бэлдсэн...” гэх, *******ийн “...Миний хувьд , нарыг тэй утсаар яриад нэг тооны үхэр хулгайлаад ирж байгааг мэдэж байсан. Тэгээд манай хашаанд эвдэж нядалсан. Миний хувьд тухайн махыг ашиглаж, хэрэглэсэн...” гэх мэдүүлэг, хохирогч “...газарт хэвтэж байсан залууг сундалдаж яваад баруун хойшоо 1 км орчим газар явахад зам дээр тээврийн хэрэгсэлтэй эрэгтэй, эмэгтэй хоёр хүн зогсож байсан ба машиныхаа хамрыг сөхчихсөн “ус халаад байна” гэчихсэн аягүй сурцтай зогсож байсан. ...эрэгтэй, эмэгтэй хоёр хүн шуудайтай юм зам руу шидэж байсан ба шидчихээд буцаад машиндаа суугаад яваад өгсөн...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байхаас гадна шүүгдэгч *******ийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үйлдэхээс татгалзсан санаа зорилго тогтоогдохгүй байх тул шүүгдэгч *******, Б., Ш. нартай бусдын малыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзлээ.
Мөн түүнчлэн хулгайлах гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн, “байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон” бол тусгай давталт гэж үзэж, гэмт этгээдийн үйлдэл эдгээр зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх шинжүүдийг агуулаагүй бол түүний хэргийг ердийн бүрэлдэхүүнээр зүйлчлэх ба хулгайлах гэмт хэргийг давтан үйлдсэн этгээд аль нэг үйлдлийг завдсанаас үл хамаарч төгссөн үйлдэлд нь нэгтгэн зүйлчилж, нэг л удаа эрүүгийн хариуцлага оногдуулдаг бөгөөд эдгээр нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
Шүүгдэгч *******, ******* нарын бусдын 2 тооны үхэр буюу олон тооны малыг машин механизм ашиглаж бүлэглэж хулгайлсан хоёр удаагийн төгссөн үйлдэл болон бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлахыг завдсан нэг удаагийн үйлдлийг Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос нэгтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Харин шүүгдэгч *******, ******* нарын бусдын 1 тооны үхрийг бүлэглэж хулгайлсан нэг удаагийн төгссөн үйлдэл болон бусдын олон тооны үхрийг бүлэглэж хулгайлахыг завдсан нэг удаагийн төгсөөгүй үйлдлийг нэгтгэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар зүйлчилсэн нь үндэслэлгүй байх бөгөөд энэ нь нэр бүхий шүүгдэгч нарыг бусдын олон тооны малыг бүлэглэж хулгайлсан гэж дүгнэхээр буюу тэдгээрийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Иймд шүүгдэгч *******, ******* нарын бусдын 1 тооны үхрийг бүлэглэж хулгайлсан нэг удаагийн төгссөн үйлдэлд тэдний бусдын олон тооны үхрийг бүлэглэж хулгайлахыг завдсан буюу төгсөөгүй үйлдлийг нэгтгэж зүйлчлэх нь хууль хэрэглээний тогтсон жишигт нийцэхээс гадна шүүгдэгч *******, ******* нарын эрх зүйн байдлыг дээрдүүлж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тэдгээрийн зүйлчлэлийг өөрчилж, шүүгдэгч *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэхээр шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байх тул шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг, шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч *******, *******, ******* нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч *******, *******, ******* нарын урьдчилан үгсэн ярилцаж тохиролцоод бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлддэг, бусдын олон тооны малыг үргэлжилсэн үйлдлээр машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан нөхцөл байдал, урьд ял шийтгүүлж байсан хувийн байдал зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарын өмгөөлөгчийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх” талаар гаргасан саналыг хүлээн авах боломжгүй байна. Харин шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн үүрэг оролцоо, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 800,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, долоон хүүхэдтэй, жирэмсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан ял оногдуулах боломжтой байна.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр 3 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******д 2 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч *******эд 1 жилийн хорих ял тус тус оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь гэмт хэргийг бүлэглэн гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах зарчимд нийцнэ гэж үзлээ.
Мал хулгайлах гэмт хэргийн улмаас бусдад 1,600,000 төгрөгийн эд хөрөнгийн бодит хохирол учирснаас шүүгдэгч *******, ******* нар нь төрийн санд 800,000 төгрөгийг, шүүгдэгч ******* нь хохирогч т 400,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 400,000 төгрөгийг гаргуулж хохирогч т олгохоор шийдвэрлэв. Хохирогч үйлдлийн улмаас мал хулгайлах гэмт хэрэг таслан зогсоогдож түүнд бодит хохирол учраагүй бөгөөд хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шүүгдэгч нараас сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч *******, ******* нар нь ын өмчлөлийн 3,185,000 төгрөгийн үнэлгээтэй, улсын дугаартай Toyota Crown маркийн тээврийн хэрэгслийг ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч *******, *******, гэрч нарын мэдүүлэг, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******, ******* нараас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3,185,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 1,592,500 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шүүгдэгч *******аас 1,592,500 төгрөгийг гаргуулан түүний гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохирол 400,000 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгож шийдвэрлэлээ.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн шуудай 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, ногоон өнгийн даавуун уяа 1 ширхэг, шаргал өнгийн мяндсан уяа 1 ширхэг, хар эрээн өнгийн мяндсан уяа 1 ширхэг, гялгар уут 1 ширхэг зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-д зааснаар зүйлчлэн ирүүлснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Хатагин овогт ******* , Хоньчин овогт нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг машин механизм ашиглан бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Хатагин овогт , Бодонгууд овогт нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бусдын малыг бүлэглэж хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* , нарт тус бүр 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч д 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч эд 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарт тус бүр оногдуулсан 3 жилийн хорих ялыг, шүүгдэгч *******д оногдуулсан 2 жилийн хорих ялыг, шүүгдэгч *******эд оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 400,000 /дөрвөн зуун мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Дорнод аймгийн сумын 5 дугаар баг тоотод оршин суух, Бодонгууд овогт олгохоор тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3,185,000 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч *******аас 1,592,500 /нэг сая таван зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шүүгдэгч *******аас 1,592,500 /нэг сая таван зуун ерэн хоёр мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 400,000 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримт хураагдаж ирсэн цагаан өнгийн шуудай 1 ширхэг, төмөр сүх 1 ширхэг, ногоон өнгийн даавуун уяа 1 ширхэг, шаргал өнгийн мяндсан уяа 1 ширхэг, хар эрээн өнгийн мяндсан уяа 1 ширхэг, гялгар уут 1 ширхэг зэргийг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч ******* хохирогч т 400,000 төгрөгийг, шүүгдэгч *******, ******* нар төрийн санд 800,000 төгрөгийг тус тус төлсөн, хохирогч , иргэний нэхэмжлэгч нар нь нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч *******, *******, ******* нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******, *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА